шуу даа, миний академик амьдралд. Бид жилд 1 удаа презинтаци тавьж, ярилцлаганд ордгийн. Тэгэхээр би жилд ганц удаа шилэн тирко өмсөж, гоонжоор гангарч, өндөр өсгийт шахдаг өдөртэй. Тэр өдөр маань өнөөдөр байлаа.
Энэ өдөртөө зориулан би голоо цохин байж, анх удаа үсчинд орлоо. Тээ яахуу дээ, хамгийн хямдад нь орохоор ойлгомжтой шд, зүгээр л шаазгайны сүүл шиг болчихсон. Нөгөө ардын нам эвлэлд элсүүлдэг кинон дээр гардаг шиг л үсийг минь хяргаад, 2 минутад дуусчихдаг гэнээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр. Нөхрөөрөө хяргуулсан бол ядаж үнэгүй, чядаж нөхөртөө муухай тайрчлаа гэж урваганаж болииншд. Аан бас өнгөрсөн сагсны тэмцээн орох гээд тайрч хаясан хумс ургаад, одоо л хүний өөдөөс нүүр бардам хардаг болоод байгаан, хаха. Манайд юм индүүдэх хэрэгцээ зөвхөн энэ өдөр байдаг тул би индүү авдаггүй юм. Гэхдээ гадаа индүү-цэцэг байвал авахаас буцахгүй л дээ. Жилд ганц өмсдөг гоонжоо өчигдөр оройжингоо гэртээ өмсөж, үрчлээг гаргаж, биеэрээ индүүдлээ, хаха. Нээрээ цэцэг гэснээс манай гэрийн шкаф-цэцэг урагдаад, эвдэрсэн тул ойрын хэдэн сар нүдээ чилтэл л цэцэг нэгжижиин. Өглөө гэрээс гарч явахад ганц нэг аятайхан шкаф-цэцэг таарахаар нь орой ирээд авна даа гээд тоочиглодгийн, даанч орой ирэхэд над шиг өлөн царайлсан цэцэгчингүүд ажил төрөлгүймүү хаашааеин надаас өрсцөн байхымаа.
Өнөөдөр өглөө эрт босоод, шүршүүрт ороод, ганган дээрээ тавиад, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд л автуусны буудал руу явлаа. Өө нээрээ манай багын цэцэрлэгийн царайлаг эрэгтэй багш нар намайг анх удаа харж байгаа юм шиг л гайхаж харна лээ. Бусад өдөр би чинь майжгий пүүз жийчээд навсайгаад л явдаг байхгүй юу. Өнөөдөр өглөө би чинь successful businesswoman шиг л харагдсан байхаа. Гоё хувцас өмсөхөөр гоё шд. Тэгтэл жилд тохиолддог ганцхан өдөр минь автуус 20 минутаар хоцорлоо. уур хүрээд байдаг, такси барихаас голоо цохиод байдаг. Тэгж тэгж баахан хүн овоорсон хойно автуус ирлээ, автуус дүүрэн хүн, суудалгүй болсон байна. Тээд хойд хаалганаас хойно очоод зогслоо. Автуусны хойд хагас нь нээх өндөрөө, бодвол дор нь мотоор зотоор байдаг байлгүй дээ. Автуус хөдлөөд удаагүй байвал жолооч маань тоормос гишгэж байна, зөнгөөрөө 2 гараараа 2 баганаас зуурлаа, урагшаа хартал манай автуусны хажуугаас туслах замаас вантай нөхөр ороод иржээ, би ч биеэ бэлдлээ, автуус гэнэт тоормослох нь ойлгомжтой харагджийншд, би чинь жолооч хүн шүү дээ. Тэгтэл автуусны жолооч маань тоормосоо аажмаар дарсаар, очоод нөгөө машиныг мөргөчихлөө. Манай жолоочийн зөв л дөө. Жолооч огцом тоормослоод, машин мөргөхгүй байх боломжтой ч тэгсэнгүй ээ. Учир нь зогсоо яваа зорчигчдоо гэмтээхийг хүсээгүй. Хэрэв огцом тоормослосон бол би урагшаагаа нисэхээр байлаа, нээх өндөр дээр зогсож байсан юм чинь. Энд чинь машинаас илүү хүний эрүүл мэнд үнэтэй тул жолооч зогсоо яваа над мэтийг илүүд үзжээ. Мэдээж автуусны буруу биш, бас автуус даатгалтай. Нөгөө жолооч даатгалтай бол ямар ч асуудалгүй, бүхнийг шийдчихнэ. Дунд ангид байхад манай ангийнхан ангиараа тролейбусанд явж байтал, жолооч нь огцом тоормослосноос болж манай ангийн охин гараа хугалсийншд. Бидний ард зогсож явсан бүдүүн ах бидний дундуур зүсэн орж ирээд, ангийн охины гарыг хугалчихаад, жолооч нь ч тэр ах ч яагаа ч үгүй. Бид ангиараа гэмтэл дээр чигтээ очиж билээ.Тэр ахын ч буруу биш байх, жолоочийн л буруу л дааь хүн тээвэрлэж байж мангар хурдтай явсийн.
Би хоцорч байгаа хүн дараагийн автуусанд суугаад, 30 минут хоцорч очлоо доо. Азаар миний ээлж 10,50д байсан тулдаа, үнэнээ хэлээд уучлалт гуйлаа. Аа тэгээд баар гарсан юм байлгүй, би овоо л илтгэчихлээ. Өнөө маргааш 2 бид 2 хуваагдаад илтгээд, 2 сайн илтгэгчийг шалгаруулж, тус бүрд нь 200 долларын ном авах эрх өгдгийн. Энэ эрхийг голдуу нэйтив спиикерүүд л авдиимдөө. 14 хоногийн өмнө 3 минутад судалгааны ажлаа танилцуулах тэмцээн боллоо, би ороо ч үгүй. Би чинь гадаадаар байтугай, монголоороо ч дуржигнаж чаддаггүй хүн шуу даа. Зарим нэг сайхан хурдан ярьдаг хүн байдаг даа, би тийм биш. Бас түргэн хэллэг энэ тэрд муу муу.
Өөр нэг сайхан мэдээ гэвэл энэ 6 сард манай багш эгчийнхээ хуриманд явна. ЮКэй-д 21 хоноод ирнэ. Тэгээд алга болохоосоо өмнө биднийг өнгөрсөн бүтэн сайнд гэртээ урьж пизза компетишн зохион байгуулаад. Гэр бүлээрээ ирээрэй гэсэн ч, би найтаагаад байсан болохоороо очсонгүй ээ. Уг нь багшийнд очихоор гоё гоё хоол иддиин, хаха, нээх өлсгөлөн оюутан тээ. Сургууль нураасай гэдэг шиг багш 21 хоног байхгүй, гоя.
7 comments:
hehe, i'll be back gelw yalaa. yutai ch tuushgui hunii blogt tuushtai hair zarlasan negen unshigch orj ireed garav.
goya yumaa, bi bas neg hezee hamgaalaad presentats tavih yum bulaa. tsetseg gesnees bi bas boon tsetsegnii heregtsee bolson shw. next week-d ochloo.
hahhaa tsetsegchinii amidraliig bol nudend haragdtal bichsen baina shde. Yag l ingeed neg heregtsee garahaar ulun nudleed yavdagiim doo te hehehe buur suuldee huuhduud ch meddeg bolchihson eejee tend neg tiim tsetseg baina ntr gechihsen hahaha
ёоо тэр багш хххоррррин нэггггг хоног байхгүй гэдэг чинь ямммммар аштайхан сонсогджийнааааа. жаргаждэээээ
gegeen-huuye bi duusaagui l bgaa shd, odoo yahav dee, tsetseg tuuh chin goyo shd, hehe
Yuri-hehe, tsetsegchnii amidral saihoon gehgui yu
Mongol busgui-harin, durtai umaa hiinee, hehe
Bi neg udaa nuuh geed zoohoos zalhuurch baisan divan, shuugee, aytaihan shurguulguudaa gadaa tavisan 5min-d alga bolson he he.
Sain nuuremgii iltgel tavij uraldaand oroltsoh heregtei ter chine Mgl-d ireed mash tom turshlaga bolnoo.
Гилийн Хатааан битгий гоя, гой гэж бичиж байгаарай. Муухайшүү. Сүүлд 5.9-нд Ялалтын баяр болвоодоо тэгсэн миний нэг танил FB дээрээ "Ялалтын байрын мэнд" хүргэе гэж авжышд муухай байгааз. ГОЯ, ГОЙ баабаа, гоё л бол гоё
Les-tnx, tsaashid hicheeye
Post a Comment