Thursday, November 17, 2011

Үзэгчгүй дуучин шиг, хаха

надаас блог унших эрх хүссэн хүмүүс блогспоотынхоо бүртгэлээр эрх авна гэж бодоод, эмайлээ үлдээгээгүй юм шигээ. Би ч бас ганцхан эмайлээр урьдаг гэж мэдсэн ч үгүй. Одоогоор өмнөх бичлэгт унших эрх хүссэн эмайл хаяг нь блог дээрээ байгаа хүмүүс уригдаад байна даа, 10 хүн. Хаалгаа хаачаад л гэртээ нүцгэн л сууж байна.

Tuesday, November 15, 2011

Блог унших эрх

өгөхдөө зөвхөн тухайн хүний эмайл хаягийг нэмдэг юм байна шдээ, тиймүү? нөхдүүдээ. Тэрнээс заавал блогспотод бүртгэлтэй байх нь чухал бус юмаа даа?
Тээд эмайл хаяг нь блог дээрээ байгаа хүмүүсийг л урьчихлаа. Бусад унших эрх хүссэн хүмүүсийг яаж урихаа мэдэхгүй л байна.

Friday, November 11, 2011

11-11-11 хүнүүс сэтгэл гэгэлзүүлсэн сайхан сайхан бичлэг шахаад байхын

Одоо би яаж дутах вэ дээ, тиймаа. Бичих юм олддоггүй гэжииншд. Хүмүүс шиг энэ өдөр төрчөөгүй, бас тоо моотой бичлэг хийх гэтэл надаас мундагчууд өрсөөд цагийн зөрүү энэ тэр гэсэн давуу талаа ашиглаад нааг унтаж байхад 11/11/11 гэдэг бичлэгүүдийг шахцан байна шдээ, майр барьцаад наасан, хаха. Зэээ энэ сайхан өдөр төрсөн Гуталчинд төрсөн өдрийн мэнд хүргээд, сурлага, урлаг, спортын амжилт гаргахыг хүсэн ерөөе. За социалист ёсоор баяр хүргэлээ шүү.
Гэхдээ би бас их гоё өдөр төрсийншдээ. Ер нь та нар маний төрсөн өдрийг мэдкүү байхаа, тийн.
Энэ мундаг хүмүүс шиг гоё юм гялс бичээд шахчих авьяас чадвартай биш юм болохоороо байгаагаа л рэсайклэ хийж түмний нүдийг хуурч, ямар ч байсан энэ гоё өдөрт бээгий шахсан хүн болноо яадгийн. Хүн муу хэлбэл хэлнэ л биз, хаха, инкээд л митрэлтээд байдгийн.
тэгэхээр байна шүү дээ. Энэ оны хамгийн хамгийн бээгийгээ шалгаруулнаа.

Хамгийн олон сээгий цуглуулсан бичлэг энэ байна.

Хамгийн олон хандалт авсан бичлэгээр энэ шалгарчээ.

Хамгийн олон хүний уур хилэнг бадрааж, манийг ойр байсан бол багалзуурдах шахсан бичлэг энэ шүү. Ёоох гэсн.

Хамгийн их цаг зарцуулж бичсэн бичлэг энэ байна. 35 минут зарцуулсышуу, тэгж ярьвал.

Ингээд ХАМГИЙН хульхи бичлэг нэгийг шахчлаа.

Жич: поост хийсэн он сар өдрөөс гадна, цаг минутыг анзаарна уу, хаха.

Wednesday, November 9, 2011

Юугээл митрэлтээд байдгиймдээ энэ күүкэн

Дөнгөж сая Фатай уулзаад нөгөө монголоос авчирсан бэлгээ өглөө шд, энд ирээд бараг сар болох гэжииншд, Фатай таардаггүй. Күн яаж дурлахаараа ингээд сургууль дээрээ ирэхгүй болчдог байнаа. Энд 16 жил амьдарсан Английн иргэн боифрээндтэй болсон гэнээ, интэрнээтээр танилцсан гэнэ. Нөгөө залуугийнх нь гэр манай сургуулиас холгүй юм байна, бүүр амар. Крисмасын амралтаар хамтдаа мээксик явж амарна гэнээ, сайханиин. Өөр бас бус сайхан мэдээтэй суужиин Фа. Би ч бас өмнөөс нь хөөрөв.

Нээрээ өглөө бүр бөгс эргэх зайгүй банны өрөөндөө нөхрийг сахлаа хусаж байхад нь би давхцаж ороод хажуугаар хөлнийхөө үсийг хусдаг байхгүй юу, ядаргаатай ажил шд өглөө яарч байхад. Алладины шидэт дэнлүү надад олдгийм бол "намайг хөлөндөө үсгүй хөөрхөн хүүхэн болгоод өгөөч" гээд ганцхан хүслээ тушааанаа. Өө 2 хүсэлт болчиж. Хөлөндөө үсгүй, бас хөөрхөн болно гээд. Нэг хүсэлт биелүүлнэ гэсэн болхоор нь 2 дахь хүслээ толгой холбож шүлэглэж байгаа юм шиг шургуулчнаа, яадгийн анзаарахгүй ч байж магад тээ. Күеээ нээрээ, "сайхан хүүхэн сахалтай" гээд нэг алдартай үг байдаг шд. Хөлний үс чинь нэг төрлийн сахал л биддээ, энчодоо.

Tuesday, November 8, 2011

Миний ирээдүй

Өөрийнхөө  ирээдүйг энэ зурагнаас хараадаа, хаха
хөөрхөн санагдаад Soulmate-аас туучлаа 


Би тэр 16-тай нь шүү. Нөгөө 3 нь хаана байна, найзуудаа.

2011-11-7

Ууг нь өнөөдөр чинь Октябрын баяр юм байна шд, баяр хүргэеээ. Маниус октяабрын баяраар л өвлийн хувцсандаа ордог байлаа шд, бас Маартаар л хавар намартаа орж гоёж гооддог хөнгөлж нимгэлдэг бичигдээгүй хуультай байваа.
Маниус чинь бас Октяабрын баяраар жагсдаг байлаа шд гэж шаагаад яахав. Маний аав ээж, ах эгч, биднээс арай том ангийн агаа нар жагсаад байдаг байсан. Бид нар яг жагсдгийн даваан дээр жагсдагаа больцын, аз болж. Тэр жагсах чинь үнэн лайтай харж байхад, бүх амдьралаа  гэр орноо нялх хүүхдээ хаяад гар хөлөө нийлүүлнэ энэ тэр давтана гээд л хэдэн өдрийн өмнөөс л улаан даавуу цуулаад дээр нь юм бичээд, туг шаар бариад хөлдөж үхчих гээд, тээд очиж давтахгүй бол хүнд шийтгэл оногдуулна. Хүн болгон л их дургүй албан хүчээр л ордог байсан санагдахын, гэхдээ тэрийгээ ил хэлж болдоггүй цөвүүн цаг байжээ. Одоо бодохоор тэгж жагсаж, Ураа орилоод, анги ажлын хамт олноороо, зурагтаар хальт гарчаад, чи ч гарсан би ч гарсангүй гээд дараа нь ярьж байх нь сайхан ч байсан юмуу бүү мэдээ.

За за өдрийн тэмдэглэл гялс шахчаад юмаа хийх гэж байсан хүн чинь Баярын наастр орцон тууж явна.
Сүүлийн үед энд дулаараад, би дугуйдахаа болиод байгаа. Халуунд толгой өвдөөд, юун дугуйдах, толгой яг ангас ангас гэж өвдөөд байгаам чинь.
Тээд автуусджаагаа. Ер нь эндээс цааш алдаагүй бичих гээд оролдъё. Өглөө хүүхдүүдээ тараачихаад, бичигч этгээд автобусандаа суух гээд зам гарах гээд гэрлэн дохио солигдохыг хүлээн зогсож байлаа. Замын наад талын эгнээ эхэлж зогсоод, цаад урсгал нь нилээн удаж байж зогсдог юм. Тэгэхээр байна шүү дээ, явган зорчигчид бүх эгнээ зогссон хойно зам хөндлөн гарах ёстой юм. Тэгтэл миний хажуугаар цагаан таяг хар нүдний нэг настай эрэгтэй хүн дохио солигдоогүй байхад зам руу яваад орчдог юм. Би "дохио солигдоогүй байна, аюултай" гэж орилоод зогсохгүй байхаар нь нөгөө урсгалд орж дайруулахаас нь өмнө би гүйцэж очоод, гараас нь зуурч авлаа шд. Тэгээд дохио солигдоод цаашаа гарсан чинь бидэнтэй зөрж байгаа явган зорчигчид надад баяр хүргээд л сүйд болоод байна лээ. Наад талын эгнээний зогсож байсан машинуудын жолооч нар ч гэсэн их сандарсан. Зза за ингэж бичихээр мангар удаан юм байна. Болилоо.

Орой нь хүүхдүүдээ цуглуулаад гэртээ харьж явлаа. манай гэрийн хажууд байх хуучин хаузыг нураагаад шинээр байшин барьж байгаан. Тэр газраа төмөр тороор хашцан дотор тал нь нэвт харагдгийн. орой учраас тэнд ажиллаж байсан хүмүүс тараад явцан, бид хажуугаар нь гарч явтал тэдний нэг нь хүзүүний бүдүүн 9 караатын алтан гинжээ гал хамгаалагч дээр тайлж тавиад мартаад явцан байхын. Би ч авсангүй яваад өглөө. хэхэ, би ингэж алтан гинжний хажуугаар авахгүй гарч чаддгийншд гээд мэдрэлтээд байгуул. Орой унтахаасаа өмнө нөгөөхөө гэнэт санаад, "тэрийг авчаад маргааш тэд нарт өгдөг байжээ"  гэж харамслаа. Австрали бол Япон биш, хулгайчтай газар шд. хулгайчтай газар юун хүний юм авахгүй байх билээ дээ. Тэгээд сая өглөө хажуугаар нь гарахдаа харсан чинь байхгүй болцон, хүмүүс нь ажлаа хийж л байна лээ. Хүн авчаагүй бол эзэн нь авсан л байхдаа.

Энэ хагас сайны орой Хотод паартитай шд. хаха дөнгөж нэг дэх өдөр паарти яриад сууж байдаг. шоуны дутагдалд орцон гар шд угаасаа.
Эийг 2 дахиин өглөө бичээд шахлаа шүү

Sunday, November 6, 2011

Хагас бүтнээр

ерөнхийдөө нааг юу хийдгийг та нар мэджаагаа биз дээ?
Хагас сайны өглөө Auburn-ы хужаа зах орж махаа аваад, хүүхдээ усны хичээлд оруулчаад, хажууд нь би бас яаж зүгээр байх вэ дээ, боломжийг ашиглан заалгаж байгаа юмаа туршиж, ганц нэг ус залгиж хахаж цацаад, өдөр гэртээ өдрийн хоолоол идчээд, үдээс хойш сургууль руугаа явж хичээлээ хийсээр шөнө 11 цагт хариадаа.
Бүтэн сайнд Sydney Market гэдэг захаас баахан ногоо жимсээ аваад, өөрийнхөө усны хичээлд очиж, багшдаа жаахан магтуулаад, өдрийн хоолоо гэртээ идээд, үдээс хойш Myer-аас 5 өнгийн жижиг том хутгатай сээт аваад. Нээх тод өнгийн майр гоё загвартай. Уг нь 50 доллар бхйснаа 30 доллар болчихсон байхаар нь тэсэхгүй авчлоо. Одоо тэгээд монгол руу буцахдаа авч явж дийлэхгүй их новштойм байж нэмээд л байхын энэ нэг шуналын тулам күүкэн. Тээд үдээш хойш нь сургууль дээрээ ирээд сууцан хичээлээ хийж байна, яг одоо. Шөнө 12 цаг хүртэл сууна.

Одоо усанд сэлээд эхэлсэн чинь бандаашгүй явдаг өвчин давтагдаад эхэлдэг гэнээ. Гэртээ усны хувцсаа өмсөөд, гадуур нь сарпаанчиг өмсөөд, усан санд очоод, сарпаанчгаа хуулж хаяад, ус руу үсэрч ороод, гарч ирээд, нойтон хувцсаа тайлаад, шүршүүрт ороод, хувцсаа өмсөх мөчид өмсөх бандааш аваагүйгээ санахын, нээх мартамхай юмаа. Тээд тэр чигтээ бандаашгүй харихаас өөр яадгийн.

Бас дэлгүүрдэхээрээ, машаанаа байнга тавьдаг газарт зогсоол байхгүй бол өөр давхарт өөр буланд тавихаас өөр аргагүй болноо доо. Тээд шоппинг хийж дуусаад гарах болохоор машаанаа олохгүй эргүүтэж өгөх юмаа. Ядаж байхад 3 цагаас илүү болбол төлбөртэй. Тээд мөнгө төлөхгүй санаатай гарчих гээд байдаг, машаанаа олохгүй күүээ мөн их юм болох юмаа. Та нар бас тэгдэг үү? эсвэл би ганцаараа ийм мартамхай юмуу. Шоппинг гэхээр нүд нь сэргээд, машаанаа хаана хаяж байгаагаа анзаарах сөхөөгүй, дэлгүүр рүү яараад орчдын, энэ хүүхэн.

Saturday, November 5, 2011

Шинэ нээлт хийгээд

Би өмнө нь хэзээ ч баян болъё гэж бодож байгаагүйгээ олж мэдээд мэл гайхлаа шд. Энэ бол аугаа нээлт биз дээ? Бага нас маань социалист нийгэмд өнгөрсөн болохоороо бишээ Монгол Улсын иргэний паспортоо гардан авч, албан ёсоор том болсон хойно социалист нийгэм нуран унасан болохоор ийм мангар хүмүүжилтэй юмуу бүү мэдээ. Ямар ч байсан энэ нээлтээ зүгээр л нэг нээлт хэвээр нь патиантлаад үлдээх биш чулуу болгоноо тээ, хаха.

Жич: ганц нэг блогт сээгии үлдээх гэтэл ордоггүй гэнээ.

Friday, November 4, 2011

Ойрд машаан тэрэгтэй холбоотой

асуудлууд гараадаа.
Австралид оюутнууд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй гэдгийг би ааль дээр бичиж байсан санагдана. Өмнө нь би 7 хоногт 2 өдөр ажилладаг байсан, одооноос эхлэн ганц л өдөр ажиллахаар болоод байна, яахуу дээ, хичээлээ барахаа байгаад, муу сурангаа алдаад ирэхээр ийм шийдвэр гаргалаа.

Өчигдөр хотод явж байтал гээнэт зам дээр машаан унтраадаа. Тэгэнгүүт нөгөө л НМРА билүү, залхуураад монголоор бичих гэсэн чинь буруу ч бичээд байх шиг, тэр рүүгээ утасдлаа, харин ойрхон явж байсан бололтой гялс хүрээд ирлээ, машааныг минь оношлоод ахумляатор нь чадарч гэнээ. Тээд 250 доллараар акумляатор авах уу гэхээр нь тэгии гэлээ. Тэгсний дараа босс руугаа залгаад маний машаан унтарсан, энэ 2 ажлыг хүргэж барахаа болилоо гэсэн чинь, над руу хүн явуулчижээ, нээх хөөрхөн шд. тэгсэн нөгөөх нь залгаж асаадаг утастай ирээд, намайг асааж өгөөж, тэндниихээс үнэтэй акумляатор бүү ав, өөр газар хямдхан 150 долларынх байдгийн гээд зааж өгөөд явлаа. Би НМРА руу залгаад, би акумляатор авахаа болилоо гээд дуудлагаа каансэлдээд, нөгөө газраас нь шинэ зай авч тавьлаашд.

Уржигдар маний барьж байсан гар утас үхээдээ, бас. Хүмүүс ярихаар 2 минуут яриад мании дуу залгагч этгээдэд сонсогдохоо больчдог байснаа бүүр чад хийж, аз завшаан гарч анх удаа тооч скриинтэй утастай боллоо. Энэ чинь аймаар гоё юм байдгийн байна шд, хаха. Юм үзээгүй гар, сая монголд очиход надаас бусад нь тооч скриин барьцан байна лээ шд. Өчигдөр машаан унтарцан тусламж хүлээж байхдаа гар утаснаасаа блог руугаа нэг сээгии бичиж үзээд майр хөөрөөд байгаам бишүү, хөөрхии амьтан.

Блог алга болцон байх үед нэг өдөр машааны зогсоол дээр машаан дотроо сууж байсан чинь хажуугийн машаан зогсоолоос гарахдаа харин машааныг маань жолоочийн талын хаалганаас хойшоо зураад, бүүр хойшоогоо хонхойлгоод хаячдын. Тээд л засуулж өгнөө гээд л салсыншд, харж л байхаас. Таг чиг л байна.

Бас тэр үед сургууль руугаа дугуйдаж явтал гээнэт дугуйны баруун дөрөө нь мултраад уначдын, багажгүй болохоор орхиод алхаад явахаас өөр аргагүй байлаа. Тээд орой нь гэр рүүгээ автуусаар хариад, шөнө нь машаантайгаа ирж авлаа.

Нээрээ машаанаа сольсыншд, гэхдээ машаан сольсон шалтгаан нь их муу юм болсиимоо. Яахав дараа бичиж ч магад, хуучин машаан маань базсан цаас шиг болоод төмрийн хог болоод ачигдсандаа хөөрхий, би тэр машаандаа ямар их хайртай байлаа даа. Шинэ машаантайгаа ажил хийхэд их урамтай, дүүхэлзсэн залуухан сайхан гялалзсан амьтан байгаа. Зочид буудалд юм хүргэж өгөх болохоор царай муутай ажлын машаантай бяднийг зочид буудлууд зочид хүлээн авдаг гол хаалга руугаа ойртуулдаггүй юм. уг нь үсэрч буугаад л үүдэнд нь өгчих юмыг, арын гудамжнаас нь байшингийнх нь бөгсөн талаас бүүр доошоогоо пааркинд орж байгаад, зочид явдаггүй мангар удаан эргэлттэй ачааны лифтээр явж байж хүргэж өгдгийн. Тэгсэн цэмбэгэр машаантай, монгол яваад өнгө орцон надыг зочид буудлын үүдний хүмүүс нь зочин гэж андуураад хэд хэдэн удаа жинхэнэ хаалгаараа оруулаад гэнэдцэн шүү, хэхэ. Энэ чинь майр их хугацаа хэмнэдгиин. 

Манай том хүүгийн ангийнхан 3 өдөр каамп гэдэг юманд явсиин өнөөдөр ирнэ. Алтны уурхай энэ тэрээр л явхиин гэсэн. хирэндээ их үнэтэй, мании 2 өдрийн цалинтай тэнцүү мөнгөөр явж байгаан. Би ч угаас харгисдуу ээж юм болохоороо ганц ч удаа тийш нь залгаж хүүгээ асуусангүй ээ.

Сая монголоос 2 багшдаа юу авчирч өгдгийм билээ гэж баахан бодсиин, өмнө нь ноолуур авчирч өгөөд бялуурцын, хэхэ. тээд 2 жижигхэн арьсан зоос хийдэг уут авчирч өгч нүдийг нь хуурчаад, дөнгөж сая амазон-оос "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан" гэдэг ном 10-г захьчихлаа. Хямдхан 9 ам доллар гэжиин. 2-г нь 2 багшдаа өгнө, тээд өгөх хүн мунддаггүй юмоо. Гадаад хүнд энэ бол сайхан бэлэг биз дээ. Монголоос авах гэсэн чинь Интерномд ганцхан ширхэг, тэр нь 28000 төгрөг гэж байна лээ.

Манайх архи уудаггүй айл юм байгаан шд. Гэхдээ би монголоос оруулж болох хэмжээгээр нь монгол архи явчирдгиимаа. Хүн амьтанд өгөх гэж л. тэгсэн одоо манай гэрт 3 ширхэг Чингис архины шил байгаад байдаг, би хаяж чаддаггүй хэдэн жил болжээншд. Одоо тэгээд яах гэж байгаан бүү мэд. Найзууд манайд ирэхдээ авчираад, ёс болгож задлаад орхичихсон. Би сая монголоос Их Хааныхаа нэртэй архийг биш, баахан Соёмбо авчирч хүмүүст тараалаа. Соёмбо ч гэсэн хогон дотор хэвтэж байх муухай л байх даа. Та нарт би дээр хэлж байсан даа, би түүх мүүх сонирхоод уншаад байдаг болсон, тэгсэн чинь архины шил хаяж чадахаа больсон байна шд. Энэ одоо зөв үү? буруу юу? нээх мангар ч юм шиг.

Wednesday, November 2, 2011

Сонордуулга

Сая Улаан малгайтынхаар аялж байгаад гэртээ орж ирлээ. Блогоо инвайтэд рийдэрс болгочуул их зүгээр юм байнаа. Улаан малгайтын бээгий нь бүр ч илэн далангүй болчиж, уншигчдын сээгии нь ч их өөриймсөг,  их дотно харьцаа үүсгэсэн (сээгс биш шүү. Сурв) байна. Бор гэртээ Богд, Хар гэртээ Хатан гэгчээр эрх чөлөөтэй гэр дотроо шалдан гүйж ч болохоор байна. Би нь митрэл мэдрэл юм бичдэг болохоороо намайг таньдаг хүн, найзууд, хамт ажилладаг хүмүүс, хамаатны хүүхдүүд, тэр ч бүү хэл нөхөр уншиж байгаа боловуу гэж бодогдохгүй амар юм шээг. 

Tuesday, November 1, 2011

1/11/11 Онигоо

Өнөөдрийн он сарыг харсан чинь гоё харагдаад байхаар нь бичих юм олдохгүй болохоор нь нэг хульхи поост хиймээр санагдаад гэхгүй юу. За худлаа худлаа, над бичих юм уг нь зөндөө л байна, залхуураад.

Алийн болгон аймшгийн болсон явдал ярьж өгдгийн. Онигоо гэхээр ойлгож байгааздээ, маний тухай ширхэг ч энд дурдагдахгүй болно. Үлгэр маягаар хүүрнэнээ.


Оюутнууд нь архи уугаад хичээлээ хйихгүй байгаад аргаа барсан багш нь мэргэн арга олж, лекцээ эхлэхээс өмнө ширээн дээрээ 2 стаканд нэгд нь архи, нөгөөд нь ус хийгээд тус бүрд нь өт хийжээ. Мэдээж архинд унасан өт дороо мажийгаад архины мандал дээр хөвөөд гараад ирж, харин нөгөө усанд шидэгдсэн өт малийтал сэлж явж гэнээ. Багш бахдалтай гэгч нь оюутнуудаасаа "энэ юу гэсэн үг вэ" гэж асуутал толгой сайтай хамгийн урд суудаг ангийн дарга гараа өргөөд "архи уувал гэдэсний цагаан хорхой үхнэ" гэж хариулжээ.

Нэгэн судлаач оюутан аалз тэжээгээд, түүн дээрээ судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаан. Оюутан аалзаа өөртөө дасгаад бас сургажээ. Шүгэлдэхэд л нөгөө аалз нь хаа байгаа газраасаа хүрээд л ирдэг болж. Судалгаа ч эхэллээ. Оюутан маань шүгэлдэхэд гүйгээд ирэх аалзныхаа хөлийг нэг нэгээр нь тасалж хаяад л байна. Сүүлдээ шүгэлдэхэд аалз нь өмнөх чигээ хурдан биш ч үлдсэн 2хон хөл нь бүдүүн гэдсээ чирээд ирж байна гэнэ шүү. Тэгээд яахав дээ, судалгаа бол судалгаа, шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахын тулд заавал гарз гарна л даа, тэр аалз. Оюутан аалзныхаа эцсийн хөлийг нь тасалж хаячихаад шүгэлдсэн чинь аалз нь ирдэггүй ээ. Судалгааны ажил дууслаа, оюутан ч диссертацдаа "хөлгүй аалз дүлийрдэг" гэдэг шинжлэх ухаанч дүгнэлт өгөөд тал талаас нь батлаад, эрдмийн зэргээ хамгаалаад амар сайхандаа жаргажээ.