Thursday, January 26, 2012

2012-1-26

Өнөөдөр Австралийн өдөр, бүх нийтийн амралтын өдөр. Энэ өдөр Австралийн иргэн болж байгаа хүмүүст Иргэнийх нь паспортыг олгох баяр хүргэх ёслол болоод байгаа нь зурагтаар гардгийн байна шүү. Надаас бусад нь л амарч байна, би яахуу дээ, хичээлээ хийгээд л муу сурлагатан шиг сургууль дээрээ ганцаараа сууж байна. Сургууль дээр надаас өөр хүн байхгүй байхад би их дуртай л даа. Корридороор хөл нүцгэн, дуу аялаад л гал зуух орж юм идээд л, бүжиглэнгээ жорлон орж энтэр эрх чөлөөг эдлэнэ шуу даа.

За тэхээр өнөө өглөөжин би гэртээ хог новшоо нааш нь цааш нь болголоо. Бүтэн 2 цаг зарцуулсан байна шүү. Нэг бүрчлэн ном дэвтэрүүдийг нь шалгаж ангилахаар. Хүүхдүүдийнхээ тоглохоо больсон тоглоом, хуучин ном, хичээлийн хэрэгслийг нь цуглуулаад том 2 уутанд хийлээ. Яг одоо би сургууль дээрээсээ өрөөндөө байх нүдэнд өртсөн илүү дутуу харандаа бал, тодруулагч, үдээсний машин, хайч, өнгийн цаас гэх мэт бүгдийг нь цуглуулан 1 уут болгоод аваад харьна. Ингээд 3 уут юм монгол руу явуулна. Хэнд гэж үү? Доорх зарлалыг уншина биз. Бид монгол буцахдаа эдгээрийг шууд хаячаад л яваад өгнө. Бид зүгээр л аваачаад өгөхөд эд нар үнэгүй монгол руу явуулах юм. Ийм сайхан буянтай ажил хийж байгаа MOZFORYOU-гийнхандаа баярлалаа.


http://www.mozforyou.com/
MOZ FOR YOU хандив өргөхийг уриалж байна


Австрали улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд та бүхнийг "MOZ FOR YOU"-гаас Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхэдтэй Эцэг Эхийн Холбоотой хамтран зохион байгуулж буй Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн ажилд тусламжийн гараа сунгахыг уриалж байна.
Та бүхэнд хэрэглэдэггүй шинэ хуучин гутал, хувцас, тоглоом, ном, бичиг хэрэгсэл, чихэр гэх мэт хүнсний зүйлс болон бэлэг дурсгалын зүйлс, оо саван шампунь гэх мэт ариун цэврийн хэрэглэл зэрэг байгаа бол 1 сарын 29-ний бүтэн сайн өдөр 4-5 цагийн хооронд Yurong St Parkway, Woolloomooloo-д байрладаг сагсны талбайд авчирч өгнө үү. Мөн бусад цагаар бидэнтэй холбогдон хандив өгч болно. Хандивын зүйлсийг бид Монгол руу гарах контейнерээр явуулахаар төлөвлөж байгаа болно.

Лавлах утас: Заяа 0413408788; Мөөгий 0433167805

Жич: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, байгуулагдаад 10 жил болсон. 17 аймагт салбартай, 4500 гаруй гишүүн эцэг эхчүүдэд үйлчилдэг. бүх л төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэхийг зорьдог, сонсголгүй, хараагүй, Тулгуур эрхтэний болон оюуны бэрхшээлтэй гээд олон хүүхдүүдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах зорилготой байгуулагдан ажиллаж байна. Харамсалтай нь эсэн мэнд амьдрах, сурч боловсрох гэх мэт олон эрхүүд нь зөрчигдсөөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг нь тухайн гэр бүлийг ядууралд оруулдаг, яагаад гэвэл хүүхдийг нь цэцэрлэг, сургууль хүлээн авдаггүй тул хүүхдээ хараад гэртээ ажилгүй байхаас өөр сонголтгүй болдог. Тэгээд л гэр бүл бүгдээрээ ядуурна.

ХБХЭЭХ- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116р сургуулийн 1 давхарт байрладаг.

Сүхбаатар дүүргийн 11р хороо, Улаанбаатар хот

Утас- 976-70123336

Гилийн хатан: Би нээрээ уяхан болсон гэж юүгхэв. Зүгээр л энэ зарлалыг уншаад л нулимс гоожоод хэрэг алгаа. Сайн үйлс дэлгэрэг. Мөн Сиднэйн монголчуудыг идэвхитэй оролцоорой гэж уриалъя. Сиднэйгээс нилээн хэдэн хүн миний блогийг уншаад байдгийн, блогийн хандалт тодорхойлогчийг харахад.
Манай сургууль судлаач оюутнууддаа жилдээ хэрэглэх ноормын бал харандаа, дэвтэр, тодруулагч, есөн шидийн хичээлийн хэрэгслүүд өгдгийн, би 2012 оны ноормоо монгол явуулчнаа. Энэ ноормын хангамж маань шинэ юмнууд байдгиимоо. Би бол яахав, учир нь олдоно, энэ тэндээс үнэгүй бал үзэг олдоод л байдгийн. Ер нь ПиСи байхад л надад хангалттай л даа.

7 comments:

zz said...

oo sain bn shd ee..
Good job

Anonymous said...

uu saya unshsan chin
ноормын хангамж маань шинэ юмнууд байдгиимоо geed bichsen bhiin, yuugeel huuchin um ugdgiin tee.
Giliin khatan, pass hiij orohoos zalhuurav

Тэмээчин бүсгүй said...

Хүүшээ наадуулыгаа эндээс нэг контэйнэр ачаач гээд хэлээд ѳгѳѳч. Хуучин юмандаа дарагдаад дууссан хүмүүс энүүгээр нэг байна хэ хэ хэ.

A.Амарсайхан said...

Сайхан үйлс байна шүү. Хааяа нэг хог новшоо эмхлэх их гоё. Кайф авдаг юм

Chandmani said...

Сайн үйлс дэлгэртүгэй.
Хөгждийн бэрхшээлтэй иргэдэд, хүүхдүүдэд тусалж байгаад баяртай байна.

Chandmani said...

Харин нэг зүйл дээр санал нийлэхгүй байна... "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байгаа нь айлыг ядууралд оруулдаг" юм шиг бичсэн байна. Хүүхдэд буруу байхгүй. Харин ч төр засаг, нийгэм, олон нийт, эцэг эхийн буруу юм шүү..
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийнхээ талаар авч буй төр засгийн бодлого, үйл ажиллагаа буруу, дутуу, хөгжөөгүй, хүртээлгүй байна.

Anonymous said...

Suuliin uyed ebook delgereed UB-d zaluus hoorondoo PDF, Mobi, Epub-aar olon myangan nom soliltsdog bolsoon bugd free goltsuu bestsellereer zanimaldaj baigaa. Gehdee tsaasan nomiin hereglegch diilenh uchir 1 aild 2 nom ogson n doloo hon ogiin huns ogsnoos ch iluu ach holbogdoltoi baij bolno l doo.