Thursday, December 9, 2010

Хөдөлмөр зуслан, намрын ажил

Манай сургууль Зүүнхараад, яг Хараа голын эрэг дээр хөдөлмөр амралтын зуслантай байлаа. Нэг давхар дан байшингууд, тэр нь холоос майр гоё харагднаа. Яг хажууд нь очоод харахаар нээх гоё бишээ, үгүй үгүй гоёо гоё.
Биднийг 5-р ангиа төгсөнгүүт л зун бүр хөдөлмөр амралтын зуслан руу анги ангиар нь 21 хоногоор явуулна шүүдээ. Бид зун нь зэрлэг зулгаадаг байлаа. Намар нь 14 хоног очиж ургуулсан ногоогоо хураана даа. Социализмын үед байсан болохоор үнэхээр хүнд өвчтэй хүүхдүүд л явахгүй үлдэж хоцордог байлаа шд. Тэгээд ч өнжсөн хүүхдүүдийг их ад үзнээ, сургуулийн захиргаанаас. Би л гэхэд ганц ч өнжөөгүй нийтдээ 10 удаа явсан байгаа юм даа. Их гоё шд. Бид нар чинь вокзал дээрээс бөөн хүмүүсээр гаргуулаад л бас тосуулаад л. Зун хэд хэдэн ээлжээр очиж амрана, гоё ах нарын ангитай хамт явж таараасай гээд л залбирна шүү дээ. Зуны ажил нь бүр амархан. Өглөө 3 цаг, үдээс хойш 3 цаг зэрлэг зулгаана, бусад цаг нь амралтын цаг. Юун төлөө Хөдөлмөр АМРАЛТЫН зуслан билээ дээ. Зун бол бид пүүгээ авч авч явдаггүй, тэндээ бэлэн ор хөнжилтэй, зөвхөн чемоданаа аваад л явна. Тэгээд л 8,8-аараа өрөөнүүддээ хуваагдаад л орно доо. Ангийн хөвгүүдийг бас ойрхон хуваарьланаа. Хэдэн ч байшинтай байлаа даа. Ахлах ангийн гоё гоё ах нартай дандаа л хамт нэг байранд хуваарьлагддаг байлаа шд, гэхдээ эгч нарт нь дургүй ээ яджаахад. Тэд нарт бас биднийг даатгадаг байсан юм уу. Өглөөний цайгаа уугаад, 9-12 хооронд ажиллаад, өдрийн хоолоо идээд, 2-5 хооронд ажиллаад л болоо. Тэгээд л эрх чөлөөтэй ширээний теннис, сагс, волейбол тоглоно, орой нь дискодно. Амралтын өдөр амардаг байсан юм. Гэхдээ тэр үед Бямба гариг ажлын өдөр байлаа. Амралтын өдөр болгон ангиудын хооронд тэмцээн уралдаан зохионоо.
Намрын ажил нь арай хүнд болоод тэр юмуу цалинтай байдаг юм. Би зуны ажлаас цалин авч байснаа санахгүй байх юм. Намар пүүгээгээ чирч явнаа. Учир нь намрын ажил богино, бас бүх ангиудыг нэг дор явуулдаг тул нөгөө байрнууддаа биднийг олноор нь байрлуулахын тулд цэрэг төмөр орнуудыг хураачихдаг. Намрын ажлын ажиллах цаг нь урт, бас намар хүйтрээд эхэлчихсэн, зутарна шүү дээ. Ханиад хүрэх, хоолой ам өвдөх бол маниуст энүүхэнд.
Энэ ажлаар хэн нь хэн бэ гэдгийг ёстой харуулна даа бүх юман дээр. Жнь: Гэрээсээ авчирсан идэх юмаа бид нар дундаа идэж уугаад л дуусна шд, гэхдээ Зарим хүүхдүүд авчирсан юмаа дуусчихсан гэх мөртлөө шөнө хөнжил дотроо идэх үед нь үйлдэл дээр нь барьж авч, хөөрхийг ангиараа нийлж гадуурхана. Социализмын үед тийм мангар байлаа шд.
Бид нар өлслөө гэхээр л багш "хэзээ та нар гэртээ өдөрт 2 удаа махан хоол идэж байсан юм, энд та нар өлсөх ямар ч үндэс байхгүй" гэнэ шүү дээ. Нээрээ ч тийм дээ. Бид л болсон хойно дуртай үедээ боорцог мэрж чадахгүй болохоороо өлсөж байгаа юм шиг л санагддаг байсан биз.
Хараагийнхан аймаар зэрлэг гээд л бид нар үхтлээ айнаа. Тэд нар орой болохоор л морьтойгоо давхилдаад л хүрээд ирнэ. Тэгээд ангийнхаа охидоос тэдийг өг гэж байна гээд л хөвгүүд биднийг айлгана. Гэхдээ хөөрхийсүүд бид нартай л танилцах гэсэн хүүхдүүд л байхгүй юу. Тэд нар бид нарт ааруул өрөм авчирч өгөхөөр бид идчихнэ, тэгэхдээ л айгаад л найзлахгүй шүү дээ.
Бид нээрээ юу ч мэдэхгүй байсаар л сургуулиа төгссдөг байлаа шд. Ямар сайндаа 10-р ангид байхдаа манай ангийн М гэдэг охин биднээс "Би хөвгүүдийн жорлонд ороод А-г шээснийх нь дараа тэр жорлонд нь би шээчихвэл жирэмсэн болох болов уу" гэсэн чинь бидний хэдэн охины хэн нь ч хариулж чадаагүй шд, хэхэ. Мэдэхгүй байгаа юм чинь.
Их сургуульд ороод 2-р курсдээ уртын намрын ажилд явж байлаа. Бид нар Жаргалантын САА-д очиж төмс хураасан юм. Эхлээд машинаар хураасан төмсний араас нь шуудай бариад үлдсэн төмсийг нь түүдэг байхгүй юу. тэгэхэд л жинхэнээсээ өлссөөн. Нөгөө төмснөөсөө усанд чанаж идээд л байдаг байлаа. Бас майханд их зутарсан, өглөө босоход л цас орчихсон байдаг байлаа. Тэр үед би анх удаа архи амсаж, тамхи сорж үзэж байлаа шд. Манай майханд манай ангиас гадна өөр нэг анги, эрэгтэй эмэгтэйгүй хамтдаа байна шүү дээ. Тэгээд л нөгөө ангийн Өвөрхангайн охинтой нийлээд л майхныхаа ёроолоор толгойгоо гадагш нь гаргаж байгаад л тамхи татна. Нээх дуртай гарууд, өөрсдийгөө нээх том болцонд тооцоод л. Надад анх тамхи татахыг зааж өгсөн найзтайгаа өдийг хүртэл хэлхэлдээд л явж байгаа шд. Тэр маань одоо Японд мастер хийж байгаа.

Ингэж явах чинь их хөгжилтэйгээс гадна зөндөө л юм сургадаг юм байна лээ гэхгүй юу, хэхэ.
Жич: Аж ахуй дээр архи ууж, тамхи татаж сурсан гэдэг чинь би одоо архи ууж, тамхи татдаг гэсэн үг биш шүү нөхдөө. Архийг бол би огт амсахгүй, харин пиво-г хэдэн насандаа ууж сурснаа санадаггүй юм. Ямар ч байсан 10 настайдаа би гадаа тоглож байснаа гэртээ гүйж орж ирэнгүүтээ манайд зочилж байсан хүний өмнөх стакантай пиво-г гүд гүд гээд л аймаар ам нь цангачихсан залгилж, аав ээждээ загнуулж байсан юм. Аав ээж намайг пиво уухад хоридоггүй байсан юм.

12 comments:

chuups said...

ta tegeed namriin ajilaas hania olj avsan u? ihenh humuus tendees l avsan geed yariad baidagiin bn lee.heheheh

Badman said...

Chuupsaa бага тэнэгтээрэй. ккк

Ооё хүний өмнөөс хариулт бичдэг би хэн бэ гэснээс "Аанхаа" өөрөө баригдсан даа. Бүүр хар багаасаа архи тамхи, пиав гуруу хэрэглэж сурсан хүн байна ш дээ өөрөө. Монгол ирэхээрээ намайг дуудаарай. Хамт архидаж пиавдаж хүүхэндий. Өө нээрээ хүүхэндэхгүй л дээ. ккк

Гилийн хатан said...

chuups-ugui hu, bi bagsh bolood 2 dahi jildee nuhurteiguu taniltssan, nuhur maani harin oyutan bailaa
Badman-Ta dutuu unshjee, bi 2-p kursdee arhi amsaj, tamhi sorj uzej bailaa gej bgaa daa. Bi hamag bulaigaa delgedeg baij yahan humuustee uulzah bilee, icheed bna, sorry

Гилийн хатан said...

Dahiad Badman-bi uulzsan blogchdod jinhene neree heleegui shde, 1-ees busdad ni

Nogoohon said...

Хүний өмнө байсан пиавыг гүд гүд залгилж хахаха дахиад элэг хөшлөө

LuZa said...

Наа Бадман чинь шал худлаа надыг хүртэл ууя гэсэн би МОнголд ирчээл хүлээгээл байгаам дуудахгүй л байгааш дээ гсн хихи

нээрээ л намрын ажилд явж амьдралын зах зухаас мэдэрдэг байсым шиг байгаамаа даанч бид ч ардчиллын хүүхдүүд тийм юм мэдэхгүй ш дээ

Badman said...

Луузгараа чи дуудсан цагт ирэхгүй новшировоо.

Гилийн хатан said...

Naraa-bi tiim l muu hun dee
Luza-tiim bol "Badman, tegnee hu, ta uuruu duudsan tsagt belen baigaarai"
Badman-umnuh seegiig chamd bas zoriulav

Anonymous said...

харин би бол Энэ тэндэхийн ажилаас дан бултдаг байлаа шд. Нэг удаа очиод зодоон хийгээд хөөгдсөнөөс хойш надыг авч ч явахаа больсийшд.... :P

одоо бодох нь ээ явдаг л байж хөдөлмөрлөдөг л байж. Бас охидуудтай танилцдаг л байж гсн :P ход ход

жигүүр

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

юм юм л сурсым байна даа

Nini said...

Намрын ажил, хаврын ажил гээл сайхан байж билээдээ. 2 хүүхэд дундаа Том том модон хайрцаг аваал явна даа. Баахан боорцог хийлгээд л аваад явна. Ядрах зүдрэх, уйлах гомдох, муудах сайдах гээд л хүүхдүүдийн хамаг л чанар танигддаг байсан даа. Соц нийгмийн үед хүүхдүүдийг их бага гэлтгүй гүүмэн их зардаг байсан байгаам шүү. Багахан ангидаа хавар болохоор мөрөө холготол ус зөөж мод услана. 1 хүүхэд өдөрт 80 литр ус зөө гэдэг байлаа ш д. хөөрхөн зайтай км шахуу газраас усаа зөөнө. Намар болохоор хүнсний ногоо хураана, ногоо хураалт дуусахаар цэцэрлэг сургуулийн мод хөрөөднө. Том том өмхтэй модны 2 талд хамтран хөрөөдөгчөө харахгүй нэг мэдэхэд хоёулаа зэрэг хамаг чадлаараа татчихсан суужийдагсан. 8,9,10-р ангидаа намар болохоор өвсөнд явнаа. Нэг хэсэг нь поольноос пэрээсэлсэн өвс цуглуулж машинд ачина. Нэг хэсэг нь хашаанд өвсийг 10х8 хэмжээтэй байшингийн дайтай нуруулдан хураана. Тэгэхдээ хамгийн сонин нь нуруулдаж хураах ажил нь цуглуулахаасаа их үнэлгээтэй байсан юм даа. 8-р ангидаа намрын ажлаас буугаад 58 төгрөгийн цалин авч байлаа гэж. Хөөөх бүүр халуураад бараг бичлэг шахчихаж. Дүнзэн байшин барьж, уулнаас чулуу хийж, уулын чулуу хийхээс залхуураад хирэгсүүр ухаж энэ насандаа хийсэн хамаг л хүнд хүчир ажилуудаа хүүхэд насандаа хийж байж дээ. Тэгэхдээ л ямар ч байсан их зүйл сурсан, мэдсэн, аливаа зүйлийн эвийг олох чанарыг сурч авсан даа.

Гилийн хатан said...

Nini-tiim shuu, zunduu l ajil hiideg baisan. zunduu l um surch avsan. Saikhan dursamjtai urt comment uldeesend bayarlalaa