Энэ тэнд блогчид багш нарын баярын мэнд хүргээд нүд чийгтүүлээд байх юм. Би нь мэндчилгээг нь уншаад баярлаад явчихна шүү дээ. Би ч гэсэн баяр хүргээд хэдэн өгүүлбэр бичээдхий. Уншаад байхад маш олон багш нар блог хөтөлдөг юм байна лээ. Гэвч тэд над шиг ийм хүнд хэрэггүй юм бичихгүй л дээ. Аргагүй л ардын багш нар.
За би ямар сайхан уран цэцэн үг хэлхээд мэндчилгээ дэвшүүлж чадахгүйгээс хойш хэдэн фаакт л хэлье даа.
Дунд ангид байхад манай ангийн багш /тэр үедээ 40 гаран настай байсан юм болов уу даа/ хичээл заах гэж орж ирэхдээ банзалаа өмсөхөө мартаад, шууд өвдөг бөгс гарчихсан ноосон өмдтэйгээ ороод ирсэн юмдаг. Багш тэр байдлаа мэдэнгүүтээ тэр өдрийн хичээлээ пялаад гэр рүүгээ алга болж, биднийг "ура, цонх" гэж орилуулан баярлуулж билээ.
Би энэ явдлаас ихэд сургамж авсан бөгөөд өглөө бүр гэрээсээ гарахдаа хувцасаа бүрэн өмсөж үү гэж бүртгэдэг юм. Нэг удаа би нээх гоё шинэ гутал өмсөөд ажилдаа явлаа. хамаг анхаарал гутланд байгаа юм чинь. Эхний цаг семинар орж байсан болохоор би оюутнуудаасаа даалгавраа шаардаад /уг нь тэдний даалгавар л даа/ ширээ хоорондуур шинэ гуталтайгаа тог тог гээд нээх пээдгэр алхаж байлаа. Оюутнууд ихэнх нь даалгавраа хийгээгүй байхаар чинь дургүй хүрдгийн байгааз дээ. Тээд дуугаа өндөрсгөөд авч өгч байсан чинь нэг Жанна дэ Арк байж болмоор эр зоригт эмэгтэй оюутан хажуунаас "Багшаа та цамцаа буруу харуулаад өмсчихсөн байна" гэдгийн. Юу гээд харсан чинь цамцны минь яарлик нь гадна талдаа намирч байдгийн. Нөгөө өндөр дуу таг болоод, би чинь хайртай залуугийнхаа өмнө бүдрээд уначихсан юм шиг л барайна биз дээ. Гэхдээ гандан буурахгүй "би өрөө рүүгээ яваад цамцаа зөв харуулаад өмсөөд ирье, тэр хооронд энэ бодлогыг бодож бай" гэчээд гараад алга болж байлаа, хаха. Ямар нүүрээ дараад ичээд гүйгээд гаралтай биш дээ тээ.
За та нар намайг юу гэж л бодвол бод. Би бол хоосон толгойтой, гутал хувцсанд амиа ч өгч чадах, гоёж гангалахын донтон байна. Гэхдээ багш хүн хувцаслалтандаа анхаарах ёстой гэж боддийн. Ямар оюутантайгаа ижилхэн Нарантуулаас 20 мянгаар авсан банзал өмсчөөд БИ ЧИ гээд зогсож байлтай биш дээ, тийм биз дээ, хаха.
Манай сургууль дээхнэ үед орой болохоор бас хагас бүтэн сайнд жорлонгоо цоожилдог байсийн. Маниус оройтсон бол гарч хажуу хавиргынхаа албан байгууллага энэ тэр, бүр болохоо больсон нь крант жорлонд шээнэ шүү дээ. Зарим хичээлийн анги танхим кранттай байдгийн. Тэгсэн нэг өглөө ажилдаа ирсэн чинь яг манай өрөөний үүдэнд томоос том сайхан шаргал баас байж байдгийн. Хүмүүс ч пээ паа, энэ чинь одоо ямар бүдүүлэг юм бэ? Энэ лав оюутан байх, өндөр боловсрол эзэмших гэж байж араач дээ гэж мэгээд хүмүүс ам хамраа дараад сүр болж байнаа. Би дотроо өмөөрч байгаа юм чинь, хэрэв миний баас гэнэт хүрвэл өмдөндөө баачихаад, хүмүүст үнэртүүлээд гайхуулаад явалтай биш дээ, тэрний оронд хүнгүй шиг газар баачихаад чимээгүйхэн яваад өгнө. Тэгсэн корридорт баахан хүн шаваад баас үзээгүйм шиг, бас далимдаа маниусыг шоолж энэ тэр, тэгэхээр нь би "багш нар тэр жорлонгий чинь түгжих хаах эрх байхгүй шдээ, мэдэлтэйгээр нь сургуулийн захирлын өрөөний үүдэнд баахгүй" гээд эргээд хартал захиралтай халз тулдаг байгаадаа, хаха. Хэд хоног л сэтгэлд бөөн хар үүл явж байлаа шд. Тээд удалгүй жирлонгийн асуудал шийдэгдсэн дээ.
Бас нэгэн өдөр манай хэдэн найзууд Биллярд бооцоотой тоглоё гэж дуудаад, байж суулгадаггүй. Тээд яахав дээ дуртай юм болохоороо очлоо. Үүдэнд нь ирэнгүүт үүдийг нь нэг сайхан залуу онгойлгож өгөөд л, майр тонгойж хүндэтгэл үзүүлээ л, миний хувцсыг авч өлгөөд л, найзуудын байгаа газар руу дөхүүлж өгөөд л. Би ч дотроо "ямар ч үйлчилгээ сайтай газарв" гээд л их дуртай яваад орлоо. Тээд хэсэг тоглож байгаад харсан чинь нөгөө үйлчилдэг гоя залуу чинь пиво зөөгөөд л бүр нөгөө өрөөн дотор үйлчлээд л байна. Тээд би хожигдоод хэсэг амарсан чинь нөгөө гоё залуу чинь хажууд ирээд "Сайн байна уу? багшаа, та мундаг цохьдог юм байна шд, дараа миний ээлжгүй өдөр та ирж надтай үзэхгүй юмуу" гэж наадгийн, хаха. Оюутнаа танихгүй, гоя залуу гэж мэгчихсэн.
Бас нэгэн өдөр баахан эмэгтэй найзуудтайгаа пиво уугаад сууж байлаа. гэтэл үйлчлэгч охин над дээр ирээд "уучлаарай, өөрт чинь энэ пиво-ийг тэр ширээний залуу явууллаа" гэдгийн. Би ч хөөрөөд л ганц хоромд л "хэн юм болоо, ямар гоя юм бээ, яагаад ганцхан надад гэж, би эд нар дотроо хамгийн хөөрхөн нь юм болов уу, лав л их гоя залуу байх ёстой" гэж мэгээд зүрх түг түгхийгээд, догдлоод, нөгөө заасан ширээ рүү нь хартал манай нэг оюутан гараа даллаж байдгийн, хэхэ. Юун нөгөө би хамгийн хөөрхөн нь байх энэ тэр. гэхдээ л гоё байгаа юм чинь, манай найз хүүхнүүд атаархаад л. Хэрэв манай хөгшин проф бааранд сууж байвал би бас оюутнаа дуурайгаад пиво илгээж баярлуулнаа, майр баярладаг юм билээ, надаар л бол.
Бас нэгэн өдөр дээрхтэй адилхан шахуу юм болдгийн. Бас л нөгөө бааран дотор идэж уугаад сууж байтал үйлчлэгч залуу нугалчихсан цагаан цаас өгөөд "тэр ширээний залуучууд өөрт чинь энэ захиаг өгч байна, хариуг нь яг одоо аваад ир гэлээ" гэдгийн. Би ч бас нөгөө хөөрлийн байдалдаа шилжээд, догдлоод л, гар салгалаад л захиагаа нээлээ. Тэгтэл "багшаа бид байнаа, та манай ширээн дээр ирээд хоол идээд, хэдэн пиво уучуул бид баярланаа, бид танай ширээн дээр очихоос ичээд байнаа, бас та нарыг шатаахын нэмэр" гэчихжээ. Тээд л би уригдаад л оюутнуудынхаа ширээн дээр очоод ганц 2 пиво уугаад, буцаад өөрийнхөө ширээн дээр ирнэ шүү дээ, бас од болоод амжчихдийн.
За тээд маний паян дуусахгүй ээ. Нэг мэдсэн майр урт юм болчиж, уншихгүй ч байж болно, хэхэ.
Энд бас нэг паян явж байна шд. Бодвол та нар уншаа байлгүй.
http://giliin-khatan.blogspot.com/2010/06/1.html
Зарим нэг оюутан шалгалтын тестийнхээ ард нь "багшаа, Би танд хайртай" гээд л бичээд өгдгийн, би ажлыг нь засаад буцааж өгөхдөө бүр томоор "багш нь ч чамд хайртай шд" гээд улаан балаар палиилгаад л өгнө шүү дээ, хөгжилтэй шд.