Friday, March 30, 2007

Хэтэрхий save-лэгч Мезба

Миний сурсан Японы засгийн газрын тэтгэлэг нь Азийн ядуу гэгдэх 10 оронд хэрэгжих бөгөөд тэдгээр орны засгийн газрын байгууллагад ажилладаг залуу хүмүүс хамрагддаг билээ. Орон орноос ирсэн бид эх орондоо 2 сар япон хэл үзээд, үргэлжлүүлээд JICA centre-т 2 сар үздэг юм. Бидний байрласан Жайка төвд би ганцаараа монгол бөгөөд зарим маань бүр нутгаасаа олуулаа байрлаж, Япон хэлний хичээлд сууна. Бид япон хэлний хичээлээ дуусгаад, сургууль сургууль руугаа таран одсон билээ.

Манай сургуульд сурах 2 бангладеш байсан юм. Японд очоод удаагүй байтал миний толгой өвдөөд, хэрэг алгаа. Бид Жайка төвийн эмчид үнэгүй үзүүлж, үнэгүй эм авч уудаг байв. Би эмчид 2 удаа үзүүлсэн юм. Гэтэл эмчийн үүдэнд өндөр бангладештайгаа 2 удаа таарахаар нь нөгөө бангладешдаа хэлсэн чинь "Мезба мөнгөө хэмнээд юу ч авч идэхгүй явсаар байгаад, витаминий дутагдалд ороод амаар нь дүүрэн юм гарчихсан гэдэг байгаа". Уг нь бидний тэтгэлэг Японд амьдарахад хангалттай мөнгө шдээ.

Хакухо

Би Сумог Японд ирснээсээ хойш үздэг болсон бөгөөд энэ талаар нээх сайн мэддэггүй л дээ. Гэхдээ хэдэн үг тэмдэглэмээр санагдаад болдоггүй башё дуусаад хэд хоногийн хойно бичиж байна. 3 сарын барилдааны сүүлийн өдрийн барилдааныг их л сэтгэл догдлон хүлээсээр үзтэл нэмэлт барилдаан Хакухогийн ялалтаар хоромын төдийд өндөрлөв. Япон болон Монголд маш олон хүн энэ барилдааныг маш амттай барилдаан болно гэж хүлээж байсан ч талаар болов. Хүмүүс янз бүрээр санаа оноогоо илэрхийлсэн байна билээ. Миний хувьд ялж л байвал ямар ч мэхээр ялах нь хамаагүй санагдаж байна. Япончууд ч олон юм ярина л даа. За энэ ч яахав. Хакухо гэрлэж байгаад их сэтгэл дундуур байнаа. Юун ч эрт хүнтэй суудаг юм. Хэнтэйгээ суух нь хүний эрх боловч Хакухо япон хүүхэнтэй гэрлэж байгаад над шиг олон хүн дургүй байгаа байх. Одоо дургүй байна гээд ч яах билээ.

Sunday, March 25, 2007

Хирошима хотоор






Зуны амралтаараа 2006 оны 9 сарын 3-5-ны хооронд Хирошима, Осака, Кёото, Кобе хотуудаар аялсан тухайгаа товч бичье.
3-ны өглөө улаан цүнхээ чирээд, автобус, соник, шинкансэн хөлөглөсөөр Хирошимад ирлээ. Анх удаа Хирошимад ирж байгаа маань энэ. Эхний очсон газар бол Мияжима байлаа. Энэ Дэлхийн Соёлын Өвд багтдаг бөгөөд Японы "3 Most Beautiful Spots "-н 1 юм. JR Мияжимагучи буудлаас усан онгоцоор 10 минут яваад хүрнэ. Үзэх юм ихтэй, уламжлал, түүх дурсгалын маш үзэсгэлэнтэй цогцолбор газар юм байна. Тэнд сүм дуган, парк гээд үзэх юм зөндөө зөндөө. Энэ цогцолбортой танилцах 3 цаг, 4 цаг бас 6 цагийн явган аялалын маршрут байх аж. Эндхийн гол сувинер нь энэ Отории хаалганы сийлбэр бүхий будааны модон хутгуур юм байна билээ. Энэхүү аварга хаалга 1286 онд баригдсан байх юм. 1996 онд энэ цогцолборын 1400 жилийнх нь ойгоор Дэлхийн Соёлын Өвд бүртгэн авчээ. Аа тийм, энд хаа сайгүй хүнээс айдаггүй гөрөөс байх бөгөөд жуулчдын гараас нь юм идээд сурчихсан, хүн дагаад хувцас хүртэл зажилж магадгүй шүү.




Эндээс цааш Хирошима Энхтайвны Дурсгалын Музей үзсэн. Хирошима 1945 оны 8-р сарын 6-нд хаясан Атомын бөмбөгдөлтөнд өртсөн анхны хот боллоо. Зүрх зүсэм аймар л юм болоод өнгөрсөн юм байна лээ. Музейн гадна талд их том Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд янз бүрийн хөшөө, хонх, дурсгал болж үлдсэн зүйлс түүхийг өгүүлэн үлджээ. Энэ дотор Садако Сасаки охины дурсгалд зориулсан хөшөөнөөс гадна цаасан шувууг хэдэн саяар нь хийж тавьсан нь бидний багад дуулдаг байсан дуу шууд аманд аялагдаж байна лээ.

Өвчинд шаналсан өнчин охин
Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ
Хийсний тоогоор нас нь уртасна гэсэн
Хуучны домгийг .... гээд цаашаа мартсан байна.


Мөн бөмбөгдөлтөнд нуралгүй үлдсэн байшингийн туурь дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд байх бөгөөд НҮБ Өвдөө бүртгэн авчээ.

Хирошима хотын 1 онцлог нь хот дундуур явах трамвай мэт нэгэн төрлийн тээврийн хэрэгсэл байв. Би өмнө нь очиж үзсэн хотууддаа хараагүй юм байна лээ.

Хирошима хотоос буцахдаа их гунигийг мэдэрсээр Осака хот руу явлаа.




Thursday, March 22, 2007

Муу зуршил нэгээр нэмэгдэв

За муу зуршилгүй хүн гэж юу байхав. Гэхдээ муу зуршлаасаа салахыг хичээх боловч бас муу зуршил нэмэгдэж байх юмаа. Би намар сургуулиа төгсөх ёстой учир дипломоо бичиж байгаа. Өглөө босоод шууд диплом руугаа ханцуй шамлаад орохын оронд эхлээд архаг блогчдын блогоор заавал орж, шинэ бичлэг нэмэгдсэн эсэхийг шалгаж, жаал саатдаг муу зуршилтай болчихлоо.

Ногоон цай


Анх Японд ирээд Coca Cola компаний янз бүрийн савлагаатай цайнуудыг хараад маш их гайхаж байж билээ. Бүх хүмүүс л тийм цай уугаастай. Хар халуунд цэв хүйтнээс нь аваад уутал юу ам руугаа хийчихэвээ гэлтэй ууж чаддаггүй. Чихэргүй, давсгүй, гашуун энэ тэр гээд хоолой давдаггүй ээ. Харин одоо амны цангаа гаргаад, газтай ундаа, жүүс, цэвэр усны оронд цай уух дуртай болсон шүү. Одоо Япон ногоон цай их уудаг болсон. Мөн Япончууд ногоон цайгаа гурилан бүтээгдэхүүн, мөхөөлдөс гэх мэт хүнсний бүтээгдэхүүндээ хийж хэрэглэнэ. Ногоон цайны ашиг тусын талаар зөндөө зөвлөлгөө байдаг юм байна. Тэдгээрээс нэгийг нь copy and paste хийчихлээ. Ингэхэд бидний уудаг "Гүрж ногоон цай" маань ногоон цай юу эсвэл хар цай юу?

7 reasons to drink green tea


The steady stream of good news about green tea is getting so hard to ignore that even java junkies are beginning to sip mugs of the deceptively delicate brew. You'd think the daily dose of disease-fighting, inflammation-squelching antioxidants - long linked with heart protection - would be enough incentive, but wait, there's more! Lots more.


CUT YOUR CANCER RISK

SOOTHE YOUR SKIN

STEADY YOUR BLOOD PRESSURE

PROTECT YOUR MEMORY, OR YOUR MOM'S

STAY YOUNG

LOSE WEIGHT

Ногоон цайнд дуртай, одоо.

Wednesday, March 21, 2007

Миний найз

Би их олон найзтай л даа. Гэхдээ одоо хамгийн дотно найзынхаа тухай бичиж байна. Түүнтэй 1993 оны намрын ажлын үеэр танилцаж билээ. Оюутан болоод анхны бөгөөд эцсийн удаа ногоо хураалтанд явсан юм байна. Харин дунд сургуульд байхдаа 10 удаа явсан. Манай сургуулийн хөдөлмөр амралтын зуслан Зүүнхараад, бид 5-р ангиа төгсөөд зун нь зэрлэг зулгааж, намар нь ногоо хураадаг байлаа. Тоолсон чинь би бөөн идэвхи 10 удаа өнжилгүйгээр улс нийгмийн ажилд оролцсон байна шдээ. Хадуурчихлаа. 1993 оны намар тэдний анги манай анги хамт 1 майханд сар амьдарч төмс хураах хугацаанд танилцаж одоог хүртэл найзалсаар... Их сургууль төгсөөд найз маань 2 жил нутагтаа ажиллах үеэр л бид хол байсан байх. Найз маань хотод шилжиж ирснээр, нэг хороололд ойрхон амьдарч, хотын төвд замын наана цаана ажилласаар өдийг хүрэхдээ орой ажил тарахдаа би найзыгаа ажлаар нь дайрч аван гэрт буулгаж өгөх, өдөр хамт хоолонд орох гэх мэтээр өдөр бүр уулздаг байтлаа намайг энд сурах хугацаанд найз маань Токиод 6 сарын Жайка-н сургалтанд ирэхэд нь миний тодорхой шалтгааны улмаас уулзалдалгүй 4 хоногийн өмнө нутаг буцаачихлаа. Их харамсаж байгаа боловч удахгүй найз нь харихаараа баяртайгаар уулзацгаая.

Сонин санагдаад


Хирошима хот дахь Атомын Бөмбөгдөлтийн Музейд бидний ах эгч нар дунд сургуульд сурч байхдаа үзэж байсан сурах бичиг байж байх юм. Энэ бөмбөгдөлтийн талаар уг номон дээр юу гэж бичсэн байсан юм болоо? Уг нь Монголын Түүхийн сурах бичиг байна.

Блог хөтлөхөөр гэнэт шийдлээ

Би өмнө нь хэзээ ч өдрийн тэмдэглэл хөтөлж байгаагүй билээ. Саяхан 1 дүгээр сарын сүүлээр, намрын хичээлийн төгсгөлд нэг Япон багш маань бидэнд хандаж сургаалийн үг айлдлаа. Тэрээр олон зүйл хэлсний дотор: "та нар өдөр бүр тэмдэглэл хөтөлж бай, тэр өдөр болсон үйл явдал, юу санаж бодож байснаа тэмдэглэн үлдээж бай. Заавал их юм бичих биш, ганц өгүүлбэр ч байсан болно. Япон хүмүүс бүр багаасаа тэмдэглэл хөтөлж заншсан байдаг" гэж билээ. Ингээд тэмдэглэл хөтлөхөөр шийдлээ.