Friday, December 21, 2012

2012-12-21

Huuhduudiin surguuliin zunii amralt urjigdraas ehleed, ania ni unuudur gereesee ajlaa hiij bna, geriinhee mongol useggui pc-nees bichij bna. Unuudur mongold delhii sunuh gej baigaa geluu, kk. Manai geriinhen ene talaar oogt dursahgui um. Ug ni humuus shig bas sandraad, nad mad ruu yarival goyo shdee. Manaihan neeh heneggui, deer ni joohon maanagduu baihaa, delhii suireh geed baihad neg ni ch sanaa zovj um hum tsugluulahgui mangaagaad baih um, haha. Harin hadam eej nuhur ruu zalgaj Mongold delhii suireh gej baigaa gesen bainalee, kk.

Nileen deer net-eer iim zar yavaad baisan shd, bodvol taanuud olj uzee l bailgui, kk.
Сvхбаатарын талбайд
XII/20-нд Сүүлчийн шөнө парти,
XII/21-нд Бид хамтдаа шоу,
XII/22-нд Ай даа хvмүүс минь амьдрах сайхан арга хэмжээтэй.


Za ene ch yahav, ene ih zavgui uyer manai tom huu dund surguulia tugsuud ahlah surguulid elsen orloo. Baahan l um beldlee. Haritlaa tom huugee 2 sar surguuli zavsarduulaltain bish dee tee. Za daraa uulzatlaa bayartai, kk, aimaar soyoltoi bolchij ene kuuken.

Tuesday, December 4, 2012

Жилийн чөлөө гэхгүй ээ

Дихдээ гурвуун сарын чөлөө авъяаа. Аниа нь одоо их чухал завгүй дээрээ тавьцан байна. Тээд чадвал чөлөөгөө дуусахаар дараа жил уулзии, гар хуруу өтдөөд юм бичмээр шиг бол энэ жилдээн уулзий гэсн. Таанууд сайхан ёолкдоорой, маньд ямар ёоолк гэж байх биш дээ. Ирэх оныхоо планыг гаргасан л биддээ. Аниа нь бүр 2015 оныг дуустал пландаад хаяцан байгаа. 2013 оны зун Хөвсгөл явж амжихгүй, 2014 оноос зун бүр Хөвсгөл явна. Бас өнгөрдөг 4 сард таануудад хэлсэн биддээ, 2015 онд Аризона явнаа гэж, дээр нь бас Монтанаг нэмчии. Дихдээ энэ дундуур нь Хонг Конг, Синга гэсэн ойрхон газруудаар явах байхоо, тэрийг нээх төлөвлөсөнгүй, виз мийзгүй газруудыг нээх пландаад ч яахав тээ. Нэг дураа хөдлөвөл шуушаа гээд гараад явчина даа.

Жич: энэг хүүхэнд чөлөө авчаад чөлөөгөө дуусгаж байсан түүх байнуу. Хэдүүлээ харах л үлдлээ.

Sunday, November 25, 2012

Тааврын хариу

Күнүүс күүээ мөн хэрэгт дуртай шүү, кк. Өөрөө нээх хэрэгт дургүй хүн шиг эхэлж байна шд, хаха. 97 онд Найзтайгаа 2-лаа гартаа 3 сая төгрөг барьчаад байр авах уу машаан авах уу гээд гүйж байсан бодлогын хариуг Морь багаас болгооёоо, кк. Дээр үед Дөрвөн бэрх гээд нэг уралдаант нэвтрүүлэг байдаг байсандаа, Морь хонь ямаа энтр гээд багтай.

Sunday, November 18, 2012

Идсэн уусан гэж гарчиглахаас

Өнгөрч байгаа 7 хоногт аймаар завгүй байлаа. Өнөөдөр л тухтай нэт ухаж сууна.
Байхгүйд сургуулийн маань Ситрус багшээ орж ирээд сурагчдаа дүн тавьцан байнашд, би ч уяхан хүн чинь шууд нулимс цийлэгнэж энтэр, баярлалаа баярлалаа. Бас тэр Мишаахан блогоо хааж дургүй хүргэдгийн.

Friday, November 9, 2012

Southern Cross

Сааралын асуултанд хариулж байна. Сэтгэгдлээр хариулах гэснээ 2 зураг оруулчихвал арай ойлгомжтой байх гэж бодлоо. Би 7 бурхан одыг Австралиас олж хараагүй. Бодвол 7 бурхан зөвхөн дэлхийн хойд хагаст харагддаг байж магад. Гүүглэ ахаас асуувал ч мэдэж болох байх, кк.

Харин энд Crux буюу Southern Cross гэх 5 од их алдартай. Энэ бүлэг од зөвхөн дэлхийн өмнөд хагаст орших улсуудад харагддаг гэнэ. 



Энэ хэдэн од Австралийн далбаанд мөнхөрсөн, дээр нь хаа сайгүй австралийн бэлэг тэмдэг болж явдаг.

Харин Шинэ Зеландын далбаанд зөвхөн хэрээс 4 од нь байдаг юм байна.

Thursday, November 8, 2012

Hot hot би hot байнаа

за тэгээд 2-р сувгаар ойлгоод унав нөхдөө, кк. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст одоо хаврын улирал гэдгийг ухаант уншигчид андахгүй дээ. 9-11 сар бол хаврын сар. гэтэл зун юм шиг л харж байна шд. 9 сард нэг өдөр 38 хэм хүрч нилсхийсэн муухай халуун салхтай бөгчим нэг өдөр болж мань чинь хөдөлмөрийн чадвараа алдаж өдөржин шөнөжин толгой өвдөж хэвтэв. Ийм өдрүүд 10 сард тав зургаан удаа тохиов. одоо 11 сар бол бас л хэцүү байна даа. Миний ажлын өрөө болон гэрт аир кондиишн байхгүй тул одоо дагтан дэлгүүрт эсвэл автуусанд амьдралтайн биш, гэцүүджииндоо. Зун эхлэхээр одоо яанаа, өнгөрсөн жил тэгсхийжаагаад нэг юм гайгүй халалгүй өнгөрсөн юмсан. 12, 1, 2 сарууд бол зун шуу даа, бодохоор л аймаар сангаджээн. мань чинь зуныг дуусгаад, энд бүтэн 4 жил болоод нутаг буцахгэж байгаа шд. Одоо тэгээд зуныг яалтйа билээ дээ. Гэртээ шав шалдан, нэг муу хүч муутай сэнсээ булаацалдаад л зуныг авна даа. халуун зун ч бас чанга шүү.

За тэр ч яахуу, би нэг мундаг мөнгөө хэмнэнэ гээд усны хичээлээ каансэл хийгээд байсан. гэтэл сая дансаа үзтэл 25 доллар татаад аваад явцан байхын. Мань шиг цөөхөн мөнгөтэй хүн дансан дахь мөнгө нь 25-аар буурангуут андахгүй шд. Тээд очиж хэрүүл тэмцэл хийлээ. Тэгсэн нэг охин "угаасаа каансэл хийхэд 25 доллар суутгаж авдаг шдээ" гэнээ. Би "хүүеэ, хүн шулаад байгаарай. та нар түрүүлж төлбөрөө авдаг шд" гэтэл, она "манай полиси шдээ" гэнээ. Би "алив тэр полисигээ гаргаад ир би уншаадхии" гэсэн чинь тэрэнд байхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд мээнэжэрээ дуудав. тэр тэгсэн чинь учрыг нь олж өгөв. Миний каансэл хийсэн гарын үсэгтэй хүснэгтийг алга хийсэн юмуу яасан юм, каансэл хийгээгүй байгаа юм. тэгээд дахин 14 хоногийн мөнгө суутгаад явцан байх юм. гэтэл би гэрээ дуусгавар болсон гэж бодоод сүүлийн үед усны хичээлдээ ороогүй хохирчээ. мээнэжэр харин намайг энэ сарын 26 хүртэл нэмж мөнгө төлөхгүйгээр ороо гээд уучлалт гуйв. Энд бас зарим нэг хүмүүс ажлаа халтуурднаа бас. Одоо ингээд гараад ус руу орчоод ирнээ.

Саяхан би машиныхаа 2 төрлийн даатгалыг сунгууллаа. Эхнийх нь Rego гэж нэрлэх, жил бүр зам дээр явах эрхээ л авч байгаа гэсэн үг юм. Үүний тулд эхлээд машинаа үзлэгт оруулнаа. Үзлэгт оруулахын тулд 4 дугуйгаа сольсон байх шаардлагатай. Дугуй муу бол гонж. Дугуйгаа худалдаж аваад механик дээр солиулаад тэнхлэг тохиргоо хийлгэнэ, хужаа хямд дугуй авахад 500-600 доллар болноо. Үзлэг нь 35-40 доллар болдог юм. Тэгээд Trird party даатгалаа NRMA-д манайх хийлгэдэг юм. тэнд бас 600-700 доллар төлнөө. Тэгээд RTA дээр очиж 300-400 доллар төлж Rego гэдэг наалтаа авч цонхон дээрээ наанаа. Энэ наалтын хугацаа дууссан хөдөлгөөнд оролцвол за тэгээд 1000 хүртэл доллараар торгуулдаг гэсэн шүү. Энд гол нь би юу хэлэх гэсэн гэхээр, NRMA даатгалын компани нэг үйлчлүүлэгч нэгдэхгүй гэсэн уриатай. үүнээс гадна бид жолоочийн хариуцлагын даатгалтай, AAMI компанид. Энэ бол заавал даатгал биш лдээ. Тэгэнгүүт NRMA чинь манийг өөртөө жолоочийн хариуцлагын даатгал аваач, тэгвэл бид 120 доллар Trird party даатгал дээр чинь хөнгөлж өгии гээд ятгана. Бид удахгүй буцах гэж байгаа тул юу ч өөрчлөхгүй байж байгаад яваад өгөх нь төвөг багатай. Би ятгалганд орохгүй санаатай "манай нөхөр л тэрийг мэднэ, надад энэ мэт машинтай холбоотой юмс үзэгдлийг мэдэх толгой байхкүү" гэж нэг удаа хариултаас мултарна. Нөгөө даатгалын ажилтан манийг "чамд нилээн хэд хоног байна, чи өнөөдөр гэртээ очоод нөхрөөсөө зөвшөөрөл аваад эргээд хүрээд ир", би "би дахин ирэх зав байхгүй ээ, манай нөхөр ажлын цагаар завгүй", даатгалын ажилтан "манай үйлчилгээ 24 цаг шдээ, та нар хэзээ ч утасдаж болно", би одоо юу гэж хэлнээ гэж байгаад "аан, манай нөхөр англи хэл мэдэхгүй" гэчээд би баясжаагаа байхгүй юу. Нөхөр англи хэл мэдкүү гээд хэлчүүл энэ хамуу шиг даатгалын ажилтан арга нь барагдаад намайг яаж ч чадахгүй шд, хаха. Тэгсэн даатгалын ажилтан "зүгээрэээ, бид нар орчуулагч бэлдчии" гэжүү. Би бас бууж өгөхгүй "бид нар монгол хэлээр ярьдаг, та нарт монгол хэлний орчуулагч байхгүй л биддээ" гээд баясангуй хэллээ. Даатгалын ажилтан мятрашгүй эмэгтэй тул шууд утас авснаа цаашаагаа залгаад монгол хэлний орчуулагч олдох боломж байнуу гэж шалгаад, над эргэж харан инээмсэглэн "уучлаарай жоохон хүлээлэгчлээ таныг, бид монгол хэлний орчуулагч зохицуулж чадах юм байна" гэвээ, хаха. Нээрээ хөгжилтэй оронд өрсөлдөгч компанийхаа үйлчлүүлэгчийг өөрийнхөө үйлчлүүлэгч болгон урвуулж, хүний мөнгийг салгах гэж үнэндээ бөхөлзөж мэрийж байгааг хараад бахархжииндоо. Би Trird party-гаа NRMA-д даатгуулаад, жолоочийн хариуцлагын даатгалаа AAMI-д даатгуулсан хэвээр л байна. AAMI-д жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаа төлөх гээд хандахад бас энэ мэт намайг Trird party-гаа манайд даатгуулаач гээд баахан урамшуулал энэ тэр амлана шүү дээ. Би AAMI салбар дээр хэзээ ч очиж үзээгүй. Учир нь эдний салбар манай үүгээр байдаггүй юм. Нөгөө орифлейм шиг алтан мөнгөн захирал гэдэгтэй адил бид нар AAMI-н рубин софир үйлчлүүлэгч нь болцон зэрэг нэмээд л яваад байгаа, хаха, хөгжилтэййй.

Tuesday, November 6, 2012

Аз жаргал гэж юу юм вэ?

Одоо хэдэн бичлэг шахахгүй бол өмнөх бичлэгүүд бичигдээд дөнгөж 3 хоногт их уншигдаад, хажуугийн Popular posts-г бүгд тэргүүлэх нь байна шд. Ингээд би бодлоо лд. Над шиг мангар хүн байдаггүй юм байна. Хүмүүс чинь ийм сэвдийг хөнддөггүй тойроод явдаг юм байна, кк. Надад тусаа өгсөн тул би зоригтойгоор "Бөө гэж үнэхээр байдаг юм байнаа" гэж хэлснээр надад тусласан цөөхөн ч гэсэн бөө хүмүүсдээ баярласнаа илэрхийлж байгаамаа.  


За гарчигтайгаа холбоотой юм бичьеэ. Урьд өмнө би зовлон гэж юу вэ? жаргал гэж юу вэ? гэдэг асуултуудад хариулж чаддаггүй байжээ. Харин одоо би "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг асуултанд "Аз жаргал гэж сэтгэлийн амар амгаланг хэлнээ" гэж хариулнаа. Үнэндээ би сүүлийн 14 жил сэтгэл минь нэг ч удаа сайхан амар байгаагүй ээ. Байнга одоо ингээд энэ хүүхэд үхээд өгөх нь гэсэн айдаст мэдрэмжтэй, үнэн сэтгэлээсээ инээж чадахгүй, санаа зовоостой өнгөрөөжээ.

Та нар харин "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг асуултанд юу гэж хариулах бол? Завтай бол сэтгэгдлээр үлдээгээрэй.

Sunday, November 4, 2012

Шүтлэг 7

Эхлээд сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бөөг мэддэг ойлгодог хүмүүс зөндөө байдаг юм байна. Би л гэж хэнэггүй, ёс мэдэхгүй хүн хөгширч байж ойлголоо.
Хоёрдугаарт, хэхэ, нээх дугаарлах дуртай. Би өмнө нь хэлсэн дээ, бөө хүн чинь өөрийгөө "би бол бөө шүү" гэж хэлдэггүй юм байнаа гэж. Хэрэв би бөө болсон бол таг дуугай, бүр бөө гэдэг үг амнаасаа унагахгүй байлаа. Ганц нэг хүн намайг андуураад байх шиг байнаа.



Saturday, November 3, 2012

Шүтлэг 6

Зургаа.
2010 оны судалгаанаас ирлээ. Тэгээд би блог дээрээ нэг бөө охинтой уулзав гээд бичсэн чинь нөгөө докторт сурч байгаа залуу маань анх над руу ярьснаас хойш 18 сарын сарын дараа дахин  залгаад өөрийгөө зайран гэж хэллээ. Ингээд надад бас бус юм хэлж өгөв. Бөө хүмүүс чинь өөрийгөө "би бөө хүн шүү" гэж хэлдэггүй юм байна.

Шүтлэг 5

Тав. Бөө болох шахав

2010 оны намар би монгол руу дахин судалгаа хийхээр явлаа. Энэ үед тэр докторт сурч байгаа залуугийн хэлсэн үг болон аавын минь амьсгал хураахдаа хэлсэн үгс зэрэг зэрэг бодогдоод байлаа. Хүн нээрээ зовохоороо ламдаад, бүр болохоо байхаараа бөөддөг юм байна.

Friday, November 2, 2012

Шүтлэг 4

Дөрөв. Зам заагч гарч ирэв

Ингээд бага хүү төрөв. Бас л хүүхэддээ бид нэр өгч зүрхэлсэнгүй. Хадам ээж хөдөөнөө нэг хониор хүүд маань Довчинбавуу гэдэг гадаад нэр авч өглөө. Бид Төвд хэл мэдэхгүй хүмүүс ямар утгатайг нь мэдэхгүй ч Бурхан багшаа гээд мөргөөд, шүтээд, чухам аймаар шүтлэгтэй. Ямар сайндаа хүний хэлсэн болгоныг дагадаг болов. Хэн ч хэлсэн юм "эмэгтэй хүүхдийн сэвлэгийг багад нь үргээхгүй бол зовлон салдаггүй" гэхээр нь охиноо алдсны дараа би үсээ хусав. Манайхан хүмүүсийг дуурайж, зурхай хардаг, муу өдөр үсээ засуулдаггүй болов.
Бага хүүг 2 нас хүртэл ямар ч асуудал гарсангүй. Охиноо алдахад үүсч байсан айдаст мэдрэмж алга боллоо. 2 нас хүрэхийн үед би Австрали явах болж, визээ авдаг өдөр хүү маш хүндээр өвдлөө. Харъяаллаараа Баянхошууны хүүхдийн эмнэлэгийн корридорт хэвтэв. Манай хүүхдийг Ариунжаргал эмч чин сэтгэлээсээ эмчилж байсан. Одоо очоод бас Ариунжаргал эмчтэйгээ бас уулзанаа. Нөгөө айдастай мэдрэмж ахин намайг нөмрөн авлаа.

Ингээд Бурханаа дуудаад, буянаа хийгээд, ламдсаар байгаад 2009 онд бид Австралид ирлээ. Энд ирээд эмнэлэгт үзүүлж харуулах үнэхээр хэцүүг мэдлээ. Өмнө нь энэ тухай бичиж байсан болохоор давтаад яахав. Байдал дээрдсэнгүй ээ. 2009 онд бид ажил хийхгүй, хичээлээ хаян хаян хэдэн эмнэлэгт шинжилгээ өглөө. Онош тодордоггүй ээ. Royal North Shore Hospital, Westmead Children's Hospital, Sydney Children's Hospital гурван эмнэлгээр шинжилгээ хийлгээд онош тогтоогдоогүй. Сүүлдээ хүүхдээ бүтэн унтуулж байгаад MRI хийлгэлээ, хариу нь зүгээр ямар ч өөрчлөлт энэ тэргүй эрүүл гэж гарлаа. Ийм онош байхгүй нөхцөлд эмч нар эмчилгээ хийхгүй. Ингээд аргаа барлаа. Энэ бол жирийн нэгэн өвчин бишээ. Маш хэцүү өвчин, би утас дуугарахад зүрх савлаж цочдог болсон байсан. Хүүхдийн цэцэрлэгээс утасдаад, хүүхэд чинь өвдлөө, бид анхан шатны тусламж үзүүлж байна, түргэн дуудсан гэдэг байв. Яая тэр үед би бүтэн нойртой хонодоггүй, шөнө сэрээд хүүгээ шалгадаг байж билээ.

Үнэндээ би учраа олохгүй хэн нэгэнд гомдох боллоо. Би хүнд хэзээ ч муу юм хийж байгаагүй. Хүнийг гомдоохгүйг хичээдэг. Тэгээд яахаараа би ингэж зовох ёстой юм бээ? Гаргасан хүүхэд болгон нь үхээд өвдөөд байхаар сүүлдээ хэн нэг далдын хүчин надад нөлөөлж байна гэж бодох болов. Би хүүхэд ханиад хүрэх, халуурах, бөөлжих, гүйлгэх тухайд яриагүй байна л даа, эдгээрийг би өвчин гэж тоох ч үгүй.

2009 оны 6 сарын үед юмуу даа, энд PhD горилж сурч байгаа нэг залуу над руу залгаад "би монгол явлаа. Нутагтаа очиж тахилга хийнэ. Чиний аавын нутаг, чи бололцоогоороо 5 эсвэл 10 доллар ч хамаагүй өгөөд явуул, би нэг юм бодъё" гэлээ. Би 5 доллар дансанд нь хийчихээд, тэр хүн юу бодох гэж байгаа, тахилга гэж юу юм бэ, Хөвсгөл явж яг яах гэж байгаа тухай сайн асуусан ч үгүй. Би юм асуухгүй болохоор тэр залуу надад юу хэлэх вэ дээ. Тэр Хөвсгөл явж ирчээд над руу залгаад "чи нэг бөөднө байгаа" гэлээ. Би ч гайхаад "яах юм бэ, би бурханы шашин шүтдэг" гэтэл тэр "яах юу байх вэ дээ, нэг удаа бөөлүүлээд үз" гэлээ. Энэ докторт сурч байсан залуу маань өөрөө зайран хүн байсныг би бүүр хойно мэдэж байгаа юм. Одоо тэр залуу Доктороо хамгаалсан, монголдоо ажлаа хийж байгаа. Мундаг чадалтай зайран удганууд ингээд нууцхан хөрстийн ажлаа хийгээд давхар тэнгэрийн үйлээрээ хүмүүст туслаад чим чимээгүй л буянаа түгээгээд байдаг юм байна. Энэ хүн бас л миний амьдралд өөрчлөлт оруулсан юм.

2009 оны намар судалгаа хийхээр монгол явсан боловч нөгөө зам заагч ачтаныхаа үгэнд орсонгүй ээ, би бөө хүн дээр очоогүй. Хүүхэд өвдсөөр, нөгөө миний багын мөрөөдөл байнга биелсээр, Сиднэйд эмнэлэгт хэвтсээр 2010 он гарлаа.

Жич: өмнөх бичлэгийн сэтгэгдэлд хариулахад. Хүүхэддээ ламаас нэр ав гэж би хэлээгүй ээ. Эцэг эх нь өөрсдөө хүүхэддээ монгол нэр өгөх хэрэгтэй гэж бодож байна. Бид чинь монгол хүмүүс монгол нэртэй байх нь зүйтэй. Бид тэр үед хэт шашинд автаад ламаас нэр авсан юм. Одоо энэ хүүхдүүдийн урт нэр хилээр орж гарахаас авахуулаад юм хум бөглөхөд их хэцүү санагдаад байдаг юм.

Шүтлэг 3

Гурав. Шүтлэгтэй болов
Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэх үеэс манайхан жинхэнээсээ шүтлэгтэй болж эхэлсэн. Баахан л лам хар, ном уншуулаад байсан. Эмнэлэгт байхад гаднаас элс, арц, есөн шидийн л юм оруулж, би хий гэсэн болгоныг нь дагадаг байв. Ингээд бид Бурханы шашинтан боллоо. Ээ Бурхан минь гэдэг үг амнаасаа унагадаг болов. Гандангаар орох аймаар дургүй хүмүүс чинь байнга эргэлддэг болов, гэртээ лам зална, засал хийлгүүлнэ гэх мэт бусад хүмүүсийг лам хар гэж гүйдэг мухар сүсэгтэн гэж өрөвддөг байсан хүмүүс өөрсдөө яг тийм хүмүүс болжээ.


Шүтлэг 2



Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хэт эмзэг хүмүүс энэ бичлэгийг уншихгүй байсан нь  дээр байхаа.
Энэ хэсгийг паблиш хийх үү байх уу гэж их бодлоо. Орхиод дараагийнхыг нь бичих гэснээ болилоо. 
Би өөрийн амьдралын сүүлийн 15 жилийн үйл явдлыг хүүхдүүддээ бичиж үлдээнэ гэж бодож байгаа. Мэдээж энд бичсэнээр биш, дутуу зүйлгүй, ганц ч зүйлийг үлдээлгүй.
Ердөө ганцхан жилийн өмнө би энэ бүх үйл явдлын учир утгыг олж харахгүй харанхуй бүдүүлэг явж байжээ. Өөрөөр хэлбэл, одоо би пазл тоглож байгаа юм шиг дутуу байсан холбоосуудыг олон жилийн дараа байр байранд нь эвлүүлэн оруулж, бүхэл зургаар нь харж чадаж байгаа юм. Энэ хорвоод учиргүй юм нэгээхэн ч алга.  

Thursday, November 1, 2012

Шүтлэг 1

Манай хэдэн блогчид зүүд, зөн билэг, шашин, бөө мөргөл, сүнс, далд ертөнц гээд давалгаалан бичээд байхаар би бас энэ тухай өөрт тохиолдсон зүйлээ хуваалцахаар шийдлээ. Шүтлэг гэдэг ерөнхий нэрийн дор хэдэн бичлэг хийнээ. Энд яагаад шүтлэгтэй болсон тухайгаа, эцэст нь энэ бичлэгийг бичих шалтгаанаа тайлбарлъя гэж бодлоо. 


Оршил. Би болон манай аав ээж огт шүтлэггүй хүмүүс билээ. Шүтлэггүй шүтлэггүй гэчихээд харгис хэрцгий бишээ, бид. Бид худлаа ярихгүй, хулгай хийхгүй, үнэнч шударга байх, хүнд муу юм хийхгүй, хүнийг гомдоохгүй гэсэн хүмүүжилтэй. Бүр оготны хамраас цус гаргах нь бүү хэл ялаа жоомоо ч алдаггүй. Манай ээж арай хатуугаараа тэр ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бид нүгэл үйлдвэл үйлийн үр гэж нэг юм байдаг юм шүү гэдгийг мэддэг ч огт шүтлэггүй хүмүүс байлаа. Манай аав ээж Гандан гарч ном уншуулж байхыг би хараагүй, гэрт арц хүж уугиж байхыг би мэдэхгүй өссөндөө. Би хотод төрж өсчөөд Гандан гарч үзээгүй насанд хүрсэн. Харин оюутан байхад автобус унаа олддоггүй байх үед хорооллоос Их сургууль хүртэл алхах замдаа Гандангийн нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар нь гарч Гандангаар дайрдаг байв. Их сургуулиа төгсөөд хонхны баяраар ангиараа Гандан орж зургаа даруулсан явдал бол миний хамгийн анх Ганданд орж үзсэн тохиолдол. Байнга ламдаад ном уншуулаад гүйгээд байдаг хүмүүсийг би ердөө ч ойлгодоггүй, мухар сүсэгтэй хөөрхий хүмүүс гэж өрөвддөг байлаа. Бид бол бүх асуудлаа өөрсдөө шийдээд, хэнээс юу ч асуудаггүй, өөрсдөдөө итгэдэг. Тэгээд ч миний гол зарчим бол "чи хүнд муу юм хийхгүй бол чамд ямар ч хар юм ирж наалдахгүй". 
 
Нэг. Жаргалтай бага нас
Миний бага нас маш жаргалтай өнгөрсөөн. Би хорин хэд хүртлээ “Зовлон гэж юу вэ?” гэдэг асуултанд хариулж чадахгүй явж дээ. Тэр үед, “өлсөхийг зовлон гэх байхаа, гэхдээ би өлсөж үзээгүй” гэж хариулах байсан байх. Манай аав ээж маань цэргийн хүмүүс. Манай аав цэргийн том дарга, хувьсгалын машин унадаг. Аав ээж маань биднийг юугаар ч дутаахгүй өсгөсөн болохоор жаргасаар байгаад л том болцгоов.

Би багадаа эмнэлэгт хэвтэж үзэхийг мөрөөддөг байлаа. Энэ тэнэг сонсогдож байгаа л даа, гэхдээ л би эмнэлэгт хэвтэх юм сан гэж их боддог байв. Арван жилийн сургуульд ангийн хүүхдийг эмнэлэгт хэвтвэл бид 50 мөнгө цуглуулаад, нийтдээ 20 төгрөгөөр компот, ирис, жигнэмэг гэх мэт аваад багштайгаа хамт өвчтэй хүүхдээ эргэж очдог байж билээ. Энэ нь надад тэр өвчтэй хүүхдэд атаархмаар сайхан санагддаг байв. Хүмүүсийн анхаарлын төвд, ангийнхнаараа хайрлуулаад л. Би багадаа огт өвдөж байгаагүй болохоор л тэгж санагддаг байсан байх. Мөн миний ойр дотны хүмүүсээс хэн ч өвдөж, эмнэлэгт хэвтэж байсангүй. Иймд гэр бүлийн нэг гишүүн хүнд өвчин тусаад хэвтэх нь бусаддаа сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хэцүү байдаг гэдгийг би мэдэхгүй явсаар насанд хүрлээ.

Мөн намайг ухаан орсон цагаас миний эргэн тойрон хэн ч нас барж байгаагүй болохоор би үнэхээр өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг мэдэрсэнгүй. Арван жилийн хүүхэд байхад, ангийн хүүхдүүдийн эмээ өвөө, сүүлдээ ээж аав нь нас барахад бид ангиараа мөнгө цуглуулаад гэрт очиж, ойр зуурын ажилд нь туслах дуртай байлаа. Учир нь ангиараа хичээлийн дараа тоглож хөгжилдөх сайхан боломж гэж ойлгодог байваа. Бид хүнээ алдсан айлд очоод, нээх гоё амттай хуйцай, нийслэл салад идчээд, чимээгүйхэн шиг хөхрөлдөн хөгжилдөн суудаг байв, уг нь бид чинь гунигтай царайлах ёстой л доо, гэхдээ л хүүхдүүд юм чинь.

Ингэж үхэл хагацал, өвчин зовлон гэдэгтээ нүүр тулалгүй явсаар, оюутан болсон үед аав маань хорвоог орхин явлаа. Аав маань нас барахаасаа өмнө төрсөн эгчтэйгээ төрсөн нутаг руугаа явлаа. Хөвсгөлийг зорьсон шалтгаан нь бөө хүн дээр очсон байв. Эргээд ирэхэд нь би ухаан муутай хүн юу ч асуугаагүй байгаа юм. Удалгүй аав маань нас барахдаа “Үнэхээр бөө гэж байдаг юм байна” гэж хэлээд бидний гар дээр сүүлчийн амьсгалаа татав. Би тэр үед учир начрыг нь асуугаагүйдээ одоо харин харамсаад байдаг юм. Одоо бодох нь ээ, тэр бөө аавд өөрийнх нь үхлийн тухай, цаашлаад үлдэж байгаа хүүхдүүдийнх нь тухай битүү тойруу утгаар хэлсэн юм шиг байгаа юм. Ингэж анх өвчин зовлон гэдэг юмтай нүүр туллаа. Ажил явдлаар анх удаа лам хүнийг ойроос харлаа, анх удаа манай гэрт арц хүж уугилаа, анх удаа манайхан Гандан гарч юм хум цуглуулж, ном сонин уншууллаа. Мэдээж залуугаараа биднийг орхиод явлаа гэж харамсаж байсан ч аавын маань үхэл надад нэг их хүндээр тусаагүй. Ингээд амьдрал үргэлжлээд, бид ч аавгүй амьдраад, нөгөө л шүтлэггүй хэвээр.

Tuesday, October 30, 2012

Нөгөө л Жон, кк ярьж дуусдаггүй ээ

Аниа нь арзайчаад сууж л байна. Дугуйдахаа больчоод удаагүй сая усны дасгалаа каансэл болгочлоо. Усны дасгалд миний данснаас 14 хоногт 25 доллар автомаатаар суулгаад байдаг, би ядаж 7 хоногт 3 удаа яваад байж чадахгүймаа, дөнгөж ганц удаа энтр. Тэгээд зүгээр мөнгөө үрээд байгаа мэт сэтгэл төрөөд байхаар нь больчлоо зүгээр.
Саяхан нэг өдөр багштайгаа уулзсан чинь багш маань “өчигдөр шөнө унтаагүй, үнэгтэй байлдаад” гэнээ. Манай багшийн амьдардаг дүүрэг хүмүүстээ тахианы үнэгүй дэгдээхий тарааж, өндөгөө өөрсдөө үйлдвэрлэж ид гэдгийн. Манай багш хэдэн тахиа авч гадаанаа тэжээн, өндөгөө үнэгүй иддэг юм. Тэгсэн тэр шөнө үнэг хашаа руу нь ороод 4 тахиаг нь алцан гэхдээ тэдгээрийг идээгүй гэнээ. Багш үлдсэн тахиануудаа хамгаалан нойргүй хоносын байх.
Хүн өөрөө яриагүй, хэлэхийг хүсээгүй зүйлийг лавлаж асуудаггүй л дээ, би. Хүмүүс Орондоо баана уу, Ордондоо жарган уу надад еөөр оогт хамаагүй лд. Гэхдээ Жон миний тухай бүгдийг мэддэг, би Жоны тухай А ч мэдэхгүй гэдгээ анзаараад, Жоны тухай мэдээллийг нэт-ээс хайлаа. Үнэндээ Жоныг эхнэртэй эсэх, хүүхэдтэй эсэх, хаана амьдардаг гээд би юу ч мэдэхгүймаа. Тэгсэн яахнуу, Нөгөө Жон маань энэ сургуульд надаас дор статустай этгээд байдгийн. Би багшаас энэ тухай асуусан чинь, багш “Тиймээ, Жон манай сургуулийн стафф бишээ. Залуу байхдаа нэг том асуудалд орж Биологийн сургуулиас хөөгдсөн юм. Тэгээд манай сургуульд одоо юу хийж байгааг нь би бас ойлгохгүй байгаа. Хүн бүр л түүнийг том профээсор гэж боддог. Жон бол дампуурсан хүн. Тэр үеэс хойш Жон олон газар ажилд орох гэж апплай хийгээд амжилт олоогүй” гэжүү. Энд хүн нэг алдаа гаргалаа гэхэд насан туршид нь дагаж явна, тэгээд ямар сайндаа Жон өдий олон жил ажилгүй ингээд манай сургуульд жилд ганцхан хичээл цагаар заасан болоод явж байдаг. Сургуулийн стафф биш бол ердөө цагийн хөлсийг нь өгөөд өөр бусад нийгмийн халамжийн талаар ярилт байхгүй, энэ хүнд тэтгэврийн асуудал бол маш эргэлзээтэй гэж би бодож байна. Харин манай сургууль яаж өрөө гаргаад өгцийн. Багш “Жоны орлого жилийн арван хэдхэн мянган доллар, тэтгэлэгтэй оюутнуудаас ч ядуу хүн” гэсэн чинь би түүнийг үзэн ядаад байсан хүн бүүр өрөвдөөд наацан. Гэтэл манай багш залуу хүн, миний үе л байх, жилийн орлого нь зөвхөн манай сургуулиас 80000-100000 доллар, яг нарийн мэдэхгүй багцаалдаж байнаа. Тэгээд багш өөр 2 сургуульд цагаар хичээл заагаад байдаг юм. Багшийн эхнэр ч манай сургуулийн багш, ойролцоо орлоготой байх. Эд нар тэтгэврийн сандаа хуримтлал үүсгээд, санаа амар ажлаа хийгээд явж байна. Би зүгээр л Жоныг үнэхээр бага орлоготой гэдгийг харьцуулахын тулд багшийн орлогыг багцаалдаж бичлээ.
Жон үнэхээр бага орлоготой юм бол яагаад гадуур хар ажил ч гэнээ хийж болдоггүй юм болоо. Сургуулийн манаач хийгээд орой бүр 10 цагт харьж, хагас бүтэн сайнгүй намайг тагнаж байхаар, өөр ажил хийх боломж зөндөө л байна даг гээд бас бодохын, сонин юмаа.  
Миний хуучин байранд сурдаг бүх оюутнууд Жоныг лаг том профээсор гэж бодож байгаа, би ч гэсэн тэгж л бодож байлаа. Тэр оюутнууд хэрэг болгож Жоны профайлыг үзэхгүй бол тэгж л бодно. Гэхдээ хүн асуудал үүсэхгүй бол тэгж шалгаад байхгүй л байх.

Wednesday, October 24, 2012

18+

Насанд хүрээгүйчүүл нь ухамсраараа гараад явчаарай (В.И.Мишаа). Күүээ тэгээд энэ анхааруулгыг уншингуутаа би 14 настай байлаа гээд гараад явлаа юу, кк. Үгүй л байх гэж боджээноо. Гараад явж байгаа бол чи хүмүүжил сайтай хүүхэд байна, дараагийн поостыг уншаарай миний дөө.

Би энэ цагаан залуучуудыг яагаад шар хүүхнүүдтэй суух дуртай шалтгааныг нь ингэж боддог байлаа. Азиуд бол маш ажилсаг, үр хүүхэд гэр орныхоо ажилд нөхөрүүдээ нээх оролцуулаад байхгүй, арвич хямгач, мөнгийг хадгалж чаддаг, хоол сайхан хийдэг, ер нь эр нөхрөө хүндэлж ханддаг. Ийм эхнэртэй байхыг эрчүүд хүснэ л биддээ, эрчүүдээ тиймүү. Гэтэл цагаан эхнэрүүд яадаг гэхээр гэртээ хоол хийж идэхгүй, дагтан жаанк фууд захиалж гусаад гэр бүлээрээ бүдүүрцэн, аймаар залхуу, мөнгөнд үрэлгэн, үр хүүхэддээ хайнга хандаад ч байх шиг, эр нөхөртэйгээ эрх тэгш шүү гээд байнга тунхагладаг мэт. За бүгд ийм биш л дээ. Гэхдээ маасс бол нэг иймэрхүү санагдаад байгаа юм. Гэтэл цагаан залуучууд ази хүүхэнтэй суух бас нэг чухал шалтгаан байдгийг саяхан сонслоо. Тээд та нарт сонирхуулах гээд. Надад бол үнэн домбоо санагдаад тэвчсэнгүй, энэхүү поостыг шахчиина.

Ингэсийн, манай найз 2 гэр бүл байнаа. Эхний гэр бүлийг А гэе. А гэрийн эзэнтэй хамт ажилладаг цагаан залуу нэг өдөр чухам "өнөөдөр миний төрсөн өдөр, орой хариад авгайтайгаа сайхан сээкс хийнээ" гээд баярлаад байж гэнэ. А гайхаад "сээгс хийхэд юундаа баярлаад байгаан, тэр чинь танай эхнэр биддээ, дуртай цагтаа л эхнэртэйгээ сээгс хийдгийн байгааздээ" гэж л дээ. Гэтэл нөгөө цагаан залуу "үгүй шдээ, бид нар гэрлэхдээ л 7 хоногийн тэд дэх өдөр сээгс хийнэ гэсэн гэрээтэй. Гэрээгээ мөрдөхгүй бол болохгүй шдээ. Харин өнөөдөр миний төрсөн өдөр учраас манай эхнэр надад үгүй гэхгүй" гэж гэнэ. Тэгээд А сонссоноо Б-д ярьжээ. Б ажлынхаа хамт ажилладаг цагаан залуугаас ҮНЭН ҮҮ гэж асууж. Тэгсэн тэр залуу нь бас "Тииншдээ, ихэнх цагаанууд гэрээтэй, гэрээнийхээ дагуу л сээгс хийдэг. Гэхдээ цөөнх нь тийм гэрээ хийдэггүй" гэж баталжээ. Үүнийг сонссон зарим монгол аавууд хүүгээ цагаан хүүхэнтэй суулгаж чангалаад яахав гэж бодлоо өөрчилсөн гэнэ, кк. Иймд цагаан залуучууд ази хүүхнүүдтэй суух дуртай байхаас яахынбээ, ази хүүхнүүд нөхөртөө Всегда готова л биддээ, үгүймүү.

Monday, October 22, 2012

Пийжүү

гэж сайхан умдаан байдаг байлаа гэж одоо ч байдаг байж магадгүй. Мань чинь лангуу түцэндээ бас пийжүү зарнаа. Күүэ энэ удаа бас л өмнөх бичлэгийн үргэлжлэл болоод байнаа. одоо ингээд гурвалсан бичлэг шахахаас даа.

хорооллоос 2 ноомэрийн тролейбусанд суугаад вокзал орж урдаас ирж байгаа богоон тосноо. Богооноос буусан хүмүүс пийжүү бөөнддөг. Би даахынхаа хирээр аваад буцаад 2 ноомэрийн унаандаа сууна. Одоо бодоход пийжүүнээс овоо мөнгө унагадаг байсан юм шиг, бусад бараанаас илүүтэй.

Түцэнд пийжүү заруулдаггүй байлуу даа, лангуун дээр зарж болдог мөртлөө. Тэгээд гэртээ пийжүүгээ тавьчаад түц рүүгээ цөөн цөөнөөр пийжүүгээ аваачиж салтаадаж зарнаа. Ингэхээр манай гэрт байнга л пийжүү байна. Миний дуртайг хэлэхүү. Өмнө би 10 настайгаа пиав ууж эхэлсэн гээд бичиж л байсан даа. Манай аав ээж өөрсдөө архи пиво оогт амсдаагүй хирнээ намайг жоохноосоо пиав уухаар дэмжээд байдаг байсан мэт.

За тэр яахуу. Би гэрээсээ пийжүү хулгайлж оюутны байранд очиж найзтайгаа уунаа. Хаха тийм тахал тээ. Пийжүү хулгайлахдаа нэг эсвэл хоёроор нь хулгайлахгүй шуу даа, бүтэн үеэр нь 4-өөр хусна, хаха. Пийжүү нэг хайрцагтаа 4, 4-өөрөө 6 үе 24 ширхэгтэй, хайрцагийг босоогоор нь тавьчаад дээрээс нь авч түцэндээ аваачиж зарна. үүнтэй зэрэгцээд хулгай хийснээ мэдэгдэхгүйн тулд үе үеэр нь хулгйална шуу даа, хаха. Тухайлбал, хайрцагны дээрээс 3 ширхэгийг авчихсан байлаа гэхэд тэр үлдсэн 1 ширхэгийг авч болохгүй. Шууд 4-г аваад дахин сондгой 1 үлдэнэ. Хүн харахад нэг үеэр доошлох чинь нээх их мэдэгддэггүй юмшдээ, хаха аймаар хулгай зааж өгсөн үү.

Нэг өдөр нөгөө ангитай потоок лекц орж байтал хажууд суусан нөгөө ангийн Э гэдэг залууд миний хайртай Хьюстоны тоглосон Бие хамгаалагч гэдэг кинууны кассээт байнаа. Би үзчээд өгии гэсэн чинь харамлаад болдоггүй. Би ч санасандаа хүрч сарвайснаа авдаг зангаараа "тэгвэл наадхаа зарчих" гэсэн чинь тэгий гэнээ. Би мөнгөгүй мөртлөө авах гээд шална шуу даа. Тээд би цүнхээ онгойлгоод 4 пийжүү харуулаад тулхуу гэсэн чинь ОК гэнээ. Би ч тэсвэргүйм болхоороо одоо наймаагаа хийяаа, завсарлахыг хүлээж чадахгүй гэсээр, лээкцэн дундуур эрэгтэй хүүхэдтэй пийжүүгээр кассээт авч байлаа. Би одоо боддын яахаараа ч хичээлдээ 4 пийжүү цүнхэлчээд явж байдгийн, тийм л дэггүй байсын байхдаа, кк. хэрэв миний хүүхэд үүргэвчиндээ 4 лааз пиво хийчихсэн хичээлдээ явж байгуул би одоо галзуурна биддээ.

Манай тэр оюутны байранд байдаг байсан найз бид 2 одоо ч найзаа. Тэр манайд ирээд талхан дээр масло тавиад дээр нь элсэн чихэр асгаад идэхээрээ нүдээ хагас аньс байгаад тамшаалаад л "ёооё тоорт л ийм байдаг байхдаа" гэж шүүрс алдаад нэг суудал дээр тал талх гусдаг байжуулээ, одоо яриад үхтлээ инээнээ, хөөрхий тэр үед байранд суудаг хүүхэд идэх юмгүй хэцүү л байдаг байв. Аан нэг юм саначлаа, тэр найз маань Өвөрхангайнх байхгүй юу. Сүүлд хэдэн жилийн дараа бид 2 хүмүүстэй танилцахгүй юу, тэгсэн манай найз өөрийгөө танилцуулж байнаа "Нэгдүгээр сургууль төгссөн" гээд. Хүмүүс чинь 1 төгссөн гэхээр овоо тоодгиймуу хаашааеэн. Би ч тэсгэлгүй хаха гээд л инээчихнэ биддээ. Тэгсэн манай найз шаал тоохгүй "юу л даа, Өвөрхангайн нэгдүгээр арван жил төгссиин" гэжүү, би үхтлээ инээж билээ.

За нөгөө нэг нь байр нөгөө нь машаан авдаг 2 гар орой болгон нэгнийхээ машаанаар хотоор сэлгүүцэн, ганц нэг хүн авч халтуур хийнээ. 2-лаа ганц бие хийх хичээл гэж юм байхгүй ажил хийнээ. Ажлаа тараад нийлээд давхина. Тэр үед хотын гудмаар давхиж болдог сэлүүхэн байлаа. машаан авсан охин байр авсан охиныхоо нүдэн дээр халтуур хийгээд мөнгө олоод байгаам чинь. Байр авсан охин машаан авсан охиндоо аймаар атаархан, өөрийнхөө сонголтондоо эргэлзнээ. Яджаахад машаантай охиныг нь гоё гоё залуучууд эргүүлээд болзоонд яваад байгаам чинь. Байр авсан охин нь ямар духан дээрээ "би байртай шүү" гээд бичилтэй биш дээ тээ, машаан авдаг байж гээд амаа барьдаг байсан байхдаа хөөрхий тэр охин, хаха.

Friday, October 12, 2012

Өмнөх поостыг жоохон тодотгоотхии


Эхлээд аймаар ууртай гарчиг өгсөндөө хүлцэл өчии, кк. Дараа нь уншсан чинь ууртай санагдаад байна гэш.

10-н ногоон хувин гэж дотор тал нь цайвар цэнхэр өнгөтэй паалан, гадна тал нь ногоон эсвэл шар өнгийн паарантай тийм 12-13 литр ордог, томоо тагтай хувин байдаг байсан даа. 

Одоо би харамсдгийн. Нөгөө хулигаандаа буузаа заржил байхгүй тээ. Тэгээд кармаанаасаа гаргаж өгсөн үрчиисэн хэдэн төгрөгийг нь жаазанд хиичээд л харж суухгүй тээ, хаха. Эсвэл аягү бол үнэгүй өгчих байсын болвуу, кк.

Манай ээж л хөөцөлдөж гүйж байж, орон сууцнаас тэр 00-н өрөөг түрээслэсэн. Би 10 жилийн хүүхэд тэр өрөө мөрөө түрээслэх ухаан байгаагүй лд. Гэхдээ айлуудын каартны гурилыг би ганцаараа зөөж, боов шоовоо өөрөө хийж, бас хүргэж өгдөг байлаа. Ээж тэгсгээд боов шоов хийлцэхээ байсан. Түц, лангуу түрээслэхийг ээж л бас хөөцөлдсөн. Тэгээд түц болон лангуундаа би л ганцаараа дэнжийн 1000-н захаас автуусаар бараа зөөдөг байсан шд. 2 том цүнхээр дүүрэн хүнд бараа татаад, сүүлдээ миний мөр зулгарцан, өвдөөд байснаа санаж байнаа. Манай дүү эр юм байж яагаад ч бараа зөөгөөд ч өгдөггүй байсан юм, муухай эрхийн тэнэг байсын байгааз, кк. Манай 2 ах аль эрт тусдаа гарсан тул дүү л надад туслах ёстой хүн байсан байгаа юм. Оюутан байхад аав маань нас барсан тул ээж бид 2 л ээлжлээд лангуу түцэндээ сууна даа.

Манай лангуу 3-р хорооллын одоогийн хүнсний захын хажууд Гоёл чимэглэлийн бараа гэж байхад, тэр дотор байдаг байлаа. Харин замын ард Москва рестраан, 24-р шуудангийн салбарын хажуу дэлгүүрт одоогийн Номингийн Баярсайхан эхнэртэйгээ хөгжим элэктрон бараа зардаг лангуу түрээслэдэг байсын. Эхнэр нь жирэмсэн лангуун дээрээ зогсоод, Баярсайхан урагшаа синга энтр рүү нисэж бараагаа татна. Баярсайхны дүү Энхбаяр бас хамтардаг. Бидний бизнес арай өөр өөр түвшнөөс эхэлж байсан юм. Хамгийн гол нь бидний зорилго өөр байсан. Би бол ажил дээр гартлаа түр зуур, оюутан байх хугацаандаа мөнгөөр дутахгүй гэж л ажиллаж байсан. Тэд бол өөр сүүлдээ компани холдинг байгуулсан.
Бас ар тал бас их нөлөөтэй. Баярсайханы аав соц үед худалдааны байгууллагад том алба хашдаг, хүүхдүүдийнхээ бизнес эхлэх гарааны мөнгийг өгч чадаж байсан, зах зээлд шилжсэн ч тухайн үедээ алба ажлаа хийж байсан хүний хувьд цаашид юу болох энэ тэр гээд мэдээлэл сайтай байсан байх лдаа. Ингээд их бага хувьчлал болоход тэд хөх ягаан тасалбараар 3-р хорооллын хүнсний 56-р дэлгүүр болох одоогийн Номин их дэлгүүрээс эхлээд Улсын их дэлгүүр гэх мэт барилгуудыг хувьчилж авч, мань шиг олон түмэн тэр нарийн ширийн юм мэдэхгүй лангуугаа түрээслэсэн хэвээрээ л үлдэж дээ. Яг миний нүдэн дээр тэд амжилтанд хүрсэн шүү, тэд үнэхээр алсын хараатай бизнес эрхэлдэг байсан, хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.

Оюутан байхад манай сургуульд уртаашаа ердөө 2хон оюутан машаан унадаг байж билээ. 2-лаа манай ангийн хүүхэд, нэг нь Шарын голын уурхайг авдаг, нөгөө нь төв банкны дэд хийж байсан. Яанаа олоод уншчих вии дээ, нааг таньчих вии дээ гэсн. Нээрээ манай ангийнхан надаас бусад нь аймаар мундаг явдгийншд. Би л ингээд ядуу оюутан царайлаад яваад байдаг. Машаантай оюутан бол сургуулийн ОД шүү дээ. Ингээд би лангуу түц ажиллуулаад олсон мөнгөөрөө машаан авна гэж мөрөөддөг байлаа. Уг нь манайх соц үед хувийн машаантай байсан ч, зах зээлд ороод зараад идциин, гарааш марааштай нь. Ингээд мөрөөдлөө биелүүлэх гээд ээжтэйгээ хамт мөнгөө цуглуулсоон.

Ингээд сургуулиа төгсцөн ажил хийж байхдаа 1997 жолооны курсэд явлаа. Тэр үед жолооны курс 4 сар, шалгалтаа өгчээнэ гэж бараг 5 сар болдог байсан үе. Эмэгтэйчүүд нэг их жолоо бариад байдаггүй байсан үе. Манай курсэд 4хөн эмэгтэй сонсогч байв. нэг нь надтай чацуу охин. Би нөгөө охинтойгоо найз боллоо, өдөр бүр уулзаад, 5 сар болчихооор чинь найз болчдгийн байгааз дээ. Тэднийх гутлын 22-той байрны нэг өрөөнд аав ээж ах дүүтэйгээ 5лаа амьдардаг. Би болохоор ээжтэйгээ 2-хнаа 3-р хорооллынхоо 2 өрөө байранд амьдарч байлаа, дүү гадаад руу сургуульд сурахаар явсан үе. Ингээд бид жолооны курсээ төгсөв. Нөгөө найз охин бид 2 машаан унаад гудамжаар салхи татуулан явахын бөөн хүслэн мөрөөдөл. Шинэхэн жолооч нарын бөгсний хорхой ёстой арзалзаж байдаг үе. Тэр тусмаа эмэгтэй хүн машаан унаад явахаар гудамжинд хүн бүр л бахархан хардаг сайхан үе байж дээ. Тэр үед эксээл гэдэг нээх гоё мөнгөлөг машаан ороод ирцэн. Ааяя, эксээлтэй хүн бол тэгээд л од заа. Эксээл 3 сая төгрөг. Аан бас 96 онд хууль батлагдаад, 97 оноос орон сууц хувьчлагдаж хүмүүс орон сууцаа зардаг болсон үе. Манай хорооллын нэг өрөө байр 3 сая төгрөгнөөс яригддаг байсан алтан үе гэхгүй юу, хаха. Манай найз машаан авна гээд 3 сая төгрөг атгачихсан, би бас машаан авах гээд ээжийн болон өөрийн бүх мөнгөө нийлүүлээд дээрээс нь бас жоохон мөнгө зээлж нэмээд 3 сая төгрөгтэй болцон. Нэг бие охидууд гудамжаар машаан бариад салхи татуулан давхих чинь чухам зүгээр, аай даа хэлэх үг олдохгүй байна, би яг тэр үедээ эргэж очоод догдолцон бичжээншд, нэг мэдсэн. Хүүхдүүд минь, тэр бол 97 он. Бид 2 мөрөөдлөө биелүүлэхэд хэдэн цаг үлдэж байгаан. Тэгээд эцсийн эцэст машаан авах гээд хөөрцөн 2 гарын нэг нь 3 саяар эксээл, нөгөөх нь мөрөөдлөөсөө ухран 3 саяар хороололд нэг өрөө байр авцөөн, гэхдээ нөгөө найзыгаа мөрөөдлөөсөө ухар энтр гэж ятгасан гэж байгаа. Харин найз мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юугаа ч хайрладаггүй хүн тул мөрөөдөлдөө үнэнч үлдэн эксээлээ авсоон.

За та нарт хариуг нь үлдээе. Хэн нь машаан авч хэн нь байр авсан болоо. Энэ 2 охин 2-лаа синглэ байснаас гадна тэднийг хэн ч тоож үерхдэггүй, хүнтэй суух тухай яригдаагүй байсан шүү гэдэг бодлогын анхны өгөгдлийг бас сануулъяа.

Өмнөх бичлэгт Конеец филмаа гээд алдаатай бичцэн байналээ зөв болгочии
  Конец филзөөлнийтэмдэгма.

Wednesday, October 10, 2012

Надад ажилсаг байсан үе байдгийн шүү

Аниа нь ингээд өдөрт 2 бичлэг шахна гэдэг бол блог донтолт сэргэжээ гэж хэлж болох. Эсгүүл стрээс ор мөргүй алга болсны шинж ч байж магад гэж дүгнэжээн. За за аль эрт 20 жилийн өмнө би ямар аймаар ажилсаг бас бизнэсстүүдэнт байснаа өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад итгэмгүй санагджээн.

Одоогоос 20 гаран жилийн өмнө, манийг эвлэлийн гишүүн болоод гишүүний татвар 20 мөнгөө ээж ааваасаа гуйж төлдөг байхад ардчилсан хувьсгал ялваа. Манай аав ээж 2 ардчилалыг дэмжээд, шууд л намын гишүүний батлахаа хураалгаад намаасаа гарч байлаа. Яагаав тэр үед ганц л намын тогтолцоо байсан шүү дээ гээд илүү юм бичээд байдгийн. Аав ээж ч тэтгэвэртээ гарлаа, амьдрал ч барааж эхэллээ.

Намайг 10 ангиа төгсөхөд орос руу биднийг явуулахаа больсон байсан үе. Тээд Монголын их сургуулиуд төлбөртэй болж эхэлж байв. Намайг оюутан болоод эхний жил төлбөр маань 13000 төгрөг, 2 дахь жил 27400 төгрөг, 3 дахь жил 54000, төгсөх жил 104000 төгрөг болж, жил бүр сургалтын төлбөр 2 дахин нэмэгддэг байв. Би яагаад ингэж ой ухаан сайтай хүн шиг мэдээд байгаамбээ гэгүүл, би өөрөө сургалтын төлбөрөө төлдөг байсных. Би чинь аймаар бизнес хийнээ, кк.

Би арван жилээ төгсөөгүй байхдаа айлуудын картын барааны норм болох бор гурилыг оочирлож авч цуглуулна. Айлууд бас их цамаан, цагаан гурилаа авчаад, бор гурилаа авдаггүй байсан юм. Манайх бор гурилаа өөрсдөө идээд, цагаан гурилаараа гурилан идэх юм хийж зарнаа. Манай орцноос баруун тийш 4 дэх орцны ОО-н өрөөг бид түрээслээд, угаалтуур жорлон суулгуулаад, айлуудаас ширэм нь ажиллахаа больсон 2 Лысьва плытка олж тавиад тэндээ үйлдвэрлэл явуулдаг байв. Одоо харин тийм 00-н өрөөнүүдэд айл амьдардаг байх шүү. Би гөөхий, янз бүрийн пульчик, тэргүүн, еэвэн хийдэг байсыншд, мундаг уу, кк. Элсэн чихрийн сироп буцалгаж байгаад, тэргүүн пульчик энтрийн дээгүүр нь хана буддаг багсаар нөгөө сироопоороо будна. Еэвэнгийн дотор шанзыг арвайн гурил үзэм шар тостой хуурч байгаад хийнэ. 7 давхар еэвэнгийн хэвтэй, тэрүүгээрээ давхар еэвэн хийж 1500 төгрөгөөр зарна. Ингээд янз бүрийн боов шоов хийх их амархаан. Тэгээд 1000 барааны дэлгүүрт нэг дангуу, 50-р дэлгүүрт нэг лангуун дээр нөгөө хийсэн боовнуудаа аваачиж өгнө. Би л зөөдөг байсан юм. 1000 нэрийн барааны дэлгүүр рүү алхаад, 50-р дэлгүүр рүү 3 эсвэл 5 ноомэрийн тролэйбуусаар боовоо чирээд явнаа. Ингэхэд манай дүү эрэгтэй юм байж яагаад зөөгөөд өгдөггүй байсан юм болоо гэж би одоо гайхаад байдгийн, огт хийлцдэггүй байсан мөртлөө. Бодвол ичдэг байсан байхаа. Би ч гэсэн бас боов зөөхөөс их ичдэг байсаан. Яджаахад боовоо хийдэг орцны 8 давхарт манай ангийн Б, 2 давхарт нь параллель ангийн Б, тэгээд дээдэх доодох ангийн баахан хөвгүүд амьдардаг. Мань чинь тэр өмхий орцыг гоё боовны үнэрээр дарж байгаам чинь. Тэгээд боовоо хийж хийж дэлгүүрт хүргэж өгөх гээд гарахаар тэр орцны үүдэнд нөгөө баахан банди нар арзайтлаа хийх юмгүй сууж байна. Би чинь онц сурлагатан тэгээд боов хийгээд зөөгөөд байна гэдэг маш ичгүүртэй санагдахыг хэлэх үү. Орцноосоо гарч чадахгүй хэсэг зогсож байгаад, чи ингээд дандаа боов зөөхгүй шдээ, яадгийн гараад явчаачээ гээд зүрх зориг ороод, боовнуудаа чирээд гарна, нөгөөдүүл чинь "боов чинь ямар гоё үнэртэймбээ, боовноосоо амсуулаач" гээд баахан намайг шоолноо, хаха. Тэр үе аймаар тэнэг санагддаг байжуулээ.
Хажуугаар нь бас бууз хийж гудамжинд зарнаа, кк. Тэр үед ямар ч хувийн хэвшил бий болоогүй, гуанз, хоолны газар, кафе энтр байдаггүй, гудманд "бууз аваарай" гээд хашгирахад л нүд ирмэхийн зуур дуусдаг байсан урамтай үе шуу даа. Манай том ах жоохон байж байгаад л шуудай дүүрэн хонины хөлдүү толгой авчирч өгнө. Манай дүү өвчөөд, ээж бид 2 шулаад бууз хийж зарнаа. Хонины толгойны буузны шөл нь нээх гоё бор өнгөтэй, аймаар гоё амттай. Тэр үедээ бид нар хийсэн буузнаасаа цадталаа идэж үзээгүй, зарахаа л боддог байжээ гэж. Одоо би монголд очоод хонины толгойгоор бууз хийж цадталаа иднэ гэээд бүр занацан байгаа, хаха. Аймаар идхийн донтон. Нэг удаа парадоксын өмнө буузаа зараад зогсож байсан чинь миний тэр үедээ дурлацан байсан нөгөө ангийн эх орны алтан 3 сурдаг хулигаан гар яг намайг чиглээд иржээн. Нээрээ шигтгэж хэлэхэд хаа газрын хулигаанууд майр царайлаг тээ. Би ч бушуухан 10-н ногоон хувингаа таглаад эргэлээ. Өнөөх чинь араас "бууз авъяа" гэж байна, би ч хурдаа нэмээд, хувингаа санжигнуулаад гүйлээ, ичсэндээ. Дотроо намайг арай ч таниагүй байхаа гээд л зугтлаа. Тэгтэл харин нэрээр маань "Хүүе, Гилээ би мөнгий нь өгиишдээ" гэж орилдгийн. Надад бол сургуулийн тэргүүний сурагч гудманд бууз зарж байгаа нь үнэхээр гутамшигтай байсан тул "газар цөмрөөд би газрын гаваар алга болоод өгөхийнсаан" гэж машид хүсч байсан ч яджаахад газар нь цөмөрч надад туслаагүйлд, хаха. 

Ингээд 2 куурсээ төгстөл боов буузхан хийж, 3-р куурсдээ ороод бизнесээ өргөжүүлээд, хаха, аймаар бизнес хийж байсан юм шиг, нэг лангуу түрээслээд, нэг ТҮЦ ажиллуулдаг боллоо. Бүр хагартлаа баяжлаа гэхгүй юу, хаха. Тэр лангуу түц ажиллуулах чинь аймаар амархан, зүгээр нэг газраас юм авчраад хэдэн төгрөг нэмээд зараад байдаг, биед амар, мөнгө ч илүү олдог, гудамжинд бууз зарснаас хамаагүй нэр хүндтэй, хаха. Нээрээ би боов шоов хийдэг байхдаа нэмүү өртөг үйлдвэрлэдэг байсан байхгүй юу даа.

Би оюутнууд дотроо баян, их мөнгөтэй байдаг байсан ч 90 ээд оны эхээр 4000 төгрөгөөр тоглогдсон Сараагийн тоглолтыг горойгоод үзээгүй л юм даа.

Үүнээс хойш түүнээс хойш аниа дахин хэзээ ч бизнес хийж байсангүй ээ. Одоо тэгээд залхуу ч болж, гар маань ч модон болж. Конээц фиилмаа.

Гэмшил

Мань чинь одоо баахан гэмшжээн. Гэмшихээ зогсооё гэж оролдсон ч гэмшээд байхын, хэрэг алга.

Стрээст орсон байхдаа би аймхай болсон байснаас гадна бас их уцаартай болсон байлаа гэж би дээр бас бичсэн байх л ёстой гээд дэлүүрээд явчуул. Одоо болохоор би юундаа тийм бяцхан бяцхан юман дээр үхчих гээд уурлаад байснаа бодохоор гайхах юм.

Жишээ 1: Сургуулийн дотор гадна усан сангийн гадна эмэгтэйчүүдийн ердөө 4 шүршүүр байх. Усны хичээлээ тараад тэр шүршүүрт оочирлоноо. Уг нь доод давхарт 20-30 шүршүүр бий л дээ. Гэхдээ нүцгэн биенийхээ гоо сайхныг магтуулан хамаг биенээсээ ус дуслуулаад доод давхар луу явах чинь төвөгтэй лд. Тээд усны дасгалаас гарч ирсэн хэдэн эмээтэйгээ оочирлоноо. Тэгсэн нэг өдөр нэг шүршүүрт орох гээд дотор байгаа хүнийг хүлээлээ. Уг нь химитэй усаа зайлаад гарах л зориулалттай юм шдээ. Угаасаа "шүршүүрийг 3 минут ашиглана уу" гэдэг сануулга ханаар дүүрэн. гэтэл Азиуд аймаар ашигч, толгой дараалан гэрийнхээ усыг хэмнээд тэнд бараг 20-30 минут ичихгүй хамаг биеэ цасан өвгөн болтол нь савандаад, хирээ үрээд зогсоод байдаг байхгүй юу. Миний өмнөх орсон байсан охин бас хирээ үрээд бөөрөнхийлээд салдаггүй. Би нөгөө стрээстэй хүн шилэн хаалгыг нь нэвт харж байгаа шд, хаалгыг нь тогшоод "Хурдан гараачээ хүүрээ, ард чинь олон хүн чамайг хүлээгээд байна" гээд хэлээд хаясан. Гэхдээ тэнд миний ард хүлээж байсан хүмүүс бол миний л талд байгаамлд, уг нь. Одоо болохоор би юундаа тэгж тэвчээргүй зан гаргасан юм болдоо гэх жишээний.

Жишээ 2: Өмнө нь дэлгүүрт оочирлож байхад цагаан авгай ирээд урдуур ороход нь би тоодоггүй, нэг ёсондоо би 2-р зэрэглэлийн хүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байлаа. Гэтэл стрээстэй байхад нэг цагаан авгай урдуур дайрахаар нь Аррр гээд л хэдэн үг хэлээд урдуураа оруулахгүй гээд хэрэлдсэн. Гэтэл одоо би яаж байна, стрээс байхгүй болсон чинь буцаад 2-р зэрэглэлдээ орцон, тэр муу авгайг урдуураа оруулжил байхгүй, сүртэйеэн гэж өөрийгөө гайхан толинд харлаа.

Жишээ 3: Миний хуучин байранд манай сургуулийн лаб байдаг байв. Тэгээд оюутнууд туршилт хийж байгаад утаа униар гаргаад, аваарийн дохио хангинаад, биднийг байрнаасаа гар гэж цагаан хоолойгоор зарлана. Бид ч хамаг юмаа хаяад гарах ч хэзээ ч гал мал гардаггүй байхгүй юу. Заримдаа би өрөөнөөсөө гарахгүй, дотроосоо түгжээд суучихдгийн. Нэгэн стрээстэй өдөр аваарийн дохио дуугарлаа. Би корридорт гараад иртэл Жон бас өөдөөс гараад ирлээ. тэгээд надтай хамт явах санаатай байхаар нь би алхаагаа удаашруулаад Жоноос хоцорсон ч Жон бүүр удаан алхаад намайг хүлээгээд байдаг. Би 2 давхарт бууж ирэнгүүтээ гэнэт жорлон ороод Жоноос хоцорчихъё гэж санатал өөдөөс нэг эмэгтэй гарч ирээд хурдан байрнаас гарахыг санууллаа. Би "хурдан жорлон ороодхий" гэтэл харин өөдөөс нөгөө эмэгтэй НО гэснээ намайг шат руу түлхдэгийн. тэр эмэгтэйн зөв лдөө. Гэхдээ энд ингэж хүнд бүдүүлгээр гар хүрч байгааг би оогт хараагүй бас стрээстэй хүний дургүй дороо л асдгийн байгааз дээ. Би Жоны хажууд тэр эмэгтэй рүү "доонт таач мии" гээд нөгөө түгшүүрийн дохионоос чанга орилоо хаясан. Одоо бол би тэр үйлдлээсээ ичиж байна, намайг шат руу түлхээд унагачихсан байсан ч яахав дээ.

Жишээ 4: хамгийн их харамсаж байгаа нь, стрээстэй үедээ би хүүхдүүддээ маш муухай хандаж байсан. Ёстой л хүүхдүүдээсээ уучлалт гуймаар байна.

Гэхдээ би өөрийгөө болохгүй байнаа гэдгээ мэдээд эмчид хандаж, намайг стрээсдүүлээд байсан 2 хүнээс салсандаа би өнөөдөр их баярлаж байнаа. Ёоо үүнийг бичихэд бас тэр үеийн аймшигт өдрүүд санагддаг гэнэ шд. Өөртөө сургамж болгоод үүнийг бичлээ.

Би бас бодоод байгаамаа. Ийм сайхан тайван нөхцөлд гурав дөрвөн жил байж сурчаад иймхэн юманд стрээсд орсон байх. Тэрнээс монголдоо, монголын нөхцөл байдалд дасцан байдаг тул иймэрхүү жижиг сажиг юманд стрээстгүй л байсан байх тээ.

Tuesday, October 9, 2012

Багшийн эхнэр

жирэмсэн, дөнгөж сая бид 2 гал тогооны өрөөнд таарлаа. Манай багш надад аль эрт хэлсэн лд, эхнэрээ жирэмсэн гэж. Мань чинь шинэ байр луу нүүсэн дээ. Энэ байрны 6-7 давхарт манай сургуулийн багш оюутнуудын контоор байдгийн. Манай багшийн эхнэр бас манай сургуулийн багш хөөн.

Намайг анх 2009 Сиднэйд ирэхэд манай багшийнх ганц жижигхээн охинтой байв, 2008 онд төрсөн хүүхэд. Тэгээд намайг ирснээс хойш миний нүдэн дээр манай багшийнх дахин 2 хүнээр бүл нэмж байна шд. 2010 онд дахин охинтой болсон юм. Одоо удахгүй 2012 онд хүүхэдтэй болох гэж байна, нээх гоё юмаа. Багшийн эхнэртэй хэдэн минут чалчлаа. Энэ гэдсэн дэх хүүхдээ гаргачаад, 2014 онд 40 насандаа сүүлийн отгон хүүхдээ гаргана гэжээн. Ёоо би бүр өмнөөс нь баярлаад хэрэг алгаа. Нийтдээ 4 хүүхэдтэй болх план байгаа гэнээ. Гоё байгааз.

Saturday, October 6, 2012

Ховдог бэрийн ичгүүртэй түүх

Надаас өөр хүн бол ингээд тэнэг түүхээ олонд дэлгээд суухгүй л байх даа. Одоо яаая гэхэв гэсн.

Би жирэмсэн болохоороо аймаар иднэ, байнга өлсөнө, бүр шөнө босож байгаад иднэ гээд бод доо. Шал тэнэг байгааз. Би эхний 2 хүүхэд дээрээ бүр 100 кг болсон гээд өмнө бичлэгтээ дурьдсан байх ёстой. Идээд л байхаар чинь таргалаад л байна шуу даа. Давхар үедээ мангас ч дан үедээ ганц аяга хоолны ходоодтой шүү. Нааг аймаар мангас гээд бодуузай (муухай санаа нь зовов. сурв).

Одоо түүхээ яриидаа. Одоогоос арван дөрөв таван жилийн өмнө юмуу даа. Анх зуны амралтаараа хадмындаа очлоо, жирэмсэн гар. Тэр нутгийнхан холоос яваа айлчин гийчнээ "Цай уулгана" гэдэг нэртэй хоолоор дайлдаг байхгүй юу. Тэр нэг өдөр биднийг Омбоо гэдэг айлынх гэртээ Цай уу гэлээ. Хадам ээж нөхөр бид 3 очлоо. Омбоогийнх шинэ бэрд зориулаад хонь гаргажээ, гэдэс чаначихаж. Манай хадам ээж "хотын бэр гээд байхад гэдэс чанаж өгөөд яадаг Омбоогийнх вэ, аягүй бол энэг хотын хүүхэд гэдэс идэж чадкуу дээ" гээд л дотроо бодож суув гэнэ. Гэдэс боллоо, том төмпөн дүүрэн гэдэс гаргаад бидний урд тавьж, нөхөр энэ тэр юм огтлоод өөрөө хаа нэг амандаа хийчээд эхнэртээ голдуу өгөөд байх юм гэнэ. Манай нөхөр тас хөдөөнийх юм байж толгой гэдэс ааруул энтэр идээд байдаггүй шд. Жирэмсэн эхнэр ч өгсөн болгоныг нь гусаад байна гэнэ. Тэгтэл нөхөр төнпөнтэй гэдсээ цаашаа тавьжээ. Гэтэл жирэмсэн эхнэр нөхрийнхөө чихэнд юм шивэгнэж байна гэнэ, бодвол "дахиад огтлоод өгөө" гээд байгаам байлгүй. Нөхөр үгүй гээд байгаа болтой байх юм. Нэг харсан нөгөө цүдгэр эхнэр холдуулаад тавьсан төнпөнг урдаа тавьж байгаад идэж өгч байна гэнэ. Манай хадам "овоо доо миний муу охин хотынх ч гэсэн гэдэс иддэг юм байна" гэсэншүү юм бодоод, нааг үнэлцэн сууж байна гэнэ. Манай ээж бол гэдэс чанаад үлдэгдлээр нь пришки хийж өгдөг байсан юм. Гэтэл тэр нутгийнхан үлдсэн гэдсээ хөшиглөөд, шөлөнд нь хийгээд будаа хаячихдгийн байна. Ёстой тасархай амттай хоол болжээ. Зуны халуунд гэртээ гал түлээд гэдэс чанаад байгааг хэлэх үү аймаар халуун. Ингээд би нэг аяга хоол идчихлээ. Хадам "овоо доо охин маань хоол голохгүй амар амар" гэж сайшаан бодов. Би гараа өргөөд хоол нэмүүлье гэж байгаад 2 дахь аяга хоолоо гударчлаа. Хадам "яаанаа, энэ хүмүүс намайг Хадам ээж нь хоол өгдөггүй байх" гэж бодож байгаа байхдаа гэж санаа нь зовжээ.
Нөгөө жирэмсэн ховдог чинь бор салфетка (00-н цаас. орч)-наас тасдаж аваад хөлсөө арчингуутаа Ахиад нэг хийчэх гэжээн. Хадам "ишшш, миний муу хүү энэг ховдог хүүхнийг тэжээж хүчрэхгүй ээ" гэж бүр айсан байгаам, хаха. Энүүгээр зогсохгүй, биднийг явах гээд босоход Омбоогийнх өгөх юмаа олж ядаад байхаар нь ховдог бэр "энэ гаргасан хонины толгойгоо өгчих, гэртээ хариад нөхрөөрөө хуйхлуулаад, хадам ээжээрээ чануулаад би ганцаараа идчии" гээд ичихгүй хонины толгойг нь гялгар уутанд хийгээд аваад харьсан гэж байгаа, хаха.

Ингэж хотын бэр нь нэг суудал дээр 3 аяга хоол иджээ. Тэр цагаас хойш тэр нутгийнхан хонь гаргаж гэдэс чанах  болгондоо нөгөө муу ховдог бэрийн түүхийг байн байн ярин хөхрөлддөг болжээ, хаха.

Нээрээ одоо болтол манийг чинь тэнд магтаад байгаа муулаад байгаа нь мэдэгдэхгүй ингээд яриад салахгүймаа. Яаж болиулдаг юмбдээ, хэхэ.

Thursday, October 4, 2012

Хөрш афган 2

Өнөө афган хүүхнээ бичнээ. Нээх хов зөөж байгаа юм шиг, хэхэ. Гэхдээ бусад орны соёл зан заншил сонирхолтой санагдаад бичиж байна л даа. Өмнөх бичлэгийн коментуудад дурьдсанаар Лалын шашинтнууд маш гэр бүлсэг хүмүүс гэдэг нь үнэн юмаа. Манай хөршийн ах дүү 10 гэр бүл аав ээжтэйгээ байнга л уулзалдан, ирэлцэж очилцож байна. Нэгнийх нь асуудал нөгөө 9-н асуудал гэсэн үг. Жишээ нь: хөрш хүүхний нэг ахын эхнэр хүүхэд гаргадаггүй гэнээ. Энэ бол маш ноцтой асуудал юм байна, эдний хувьд. Одоо ах нь 42 настай, эхнэр нь 40 настай, гэрлээд 12 жил болжээ. Энэ хооронд эхнэр нь хүүхэд гаргаагүй тул ах дүү 10лаа дээр нь аав ээж нь оролцоод, сүүлийн 5 жил бөөн юм болж байгаа юм байх. Хэрэв тэд нутагтаа байсан бол асуудлыг аль эрт амархан шийдэх байсан гэнэ. Хүүхэд гаргадаггүй хүүхнээ шууд төрхөмд нь буцаачихдаг гэнэ. Эсвэл 2 дахь эхнэрээ авдаг гэнэ. Дээрх 2 тохиолдолд эхнэрийн нөлөө оогт байхгүй. Нөхөр эсвэл нөхрийн талынхан шийддэг гэнэ, асуудалгүй гэнээ. Угаасаа эд нар 4 хүртэл эхнэр авах эрхтэй байх шүү. Асуудлын гол нь эд нар Австралийн иргэн гэдэгт байгаа гэнээ. Ах нь 12 жилийн өмнө эхнэрээ афганаас олж ирсэн байтал, афганд төрхөмд нь буцаах нь мэдээж хэцүү, Австралийн иргэн эхнэр өөрөө л афган яваад алга болдоггүй юм бол. Тэгэхээр дараагийн сонголт болох 2 дахь эхнэрээ авмаар байдаг бодвол Австралийн хуулиар 2 эхнэр авахыг хориглодог л байлгүй дээ. Афганд бол ах эхнэрийнхээ үгийг саналыг огт авч хэлэлцэхгүй. Гэтэл энд 2 дахь эхнэрээ авмаар байдаг ахын эхнэр салахгүй гээд байгаа гэнэ. Эхнэр нь салахгүй гээд байгаа болохоор дараагийн эхнэр гэх асуудал байхгүй юмуу хаашаа юм бэ, миний ойлгосноор. Ингээд нөгөө муу хүүхэд гаргадаггүй хүүхнийг “санаачлагаараа сал энтэр” гээд 10 талаас нь боорлоод байгаа юмаа даа янз нь. Бусад хүргэн бэрүүдийн адилаар, тэр хүүхний бүх л хамаатан садан афгандаа байх, Ганцаардаад хэцүү л байдаг байх даа. Хөөрхий амьтан хүүхний хувьд нөхрөөсөө салаад бүх амьдрал нь утгагүй болох мэт, өрөвдөлтэй. Гэтэл нөгөө талаас нөхөр нь үр удмаа үлдээмээр байдаг. Ахынх нь энэ асуудал 10 гэр бүлд тулгараад байгаа том асуудал гэнээ. Уг нь австралид үр суулгуулаад хүмүүс хүүхэдтэй болоод байдаг. Бас зарим эхнэр нь хүүхэд олдоггүй бас тээж чадахгүй хүмүүс Тайланд руу явж нэг эмэгтэйгээс өндгөн эс худалдаж аваад, 2 дахь эмэгтэйгээрээ тээлгээд хүүхдийн 3 дахь ээж хүүхдээ тэврээд хилээр ороод ирдэг юм байна лээ. Иймэрхүү натурал бус аргуудыг энэ лалын шашинтнууд зөвшөөрдөггүй юм болов уу, би ч асуугаагүй.

Monday, October 1, 2012

Хөрш афган

Манай хажуу байранд афган айл байх. Нөхөр нь ажил хийгээд эхнэр нь гэртээ хүүхдүүдээ харна. Том хүү нь сургууль явна, бага хүүгээ гэртээ харна.

Манай бага хүү сургуулиа тараад хэсэг сургуулийн хашаан доторх тоглоомын талбайд тоглоно. Тэр афган хүүхэн том хүүгээ сургуулиас нь авангаа бага хүүгээ тэнд тоглуулна. Тэгээд бид хүүхдүүдээ тоглох хооронд хэдэн үг солиноо.

Тэрээр их сайхан ааштай, яриа хүүхэн байдаг юм. Тэднийх 1992 онд австралид ирж суурьшсан байгаа юм. Хамгийн анх тэр хүүхний аавынх нь ах дипломат алба хашдаг байсан тулдаа Австралид ирж суралцаад, тэр чигтээ эндээ иргэн болж үлджээ. Тэр ах нь өөрийн эхнэр хүүхдээс гадна, дүүгийнхээ гэр бүлийг бас татаж авчирч. Ингээд манай хөрш насанд хүрээгүй байхдаа австралид ирж иргэн нь болжил дээ. Тэр үед Австралийн иргэн болох их амархан байсан байгаан. Одоо хууль нь жил ирэх тусам чангараад л байх шиг. Намайг ирсний дараа хүртэл хуулиа өөрчлөөд авсан шүү. Хөршийн аав ээж 10 хүүхэдтэйгээ 1992 онд эндхийн иргэн болжээ.

За би гол хэлэх юмаа бичье. Хөрш маань лалын шашинтай. Эдний ах эгч дүү 10 хүүхэд нь австралийн иргэн болсноосоо хойш бүгдээрээ эхнэр нөхрөө Афганистан явж олж ирсэн байгаа юм. Надад энэ их гайхалтай санагдлаа лд. Жишээ нь, хөрш хүүхэн насанд хүрээд, боловсрол олж аваад, одоо гэрлэх боллоо гэх үедээ, Австралид хэд хэдэн гэрлэх санал авсан мөртлөө татгалзан, заавал Афганистан явж нөхөртэй болжээ. Ердөө 6-н 7 хоногийн визтэй афган нисээд тэндээсээ нөхөр олоод ирнэ. Та нарын санаанд багтаж байна уу? Тэр хугацаанд манай хөрш өвөөгийндөө буусан байгаа юм. Өвөө нь энэ хүнтэй суу гэж нөхрийг нь зааж өгч л дээ. Нөхөр болох хүн нь дараах 2 шалгуурыг хангах ёстой гэнэ. 1-рт, шашин ижил байх ёстой. 2-рт, сайн хүн байх ёстой гэнээ. Тэрнээс баян ядуу хамаа байхгүй гэнэ шүү. Тэгээд л өвөөгийн зааж өгсөн нөхрөө аваад хүрээд ирсэн. Нөхөр нь аймаар ядуу айлын хүүхэд. Ер нь хэргээр ядуу айлын хүүхэдтэй суудаг гэнэ. Эдний ах дүү нар бүгд афганистанаас ядуу айлын хүүхдүүд авч австралид авчирч тэжээх ёстой гэнээ. Тэр эхнэр нөхрүүдийн афганистанд үлдсэн аав ээжийг бас хамт тэжээдэг гэнэ. Тэгээд эд нар бүгд л бололцоогоороо нутгаасаа хүн авчирч эндхийн иргэн болгодог гэнэ. Энэ хөршийн маань нөхрийн аав ээж дүү нар нь аюултай дайнтай газар амьдарч байсныг мөнгө төгрөгөөр тусалж байж Пакистан рүү нүүлгэсэн гэнээ. Одоо нөхөр нь ажил хийж олсон мөнгөө бүгдийг шахуу ар гэр лүүгээ явуулдаг гэнэ. Нөхрийнхөө аав ээж дүү нарыг австралид авчрах гэхээр 2 удаа татгалзсан хариу авсан гэнэ. Дээр нь энэ хөрш хүүхний ээжийн дүү нь нөхөргүй 13 хүүхэдтэй афганд байдаг гэнэ. Ээжийнхээ дүүд энэ ах дүү 10-лаа сар бүл ээлжлээд 200 доллар явуулдаг гэнэ, бүр хуваарь гаргацан. Эднийх манайх шиг л навсархай байр хөлсөлдөг. Уг нь австралийн иргэн байна даа өөрсдөө мооргэждээд сайхан хаузтай болчих боломж зөндөө. Гэвч тийм биш. Эхнэр нь гэртээ 2 хүүхэд хараад суухаар австралийн засгийн газар хүүхдийн мөнгө гэж 7 хоног бүр овоо хэдэн доллар өгдөг гэнэ. Дээр нь байргүй, байр түрээсэлдэг иргэддээ түрээсэндээ нэмэрлэ гээд бас мөнгө өгнө. тэрийг нь авах гэдэг юм уу эсвэл бүүр гэгээрцэн материаллаг юмс тоохоо больцымуу хэн мэдлээ. Иймд эхнэрүүд ер нь ажил хийх хэрэг байдаггүй ч байж магад. Хөршийн ах эгч 10-лаа ядуу афган олж ирдэг байж гээд болоогүй, одоо нөгөө ах эгч нарынх нь энд төрж өссөн хүүхдүүд эхнээсээ насанд хүрээд хүнтэй суух болсон чинь яаж байна? Нөгөө замнал үргэлжлээд, тэд бас л 6-н 7 хоногийн виз аваад нутаг руугаа эхнэр нөхөр авах гээд явж байна. Энд төрж өссөн хүүхдүүд нутагтаа байгаа хүүхдүүдээс шаал ондоо орчинд өсөж хүмүүжиж байгаа болохоор надад 2 хүүхэд нь хоорондоо таарахгүй хэцүү юм шиг. Гэхдээ шашин гэж зүйл хүчтэй юмаа.

Үүнийг юу гэж ойлгох вэ? Нэг бол тэд маш их эх оронч хүмүүс юмуу даа. Нутгийнхаа нэг ч гэсэн хүнийг бишээ нутгийнхаа нэг хэсэг хүмүүсийг сайхан амьдруулах гэсэн чин хүсэл үнэхээр эдэнд байна. Эсвэл шашны маш хатуу номлол. Өөрөөр хэлбэл, чи хэн нэгэнд тусалбал бла бла .......   ч юмуу. Би сайн мэдэхгүй л байна.

Friday, September 28, 2012

83200 доллартай бол та юу хийх вэ?

Та нарт энэ их мөнгө байсан бол юу хийх вэ?

Би ийм их мөнгөтэй юм шиг санагджээнүү? кк. Би ийм их мөнгөтэй байсан юм шиг байна гэхгүй юу, хаха.
Манай энд байрны түрээс Амээрикээс үнэтэй. Амээрик Японд байрны түрээсийг сараар нь тооцож авдаг. Гэтэл Английг дагасан улсууд ийм нарийн тооцоотой юм байлгүй дээ. 7 хоногоор байрны түрээсээ төлнө. Өөрөөр хэлбэл, сард 30-31 хоног байхад, 7 хоногоор тооцоо хийхээр, 28 хоног болгоод сараас хасвал сар бүрын тэр илүү 2-3 хоногийг хүртэл ягштал тооцоод байна.

Манай хөлсөлж байгаа байр бол хотын төвөөс хол, галт тэрэг явдаггүй, далайн эргээсээ хол газар байрладаг  гэхээр нээх үнэтэй дүүрэг биш л дээ. Дээр нь манай байр үнэн муу нөхцөлтэй. Анх манай байрны түрээс 7 хоногийн 400 доллар хүрдэггүй байлөө. Гэтэл хажууд нэг том шоппинг сэнтэр нээгдээд, мөн жил бүр бүх л юмны үнэ өссөөр байгаад манай түрээс энэ жил 7 хоногийн 400 доллараас нилээн хэтрээд явцан. Ингээд дөнгөж сая би энэ 4 жилд байрны түрээсэндээ хэдийг төлжүү гээд бодлоо. Дундажаар 7 хоногийн 400 доллар гээд тооцъё. Жилд 52 ширхэг 7 хоног байдаг, тэрийгээ 4 жилээр үржүүлэхээр 83200 доллар төлжээ. Аая, аймаар их мөнгө төлсөн байна шд. Хэрвээ би синглэ бол байр хөлслөхгүй аймаар баяжих байснаа энд хэлжил байжээ, кк. Бас нөхөр бид 2 хүүхдүүдээ монголд үлдээсэн бол айлын хажуу өрөөнд шопроотлоод их л мөнгө хураах байв ч гэх шиг.

Тэгээд би бодлоо л доо. Хэрэв би 83200 доллартай монгол буцсан бол юу хийх байсан болоо гэж. Мэдээж толгойд "бизнес хийнээ" гээд шуушаа ороод ирж л дээ. Харин яг юу хийх вэ гэсэн чинь юм орж ирдэггүй ээ. Мэдээж тэр мөнгө надад байхгүй тул ямар ч санаа орж ирэхгүй байгаа бололтой.

Ингэхэд таанууд 83200 доллартай бол юу хийх вэ? гэж нэг асуугаад үзий.

Thursday, September 27, 2012

Зүгээр л

дахиад ганцыг шахчии эдр.

Стрээстэй байхдаа миний бие өвдөөд байлаа. Эхлээд ханиад хүрэв, хэд хоног. Ханиад алга болтол 20 жилийн өмнө нэг удаа өвдөж байсан өвчин тусав. Тэр үед ингэж аймаар өвдөж байснаа санахгүй байгаам. Энэ удаа тэгсэн яаасан, хэвтэж ч болохгүй, сууж ч болохгүй, зогсож ч болохгүй алингаа алдан нэг бүтэн сайны үүрээр огцом өвддөг гэнээ. Тэгээд би угаасаа өвдөөд байгаа хүн босчлоо. Бусдыгаа сэрээгээд яахав гээд шүдээ зуулаа, цаг өнгөрдөггүй. Яршиг ганцаараа машаанаа унаад эмээржинсии ордог юм билүү гэж бодлоо, тэгснээ "нөхөртөө бас эрхэлж янгуучилбал зүгээр" гэдэг зөвлөлгөө уншсанаа саналаа, хаха, тэвчлээ тэвчлээ, өглөө болголоо. Өглөө хүүхдүүдээ босгочоод, нөхрөөрөө эмнэлэг хүргүүлээд буцаалаа, эмнэлэг дээр дор хаяж 6 цаг хүлээхээ мэдэж байгаам чинь. Тээд эмнэлэг дээр амандаа ёолоод хүлээгээд байлаа. Үнэхээр л цус алдаагүй бол эсвэл түргэнээр ирээгүй бол оочирлохоос өөр арга байхгүй. Тэгж тэгж нэг юм шинжилгээ өгөөд, хариу нь ч дороо гарчих юм, эмчээр эм бичүүлээд өөрийгөө авахууллаа. Тээд бичиж өгсөн 2 эмийг нь авах гээд аптээк орсноо, хэд хоногийн өмнө хамар битүүрээд байхаар нь эмчээр бичүүлж авсан хамрын дусалаа хамт авъяа гэчихлээ. Би үнэхээр ёолж мөлхөж байсан тул тооцоо хийхдээ аль эм нь хэдэн доллар гэдгийг анзаарсангүй, аптээк дотор нөгөө 2 эмээ задалж уучихаад, харилаа. Эм уугаад 3 цагийн дараагаас өвчин намдав, ямар хурдан юм бээ гэж баясаад авсан эмийнхаа тооцоог хартал юу вэ нөгөө муу хамрын дусал чинь 50 байвал яахуу, яахуу даа буцаанаа гээд л гарлаа, ямар ч эмийг аптээкаас аваад гарсан л бол буцдаггүй гэнээ. Ингээд өвчинд шаналсан хөөрхий охин аймаар үнэтэй хамрын дусалтай болжээ. Австрали доллар чинь Амеерик доллараас чанга шүү дээ. Ингэхээр стрээс гэдэг бол хүнийг алдаг юм байна даа. Хэрэв би стрээст ороогүй бол иймэрхүү өвчин тусахгүй байсан гэдэгтээ итгэлтэй л байна зүгээр.

Би чинь нүүцэн шдээ. Өмнө нь 3 давхарт баахан ази болон халтаруудтай байсан чинь одоо 7 давхарт баахан цагаануудтай хамт байна даа. Энэ сургууль одоо биднийг арьс өнгөөр нь ялгаж суулгадаг байсан юм байхдаа гэж гайхав, сонин л юм. Өмнө нь 5лаа нэг өрөөнд суудаг байлаа. Өрөөний хятад болон непал охин хөлдөж үхчих гээд, би бүтэж үхчих гээд хэцүү байдаг байв. Тэд нар халаалтаа залгаад, бүх цонх хаалгаа хаагаад сууна. Би бүгчимдээд толгой өвдөөд эхэлнэ. Одоо бол нэг цагаан хүүхэнтэй 2ланхнаа. Нөгөө хүүхэн маань 7 хоногт нэг удаа л ирдэг гэхээр би бараг ганцаараа гэсэн үгээ.

Стрээсээс гараад эргээд хартал би юундаа тэр нэг хүүхнээс айгаад байснаа үнээр их гайхаж байнаа. Тэр үед би үнэхээр аймхай болчихсон байсан. Нээрээ бүх зүйлийг эртнээс зогсоож болох байтал айсандаа юу ч хийж чадахгүй л байсан байгаамдаа. Бас Жон. Хэрэв надаас өөр хүн бол Жоноор бичсэн юмныхаа алдааг засуулаад ашиглаад ашиглаад явчих байсандаа. Жон надад хэзээ ч үгүй гэж хэлэхгүйг би мэдэж байна лд. Гэтэл би яаж байна? Сараг төгсөөд явснаас хойш бүх л цаасаа хармаанаасаа мөнгө төлж алдааг нь засуулах жишээний. Хэдэн сарын өмнө хэдхэн хуудас пэйпэрийн алдааг өөрийн 150 доллараар засуулав. Одоо бичиж байгаа юмаа дуусахаар бараг 4000 доллараар эдитинг хийлгэх ханштай байх шиг. Надаас сэргэлэн хүн бол Жоныг үнэ төлбөргүй ашиглах байх даа. Би бол тэгж чадахгүйм блээ, хэхэ, хохь нь шд, тиймхэн юм ашиглаж чадахгүй гэвтэж тээ.

За тэр ч яахав. Энд өвөл дуусаад урин хавар ирээд гэгэлзэх гээд ч байх шиг, хаха. Шөнө унтахдаа 2 давхар хөнжилтэй, өдөр гэртээ зузаан хувцсан дээрээ нэг хөнжил өмсдөг байсан үе өнгөрөөд байна. Өвөлжингөө би дугуйдсан. Сая 9 сараас дугуйдахаас залхаад банзал өмсөөд хормойгоо намируулаад алхаад, өө бас үсээ намируулж байгаа, кк. Банзал өмсмөөр санагдаад байх нь дугуйдаж мөнгөө хэмнэхээс илүү сэтгэл ханамж өгөөд байна хөөе. Ер нь байнга өмд өмссөөр байгаад банзал өмсөх хүсэл өөрийн эрхгүй төржээн. Ингэхэд эрчүүд байнга өмсдөг өднөөсөө уйддаг уу таанууд. Үнэнгээ хэлээрэй. Хүн бол уйдах л ёстой, онол ёсоор, хаха. Энд би банзал өмссөн 2 эрэгтэй хүн харсаан. Мэдээж шотлаанд банзал биш, миний өмсдөг эрээн даавуун бнзл л байлээ. Банзал өмссөн эхний өдөр л нөгөө муу Жон "чи банзал өмсөөд, өнөөдөр дугуйдаагүй юмуу" гэж гуцсийшүү. Миний хөдөлгөөн болгоныг хянадаг байжээ. Энэ Жоны нэр хүндийг бодоод зарим үйлдлийг нь би бичээгүймаа, зарим үйлдэл нь сээксуаал хараассмэнт ч гэж хэлж болохоор л доо. Нээрээ би өвөлжингөө 7 хоногт 3 удаа усан дотор дасгал хийсэн. Одоо дугуйдахгүй байгаа болохоор энэ дасгалаа үргэлжлүүлээд байнаа. Манай сургуулийн жимд 14 хоногт 25 доллар төлөөд хязгааргүй орж болно, усан сан, янз бүрийн бүжиг зумба ёог бие хамгаалах урлаг энтр. Би ядаж 3 удаа усан дасгалаа алдахгүй гэж их ч хичээж байна даа. Гэхдээ заримдаа 1хэн удаа явнаа. Ямар ч байсан энэ тээмпээрээ монгол явтлаа үргэлжлүүлнээ гэж өөрийгөө шахаж байгаа.

Өчигдөр Дамдаагийн блог руу ороод хэзээний ч юм нэг бичлэгийг харлаа. Дамдаа "би 95 наслана, 73 насандаа тэтгэвэрт гарнаа" гэсэн байнаа. Гэтэл би хэзээ ч билээ дээ "би 80 хүртлээ новширноо" гэж байснаа өнгөрсөн жил ээжийнхээ нутаг Булганы Тэшиг ороод танхай эмээ маань 107 насалсныг мэдээд новшрох насаа сунгаад "би 90 хүрнээ" гэж бүлтэрч билээ. Дамдаа аавынхаа талаар би ээжийнхээ талаар баримжаалж насаа тооцоолсон байгаам. Хэрэв хүмүүс эдгээрийг уншсан бол Гилийн хатан Дамдаагаас санаа гусцан мэт айн, хэхэ. Ийм адилхан сэтгээд байхдаа яахуу дээ тиимаа, хэхэ. Күйэ ер нь Дамдаа надаас санаа авсан байна уу гэж пааблиш хийсэн он саруудаа шалгаж үздийм билүү гэж мэдрэлтээд байгуул, хаха.

Энэ гэрийн нээт майр удаан юм бичиж болохгуйм, дараа уулзий, кк

Хуримаа хиймээр байна

Өмнөх бээгий дээр 2 ч хүн Хуримаа хийнэ гэсэн бээгий хаачив гэж сураглажээ. Тийм бээгий би хийсиимөө. Гэхдээ дараа нь мангар санагдаад аваад хаяцын. Сэтгэгдэлд хариулахад ийм л байна даа гээд энэхүү бээгийгээ дуусгаюуу гэж бодон яг дуусгах гэж байтал ер нь болий гэдэг санаа харван орж ирээд дотор хүн наадхаа чаачаачээ гээд байхаар нь чадахгүй ингээд бичээд л өмнөх бээгийгээ чаая гэж шийдэнгээ бас нэг коофии гэдэг умдаанаас тамшаалан суухын ялдамд хүүхдүүд рүүгээ муухай хараастай, өөрийн ком кирил үсэггүйн зовлонг амсан нөхрийн комын нууц үгийг зөн билгээрээ олон энэхүү бичлэгээ хииж байнаа гээд хартал ямар урт бас утга төгөлдөр бус өгүүлбэр байгаам дээ энэ күүкэн чинь гэж өөрийгөө хажуунаас харан өрөвдөн бодлоо ч гэх шиг. Юу биччихвээ би чинь гэж хараад дэлиит хийвэл чиний л нэр төрд хэрэгтэй байх гэж би өөртөө хэлсэн ч дотор хүн энэ удаа дииллээ, чаа чаа гэнээ, хаха. Митрэл нь хөдөлж.

За өмнө нь ийм хэдэн өгүүлбэр биччээд авцан байнаа. Үүнийг 4 хүн бас уншшсан байна. Гэхдээ мундаг хүмүүс бол далд хийцний дараа ч олоод уншсан байлгүй дээ.

Хуримаа хиймээр байна. Үнэнгээ л хэлж байна.
Манайхан ер нь хурим хийдэггүй юм байгаан. Манай ах нар болон дүү хурим хийгээгүй. Хамаатнуудаас цөөхөн хэдэн хүн хурим хийсэн ч салсан байдаг юм.
Би бас хурим хийгээгүй шд. Хуримын ордонд ч орж үзээгүй. Бүүр хадам талаараа гуйлгаагүй өөрөө маажигниж очоод сууцан хүн шуу даа. Манийг 20-той байхад улс орон зах зээлд шилжээд, юун хуримтай манатай, бүх нийтээрээ хоосон хонох шахуу каартын бараатай хүнсний хямралд орсон байсан үе. Тэгээд маний үеийнхнээс хурим хийсэн нөхөд их ховороо, одоо хараад байхад. Би чинь бас эмэгтэй хүн, цав цагаан хуримын даашинз өмсөж үзмээр байна шд. Монголд хариад хуримаа хийе гэхээр манай нөхөр "нээх олон хүүхэдтэй, хөгшин хүүхэнтэй хурим хийхээсээ ичээд байна" гээд байгаан, хаха.
Балжинням, Дашнямтай өдөр гэхгүй ээ, зүгээр л нэг жирийн зуны өдөр, хуримын ордон хоосон байдаг үед нь гоё палааж өмсөөд, нэг зурагчин хөлслөөд хүүхдүүдээ тойруулж зогсоож байгаад хэдэн зураг даруулаад, хаан сүйх хатан сүйх солилцоод, бусдыг дуурайж Сүхбаатарын талбай, Зайсан толгой дээр гараад, хэдүүлээ нэг эрстраанд хоол идээд болоо гэж бодоод байгаа. Цомхон хурим, бусдад биш зөвхөн өөрсөддөө л зориулсан.

Таанууд юу гэж боджээн? миний талд уу? нөхрийн талд байна уу? кк.

Friday, September 21, 2012

Ээ дээ энэ хөвгүүд үү



Энэ хөвгүүд ямар хэцүүмбээ. Миний чихийг халууцуулаад хэрэг алгаа. Хүмүүс хүүхдээ магтаад, ам уралдаад  “манай хүүхэд ухаантай, онц сурдаг, олимпиад болгонд тасралтгүй оролцдог, эсвэл англиар ус цас, төгөлдөр хуур сайн тоглодог, мундаг шатарчин” гээд л байдгийн. Би дуугай л атаархангуй сонсии шүү дээ. Ямар би ганцаархнаа хүүхдүүдээ муулалтай биш дээ тээ, кк.

Манай бага хүү байнга time out авна, шийтгүүлж байгаан. Тэр хирээрээ дагтан захирлын өрөөгөөр зочлоостой. Захирал бол андахгүй, гэхдээ бас их хайртай манай хүүд, хэхэ. Өөр тийм хүүхэд байнуу гэхээр алга л байх шиг. Багш нь аргаа бараад намайг дуудаж уулзаад “өдөрт 3-аас олон time out авбал би өөр рүү чинь утасдаж, хүүхэдтэй чинь яриулж байна” гэвээ. Гэтэл нааг ажил хийлгэхгүй, утас дуугараастай, хаха. Уг нь манай хүүг хашираах санаатай арга хэмжээ үр дүнгээ өгсөнгүй, одоо утасдахаа больсон хөөрхий, тэр муу багшийн үйлийг үзэж байна даа.

Өглөө бүр би хормойгоо чирчээд хоёр гурван хүүхэд дагуулаад сургууль руу нь майжигнана шүү дээ. Бид нар сургуулийн өөр талаас нь очдын. Сургуулийн хашаа руу оронгуут томчуул нь гүйлдээд алга болчоно, харин би багатайгаа нилээн алхана. Сургуулийн байшин руу ойртоод ирэхээр манай багад хайртай цагаан охин холоос биднийг харангуутаа нэрээр нь дуудаад тосоод гүйгээд ирнээ, нээх хөөрхөн. Тэр охин өглөө бүр урьдаас бэлдцэн амттай идэх юм кармаанаасаа гаргаад манай хүүд өгөөд, хөөрөөд л байна. Манай хүү яахав, албатай юм шиг идэх юмыг нь ярингаа идчинэ. Нөгөө охин идэх юмныхаа дараа хамт тоглох санаатай өөрийнхөө хамгийн хайртай тоглоомноосоо өгөөд юм яриад байна. Манай хүү тэр тоглоомыг нь тоож харах ч үгүй “I hate girls’ toys гээд аваад хаяна шуу даа. Нөгөө охин нь хөөрхий гомдохгүй юмаа. Ингээд ангийнхандаа ойртоод ирэхээр манай хүүхэд хөвгүүдтэйгээ тоглоод нөгөө муу охиныг шууд жиинээ. Нөгөө охин манай хүүг бараадаад л яваад байна, нээх хөөрхөн, хаха. Би хүүдээ “чи тэр охинтой тоглож байгаач” гэхээр “Girls are pretty but not strong. Boys are strong. I like boys гэнээ. Эд нар бас санаагаа аятайхан хэлээд сурцан байгаан. Уг нь бол манай хүү ‘I hate girls’ гэх хүн шуу даа, хаха.

Саяхан манай том ээлжит асуудалдаа орооцолдож намайг бас сургууль дээрээ дуудуулваа. Яасан гэхээр, манай том хүү ангидаа байсан нэг номын ард нь том том боов зурчжээ хө. Тэгсэн тэр номыг Нийтийн номын сангаас зээлж уншиж байсан хүүхэд багшдаа тэр муухай том том боовыг харуулаад “хэн нэгэн нь миний номон дээр зурчиж, би одоо энэ номыг буцааж өгөхөөр намайг номын сан торгоно” гэж л дээ. Зөв л дөө. Авсан номон дээр нь гар нь өтцөн нэг этгээд юм сараачцан байхаар ямар олиг байхав дээ. Тэгээд багш нь “хэн үүнийг зурсан” гэсэн чинь манай хүүхэд яахуу даа худлаа ярьж чаддаггүйм болохоороо Би гээл үнэнгээ хэлж. Тэгээд л нааг дуудуулахгүй юу. Би багштай нь уулзлаа. Би ч “за тэгвэл номыг зээлсэн хүүхэдтэй хамт номын сан явъяа” л гэлээ. Тэгээд номын сан руу хүүхдүүдээ дагуулаад, нөгөө хүүхдийг нь дагаад бөөн л сүр орлоо. Тэгтэл номын сангийн хүүхэн “ийм номыг бид буцааж авахгүй, хүүхдүүдэд үзүүлж болохгүй. Энэ номны үнэ дээр адмишн фии нэмээд 57 доллар төлөх нь дээ“ гэж байна. Би ч одоо төлөхөөс гэтэл, нөгөө хүүхэн “хэрвээ та энэ номыг Биг Даавлью” дэлгүүрээс аваад ирвэл би адмишн фии авахгүй солиод өгии гэнээ. Эд нар бас нээх хөөрхөн, одоо намайг бас их хохироохгүй тусалж байгаан. Би ч өө тэгии гээд, нөгөө номыг нь дэлгүүрээс 21 доллараар авч өгөөд, нөгөө том том боовны зурагтай номоо гэртээ аваад харьсан даа, хаха. Нэг иймэрхүү хэрэг ер тасрахгүймаа энэ хүүхдүүдээс. Уг нь манай нөхөр их томоотой хүүхэд байсан гээд байгаан, хэнийгээ дуурайдаг гарууд вэ.
Би том хүүгээсээ чи яах гэж тийм муухай юм зурж байгаан гэсэн чинь “бүгд л зурдгийншдээ, гэхдээ хүн харахаас өмнө Rock энэ тэр болгочдийн” гэнээ. Би санаа зовсон хэвээрээ “танай ангийнхан чамайг юу гэж бодож байгаа болоо? Ийм балайр юм зураад” гэсэн чинь, хүү “манай найзууд Good job” гэсэн гэнээ, хаха. Манай том дандаа цагаануудтай найзалдагийн. Азиуд болохоор их томоотой, хичээлээ хийнэ, хичээлээ тараад шууд гэртээ харьна. Гэтэл цагаанууд хичээл хийнээ гэж байхгүй, их сахилгагүй, хичээлээ тараад бөөнөөрөө дэлгүүр орж KFC, Subway, Hungry Jack’s, Oporto энтэр орж юм авч иднэ. Азиуд бол тэгж хүүхдүүддээ жаанк фууд идүүлэхгүй шд, бас мөнгө ч өгөхгүй. Би хүүхэддээ мөнгө өгөөд байдаггүй болохоор найзууд нь хичээлээ тараад дагтан бургэр хоол энтэр авч өгдөг гэсэн. Тээд манай хүүхэд их эрэлттэй, найзууд нь байнга л гэртээ ирж хонооч гэнэ. Хэд хэдэн цагаан айлаар хоноод амжцан шд. Тээд хонохооороо ПиСи тоглоод, кола уугаад, жаанк фууд иддгийн. Энэ цагаанууд гэртээ хоол хийдгүйм бишүү, утсаар захиалга өгөөд, гэртээ бэлэн хоол хүргүүлж идээд байж байдгийн бишүү. Энэ цагаан хүүхдүүд чинь хүнсний ногоо ч гэж мэддэггүй гэсэн шд. Та нарын иддэг чийпсийг чинь төмс гэдэг хүнсний ногоогоор хийдэг гээд зурагтаар хичээл заагаад байдгийн. 

Нээрээ энэ жилжингээ хүүхдүүдийг ангийн хүүхдийн төрсөн өдөр үргэлжлээд. Том хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт өөрийг нь хүргэж өгөөд, тарах цагт нь очоод авчихдгийн. Бэлгэнд голдуу мөнгө авна гээд өөрсдөө шууд хэлчихдгийн. Бага хүүгийн ангийн хүүхдийн төрсөн өдөрт нөхөр бид 2-н нэг заавал хамт оролцож, хамт тоглолцож, хамт идэлцдгийн. харин бэлэг гэж 30-40 долларт тоглоом авч очноо. Энд хүүхдийнхээ төрсөн өдрийг хагас сайнд голдуу тэмдэглэнэ. Тэгэхээр чинь ингээд жил тойрчих юм даа. Маргааш гэхэд багын ангийн нэг төрсөн өдөртэй, гольф тоглуулах юм гэсэн. Хүүхдэд зориулсан юм л байгаа байлгүй.