Би ажилдаа гарахдаа дараах хэрэгсэлүүдээр өвч зэвсэглээд гараад явчихна даа.
Өвөл бол халуун саванд халуун ус эсвэл цай хийгээд, хоолны халуун саванд хоолоо хийгээд болоо. Харин зун явдалтай, баахан ундааны саванд ус хийгээд дээрээс нь мөс асгаад тэр том цэнхэр саванд хийнэ. Жижиг цэнхэр саванд идэх хоолоо олон дахин хөлдөөдөг мөсөөр чигжээд явна даа. Халуунд ус их уухаас гадна зарим усаа шууд өөр дээрээ асгадаг юм. Толгой цээжин биеэ норгоод л байхад дороо л хатаад байна. За тэгээд та нар хоолоо яаж иддэг гэж бодож байна. Зогсоод хоол идэх тохиолдол маш цөөн, байнга цагтай уралдаж байдаг болохоор хоолны халуун саваа эсвэл цайтай аягаа 2 гуяныхаа хооронд хавчуулж байгаад л машины явдал дунд хамхум иднэ шд. Улаан гэрэл дээр зогсох, жоохон бөглөрөхийг андахгүй идэж эхэлнэ дээ. Би ямар ч эр хүнээс хурдан хоолыг цааш нь харуулах байхоо. Хурдан иддэг тэмцээнд орвол түрүүлэх байх шүү. Эмэгтэй хүний машин гэхэд дотроо их бохироо, асгарсан идэх уух юм зөндөө.
7 comments:
Ингэж хам хум хоол идээд идсэн болдог л юм байх даа.
манийг энэ улс юм юм сургаж байна даа
одоо хэдэн хэм байгаа вэ.
Neeree naana chine Oprah ochichihson bujignuulsan yum shig baina lee. Julia Gillard hurtel ajilaa martaad ochichihson davhar bujignaad. Neeree Mongold Dalai lam irsenii daitai yum bolj baih shig haragdsan end tendees videog n harsan.
Barimalch
ugaasaa australia-n ZG Oprah-giin hamag zardaliig ni daasan sh dee. 3 saya doiluur gejiigaa. julia-giin gardsan ajil yum chini oprah show-nd oroltsolgui yadiin hehe. Australian promotion is so kwl
Light-odoo 35,36 hem haluun bnaa
Barimalch-Oprah ireed, ene humuus chin hamag umaa hayad l tuuniig huleen avlaa
gegeen-mundag umoo, Oprah
Sn bnu ta naanaa coureiriin ajil hgd tsagt hediig awdag ve? nuuts bish bol heleech?
Post a Comment