Friday, March 4, 2011

Наа Гилийн хатан чинь шавар шд

Саяхан би Японд байх үеийн хэдэн зургаа оллоо. Тэгэхээр Японд байсан үеийнхээ тухай хэдэн зургаа үзүүлнээ.

Манай сургуулийн кампус ийм өндөр уулын орой дээр байдаг юм. Би дотуур байранд 3 сар амьдраад, гэр бүлээ ирэхээр доошоогоо бууж байр хөлсөлж амьдарсан даа. Бидний өрөө дотроо хөргөгчтэй, 7 хоногт нэг удаа доошоо бууж хүнсээ цуглуулдаг юм. Энэ дээр чинь согтууруулах ундаа, тамхи зардаг юм байхгүй ээ, бүр дэлгүүр ч байхгүй.

Энэ залуу болбоос Камбужи гэхэд дэндүү царайлаг залуу байгаан, Путика гэдгийн. Жолоо барьж байгаа охиныг Эри гэдгийн, Япон охин.
Путика бид нар нэг төслөөр сурч байсан тул ЖАЙКА төвд 3 сар Япон хэл сурч байгаан болж хамт байлаа, сургуульдаа ирээд нэг мэргэжлээр сурах тул ихэнх хичээлээ хамт сонгочихсон юм чинь маниус бол майр найзууд.


Манай Путикаг охидууд эргүүлээд нэг салахгүй. Тэр тусмаа энэ Эри юу, заналтай эргүүлнэ дээ. Энэ Япон охидууд гаднаа нээх ичингүйрээд л байдаг мөртлөө их айхтараа. Амралтын өдөр болохоор л Эри ямар нэг юм зохион байгуулж, Путикатай уулзах боломжийг бий болгоноо. Эхлээд бид бөөнөөрөө хөөрөөд л хамтдаа ийшээ тийшээ яваад байдаг байлаа. Сүүлдээ Эригийн урих хүний тоо буурсаар цагаандаа гарч ганцхан Путикаг урьнаа. Нөгөөх маань ганцаараа явахаас айгаад, хаха, эвгүйцээд гэх юмуу даа, намайг хань татнаа. Би тээд л шавар болоод л явна шд. Намайг явахгүй гэхээр чинь Путика хахуульдана, надыг. Тэр нь юуийн гэхээр оройн хоол, пивоор дайлнаа. Би яахуудээ ийм л хямдхан хүн шүү дээ, хоол пивонд яваад л өгнө. Энэ уулын оройгоос пиво олдохгүй юм чинь. Путика Камбужийн Хааны их ойрын хамаатан. Өрөөнд нь байгаа гэр бүлийнх нь зураг эд нар нь пээ аймаар баян айл. Гэхдээ түүний өрөөнд надаас өөр эмэгтэй хүн ордгүймоо. Хоол сайхан хийнээ, гэрээс нь баахан гоё идэх юм ирдгийн. Би ч олон орой түүний гарын хоолыг идсэн дээ.
 
Энэ Путика эмэгтэй хүн улаан цагаан уриад байхаар жэнтлэмээн болохоороо нэг татгалзана, тээд удаад нь надтай явдгийн. Би машиных нь ард худлаа унтсан дүр эсгээд л яриаг нь сонсоод л явна. Энд тэнд орохоороо нөгөө 2-оо хамт байг гээд би холхон байхаар Путика надаас салахгүй, тэгэхээр чинь Эри Путикаг надад сайн гээд бодчихноо, хэхэ. Намайг муу шавар л гэж бодно, Путика намайг хамт яваад өг гэж гуйдаг гэдгийг мэдэхгүй шд.
Бид чинь хамгийн урд талын Кюүшюү арал дээр сурдаг байлаа. Путикаг Токиогоос хортэл охидууд уриад салахгүй, Путика ч 14 хоногтоо Токио нисээд л байна шд. Би бол Токио руу хувийн ажлаар явбал титаникаараа Осака ороод, цаашаа автуусаар л явна даа. Автуус нь дотроо жорлонтой.


Энэ чинь миний титаник шүү дээ, би хүзүүндээ энэ шүгэлээ зүүгээд л Осака руу мөн ч олон удаа үүгээр зорчсон доо. Энэ хамгийн хямдхан зэрэглэл нь, ойлгомжтой байгаа биз дээ, бүгдээрээ зэрэгцээд л унтана шд.
За за нээх хоорондоо авцалдаагүй хэдэн өгүүлбэр болсон байхдаа. Ингээд тэмдэглээд байхгүй бол найзуудынхаа нэрийг мартчихна шд,

6 comments:

Tulip said...

ямар дурсамжтай юм бэ? та японд мастерт сурсымуу?

MayRowan said...

Япон охид харин эр хүнийг уйдаадаггүй, их уйгагүй, налинхай дотуур тамиртай шиг санагддаг хэхэ. Тэр залуу ямар сонин нохой шиг нэртэй юм бэ хэхэ

Anonymous said...

eeee Eri min dee ....hehe

miracle said...

Кк Япон охидууд Путикаг эргүүлээл Путика таныг эргүүлээл байдаг байсийн бишүү кк та даанч сайн ойлгохгүй кк. Хөөрхий муу Путикаг кк та нээрээ зүгээр л нэг дурсамжийг л нээх гоё хөгжилтэй явдал болгоод хувиргачих юмаа кк. Таны бичлэгүүдийг уншихаар нээрээ өөрийн эрхгүй инээд хүрээд байдийн кк

Гилийн хатан said...

Tulip-baahan dursamj bna daa, bichij amjihgui l bolohoos8 tiim
MayRoman-uush haanii udmiin hunii ner shuu, haha
Anon-harin tiimee, uuriig ni toohgui baihad

Anonymous said...

хямдхан хүн гсн чинь бас пиво хоолонд аайн... гэхдээ бүүр гарын хоолонд гэжийшд... Олон оройн: оройн хоолны дараа яахуу ккккккк

жигүүр