Перт гэж үнэхээр сайхан хот юмаа, хүн ам цөөн, машаан зам нь бөглөрөхгүй, хот дотроо үнэгүй автуус ч явжаах шиг. Пертэд 7 хоночоод Сиднэй рүү буцаж явахдаа онгоцонд энэ бичлэгийг бичлөө. Пертэд байх хугацаанд өдөр шөнөгүй хурдан нэттэй байсан ч, өөр сонирхолтой зүйлс их байсан тул блогдсонгүй ээ.
Энд ирсэн эхний 24 цагийн тайлангаа тавъяа. Би 3-ний үүрээр 4 цагт гэрээсээ гараад Перт нисэх 6 цагийн онгоцонд суулаа. 2009 онд Канберра руу орон нутгийн Кантасаар 35 минут нисэхэд онгоц нь хоолтой байсын, энэ удаа гэрээсээ гарахдаа юу ч идсэнгүй, Перт рүү 5 цаг нисэх болохоор бараг 2 удаа хоол өгнө гэж тооцоолоод, өлөн гараад туучлаа. Гэтэл онгоцонд суутал рэстраан шиг хоолны меню өгдөг гэнээ. Үнэгүй хоол байхгүй, бүр үнэгүй ус байхгүй, зүгээр крантны ус ч байхгүй, жижиг 350-аар савалсан ус 3 доллар гэнээ. Тээд “монгол улсын иргэн оюутан Г.Х нь онгоцоор зорчиж явахдаа өлсгөлөнгийн улмаас суудал дээрээ таалал төгссөн байсныг нь онгоцны үйлчлэгч оллоо” гэж мэдээгээр гарч эх орныхоо нэрийг гутаагаад яахав дээ, 3 доллараар ганц кофе, 3 доллараар ганц бөөрөнхий печэнь авч идлээ.
Би багшийнхаа туслах хийж энд ирсийн. Багш өөр онгоцоор энд ирээд буудалдаа бууцан, би нөхрийн найз охиныд хэд хонолоо. Онгоцны буудал дээрээс нөхрийн ангийн охин (НАО) намайг тосоод авлаа. Өнгөрсөн жил намайг монголд очиход нөхрийн ангийнхан манийг хооллоод, уулгаад, үдэж өгөхдөө, 1 том шилтэй архи өгснийг нь би НАО-н нөхөрт “танай ангийн дарга өөрийн гараар өгсөн архи шүү” гээд л гүн хүндэтгэлтэйгээр гардууллаа. Эдний ангийнхан манийг их тоодгийншд. НАО-нийх энд суурьшаад удаж байгаан. Би тэд нарт одоогийн амьдрал ахуйгаа ярихаар тэдний 7 жилийн өмнө анх ирээд хөглөж байсан түүхийг сануулаад, баахан л инээж байна. Ирсэн өдөр маань НАО нөхөртэйгээ хамтдаа надад хотоо үзүүллээ. Орой нь НАО-ны нөхөр намайг дагуулан миний амьдралдаа орж үзээгүй газар оруулж, намайг эрхлүүллээ. Хэрэв он намайг Казинод оруулаагүй бол би амьдралдаа орж үзэхгүй үхэх байсан байхдоо.
Ингэж бас нэгэн мөрөөдөл маань санамсаргүй биелэн би казино гэдэг газар тоглож үзлээ. НАО-ны нөхөр бид 2-г тийшээ явахад НАО намайг “бэлэн мөнгө болон картаа үлдээ, тэнд очсон хүмүүс байгаагаа тавиад туудаг” гэж анхааруулснаар, би 50 доллартай, НАО-ны нөхөр 200 доллараар тоглох гээд гарлаа. Пэртийн казино нь холоос усан онгоц шиг хэлбэртэй харагддаг сайхан байшин юмоо. Дотор нь ортол нөгөө кинон дээр л хардаг дүр зураг яг бодитоороо буцалж нүд эрээлжлэн ухаан санаа самуурч байлаа шд. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөжиилээ. Таяг тулсан салга эмээ, эрүү өвдөг нь нийлсэн ээрүү өвөө гээд л тэргэнцэртэй хүмүүс, гоё ганган хүүхнүүд, бүүр донтоод хамаг мөнгөө алдсан бололтой муухан хувцастай хүмүүс ч байнлээ.
Анх ороод НАО-ы нөхөр Рулет гэдэг машаан руу 50 доллар хийгээд хэд хэдэн тоо дараад хүлээж байгаад, шууд нөгөө мөнгөө 108 доллар болгочлоо. Дахин хэдэн тоо хийгээд удаа ч үгүй 208 доллар гэдэг тоо гараад ирдгийн. Энд ердөө л 3 минут болсон байх, би нүдэндээ итгэхгүй байгаам чинь. Уг нь надаа зааж өгөөд тайлбарлаад байгаан, даанч би шинэ орчинд дасаж амжаагүй, тэр тоонуудынх нь учрыг олоогүй ээ. Тэгтэл он тоглолтоо зогсоож, читоноо аваад, мөнгө болгоход л би үнэн юм байна гэж итгэв. Тээ бодлоо, 3 минутад 150 Доллар олж байгаам чинь цагт 150-г үржих 20 тэнцүү гээд хариуг нь гаргаж чаддаггүй ээ, ингээд дандаа хожоод байдаг юм бол ажил хийх ч хэрэг алга. би гайхаад алмайраад, хацраа чимхэж үзээд хөөрсөн сэтгэлээ дарж чадахгүй бөөн юм болж болж нэг юм удаж удаж тайвширлаа. Тэгээд он хожсоноо тэмдэглээд пиав ууя гээд нэг нэг том пиав бариад том дэлгэц үзээд, бүжиглэж байгаа эмээнүүдийг жаал харж зогсоод, би тоглох боллоо. Эхлээд багаар 50 цэнтээр олон тоо дараад, хожих магадлалаа өсгөөд хэд хэд хожоод, 80 доллартай болсноо шунаад ихээр тавиад 3 минутын дотор би юу ч үгүй хоосон болцон. Гэтэл он бас эхэндээ хожиж байснаа бас хожигдсоор байгаад бас хоосорлоо. Гэрээсээ авчирсан 200 доллар байхгүй, нөгөө нэмж олоод байсан ч байхгүй. Сүүлийн 50 доллараа хийх гэхээр нь 2-лаа хэсэг завсарлая гээд гарч тамхилаад үргэлжлүүллээ. Энэ удаа тактиктай үзнээ гээд бид 2 ажлаа хувиарлалаа. Одоо энэ 50 долларыг алдвал бид 2 харихаас өөр аргагүй болох гээд байдаг, гэтэл бид дөнгөж орж ирээд удаагүй байдаг.
Хэсэг завсарлаганы дараа 50 доллараа хийлээ. Би болохоороо жижгээр тавьж олон удаа тоглож, багаар ч хамаагүй мөнгөө өсгөх гээд, он болохоор мөнгө нь жоохон өсөөд ирэнгүүт томоор тавьж том хожих гээд зөрөлдөөд. Тээд бидний мөнгө, бидний мөнгө гэчжээ би, өсөөд 136 болохоор нь би 100 доллараа гүйж очиж аваад, үлдсэн 36 доллараараа тоглоод, дахин 160 болоод ирэнгүүт нь би дахин 100 доллараа очиж авах замаар бид нийтдээ 650 доллартай боллоо. Дунд нь бас нэг томоор 300 доллар алдаад. Энэ дээр хүртэл эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа харагдахын, эрчүүд том тавиад том хожих гээд, би болохоороо жижгээр тавьж, бага багаар мөнгөө өсгөх, алдаах магадлалаа бууруулах гээд байдаг. Овоо хэдэн доллартай болцон бол чи шууд гараад явах ёстой юм байна лээ шүү. Бид 2 650 доллараа бариад гараад явчиж чадахгүй, дахин пиав ууснаа, нахиад эхний 50 доллараа хийгээд, он гэхдээ бүгдийг нь нэг тоон дээр тавиад алдчихлаа. Тээд хашрахгүй, өөр ширээн дээр 25 читон 50 доллараар аваад бас бүгдийг нь алдчлаа. Тээд одоо гарахгүй юм бол бүх олсон мөнгөө дахин алдах юм байна гэж ухамсраараа тэндээс гарсан. Гэхдээ би гармааргүй санагдаад л сэтгэл хорогдоод байсан шүү.
Казиногоос гараад харих замдаа НАО-ны нөхөр нь энд зогсоодохъё гээд нэг дэлгүүрийн үүдэнд зогстол, худалдагч нь өөрөө гүйж гарч ирээд, юу авахыг нь асуугаад мөнгийг авч ороод, пиав барьж ирээд хариултыг нь өгөөд, пиавыг нь машааных нь ард хийж өгөөд, ерөөл хэлээд үлдэхээр нь майр гайхлаа, ийм үйлчилгээ хаана ч хараагүй юм үзээгүй амьтан шд. Манай Сиднэйд байдаг юм болов уу. НАО-ы нөхөр “намайг байхгүйд энэ авдар пиавыг ууж дуусгаад, хариарай” гэж зарлигдав. Ийм амархан даалгаврыг биелүүлэх юухэн байхав. НАО-ы нөхөр хотоос гадагш ажилдаа яваад бүтэн сайн өдөр л гэртээ ирдэг юм байна лээ. Одоо ирэхэд нь би өмнөх өдөр явцан байнаа, нээх харамсалтай. Ингээд нийт олсон 650 долларынхаа 100 долларыг казиногоос гарахдаа нүд ирмэх зуур алдаад, 50 доллараар нь авдар пиав аваад, 500 доллартой. Он анх казино руу явахдаа чи наад 50 доллараа 100 болгоно, би өөрийнхөө 200 долларыг 400 болгоно гэж байсын, яг тэр нь биелээд, надад өөрийнхөө тоглож хожсон 100 доллараа өгөөд, өөртөө 400 доллартай үлдсэн. Би тэр мөнгийг нь авахгүй гээд байхад л “оюутан юм байж энд байх хугацаандаа автуусанд суу” гээд хүчээр өгцөөн, би хүч мөхөстөөд авцаан, хэхэ. Тэгсэн багш бид 2-н энд түр ажилласан газар нь энд байх хугацаандаа бидэнд автуус, усан онгоц, галт тэргэнд үнэгүй явах билет өгсөн, би бурзайцан байгааз дээ.
Тэгээд гэртээ ирээд мөнгө хожсон гавьяа байгуулсан 2 баатар авсан пиаваа уунаа. Ууж суухдаа би цагаа тааруулаад л чухам өглөө эрт ажилтай гэж бүлтрээд л байлаа, Пэрт Сиднэйгээс 2 цагийн зөрүүтэй. Тээд шөнө 2 цагт унтлаа, утасныхаа сэрүүлгийг тавиад. Сэрүүлэг дуугарахаар нь айлын хүмүүсийг сэрээхгүйгээр сэмээрхэн гараад автуусны буудал дээр 7 цаг 40 минут-д ирлээ, гэтэл автуус ирдэггүй ээ. Эндхийн жолооч нар цагаа барьдаггүй сонин юм бээ гээд л мангайгаад зогсооод байлаа. Бас нэг гайхалтай юм нь энд 7 цаг болчоод байхад үүр цайхгүй, нээх сонин газар юмаа. Манай Сиднэйд өглөө бараг 5 цаг үүр цайгаад, хүмүүс хөлхөөд эхэлдэг байхгүй юу. Энд Бараг 8 болох гэж байхад хав харанхуй, сартай, бас нээг ч хүнгүй эвгүй санагдаад. Тээд бугуйн цагаа хартал 5 цаг 40 минут гэжиидгийн. Унтахаасаа өмнө согтуу толгой чинь цагаа тааруулчаад, утасны цагаа тохируулахгүй сэрүүлэг тавьчаад, хар эрт ганцаараа гудамжинд зогсжиидиин. Буцаж ороод, унтаж байгаа айл хунар сэрээлтэй биш дээ. Тэр чигтээ 6 цагт ирсэн эхний автуусаар хот орсон. Иймэрхүү би будилаад л бүтэлгүйтээд л явжиилаа.
Энэ удаа ингээд дуусгая, лап топны цэнэг ч дууслаа. Өнөө өглөөнөөс хоолой өвдөөд эхэлсэн, халуураад л онгоцонд муухай царайлаад явжиин. Онгоцноос өвчин намдаах эм аваад уучихлаа.
7 сарын 9-ны шөнө гэртээ ирлээ.
16 comments:
1t :D
Ta mini saihan adal yavdaltai yavaad irjee :D
Saihan naadaj bnuu. Eh orondoo bgaa bidnuus saihan naadjiinee, naran saran gereltsen naadmiin saihan huushuuraa ideed l gehgui yu hehe.
Kazino togloj uzmeer sanagdchihlaa, bur horhoi hurchihlee. Zavshaan tohiovol aldalgui toglohiim shuu gej bodov. Ta tegj bgaad ih nerelhuu hun bn shuu :)
Oo bi negt gej bodood bsan chn Koyuki negt bn shtee kkk
Bi 2t shuu
Naadmiin mend hurgeye! Bi endee baidag kazino ormoor sanagdchihlaa. ;)
NB, Canada
ajil amidral ni gyalalzaad uuruu ch gandan buurahgui tsoglog saihan egch shuu bie ee sain bodjii
ajil amidral ni gyalalzaad uuruu ch gandan buurahgui tsoglog saihan egch shuu bie ee sain bodjii
eh ornii neriig hamgaalsan 6 ostralia dollariig chini ugie. dansny dugaaraa anon ruu yavuulaarai.
kasono hojdog yum uu yur ni ? buur shunal hudelgugelee hig gij.
bi Makaod 100 dollar hagas tsagt l aldsan sh dee. Yer ni butehgui gazar baina lee.
Butelgui zolig shuu
heheh hogjiltei yumaa
сайхан явжээ сайхан наадав уу
Бага багаар цуглуулдаг мундаг юмаа.
Амжилт хүсье.
Мартсанаас сайхан наадаж байна уу?
Сайхан наадаж байна уу. Сайхан аялж яваад иржээ. Хүний газар трснийх үзэ юм байвал үзээд л байх хэрэгтэй.
Сайхан наадаж байна уу. Сайхан аялж яваад иржээ. Хүний газар ирснийх үзэх юм байвал үзээд л байх хэрэгтэй.
Saikhan naadsan uu? Hongoruudaa.
Margaash orj irj seegiind hariuliya
Buundnuu-saikhan naadsan uu? Bi saikhan naadlaa. ter casino gedeg gazar bolboos butehgui gazar bna lee shuu. Gants udaa sonirhoj orvol yun gehees, dontono shuu
Донтсон гилийн хатаан гэж байдаг юм даа...
Post a Comment