Өнөөдөр хүйтэн, салхитай, бас ширүүн бороотой өдөр байнаа. Шөнөжин бороо шаагиад хүн унтуулаагүй, өдөржин хувингаар асгачихлаа. Үдийн цайны цагаар усан санд сэлдэг баатар болоод доторх санд жаахан сэлээд уйдчихлаа. Би жаахан сэлээд л 15 минут болов уу үгүй юу уйдаад гармаар санагдаад байдгиймаа. Зумба, өөр бусад фитнэсст болохоороо багшийгаа хүндлээд дундаас нь гараад явчиж чадахгүй, хэлээ унжуулаад үхэх гэж байсан ч бусдаас яаж дутах вэ гээд шүдээ зуугаад бүтэн цагийн турш гүрийнэ шүү дээ.
25 м-н усан санг 3-4 удаа яваад залхуу хүрээд гарчихдгийн. Тэгээд уснаас гараад хувцасны шүүгээнийхээ кодыг мартчихсан ухнатаад зогсож байтал харин манай багш гадаа усан сангаас ороод ирдгийн. Манай багш их мундагаа, гадаа аймаар хүйтэн ширүүн бороонд 50 м-т хэдэн ч удаа явдгийн. Бас их гоё залуу шд. Тээд яахуу дээ, би шалдангаараа багш нүцгэнээрээ халз тулгарлаа, хэхэ. Багшийг дандаа сэлдэгийг нь би мэдэх ч бид хэзээ ч тааралдаж байгаагүй. Тээд яаж боломжийг аладахав дээ, хүнийг хараагүй юм шиг харж чаддаг юм чинь багшийгаа баахан харлаа шд, хэхэ.
6 comments:
хэхэ хүнийг хараагүй юм шиг яаж хардаг гэнэ ээ
Нүцгэн эрчүүдийг харах хообийтой юм биш бээз. ккк
yaj hardiin zaagaad ogooch :)
teged yamarhuu yum bagshaa ni
uni pool? i'm needing an apartment with a pool
ertnii and-ih amarhaan
Gudiggui er-saihnii hajuud nud buruugui etr
gutalchin-tegvel odoo tusgai bichleg l bichehees, hehe
Chuups-goyo biye byaldartai
gegeen-bayan huuhen shuu, tiim apartment chin unetei l biz dee
Post a Comment