Saturday, July 16, 2011

Бас л Пертэд

Пертэд өнгөрөөсөн бусад өдрүүд жирийн л ажлын өдрүүд байлаа. Өглөөнөөс орой 6 цаг хүртэл, хаа ч явсан хамтдаа гэгчээр багштайгаа хэлхэлсээр өдрийг өнгөрөөж байлаа. Тэнд ажилласан 5 өдрийн 2 орой нь хүлээн авалттай байв, нээрээ.  

Нөгөө бүтэлгүй хүн чинь 1 дэх өдрийн өглөө хар эрт хотод ороод ирлээ, утасны цагаа тохируулаагүйгээс болж сэрүүлгэ нь хуучин цагаараа дуугарч. үүрээр гудамж талбай нэг их хүнгүй байсан. Гэтэл эндхийн гуйлгачид шууд л улаам цайм мөнгө гуйх юмаа. Манай Сиднэйн гуйлгачид мөрөөрөө л доошоо хараад сууж байдгийн, хүн юм өгвөл баярласнаа илэрхийлчээд.

Надад өгсөн автуус, усан онгоц, галт тэргэнд үнэгүй зорчих билетээр би өглөө оройдоо ажил гэрийн хооронд явна. Тээврийн төлбөр төлдөг систем нь Сиднэйгээс огт өөр юмаа. Автуусанд ороод нөгөө билетээ үнэртүүлнэ, буухдаа дахин үнэртүүлнэ, явсан зайнаас нь хамаараад мөнгийг нь суутгаж аваад байна. Усан онгоцонд дотор нь бас адил, ороод үнэртүүлээд, буухдаа дахин үнэртүүлнэ. Гэтэл Субиако гэдэг газраас Фремантлэ руу галт тэргээр явах боллоо. Нөгөө билетээ барьсан чигтээ галт тэрэг рүү үсэрч ороод билетээ үнэртүүлдэг хайрцгаа хайгаад олдоггүй ээ, тээд хажуугийн залуугаас асуутал галт тэргэнд суухаасаа өмнө гадаа үнэртүүлэх ёстой байсын гэнээ. Тээд галт тэрэгнээс буугаад "би туулайчилсан нь үнэн, намайг өршөө" гэж хэлэх гээд намайг шийтгэж болох хүн хайгаад олоогүй, тээд үнэнгээсээ үнэгүй зорчцоон.
   
 Энэ болбасу Пертийн Bell Tower. Ганц нэг зураг оруулъя даа, энчодоо. Тэр ёроолд нь явж байгаа автуусны бөөрөн дээр муурны зураг байгааз. Би уг нь өөрийгөө мууранд дургүй гэж бодсон чинь ийм муурны зурагтай автуус харсан чинь гоё санагдаад байсан, энэ одоо юуных вэ гээд мэдрэлтээд байвал, хэхэ. Үдийн завсарлагаар иийшээ алхаж явтал зүлгэн дээр сууж байсан гуйлгачин бас мөнгө гуйдгийн, пиво уужииж. Аягүй бол өөр хүнээс мөнгө гуйхаар нь ууж барьж явсан пиаваа өгцөн байхаа. Тэгээд орой нь НАО-д хэллээ "танай гуйлгачид чинь эрээ цээргүй, шууд мөнгө нэхээд байх юмаа" гэсэн чинь "би хэзээ ч тийм шууд мөнгө өг гэдэг гуйлгачинтай таараагүй шд, энд өдий олон жил амьдрахдаа" гэжиин. Маргааш нь би гэртээ харьсан чинь НАО "нээрээ чиний хэлдгээр өнөөдөр надаас 2 доллар өгөөч гээд байхаар нь өгөх гээд цүнхээ уудалсан чинь 3 доллар өгчих гээд нэмээд байгаам даа" гэчихсэн намайг угтлаа.

 Пертийн төв, ийм цомхон. Гэхдээ 2 сая хүнтэй, үнэхээр сайхан хот байна лээ. Би тэндээс усан онгоцоор наад талд нь гарчаад хотын төвийн зургийг дарсан байдал. Энэ голыг Хун гол гэдэг, олон хар хунтай юм билээ.
Зүүн Пертэд өнөө үнэгүй автуусаар нь очлоо. Энд хуучин аж үйлдвэрийн том район байсан, хөрс маш ихээр бохирдсон байсныг өөрчлөн одоо орон сууцны хороолол болгосон байна лээ. Энэ бол ердөө нэг айлын орон сууц, хужаа охидууд гарч ирж байна лээ. Хажуу хананд нь ганц машааны гараж байгаа биз дээ.

НАО-ы ярьсан олон хөгжилтэй түүхүүдийг мартцан байна шд. Санаж байгаа ганц хоёр түүхийг нь энд биччии.
Тэднийх энд ирээд анх 350 доллараар нээх муу машин аваад пизза зөөдөг байж. Улаан гэрэл дохион дээр жоохон зогсоход л нөгөө муу машааных нь утаа машаан дотор нь орж ирээд өөрсдөө ханиалгаж эхэлдэг гэнээ, тээд ногоон гэрэл асаад  хөдлөхөд машаан нь баахан утаа хаячаад явчингуут, арын машаанууд нь үлдээсэн өтгөн хар утаан дундаас юу ч харахгүй хэсэг хүлээж байгаад утаа сарнихаар хөдөлдөг байсан гэнээ, хэхэ.

НАО- ы нөхөр нь хэл муутай, пизза зөөдөг байж. Тэгээд пиззагаа хүргэчээд, хүмүүсийг мөнгөө өгөөд Cheers гэхээр нь Tip гэж ойлгоод, хариулт мөнгийг нь өгөхгүй шууд явчихдаг байж. Тэгсэн хэсэг хугацааны дараа англи хэл сураад эхэлсэн чинь тэр хэлдэг үг нь гарын мөнгө биш юм байна гэдгийг мэдсэн чинь орлого нь шууд навс буурсан гэнээ. Өөрөөр хэлбэл, улаан цагаан дээрэм хийдэг байснаа сүүлд нь мэдэж л дээ. Хэлний мэдлэг ба орлого урвуу хамааралтай юм байна лээ шүү, хаха.

2 comments:

Anonymous said...

saya neg site-s amidrahad hamgiin taalamjtai hotuudiin toond pert, australia orson baihiig unshlaa. sanaj yavhad butne gegcheer neg udur pert-d ochij uzne dee

Гилийн хатан said...

uneheer tiim shuu, Perth amidrahad taatai hotiin jagsaaltand bainga l baij baidgiin