Нөгөө хүүхэн чинь жилийн чөлөө авчаад ердөө 4 хоноод ороод ирдэг гэнээ, хаха. Та нарт ийм л их хайртайм байхдаа.
Өнгөрдөг бүтэн сайнд жилийн чөлөө авдаг өдрөө өдөржин сургууль дээр юм хийж өнжсиин. тэгсэн өдөр манай гэрийн тог тасраад, манай ойролцоо хэдэн гудамж цахилгаангүй болчиж гэнэ. гэхдээ хажуугийн шоппинг сэнтр, пиззаны газар, хоолны газар гэрэлтэй байсын. Манайхан гадуур хоол идэж, хүүхдүүдийн нар нь гарахгүй юу. Тэгсэн тог нь ирдэггүй шөнө боллоо. Би ч яахав шөнө болтол сургууль дээрээ сууна гээд эндээ идэх юмаа базаацан байсын, санаа зовохгүй. Орой болохоор нөгөө хэдийн ходоод нь хоржигноод одоо хаана юу идэхвээ болоод, бэлэн идчихмээр юм аваад манай сургууль дээр идэхээр боллоо. Дэлгүүрт зардаг 11 долларын шарсан тахиа хааяа залхуурхаараа авч иддийн, дотор нь нухсан төмс чихчин, тэр нь ч дуусчиж, өөр гоймон бяслагтай халаагаад идчихдэг хоол нь ч алго гэнэ. Тэр хавийн гэртээ хоолоо хийж идэж чадахаа больсон хүмүүс бүгдийг нь түүцэн. Тэгсэн манай хэд бэлэн идчихмээр юм юу ч байхгүй болсон байна гэцэн хэдэн хямдарсан хоол олж ирлээ, сургууль дээр. Авчирсан хоолнуудаа пээжинд халааж идээд, бэлэн буцалсан устай болохоороо аяга цай ууцгааж, гол орцгоогоод, харьсан. Харин шуурхай шөнөжин замын хучлага хуулж байгаад тасарсан каабэлаа олоод залгачихсан, өглөө гэхэд бид цайтай залгасоон. Ер нь энэ гэрийн тог тасарч байхаар сургуулийн тог 3 хоног тасраасай, тиимээ, оюутнуудаа, хаха (ийм л муухай хүн шдээ, энэ Гилийн хатан.Сурв).
2 дахь өдөр. Өглөө нэг газар орчоод машаандаа суугаад хөдлөхдөө машааны ард тулгаад пааркалцан байсан мотоцикль харахгүй ухарч байгаад дайрч унагаагаадаа. Тэгээд зүрх ПАЛ гээд л гарч нөгөө мотоциклоо босгож тавиад дотроо "энэ М-н эзэн яг одоо бүү гарч ирээсэй, гэдэс нь өвдөөд жорлон руу гүй жорлон руу гүй" гэж залбирсаар байгаад, би дутаагаад явцан. Ямар ч байсан баригдаагүй. гэхдээ М-г нь гэмтээгүй л дээ. Эзэн нь харчуул зүгээр өнгөрөөхгүй байх гэж бодсийн. Үдээс хойш нь машаантайгаа 1-р эгнээнд явж байтал хажуугаар нээх ганган улаан машаан гүйцэж түрүүлэхдээ харин ганц үлдсэн баруун толиноос минь салгах гэжиилээшд. Зүүн толио би гаражаас ухарч гарч байгаад нядалцан, одоо зүгээр гялгар цаас наачаад давхиад байгаашд. нөгөө машаан Хажуугаас тар няр гэж орж ирээд толийг минь хамж аваад, өөрийнх нь машааны толь нь миний машааны урд салж унаад, би тэрэн дээгүүр нь гараад, юу ч үлдээгүй. Би ч сандараад, ослоо асаагаад, шууд зогссон чинь нөгөө муу хулгайч чинь (хулгайч гэж аман дотроо хэлсэн чинь сайхан байна, яадгийн гоё байна, хаха, ийм сайхан монгол үгээ хэлэлгүй хэдэн ч жил болсын) харин шууд зугтдаг гэжииншд. Би л өөр шигээ зогсох юм байх гэж гэнэнтсэн чинь. Араас нь хэд сигнаалдаад л үлдлээ. Ийм тохиолдолд яадгийн болаа? мэдэх хүн байна уу? Тэр даатгалгүй учраас зугтсан байх. Өөрийнх нь сайхан машааны толь нь салж унаад, хажуу тал нь нилээн сэв орсоон. Манийх нь машааны баруун толь байна лээ, гадагшаагаа эргэчихсэн байжиилээ, азаар. Гэхдээ бас би өглөө нь нэг хүний М дайрч унагаасан тал бий шүү, хэхэ. Энэ бурхан ингээд юмыг баланслуулаад байх юмаа гэсн. Бурхан ийм хурдан арга хэмжээ авдийн бол тэр алуурчин, хахуулчин, эх орноо зарж идэгсдийг бас хурдан ингээсэй тэ. Хаха яг улс төржих гэжиин.
За тэр яахав, сая багштайгаа уулзсан чинь бүүр сэтгэл сэргэчихлээ. Энэ постыг багш маань бичүүлснээ хэзээ ч мэдэхгүй дээ, хэхэ. Манай багш өвдөг нь цоорхой жиинс өмчиж, сая. Хаха, би маргаашнаас уранхай жиинсээ сургуульдаа өмснөө.
Бүхий олон багачуулаа, аниа нь сээгийнд нэг бүрчлэн хариулаад байж чадахгүйнээ. Яахав бүүр нэг догдлуулсан эсвэл аазгай хөдөлгөсөн сээгий байгуул хариулж магад.
8 comments:
hehe ingeed bayrtai bolj bgan bh l gj bodjila
bi bas neg udaa ugluu geres garad yvsan chin yg manai horoolloos tuv zamruu orohod nariihan zam bdiin teren der neg taxichin gar zogschij
bi lag uurlaal oirhon garaal chi muu ntr gsn chin toli evhegdeed naatsan haha nuguu taxichin gar bur gaihtsan yasn soliotoi huuhen be geel ungursun
huurhun sh de. Mishaagiind orj tsai uusan haragdahaar ni holdoogui l baigaa yum baina gej bodoj bsn. post hiichihej.
Aa ter ulaan mashiniig olhod amarhan yag osol bolson tsag minutaa temdegleed Ter osol garsan gazruudiinhaa kameruudiig uz. Kamert bichigdsen baih yostoi tegeed tsagdaad gomdol gargaad tsag minutaa helenguut ted kameraas gargaad barichihna. Ug n ter anh zogsson gazraa sain zogsch baigaa bolon toli unasan zurgaa avsan baisan bol sain baisan yum gehdee dajgui baihaa.
Barimalch
... санадаг л байхгүй юу... гэж нэг яриа байдаг даа...
harin tiin ter barimalchiin heldegeer hiigeed uz , zugtaasiim chin buur ih mongo aviishde
huue butsaj irsend chin bayar hurgie tsoglog busgui!
taniig udku oroood irne gj medej bsiimooo.hehehe
tesver tevcheereer yahiin, haya shid :) shaal hereggui
Post a Comment