Friday, August 5, 2011

2011 оны 8 сарын 3-4

Энэ 2 өдөр манийх нь наастр навс унаад газраар л хөглөрч байна. Жоохон ч дээшээ гардаггүй шүү. 4 дэх өдөр шоппиндэй байсан болохоор нь үдээс хойш 4 цагаас орой 9 хүртэл зад шоппингдоод, гэхдээ сэтгэл санаа дээрдсэнгүй. Өөрийгөө баярлуулаад хэдэн хямдарсан гутал хувцас аваад, нээрээ анх удаа тэмдэглэл бичихээр тэмдэглэлийн дэвтэр худалдаж авлаа. Би амьдралдаа тэмдэглэл хөтөлж үзээгүй хүн шүү дээ,  энэ блогийн тооцохгүй бол. Уг нь баяр хөөрөөд бялхаад л блогоо хөтлөөд байдагдаа, энэ удаа мия царайлаад хэдэн үг хэлхээд сууж байна, аягүй бол пост хийхгүй ч байж магад. За за болилоо. Би уг нь стрээсдсэн, наастэрдсэн үедээ юм бичдэггүй санагдаад байхын.

5 дахь өдөр. За дахиад ороод ирлээ, үргэлжлүүлье. Өглөөжингөө улаан чөтгөрийн плэйлистийн дуунуудыг сонсоож сууж байна. Заримдаа би эдний гэрт ингээд дууг нь сонсоод суудгийн, даавуу нааг мэдэхгүйлд.

Баян хүн шиг дахиад ягаан дугуй авцан. Дугуйчдыг хараад байсан чинь ийм хөнгөн, 2 дугуй нь бүүр ийм нарийнхан, бас махир рультэй дугуй унах юмаа. Тэгээд дуурайгаад имй дугуйтай болсон. Бас нөгөө хар домбоо малгайгаа нөхөр рүү пааслаад ийм малгай авсан. Манай банны өрөөнөөс өөр газар толь байддаггүйэн. Тэгээд хар домбоо малгайгаа дугуйн дээрээ тохоод гараажд хийчээд гэртээ оруулж ирж өөрийгөө хардаггүй байсан чинь, тэр домбоо малгайгаа өмсөхөөр би ямар харагддагаа мэдэхгүй гусаад байснаа, санамсаргүй өөрийгөө домбоо малгайтайгаа дэлгүүрийн шилэн цонхонд хараад ухаан алдах дөхлөө, дэлгүүрийн гадаа. Тээд ийм малгай авлаа шд. 

Амласнаараа зургаа шахчлаа
Бас иймэрхүү 3 ээлжийн хувцастай болсон, сургууль дээрээ гувцсаа сольж байна, гэрийнхээ халуун усыг хэмнээд сургууль дээр л усанд ороод байгаа. Ийм дугуйдахдаа өмсдөг хувцаснууд нь нарны хэт ягаан туяаны хамгаалалттай, эндхийн усны хувцас спорт хувцаснууд нь яарлик дээрээ нарны төдөн хувийн хамгаалалттай гээд бичцэн байдгийн. Нээрээ энэ жилийн өвөл их дулаан болж байна. Одоо бүүр подволктой яваад байгаашд. Нэг бол дахин хүйтрэнэ, эсвэл зун нь шатааж алах байх даа. Сая цаг агаарын урьдчилсан мэдээ шалгачихлаа. Дараа 7 хоногоос сэрүүсэж, салхи бороотой өдөртөө 16 хэм байх нь. Тэгэхээр дахин даарах нь ээ, бороотойд би дугуйдахгүй байгаа.

Дугуйн замаар голоо дагаад дугуйдахаар сүрэг хорхой шавьж нүд ам руу ороод байх юм. Нүдний шилтэй болохоор нүд рүү орох нь гайгүй ч, амьсгаадахаар амаа хагас ангайгаад, ам руу ялаа шумуул ороод, би тэднийг идээд л явах юм. Зарим нь гашуун исгэлүүн амттай, зарим нь хүчиллэг гоёдуу амттай. Азаар өдөр шумуул байхгүй юм даа, тэрнээс хүний цус сорцон шумуул идэх нь байна шд.

Нээрээ монгол явахдаа өөрийн 5 гутал, өрөөлийн мөнгөө өгөөд захьсан 5 гутал, зарах 5 гутал, дайвар 2 гуталтай явахжиин, хилээр оруулах байгаадаа, яадгийн бол. Монголын хил дээр торгоно, хураана гээд байх болов уу? Гэхдээ хаа байсын явах болоогүй.

Ноднин жил би өөртөө авсан яарликтайгаа баахан шинэ хувцастай очлоо. Тэгээд нэгийг өмсөөд, хуучин ажилдаа ирсэн чинь манай хүүхнүүд авчирсан хувцаснаасаа зараач гээд, би чамдаан дүүрэн хувцасаа өөрөө өмссөн юм байхгүй зараад, бараг ганц ээлжийн хувцастайгаа 2 сар болчоод ирсийншд, хэхэ. Нөгөө ганц шинэ хувцас, эсвэл монголд өмсөж байгаад хаяад явсан хуучин гонжоомнуудаа ээлжилж өмсөөд. Зарим нэг вип хүнтэй уулзах болохоор л жоохон хэцүү, уулзах болгонд л ижил хувцастай байгуул мангар биддээ, хэхэ. Манай ажлынхан  "заа чи очоод өөр гоё гоё хувцаснууд дахиад л олоод авна шд" гээд, нэг нь миний тэр өдөр өмсөж байсан палаажииг бүүр тайлаад авах гээд элгии нь аваад хаяцан, тээд би шалдан гэртээ харих юмуу хаашааэн тээ, хэхэ. Өө сэтгэл арай сэргээд ирлээ, хэхэ гэж бичээд байгааг бодвол.

За би гялс гарчаад ирье, тэгээд сэтгэл сайхан болцон байгуул юм нэмнээ.

17 comments:

лүсуж said...

энэ зургийг томруулаад харсан эрэгтэй хүн шиг л харагдаад байхы хаха

Гилийн хатан said...

ihenh sport zoriulaltiin maik, tsamtsnuud, uuruusuu daruulgatai, deer ni ih bariu baidgiin

taniig zuv oilgojuu

Дэндэв said...

Сэрэглэн бацаан

Гуталчин said...

tomruulj haraad yun eregtei hunb gej bodloo sht, tegsen meer yagaan dugui eregtei hun unaku blgui dee kkk.

neeree manai GH chn gualig, goyo biyetein bn shtee. daraagiin udaad goyo biye, form aldku bgaa tuhaigaa bichigleerei

Anonymous said...

Oo yostoi sexy haragdjiisht!! Ovoo hed honog dugui unaad hol chine ih aytaihan figurtei haragdjiina!!

Barimalch

(jich: nohort n uuchilal erey zugeer nastriig n orgoh zorilgoor gol n deerh ugsiig helev)

Nogoohon said...

Яагаад наавстр нь нам унацийн манай хөөрхөн цоглог Гилийн хатан эгчийн. Би ч бас ойрд ханиад хүрч халуурч өвдөөд блог млог дээрээ юм бичихгүй байгаа шд. Бичих гэхээр бичих ч юм олдохгүй юм дөө.

Alice said...

Avsan yumnuudiinxaa zurgiig ene ter tavij bgaach. Bid nar bas dalimd ni xamt shopping xiisen bolii l doo. xexexe. yalanguya ter zarax gutluudiinxaa size, price-g tavichuul byyr ch syrtein bish yy.

Unknown said...

Bi bas hayaadaa tegdiish, yadgiin buu med, bi l gantsaraa tegdeg yum baih getel ugui yum shig baigaa yum , er ni l emegtei hun tegdeg yum shig baina lee.

whiteman said...

tm shuu yg l eregtei hun shig hragdaj bsan shuu bas 8-2odor.n temdeglel alga

gigi said...

yoo ta ch uneheer buun buun erch huch uymaa naastargui bhdaa hurtel ter guya ntr bol bnaa bn. dugui unaad baivuul iim goy bolohuu?

Лили said...

Bi bas, setgel unaliin salhi end tendgui yavaadaagaamuu doo :)

Алим said...

Зулзагандаа явуулах ХОЁРХОН гутлыг минь ад үзээд байвал нэмээд гутал өгч явуулж чадийш дээ.

Монгол бүсгүй said...

худлаа нөхрийхөө зургийг тавичаал.... мөөм зөөм овойж харагдахгүй л байшд энчээ чинь

Гилийн хатан said...

Dendev-Dendev agaa
Gutalchin-ene hunuusiin nud yaagaad naag er gej haraad bnaa
Barimalch-uu bayarlalaa, setgel deerdtsen shuu
Naraa-shaltgaanaa daraa ni olloo
Alice-zurguudiig ni tavchlaa
Damdaa-uu zarimdaa Bi yaah geed amidraad bgaan geed baahan utgagui bolchdiin

Гилийн хатан said...

Whiteman-bi udur bur temdeglel hutludugguimuu, zarim udur zuvhun hicheelee hiine, zarim udur ajlaa hiine, tegeheeer onts sonin tohioldoogui bol yugaa bichih vee dee
Jagaa-uu bayarlalaa, ug ni buun erch huchtei bhiig ermelzdiin

Гилийн хатан said...

Лили-хааяа ингэдгийн
Алим-айлаа ангийн даргаа, хаха
Монгол бүсгүй-би гэдгээ нотлоод бичлэг шахлаа шд, хэхэ

Anonymous said...

naastraar unku šüü, üneer body seegsii hargdaj bain gej magtan höörgie!
...
Ongirč höörööd ilüü zadgai, nücgen zurgaa (gehdee domog bolson msktaigaa) tavlčih bol uu gej bitüühen goridoostoi... čimeegui sanaa aldav...

Anon-S bičibei.