Thursday, May 26, 2011

Нэгэн мөрөөдөл маань хэрхэн жижгэрч байгаа тухайгаа

Одоогоос 20-оод жилийн өмнө би нээх гоё хайрын тухай киноонд тоглох юмсаан гэж мөрөөддөг байлаа. Би бол эмэгтэй гол дүр, царай муутын туйл ч, сайхан сэтгэлтэй. Эрэгтэй гол дүр тасарцан гоё залуу, сахал үс ихтэй, сахлаа хусцан ч хацар эрүү нь цэнхэртэн харагднаа, чика. Хүүхнүүд араас үхнээ, яджаахад мисс хүүхнүүд толгойг нь эргүүлээд л байна, гол дүрийн бид 2 бие биендээ хайртай ч, нөгөөх маань эргүүтээд араас нь алга болчоно. Тэгж тэгж нэг бид 2 учраа олоод амар сайхандаа жаргадаг нэг тийм кинонд тоглох гэсээр байтал мань нь 30 гараад явчлаа. Бүтэхгүй нь ээ.
Тэгэхээр нь энэ мөрөөдлөө жижгэрүүллээ. Нээх сайхан хайрын тухай дууны клипэнд бас тоглочмоор байншдээ. Бас л гол дүрийн эмэгтэй, нээх сайхан сэтгэлтэйгээс цаашгүй, надад хайртай эрэгтэй гол нь М унасан роок залуу байх ёстой юмаа. М гэдэг чинь МОТОЦИКЛЬ шуу даа. Тээд бас төөрөлдөж төөрөлдөж, бид 2 ойлгоцоод М-доо сундлаад, тоос татуулан клиип дуусах ёстой ч бас бүтэхгүймдөө.
Би шалдаа буужийнаа. Энэ мөрөөдлөө жижигхэн болсон ч биелүүлчих юмсаан. Одоо бол би хэдхэн секуундын реклааманд тоглоход бэлэн байна шд. М-дээ бэнзээн шахуулж байгаа ч юмуу, эсвэл М-н кааскатайгаа дугуй уначихсан “Улаанбаатарчуудаа, дугуй унацгаая, та мөнгөө бас цагаа хэмнэнэ, Агаарын бохирдлын эсрэг нэгдэцгээ” гэж мэгээд зогсож баймаарайн. Хэрэв уншигч авхай та рэклаам хийдэг, бас рэклаамандаа үнэгүй тоглочих хүн хайж байгаа бол надтай болбоо барина уу?
Жич: Нүүр нь үрчлээтээд эхэлсэн тул М-тэй эсвэл дугуйтай ч байсан М-н кааскатай рэклааманд тоглоно.

15 comments:

Nogoohon said...

Санаж явбал бүтнэ гэдэг биз дээ. Зүгээр ээ хө, нэг л өдөр мөрөөдөл биелдэг юм.

Yuri said...

hehe M gedeg ni Mori bish yumuu kekekeke

Хүслийнжигүүр said...

Шувуу нисэн хүрдэг хаа холын наанаасаа эрдэмийг тархиндаа чихчихээд хүрээд ирээ... тэгээд надтай холбоо бариараа...

би реклам байтугайг гаргаж чадийшд мэдэжийгааздээ хэхэ

Мишаа said...

hn yag minii togolhiig husdeg dur bna shd. Yarshig 2 uulaa togolchie :-)

Гилийн хатан said...

Naraa-odoo biyeleh bhaa geed l beldeed baijiye
Yuri-Bi mori unaj uzeegui shdee, odoo boltol
Jiguur-za bandan tas shuu
Mishaa-tegiyee, chinii undur hed um be haha

Koyuki said...

Huuyee muruudluu tegej jijigruulj ogt bolohgui ee. Minii l huvid muruudul dandaa jijigerch biyeldeg. Tiimees kinond togloh heveeree l bai za. Tegej baital reklamd togloh ch yum uu tegej biyeldeg baihgui yu :D

www.gegeen.com said...

oo boliishdee, bi chini mglians in australia geed video nevtruulegt hun haijaagaashd, teruund halit garaad hairiin tuhai heden yum helj boliishdee

Unknown said...

Ха ха ха, баахан инээв. Хүний мөрөөдлөө гэж. Би багадаа юу мөрөөддөг байсан гээч, уран нугараач. Эвхэрч нугалраад тайзан дээр гэвтэж байх л одоо их сайхан санагдаж байж дээ хөөрхий.

rdnchr said...

hahaha, unshaad tataj unalaa shdee=))

А said...

өөрөө бичлэг хийгээл юүтүб дээр тавиал тэрийгээ фэйсбүүк, блог, монки этрээр тараачааач :D

би тараалцаааад өхүүү? Саак маак дээр тавиад хахахахаха

m2on2o said...

sain baina uu.egchee tany blogyg bi bur unshaad duusgah ni ee.hehe.ta neeree augui goy yumug uudrug, humuust ineed belegleh nastroenie urguh talaas ni bichih yumaa.uneheer adal yavdaltai egch bndaa.tandaa amjilt husey ;)

Гилийн хатан said...

Yuki-uu bagshiin ene seegiig odoo l harjiinshd, tegj boljiinshd

Гилийн хатан said...

Koyuki-neeree chinii heldeg zuv shuu
Gegeen-uu ugui ugui, hehe

Гилийн хатан said...

Damdaa-nugardag baival goyo shd, bi ch bas tegj muruuddug bailaa. Odoo nugardag bol end ih mungu olohoor bna, haha
rdnchr-[ue hetsuu nertei hun shuu, hehehe

Гилийн хатан said...

moonoo-bayarlalaa, blog unshaad ajlaa hiihgui baigaa yu aan/ hehe