Wednesday, December 1, 2010

Өнөөдөр

Өнөө өглөө 2 багштайгаа 10 цагт уулзах ёстой байлаа. 2 хоногийн өмнөөс бороо ороод байгаа, өглөө бүр ширүүн ороод байхаар нь аминдаа хайртай юм болохоороо сургууль руу М унахгүй автуусаар ирэхээр шийдлээ. 9 цагийн автобусанд суух гээд 8,50 гэхэд буудал дээр зогсож байлаа. Хүлээгээд л байлаа. 9 цагийн автобус ирдэггүй ээ, 9,30 боллоо, бүр 9,30-н автобус ч алгаа. Энд хааяа автобус нь алга болчихдог юм. Би олон удаа автобус алга болохыг баталж чадна шүү, хаха, аймаар байна уу. Японд бол хэзээ ч автобус нь алга болохгүйгээр үл барам бараг хоцордоггүй юм. 2 багшийгаа хүлээлгэх шиг муу юм гэж юу байх вэ дээ, хааяа л уулздаг юм байж. 1 нь Японд доктор хамгаалсан, цаг барихгүй бол бүр болохгүй. 9,42 боллоо. Тэсвэр алдаад гэр рүүгээ гүйлээ. Ороод гялс углаашаа тайлж шидээд даашинз доороо тахал гутлаа углаад, оймс өмсөх ч зав гарсангүй, гараад М-ээ асаагаад ширүүн бороонд шалба нороод ямар ч байсан цагтаа амжаад багш нартайгаа уулзлаа даа. Нөгөө банзалтай М унах боломжгүй гээд л сургаад байсан чинь өнөөдөр яах аргагүй нүцгэн шилбэ, гуяа гялалзуулаад явлаа шд. Уг нь би мини өмсдөггүй юм, гэхдээ М дээр мордохоор чинь даашизны хормой шуугдаад, гуяны тал нь ил явлаа шд. Азаар бороонд даашинзны нойтон хормой гуянд наалдаад, бороогүй бол салхинд хийсээд бүр гуя бүтнээрээ ил явах нь байна шд. Тэгээд гэрлэн дохион дээр зогсохдоо зориуд хажуу хавирганыхаа машинууд руу харлаа. Миний нүүр нүд каскны цаанаас тэдэнд харагдах биш, би ч ичихгүй л хүмүүс рүү харлаа. За тэдний реакцийг бичээд юүхэв зүгээр.

Дараа нь 12 цагт Саратай уулзаад. Сара бол Шинэ зеландын ПиЭйчДи хийж байгаа оюутан бөгөөд судалгааны чиглэл нь судлаач оюутнуудын академик амьдрал болон хөшигний цаадах хувийн амьдралаа яаж зохицуулдаг тухай юм. Тэр 6 оюутны талаар судалгаа хийж байгаа бөгөөд тэдгээрийн 3 нь гэр бүлтэй, энэ 3-аас 2 нь хүүхдүүдтэй, энэ хүүхдүүдтэй оюутнуудынх нь 1 нь эрэгтэй, нөгөө эмэгтэй нь би юм. Түүний 6 оюутных нь хамгийн сонирхолтой судлагдахуун нь би юм гэсэн. Учир нь хамгийн холоос энд хоёр гурван хүүхдээ чирээд ирчихсэн, хүүхдүүдийнх нь асуудал барагдахгүй, байнга эмнэлэг энэ тэрээр явдаг, ер нь хэзээ хичээлээ хийдэг хүн бэ гэмээр байдаг гэнээ би. Тэгээд энэ оны 4 сард миний кэйсээрээ Малайзад болсон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавиад их амжилттай болоод одоо хэвлүүлэх гээд сэтгүүлд өгсөн гэсэн. Мэдээж судалгааны ёсзүйн дагуу маний нэрийг судалгаандаа огт дурдахгүй л дээ.

Сарагаас салаад банк руу явлаа. Өчигдөр мэдээгээр NAB-н систем гэмтэлтэй бөөн асуудал үүсгээд байна гэж хальт сонссон юм. Би нээх их мөнгөтэй хүн шиг л 3 банкинд данстай. NAB дансанд минь миний цалин орж ирдэг, ANZ-н данснаасаа автомат төлбөр, байрны түрээс, хүүхдийн цэцэрлэг гэх мэт дандаа гарах гүйлгээнүүд, Commonwealth-н дансаараа онлайн худалдан авалт, шоппинг хийхдээ байнга картаа уншуулдаг юм. 11 сарын 25нд NAB-н данснаасаа ANZ руугаа байрны түрээсийн мөнгөө шилжүүлсэн чинь одоо болтол орж ирдэггүй, нөгөө түрээс төлөх хугацаа дөхөөд байдаг. Ийм шалтгаанаар банкин дээр очсон ч нааштай хариу сонссонгүй. Дахин хэд хоног хүлээхээс, арай тэр мөнгө маань алга болчихож байгаа юм биш биз дээ. Бүтэн 1 сарын байрны түрээсний мөнгө чинь их мөнгө шдээ.

Монголоос ирснээс хойш миний компьютер ажилладаггүй шүү. IT help 3 дахь удаагаа дуудах гээд сууж байна даа. Өмнө нь ирсэн хүмүүс овоо л вирус энэ тэрийг нь устгаад гоё болгож өгсөн юм. Тэднийг гараад явангуут л ажиллахаа больчих юм.

Ерөнхийдөө бүтэл муутай өдөр ч "Өнөөдөр"-өө чамд хайртай шүү.

Нээрээ харихдаа дахин шалдан гуяа гаргаж явахаар автобусаар хариад, жинсээ өмсөж буцаж ирээд М-ээ унаад харихаас, маргааш би ажилтай тул М-ээ өдөржин энд гадаа хаялтай биш дээ.

12 comments:

Badman said...

Өнөөдөр ч янзүрээрээ л байдаг сан. Яахав яахав. Нойр хоолондоо сайн байвал ажил төрөл аандаа болно оо хө.

www.gegeen.com said...

NAB ochigdoroos bn u, gaigui bolj ehelsen bhaa. ongorson 5dahaas hoish NAB-n asuudaltai yavaa l vailaa.

LuZa said...

би бас нээх мөнгөтэй юм шиг гурван данстай дээр нь нэг монгол данстай
нэг нь утасны мөнгө төлнө, цалин орж ирнэ нөгөөх нь нэт-ийн мөнгө төлнө мөнгө жаахан хураах гэж нээсэн нөгөөх нь нэт-ээр гүйлгээ хийж болдог сүүлдээ мөнгөө хураахгүй үрээд байхаар нь Голомтын данс нээсэн бас хэрэг байхгүй ээ гүйж очиж банкнаас шимтгэл төлөн барин байж мөнгө авчаад байхым яалтай ч билээ хихи

Alim said...

Өнгөрсөн Лхагваас наад муу банк чинь дургүй хүргээд, Пүрэвд худалдан авалт хийх гэсэн деклайн хийж нааг түмний шившиг болгоод, Баасанд авсан юмны өртгийг хоёр дахин суутгаад Даваад очиж бранч менежерүүдийг нь ажилтнуудтай нь зэрэгцүүлж зогсоож байгаад зад загнаад хаясан. За худлаа худлаа, гэхдээ л очиж хэрүүл тэмцэл хийсэн нь үнэн. Байрны мөнгө чинь хоцорвол НАБ руу лэндлордоо яриул. Legally the bank should cover all costs.

крис said...

М дээр богинохон юбкатай аймаар секси харагдаж байсан байх даа :-)

Anonymous said...

PC chine yasan genee yurunhii ovchinii shinj temdegiig n hel dee bi jaahan onoshlood yum helj magadgui. Eregtei huuhed pc deer ih toglovol amarhan virustuuleed gatsaachihdag. Bolj ogvol Norton internet security avaad suulgachih esvel uuniig suulgaad neg hesegtee argalj bolno: http://download.cnet.com/AVG-Anti-Virus-Free-Edition-2011/3000-2239_4-10320142.html?tag=mncol

Anonymous said...

хмм судлагдхуун болсон хүнд ямар сэтгэгдэл төрдөг бол хэ хэ

Гилийн хатан said...

Badman-uudrug bolgodog goy ug shuu, hehe, tnx. Post hiichiheed l harsan chin ene seegii chin orood irenguut l sergeed irsen shd, bi
gegeen-hunhyamraagaad ene bank odoo
Luza-bi bas 3 dahi dansaa SAVE hiih gej neesen chin bur bainga unshuuldag card bolood ungurluu duu
Alim-odoo orj irehgui bol tiim l arga hemjee avahaas. 2 udaa bankin deer ochood heruul temtsel hiilee l dee. 25ndaa ter mungu garaad yavchihsan murtluu haashaa yavsan ni haragddaggui genee.
Kris-ugui dee, esergeeree teneg ch umuu, uruvdultei haragdsan bhoo
Anon-setgel gargan zuvlulguu ugsund bayarlalaa. Minii ajliin uruunii PC uvduud bgaa umaa. Bidend uilchildeg IT-n tusgai humuus baihad bi oroldood yugeh dee tee
Anon-yahav nad shig l sudalgaa hiij bgaa hund bi tusalj bgaa l gej boddiin. Bi yamar ch huls mungu avdaggui. Zarim ni mungu avch baij zuvshuursun gej bna lee. hun oldohgui hetsuu l um bilee. Single, surguuli deer 12 tsag hicheelee hiigeed suudag, ajil hiideggui oyutnuud ch hurtel zavgui geed zuvshuuruugui gesen. Ug ni ulirald 1 tsagiin interview hiideg um.

Anonymous said...

Өдрийн мэнд, бичлэгүүдийг чинь уншдаг...
Амьдрал баян бас сайхан шүү.

Амжилт хүсье

Гилийн хатан said...

Anon-bayarlalaa, chamd bas amjilt husiye

ZAYA said...

Үгүй мөн супер бүсгүй шүү,

Гилийн хатан said...

Zaya-superman toovol superwoman ni boldog umuu, za za boliloo, bas dotoojoo umdniihuu gaduur umsuh chin mangar um baina