Сиднэйд хавар болоод манийх нь хаврын синдром эхэлцэн гэгэлзээд хэцүү байлаа. УБ-т иртэл энд намар болоод гээнэт хаврын синдроом нь намрын синдромоор огцом солигдоод их хүндэрч байнаа. Би 9 сарын 16-нд 2 даалгавар хураалгах ёстой хүн, ёстой тэрэндээ л уягдаад, гарч орчих гээд байгаа энэ хөлийг тогтоон барих нь надаас хэтэрцэн хүч чадал шаардаад, надад захирагдахгүй хорвоо юмдоо.
Наашаа гарахад нөхөр ангийнхандаа нэг виски надаар дайсын, өглөө дөнгөж ирээд байхад орой нь эдний ангийнхан намайг олзолж аваад, хамтдаа хоол идээдээ. Би Пэрт явж ангийнх нь охиныг эргэсэн сайн үйлс бүтээсэн гол баатар баахан идэж уугаад, сууж байсан газраасаа хөөгдөнгүүт нөгөө хэд чинь намайг олон цаг нисээд ирсэн ядарч байна гэж хайрлаж байгаа ч юмгүй, тэр чигт нь чирээд караокэ ороод, мэдкуэ хэдэн цагт би хоног төөрүүлж байгаа газраа хүргэгдэж ирсийн бүү мэд. Манай нөхөр ангийнхандаа ширээний теннисний 2 цохиур, хэдэн бөмбөг явуулна гэхээр нь би ачаа их гээд авчраагүйм, гэтэл нөгөө хэд чинь намайг муу хүнд тооцож, би баахан торгууллаа шд. Хариад шуудангаар л явуулахаас.
Ирсний маргааш найзуудтайгаа уулзаад, би ч бөөн хөөр баяраар бялхаад, эхнээсээ цуглаж, би ацарсан бэлгээ тараагаад л, идэж ууж байтал муу мэдээ дуулаад би шоконд орсын. Ийм юм кинун дээр л гардаг биддээ. Кину хүний амьдралаас сэдэвлэж бүтээгддэг гэж би одоо л ойлголоо гэхгүй юу.
Ирээд барьсан утсаа баасанд хутгацан хүн даалгавраа хураалгатал хүн амьтантай холбогдохгүй, их л зүтгэл гарган ПиСи ширтээд сууна. Би ирсэн тухайгаа 2хон фракцад дуулгасан нь энэ. Ажлынхан болон өөр өөр фракцын найзууд мэдээгүй л байгаа. Өдийд намайг хөдөөнөөс ирснийг энэ 2 фраакц мэдэж байгаа ч, нөгөө жорлонд хэвтээ утас руу л залгаж байгаа байхдаа. 16-нийг өнгөрөөгөөд л утасны дугаараа хүнүүст хэлэхээс тээ. Тэгэхгүй бол синдромтсон би чинь хүн дуудангуут л год гээд гарчих гээд хэцүү байнаа, ямар их тэвчээр зааж байнаа. Гэхдээ 5 дахь хүртэл томоотой байж татарчуудад баригдахгүй юм шүү. Угаасаа мань чинь явуулын хүн, орох оронгүй, хэн наашаа гэснийдээ хоног төөрүүлж яваа бадарчинг найзууд олохгүйлд.
Нээрээ хөдөөний замаар машаанаар явсан чинь машаан донсолсон чинь би өөрийн эрхгүй, галзуу хатан шиг тас тас хөхрөөд алж өгсөөн. Энэ инээд хаанаас гардгиймбээ? Ходоодны мухраас ч юмуу, би мааш их аз жаргалыг мэдрэн, чанга чанга хөхрөөд л байсан. Уг нь ингэж инээхээсээ ичээд, инээхгүйг хичээхээр бүүр тэнэг авиа гараад байхаар нь Би галзуу шүү бүү айгаарай гэж байгаад тачигнаж өгсөөн, яадгийн. Сүүлийн хэдэн жил Харь орны сайхан зам дээр хурдалсаар байгаад ийм сайхан донсолгоо сэгсчээ, хоорондоо толгойгоороо мөргөлдөх, биеэ удирдаж чадахгүй хажуугийн хүн рүү санаатай санамсаргүй налж унах, ус уух гэж байгаад өмдөө норгох, толгойгоороо машааны тааз мөргөж ёолонгоо инээх, гэнэт уруудаж элэг зүрх амаар гарах шахах сонин мөртлөө бас л сонин мэдрэмж, идэж байсан зүйлдээ хахах, зохиолын дуу дагаж дуулах, байгалийн сайхныг бахдан мэлрэх, зөрсөн машаан руу сахилгагүйтэж гараа даллаж орилох, хажуугаар машаан гүйцэж түрүүлэнгүүт тэвчиж чадахгүй жолоочоо шордож хурдлуулах, уусан айраг дороо шингэн байн байн машаанаа зогсоон морь харах гэх мэт кайфтай зүйлийг мэдрээгүй удсан байжээ.
Нөгөө ядуу оюутан чинь зам гарч чадахгүй зүүлгэтээд байсан одоо овоо болж байнаа, сургуулийн хүүхдээр бамбай хийгээд, ард нь нуугдцан л зам хөндлөн гарч байгаа. Бас царай муутай болохоор л такси зогсохгүй байх шиг байна, автуус микроонд сууж байгаа, угаасаа оюутан байж хэзээ таксидаад байсын тээ. Машаанаараа үйлчилье гэсэн хүн ч байна лд, гэхдээ яаж хүний цаг завыг алдуулахав дээ.
Нээрээ хаана бүтэн биеийн массааж хийлгэвэл зүгээр талаар санаа оноо байвал үлдээгээрэй, багачуулаа.
18 comments:
zondoo ih sonintoi beegii bn shtee, hol gehgui bol 120d bdag haraaguichuudiin tovd bairladag best massage gej gazar ih zugeeriin bnlee. bariach nar n haraagui, tgd olon jil baria hiisen, yapond mergejil deeshluulsen humuus bdim bnlee. bi ongorson doloo honogt bariulaad, yostoi saihan bolsoon. olon shinjilgee ntr ogoh shaardlagagui bariach n gants barial shuud hna hna yu ovdoj bgaa ovdoh geed bgaa geed bugdiig n helchihdegiim bsan amar. yag bariulanguut biye taviraal hamag hols garaad nud mud ongoigood saihaniin bilee hehe. gedesnii hii savni hii gargana gdg chn l harin asuudaltain bilee, amaaraa hehreed dor bdag 2nuheeree ch unguulaad ichmeer hehe. utas n 88858690, yuch gsn utasdaad uzku yu dee.
oor tgd saun massage goo saihni gazruud zondoo bn doo. gehdee edniih nadaa super taalagdsaan
явж өгч байгаан байна даа
одоо тэгээд хэд хоног гүрийгээд даалгавраа өгчүүл үргэлжлүүлээд яваад байж дээ
би тийм массаж нтрийн газар мэдэдгүйшдээ ер нь массаж хийлгэж үзээгүйм байна
Best geed haraanii berhsheeltei humuusiin massage hiij ogdog gazar zugeer yum baina lee
manai ex Noeon t tas massage hiidiim shde.
ternees gadna nadad mongoloos
mongtei bas Odnoogiin heldeg shig tasartsan boovtoi zaluu avchraarai ;-)
zahih yum ene l bn
Gutalchnii zaasan zyg uragshaa. xexexe. neeree ter xii ch xetsyy gsn shyy.
enkhtaivnii guurnii baruun tald baidag tai massage zgr gej sonsiin gehdee bi orj uzeegui ee
би майр сайн гулгуур тосон бүтэн массаж хийдгиймшд... гэхдээ надыг бол тоохгүй л байхдөө этр хэхэ
жигүүр
bestmassage.mn geed orood uzee. zondoo salbartai shdee. manai gutalchin ter salbar deer ni l ochdgiim bailgui. tegeed ter site deer salbar buriin utas baigaa.
4 zamiin tend baidag baigal beauty salonnii massage dajgui shde.Bas talbain urdah uran zurgiin uzesgelengiin tend foot massage dajgui baisan.Oird oroogui odoo baigaamu gui yu buu med.Za tegeed ardiin emchilgeegeer dagnasan gulguur bumba ene ter tavidag gazruud zunduu zunduu.
Mandukhai
giliin khatang ergeed irsen chini ulam durtai bolood bainaa gehgui yu.
Neeree shuu.
Mandukhai
Бүтэн биеийн массаж үнэгүй хийж өгнө.
Anon-s...
massage sanal bolgosnd bayarlalaa, bugded ni. gehdee massage hiilgej baihdaa piav uuj boldoggui gene shiv, hehe
Anon-S-bi unegui umand nugasgui shd, haha
Mishaa-zahisan zaluug chin bi haanaa hadgalj baij chamd tushaah um bee? Yaaj hadgalah ve, teriigee bicheechee
Би одоо даан ч Остралиа-д Перт-д байна л даа. Тэрнээс биш үнэгүй массаж хийж ѳгѳхгүй юу...
гэж мѳрѳѳдѳн (остралиад очсоноор) бултав.
Anon-S булзааруулан бултав... :)
Post a Comment