Tuesday, November 6, 2012

Аз жаргал гэж юу юм вэ?

Одоо хэдэн бичлэг шахахгүй бол өмнөх бичлэгүүд бичигдээд дөнгөж 3 хоногт их уншигдаад, хажуугийн Popular posts-г бүгд тэргүүлэх нь байна шд. Ингээд би бодлоо лд. Над шиг мангар хүн байдаггүй юм байна. Хүмүүс чинь ийм сэвдийг хөнддөггүй тойроод явдаг юм байна, кк. Надад тусаа өгсөн тул би зоригтойгоор "Бөө гэж үнэхээр байдаг юм байнаа" гэж хэлснээр надад тусласан цөөхөн ч гэсэн бөө хүмүүсдээ баярласнаа илэрхийлж байгаамаа.  


За гарчигтайгаа холбоотой юм бичьеэ. Урьд өмнө би зовлон гэж юу вэ? жаргал гэж юу вэ? гэдэг асуултуудад хариулж чаддаггүй байжээ. Харин одоо би "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг асуултанд "Аз жаргал гэж сэтгэлийн амар амгаланг хэлнээ" гэж хариулнаа. Үнэндээ би сүүлийн 14 жил сэтгэл минь нэг ч удаа сайхан амар байгаагүй ээ. Байнга одоо ингээд энэ хүүхэд үхээд өгөх нь гэсэн айдаст мэдрэмжтэй, үнэн сэтгэлээсээ инээж чадахгүй, санаа зовоостой өнгөрөөжээ.

Та нар харин "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг асуултанд юу гэж хариулах бол? Завтай бол сэтгэгдлээр үлдээгээрэй.

32 comments:

Гуталчин said...

Nadad tohioldson zuils tanid tohioldson zuilsiin hajuud yu ch bish yum bna. Taniar uneheer ih baharhaj bna :)

Bi ch gsn neg l zuiliig oilgoson. Az jargal gej setgeliin amar amgalang l heldeg yum bilee

miracle said...

Тэр ч үнэн шүү сэтгэл тайван амьдрал л аз жаргал

edna said...

одоо ингээд л санаа звох юмгүй блог хэсээд л уншаад л сууж бгаа нь л аз жргал.

Anonymous said...

Setgel taivan baih l az jargal yum daa............

NB, Canada

Piglet said...

Надад бол эрүүл энх байх л аз жаргал. Эрүүл байвал сэтгэл тайван байна.

smile said...

setgel sanaa taivan baix unexeer l saixan shuu. xuuxed xaniad xurexed l yaj setgel zovdog bilee dee. tegxed tiim ix zuiliig davaad garsan gexed ta bol amidraliig unexeer sorj baigaa l xun yum bna

ZAYA said...

Хэцүү санагдаж байсан юмаа хийж чадвал, яахын аргагүй баяр баясгалан мөн.
Хэцүүг хийхэд эрүүл байх хамгийн чухал үзүүлэлт.

Anonymous said...

Hi, ta uurt tohiuldson story g hunii setgel hudulgumuur saihn bichjee (shutleg tsuvral). hun bur uur uuriin tuuhtei. ene tuuh busdad uhaaral surgamj boldg. uuniig gagtshuu zohiolch hun busdad tugeedeg. taniig olon sonirholtoi humuustei uulzj olon saihn story g sonsj tuugeeree bogino uguulleguud tsaashlaad tuuj, roman bicheesei gj husch bn. tanii bichix avyas chin undran gardg gj bodjiin. gagtsxuu ta zorigtoi neelttei bj terhuu avyasaa busadtai huvaalcaasai gj husjiin. yum bichix avyastai bn gdg bol busdiig soyn gegeeruulh, tsaashlaad baildan daguulj ch chadn gesn ug. good luck!

Undraka said...

Хүүхдээ алдах үнэхээр зовлон юм байна лээ. Энэ зовлонг мэдэрсэн хүн л хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэх байх.

baidag l negen said...

hun uuruu l yug az jargal gej bodno ter l az jargal baihdaa

Anonymous said...

Eruul enh, eleg buten amidral hamgiin tom az jargal. Eruul hun husej temtsej zorij buteej temuulj chadna. Ovchnii omno uneheer huch mohostdog.

Улаан Малгайт said...
This comment has been removed by the author.
Улаан Малгайт said...

Байгаадаа сэтгэл хангалуун байх л аз жаргал юмдаа минийхаар

Delgermaa Erka said...

за миний хувьд бол би одоохондоо хүн амьтантай суугаагүй элдэв асуудалгүй байгаа болохоор аз жаргал гэдэг нөгөө хүсээд байгаа хүсэл маань биелэчээд амар сайхан сууж байхл байнадаа хөөрхий ..

Саран авхай said...

хайртай хүмүүс минь эрүүл энх, ойрхон байвал сэтгэл амар амгалан, баяр баясал дүүрэн би жаргалтай байдаг.

naraa said...

Эх хүний аз жаргал бол үр хүүхэд нь эрүүл саруул инээж ханиагаад тоглоод гүйж явах л юм даа. Хүүхэд өвдөх хэцүү шүү.

Anonymous said...

Хүн бүр аз жаргалын хэмжүүрийг өөр өөрийнхөөрөө тогтоож, ойлгож явдаг болов уу. Миний хувьд элэг бүтэн байхдаа сэтгэл амар, жаргалтай байгаагаа мэдэрдэг байсан. Юунд ч тэгтлээ санаа зовж бухимдахгүй, юунд ч тэгтлээ шунаж сувдаглахгүй байгаадаа сэтгэл хангалуун амьдраад л. Гэтэл үхэл хагацалтай нүүр тулаад эхлэхээр аз жаргал, амар амгалан бүгд алга болчихдог, бүгд хоосон, амьдрал ямар ч утгагүй гэсэн харуусалт мэдрэмжийг удаан хугацаагаар мэдэрч амьдрах үнэхээр хэцүү юм билээ. Бичлэгүүд чинь амьд, сонирхолтой, хамгийн гол нь өөрийн тань хүн чанарыг нэлээд сайн илэрхийлсэн санагддаг тул блогийн чинь уншигч болсон ч анх удаа сэтгэгдэл үлдээж байна. "Шүтлэг" гэдэг цуврал бичлэгүүдийг уншаад хүнд хэцүү бүхнийг давж гараад ийм бичлэг бичсэнд талархалаа заавал хэлье гэж бодсон юм. Бөө гэдэг үнэхээр байдаг тухайд ч биш, ерөөсөө л ийм зүйл надад тохиолдсон юм аа гээд бичсэн нь надад үнэхээр их юм бодогдуулсан бөгөөд эцэст нь "Аз жаргал" гэж яг юу юм бэ гэдэг асуултанд хариулсан хариулт өөрийн тань мөн чанарыг сайн илэрхийлж сайхан хүн байдаг байхдаа гэсэн бодлыг минь бататгасан шүү гэж хэлэх гэсэн маань их урт сэтгэгдэл болчихлоо. Би блог хөтлөдөггүй тул санаагаа цөөн үгээр сайн илэрхийлж чадахгүй ийнхүү нуршихад хүргэв. Ингээд Танай гэр бүлд Эрүүл энх, аз жаргалтай, сэтгэлийн амар амгаланг эдлэн сайхан амьдрахыг чин зүрхнээсээ хүсье!

Энх

black swan said...

Урд нь ахмад настангууд эрүүл энх байх л хамгийн чухал гэдгийг мэддэг сонссон ч ойлгодгүй ухаан муу явжээ. Одоо нас нэмэгдэх бүр, үр хүүхэд томрох бүр, аав ээж хөгшрөх бүрийд хамгийнн их хүсч залбирдаг зүйл минь эрүүл энх элэг бүтэн байхыг л хүсч залбирдаг даа.Нэгэн удаа, 2удаа бөө хүн дээр очсоны сүүлийнх дээр онгод надаас асуух зүйл бйана уу гэхэд, байхгүй ээ, эрүүл энх элэг бүтэн байвал болоо доо гэхэд минь их инээж билээ. Бусад асуудал надад асуудал шиг санагдахаа байсан

Мишаа said...

Би бол ямар ч эргэлзээгүйгээр наад асуултанд чини
-Папайдах
л гэж хариулна вааааааааааааааааааааахахаххахах

mycolorfulworld said...

Папайдах гэж юу ийн?

Таны зөв өө, сэтгэл амар, дээр нь эрүүл энх байх л аз жаргал мөнөөсөө мөн. Ялангуяа хүнд өвчнөө даваад гарсны дараа, эрүүл болсноо дуулаад хүн хамгийн их аз жаргалыг мэдэрдэг байх. Энийг сайн бодоод байвал ерөөсөө л сэтгэл амгалан байх юм даа.

Anonymous said...

Mishaa, Damdaa, Giliin khatan ta 3 blog ertuntsiig unendee baildan daguulj chadah um aa.AMJILT

Anonymous said...

Giliin khatan egchdee hamgiin sain saihniig, setgeliin amar amgalang chin setgeleesee husye! Huuhduud n odoo eruul saruul saihan osch baigaa gedegt itgej bna. Saihan zaluuchuud bolood eejiigee orgood yavna daa,. eej n harin motorcycle unana geed orguulehgui baij magadgui l tsoglog hun shuu ;)

Gavaa Lkhava said...

Eleg buten, eruul saruul baiwal iluu yuu husehew dee. ur huuhed maani eruul saruul ineej huhruud az jargal belegleed setgel sanaa amar taivan bh shig jargal haana baihaw. Manai duu ch bas ih uvddug bsn blhr baidagaa l barsan daa manaih, tiim blhr ERUUL, ELEG BUTEn baiwal jargal ter

dao said...

az jargal gej setgel hangaluun bh.. medeej uurtuu hehe.. busad zuils eruul enh bh ntr bol tegeed eruul bish az jargaltai humuus bj bolkuim shig evguishd.. uvchtei ch gesen uurtuu setgel hangaluun amidarch yavaa uchnuun l hun bnshd..

Ганэрдэнэ said...

Зовлон болгон жаргал , жаргал болгон зовлон гэж сонсож байсан юм бна. Аз жаргал гэдэг харьцангуй ойлголт юмуу гэж боддогийн. " нэг их том , хунд" биш гуниг бухимдал овчинг эс тооцвол унэхээр сэтгэлийн амар амгалан юм да .

Delgermaa Erka said...

папайдах гэдгийг нь тэр хүнд хэн нэг нь тайлбарлаад өгчөөөч

Anonymous said...

Eruul enh baival az jargal gej bi boddog.

hooligan said...

энэ дээрхи хүмүүсиин бичсэн бүгд л аз жаргал

маш олон зүйлээр тодорхойлогдох юмуудаа ер нь

өвчин тусаад гэвтжаагаа хүнд эрүүл хүн аз жаргалтай харагдах, өртэй хүнд өргүй хүн тэгж харагдах, хагацал тохиолдоход элэг бүтэн нь тэгж харагдах, өлсөж явахад саййхан цуйван иджаагаа хүн тэгж харагдах гээл

амьдрал дунд холилдоол алдаж онож явах нь аз жаргал юм болвуу

за аймаар үг олж хэллээ шүү..хулигаан л хэлжуга болохоос биш хахаха

byambaa said...

eruul enh, eej aavtaigaa eleg buten amidrah.

zz said...

Az jargal gj..Odoo bga amidraldaa setgel xangaluun bhiig heleh bh..

zaaval goyo ajiltai mongotei, eruul saruul blaa gd busdaas iluu jargaltai bish bh.
harin mongo muutai ch ter hemjeegeere jargaltai yavaa humuus ch bdg..

Setgel xangaluun, az jargaltai bga mochuudiin xelxees yumu da

Anonymous said...

Миша, Гилийн хатан 2 ч яах аргагүй байлдан дагуулдаг юмоо. Дамдаа юу???? Ай хөөрхий!!!!

Энх,

НЭМЭХ ХАСАХ said...

Эрүүл энх, элэг бүтэн байхад бид сэтгэлдээ дээдийн амар амгаланг тээж эдлэх билээ. Тэрхүү хүслээ дүүргэн гүйцээвэл энэ орчлонгийн амьдралыг элээх жинхэнэ аз жаргал болох юм уу даа