Friday, December 17, 2010

Юм үзээгүй амьтан шд би

2010 оны 12 сарын 5-нд нэг баян айлд очоодоо. Оюутан маньд ямар баян найз гэж байх биш. Гэхдээ нэг найзынхаа урилгаар түүний найзынд нь очоод. Юм үзээгүй амьтан чинь гоё санагдаад байхаар нь хэдэн замбараагүй зураг оруулчихъя. 



Гэрийн эзэн их энэрэнгүй хүн байнаа. Олон ч морьтой юм байна. Морь унуулах хүмүүсээ хүртэл хөлслөөд тэнд цугларсан хүүхдүүдэд морио унуулсан.
 Энэ Jumping castle. Бас нэг залуу баахан хүүхдүүдийг осол авааргүй тоглуулах гээд тэнд өдөржин халуун наранд шарагдана билээ.
 Хониныхоо дээжийг харуулж байгаа юм байх гэж ойлгосон. Олон төрлийн фермийн амьтантай, бас гахай, туулайнууд байсан шүү.
 Тугал
 Ямаа
 Пони гэдэг жижигхэн морьнуудтай юм билээ.
 Галуу
 Усан санд бөөн хүүхдүүд. Манай хүүхдүүд хүртэл усны хувцасгүй ирчихээд орчихсон.
 Энэ мангар том хашааных нь нэг хэсэг газар нь.
 Энэ усан дотор нь улаан загаснууд байна лээ.
 Теннисний талбайтай.
 Тэр бидэнд зориулсан хоолны газар
Энэ дээр хүмүүс шатар тоглож байгаа юм. Шатрын хүүний толгой харагдаж байгаа биддээ.
Бас 2 алиалагч хөлслөөд ажиллуулчихсан, тэр 2 нь хүүхдүүдийн нүүр гаран дээр юм зураад, нарийнхан шаар үлээгээд янз бүрийн юм хийж өгч байна лээ. Тэр олон хүнийг хөлсөлж ажиллуулж, маниусыг баясгаад, бид ч баясаад л байлаа.

Нэг хүүхэд маань усанд хөл алдаад би хувцастайгаа үсэрч орж татаж гаргаж хөглөснийг үл тооцвол сайхан байлаа. Тэр палааж яах вэ, энэ химийн бодистой усанд нь цаг муухай болчих вий гэж харуусал төрлөө. Солих хувцасгүй би нь хурдан харихын түүс болноо доо. Уг нь гоё хоолноос нь идмээр байсан л даа. Даанч энд тэндээсээ ус дуслуулчихаад, хамаг хувцас нь биендээ наалдчихаад хоол руу дайраад байлтай биш. Би дандаа л өлсгөлөн, хоол ярих юм даа.

Жич: Нөхөр усанд сэлж чаддаггүй юм. Тэгээд зүгээр зогсож байхаар намайг эмэгчин бар шиг архираад ус руу дүүлэн орох агшинг дарсан бол би энд тэр зургаа оруулах байлаа, сүртэй шдээ тээ.

14 comments:

Anonymous said...

ээш. дараа юмыг яаж мэдэхэв гээд солионы хувцасаа авч явжиймаар юм байна. Харин Нөхөрийг бол заавал сэлүүлж сургах хэрэгтэй.

Цэнгэг усны мануус чинь Голондоо бол жараахай шд. харин том далайд чинь хөлд алддагийм байна лээ кккк

жигүүр

www.gegeen.com said...

hehehe, usnii divaajind ircheed usand selj surgaachaa naadahaa. manai hun namaig zaahaar surkuu baihaar ni uzesgelent aussie huuhen olj ogood zaalgasan chini odoo jivkuu bolson hahaha.

Chandmani said...

сайхан амьдралын хэв маяг... сайхан амьдрах сайхан байхаа тээ... үзэх юмсан...

Badman said...

Нэг нартай өдөр хэмх баяжчихаад хатантан таныгаа гэртээ залахымсаан гэж.

LuZa said...

Бадмаа би хатанг дагаад очиж болно биддээ

Umi said...

Тэр давжаа морин дээр би суувал хөл бараг газар хүрэх байхаа гссс. Юун ч эгдүүтэй морьв, өрөвдөөд сууж чадахгүй байхөө.

Хүүе ээ Бадмаа юу зохион байгуулжаан гоёымуу гээл нээх дуртай тээ хихихи

Гилийн хатан said...

Jiguur-za tegiyee, bas dahiad za tegiye. Ta mundag seldeg um bna shd, jaraahai gej baihiig bodvol
gegeen-tanii turshlagiig nevtruuliyee, tnx
Chandmani-ta hureed irehgui yu, hehe. endees mendchilev

Гилийн хатан said...

Badman-ter tsag muchiig tesen yadan huleej baina.
Luza-bololgui yahav
Nafanya-Ene yaasan hetsuu nertei ohin be. huuchin ner ni 2hon usegtei amar baihgui yu. Harin tiin uruvduud suuhgui um bilee, manai huuhduud.

Гилийн хатан said...

Luza-uu bi Badman-ii umnuus hariulchihaj, chamd Badman hariulah baih, hehe

Badman said...

Луузгар, Уугий та нарыгаа ч гэсэн хэмх архидуулна аа тэгүүл. Хамгийн гол нь эхлээд баяжих хэрэгтэй байна даа.

Anonymous said...

Бадмаа Миний манпаалыг мартав даа.
Эгэл баатар хүний манпаалыг Луузгар энэтэрт задалчив даа хаха

Gunba R. said...

hoolnoos n horooj chaddagui ay yaaaaaaaaa . yadaj savand hiigeed yabhaa meddeggguiiiiiiiiiiiiiiii .

ZAYA said...

Пөөх, яаж тэр их юмаа цуглуулаа бол доо???

Гилийн хатан said...

Sodon mongol-harin tiimee, end tend hoolnii sav avaad yavj baidag umuu
Zaya-medehgui, bi bas tsugluulah umsan