Friday, March 18, 2011

Эрчүүддээ зориулаад

бичлэг хийчнээ. Энэ өдөр чинь над мааш их хамаатай байдгийн, би цэрэгт явсан юм шиг л хөөрөөд байна шүү дээ. Эмэгтэйчүүддээ зориулж бичлэг хийгээгүй байж тээ, энэ Гилийн хатан. 8-нд ямар ч баярын наастр байхгүй байлаа, энд тэмдэглэдэггүй юм, Японд ч гэсэн. Энд ээжүүдийн баяр гээд тусдаа өдөр байдгийн. Орос манайхаас өөр тэмдэглэдэг газар байвал сээгий үлдээгээрэй, хаана яаж тэмдэглэдгийг нь сонирхоё. Тэгээд ч би 8-нд шөнө болтол сургууль дээрээ суугаад, гэртээ иртэл манайхан бүгд унтчихсан, нөхрийн хийсэн хоолыг ч идэж чадаагүй ээ. Нөхөр надад цаг бэлэглэсэн. Би нээрээ цагны хоббитой, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүнтэй уулзаад эхлээд л бугуй руу нь л нүд явна даа. Бас найзууддаа цаг бэлэглэх дуртай. Монголд бол би Март тэмдэглээд манаргаж яваа даа. Хэдэн өдрийн өмнөөс догдлоод, бэлдээд сүйд болно биз дээ.
Би эрэгтэй хүн шиг эрэгтэй хэрэглээтэй, пиво ууна, татвал татчина, сайхан хүүхэн харах майр дуртай, спорт бөх мөх сонирхоно өөр юу байдаг билээ цааш нь. Бас би цэцгийн баглаа авах дургүй. Цэцгийн баглаанд дуртай охид эмэгтэйчүүд минь бүү гомдоорой. Нээх амьд цэцгийн баглаа гээд л хөөрөөд байдаг, үнэндээ бид нарт үхчихсэн цэцэг л өгдөг байхгүй юу. Баглаа боох гээд цэцгээ таслахаар чинь үхдийн байгааз дээ. Бидэнд бэлэглэх үхсэн цэцгээ Бээжингийн онгоцоор авчирдаг гэдэг билүү? (баларсаан, баахан загнуулах байхдаа) Тиймээ би соёлгүй муу хөөн, муу хүүхэн. Ер нь нэрээ Badwoman болгодог юм ч билүү. Тэгвэл энэ ертөнцөөр нааг Badman-тай гэрэлчихэж гээ ойлгочих байх болилоо болилоо. Тээд 2 хоног нөгөө үхсэн цэцгээ харж байснаа үрчийж хорчийж жинхэнээсээ үхсэн гэдгийнх нь гэрч болж байж хогийн сав руугаа шиднэ гэдэг нь над муухай санагдаад байдгийн. Манай синглэ найзад эргүүлдэг залуу нь цэцгийн баглаа өгчээ, нөгөөх маань баярлаад оффисдоо 3 хонуулаад муудахаар нь хогийн саванд хийжээ. Хогийн сав яг өрөөнийх нь үүдэнд, нөгөө залуу нь нээх баясгалантай өрөөнд нь орж ирснээ хогийн саван дахь нөгөө цэцгийн баглаагаа хараад муухай царайлаад юу ч дуугарч чадалгүй буцаад гараад явсан гэнэ лээ. Энд хэний ч буруу байхгүй лд. Хөрс шороотой, үндэстэйгээ цэцэг бэлэглэвэл бас нэг өөр хэрэг л дээ.

за Цэргийн бодолдоо оръё гэсэн. Би болбаас хурандаагийн охин, бага нас маань цэргийн ангиудаар л өнгөрсөн. Ээж бас цэргийн хүн, цэргийн формоо тайлахаар өмсөх хувцас муутай байсан санагдаад байдгийн, хэдхэн хувцастай. Манай ээж хошууч, өөрөө нээх эршүүд юм болохоороо хувцас хунар гэдэггүй, формоо өмсөөд болоод байдаг байв. Ээж хээрийн сургууль энэ тэр гээд хэд хоногоор алга болоод өгнө. Ээж урт буугаар бууддаг, тэмцээнд ороод хэд хоногоор явахаар бид их баярлана, аав биднийг ресторан, гуанзанд хоол идүүлнэ. Манай 2 тус тусдаа чемодантай, дотор талд нь чемодан дотор байх зүйлсийн нэрс бичээтэй, тэрийгээ яс бүртгээд л бэлэн байдалд хадгална, дайн болбол чемоданаа бариад л явах юмуу хаашааен.

Манайх 4 хүүхэдтэй айл боловч, 3 нь эрэгтэй хүүхдүүд. 2 ах маань арми 3 жил байхад цэргийн алба хааж билээ. Аав ээж нээх коммунист царайлаад хүүхдүүдээ хаана хувиарлагдана, тийш нь цөлчдөг мөртлөө хамаатны цэрэгт ирсэн хүүхдүүдийг өөрсөд дээрээ авч эрхлүүлдэг байв. Манайхаар нөгөө хамаатны цэргүүд чөлөөгөөр ирнэ, явахад нь манай 2 мөнгө өгөхөөр нөгөөдүүл “та нараас авч, жаа нарт хураалгаад яахын” гээд авдаггүй байсан, миний л санахын. Манай аав ээж томилолт өвөртлөөд байнга л хөдөө амьдардаг байлаа. Зүүнбаянгийн цэргийн ангид байх үеийг хагас хугас санадаг юм. Аав дараа нь Амгалангийн 012-р ангийн захирагч (1-р босс гэсэн үг шүү дээ), үргэлжлүүлээд Өмнөговь аймгийн Барилгын цэргийн 223-р ангийг очиж байгуулж байлаа, бас л захирагч. Өмнөговь аймгийн төвөөс урагш 10-аад кмт юм болов уу даа, хов хоосон газар цэргийн анги байгуулаад, амжилттай удирдаад 1982 онд “Алтан гадас” одонгоор шагнуулж байлаа. Нэг сайхан намрын орой эсвэл зуны орой байсан юмуу аав пилникэндээ ороогүй байсныг бодоход, аавыг гэр лүүгээ ирж явахыг андаад зогсож байснаа, бараа нь харагдангуут л урдаас нь гүйж очиход энгэр дээр нь нээх том одон гялалзаж байж билээ. Би гайхаад хараад байгаа мөртлөө асуухгүй байсан чинь аав маань “аав нь төрийн том одонгоор шагнуулсан” гэж билээ.

Аав байнга 69 унана, цэрэг жолоочтой, Өмнөговьд Сээгий гэдэг нэртэй казак хөөрхөн цэрэг ах жолооч хийдэг байлаа. Цэргийн ангийн хашааны харалдаа дарга нарын хашаа гээд 4 айлтай хашаа, ард нь бусад айлууд нээх том ганц хашаанд тусдаа амьдардаг байв. Өмнөговь их сайхан нутаг, бид гэрийнхээ ар талын дэрс рүү ороод л хармаг гэдэг нээх гоё амттай жимс түүгээд л иддэг байлаа. Бас гоёо гэдэг исгэлэндүү мөртлөө идээд баймаар ч шиг үгүй ч юм шиг лууван шиг ургамал их л элбэг байдагсан. Тэр дэрсэнд нь туулай, зараа, алаг даага, оготно гээд янз бүрийн амьтан байдаг, тэд нар нь манай хашаагаар л бэлчиж байдаг байв. Хичнээн янзын ч гүрвэл байдаг юм, гэрээр гүйлдээд л байж байдаг.

Ажилчдын хүүхдүүд аймгийн төвийн цэцэрлэг сургуульд цэргийн ангийн эмнэлгийн УАЗ пургон машинаар 2 ээлжээр зөөлгөдөг, урд талын суудал бол маний суудал байлаа шд, захирагчийн охинтой хэн суудал булаалцалдах билээ дээ, болохгүй шд, хаха. Би аймгийн төвийн 1-р 10 жилийн 1а ангид 1 улирал сураад УБ руу гэрээрээ дахиад л нүүж билээ. Тэр ангид маань надтай ойролцоо нэртэй охин байсан, хэн гээч Алдармаа. Аав сайн ажилласан гээд Амгалангийн цэргийн ангийг өөд нь татуулахаар дуудсан гэдгийн. Цэргийн тушаал бол тушаал шүү дээ, эх орныхоо хаана нь хэрэгтэй байна, тэнд нь байж байх ёстой шүү дээ.

Бид нар, хүүхдүүд цэргийн ангийн гал тогооноос салахгүй, хоол нь нээх гоё амттай. Одоо ч гал тогооных нь үнэр санагдаж байна. Бид нар хоолноосоо өгөөч гээд л гуйгаад иднэ шүү дээ. Цэргүүд өөрсдөө бас талхаа баринаа, тэр нь нээх гоё үнэртэй сайхан талхнууд. Кино болгон дээр л дайны талбарт, эсвэл цэргийн ангийн эмнэлгийн сувилагч нь нээх хөөрхөн хүүхнүүд байдгийн, энэ амьдрал дээр ч гэсэн цэргийн ангийн эмч сувилагч нар нь хөөрхөн эгч нар л байдаг, цэрэг офицерүүд эмнэлгээр эргэлдээстэй л байсийншд.

Бид нар модон буу, чавхаар зэвсэглэчихээд л байнга л цэргийн анги дотор л тоглож байдаг. Зэвсгийн агуулах энэ тэрд нь орж үзчих гээд л, харуулуудад хөөгдөөд л. Бидний хамгийн сонирхолтой, орж үзэхийг хүсдэг байсан зүйл бол Цэргийн сахилга гэдэг газар ухаад модоор хаалга хийчихсэн нүх байлаа. Сахилга батын зөрчил гаргасан цэргүүдийг тэр нүхэнд хорьдог. Бид харуулыг хичнээн гуйгаад ч, тамхиар хахуульдаад ч биднийг оруулдаггүй байлаа. Харин манай ах нар том болохоороо цэргүүдтэй их найзалдаг, янз бүрийн юм хамтарч их хийдэг байсан. Цэргүүд чинь нуль авьяас, тэр үед бүх хүн цэрэгт явдаг байсан юм чинь, мундаг цэргүүд зөндөө, дуу шүлгээ өөрсдөө зохионо, хөгжмөө дарна, зурна, сийлнэ.

Тээд янз бүрийн баяраар цэргийн парад болохоор би аавтайгаа хамт индэр дээр гараад зогчихдог, цэргүүд доогуур ёслоод өнгөрөхөөр нээх гоё, том болоод цэргийн дарга болно доо л гэж мөрөөддөг байлаа.

Миний бага байхаас л жил бүрийн Цэргийн баярыг манайх маш ёслол төгөлдөр, сүр жавхлантай тэмдэглэдэг байлаа. Баахан хүн манайхаар цуглаад л.

Ингээд Монголын Ардын Арми, Зэвсэгт Хүчний нийт бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчиддаа, мөн цэргийн алба хаасан эрчүүддээ Цэргийн баярын гал халуун мэндийг хүргээд, та нартаа ёсолъё.
Хойд насандаа эр хүн болж төрхиймсөөн.

Жич: би нь завгүйтээд энэ өдөр амжиж пост хийх гээд санаанд орсноо л утга авцалдаагүй угсруулаад л туучлаа, өршөө намайг, хэхэ.

15 comments:

Алим said...

Баяр хүргэе. Одооноос дараа төрлийнхөө бэлтгэлээ сайн хангаад сайхан баярлаарай. ККК

Anonymous said...

bayrllaa

Мишаа said...

Belgiumd orgon temdegledeg gene,Ene jil bagt naadam bolson bna...
Хойд насандаа эр хүн болж төрхиймсөөн.
erool bat orshigeeee ;-)

Chimgee Mongol said...

баярын мэнд танай гэр бүлийнхэнд.. гоё дурсамжууд байнаа

www.gegeen.com said...

hehe, uigagui bichhiimaa, suuldee barag hurhiraad huushuur zuudeltsen suujiilaa hahahaha. za teed tsereg armitai iheehen sulbeetei kunws ch nuser temdeglehees yaah uu dee.

DOOGURA TEMTRED UZ, YAMR NEG YUM ATGAGDAJ BAIWAL ONOODOR CHINI BAYRIN ODOR. GEJESHU, HEHEHE

3-р сарын 18 бол харамч охидын хувьд Цэргийн баяр, бусад охидын хувьд бол Эрчүүдийн баяр… гэнээ

Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг
Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг
Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг
Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх
Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.
Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе

Anonymous said...

Nutagiinhaa tuhai unshsan chini yasan goyo-iin. Bi umnugobiinh.....bas 1-r 10 jiliig tugssun. Nuuj yavaagui bsan bol taniltsahgui yu......

NB, Canada

Arsun said...

Монгол улсын төлөө зүтгэе.
Сэтгэл хөдлөв.

Nogoohon said...

Цэргийн баяр чинь танд ёстой хамаатай баяр байна шдээ. Одоо Монгол Цэргийн Баяр гэдэг бүх нийтийн баяр болсон. Танд Цэргийн Баярын мэнд хүргэе!

Umi said...

Гэр бүлийнхний дунд чинь хамгийн гоё баярт ордог юм байна даа.

Цэргийн хүмүүсийн утсаар ярьж байгааг сонсох нээх сүртэй юм билээшд.
За ..... хурандаа сонсжийн гэж утсаа авдаг. Хэхэхэ

Ганга said...

"Алдармаа"-тай төстэй ямар нэр байж болох вэ? Алдартай хүн од болдог...Тэгэхээр Одмаа байж болмоор. Эсвэл Ардын армийн зэр зэвсэг гэхээр Зэвсэгмаа, Дайчинмаа байж болмоор шиг хэхэ.

Танай гэр бүл аргагүй тэмдэглэх баяр юм байна. Баяр хүргэе.

rdnchr said...

"Алдараа" аниа цэцэг тэврээд явж бгаа хүн бүр нэг л сайхан харагдаад бдг юм даа! Тэдэнтэй тааралдсан ихэнх хүмүүс инээмсэглээд, нүд ирмээд өнгөрдөг, тэд д бас адил:) %80
Тэр 8н бол Турк д эмэгтэйчүдийн хүчирхийллийн эсрэг нтр гсн л юм явагддаг, 12сарийн1 шиг л өдөр.

"Монгол Улсын Төлөө Зүтгэе!"

Гилийн хатан said...

Alim-haha, bayarlalaa.
Anon-saihan bayarlaarai
Mishaa-bayarlalaa, hoid nasandaa sahilgagui shar zaluu bolnoo gesn
Chimgee-bayarlalaa
gegeen-minii beegiig bish chinii seegiig l unshimaar bolj, hehe
NB Canada-hehe, taniltsval hezee ch bolno shdee hu, Umnugovi saihaan nutag shuu
Arsun-Монгол улсын төлөө зүтгэе. bi bas setgel hudluv
Naraa-bayarlalaa, neeree minii bayar shdee
UM-harin tiim surtei, daraa turulduu bi utsaa avahdaa Hurandaa sonsjiin gemeer bna shdee, hehe
Ganga egch-ta barag neriig mini niited zarlachihsan baina shdee, hehe
rdnchr-bi Aldaraa bolchihson uu? hehe. Tiimee unen, tsetseg tevreed yavahaar humuus 'tsetseg shigee saihan huuhen baina' gedeg geed "Bi tsetseg hurgeh durtai" gedeg bichlegtee bichsen l dee.
Turkey 8-n sonirhonoo

Anonymous said...

Би нь Хүндэт харуулын ангид алба хаасийшд... Баярлалаа хонгороо дараа төрөлдөө чи эр би эмэгтэй болоод тааралдаж энэ тэр тэ :P

Гэр бүл нь сайхан ийн.:..

жигүүр

hooligan said...

аа хурандаагийн охин юм бии

хошуучийн хүү билээ би гэсс хэхэхэ

Гилийн хатан said...

Хулигаан-одоо хурандаагийн охин чинь байлдагч болчихсоон, Харин хошуучийн хүү байлдуулагч болоод томорчихсон уу?

Жигүүр-чи сайхан баярласан биз дээ? гоё ангид алба хаасан хүн