Thursday, January 5, 2012

Бэнзээн дууссан үеийн богино бичлэг

Бэнзээн дуусаад 4 хонож байнаа. Бэнзээн дуусна гэдгийг мэджаагаа биддээ, хонгоруудаа. Мэдэхгүйчүүл нь ийшээ ороод анхан шатны ойлголт авчих, хаха. ккк. Би эмэгтэйлэг инээж сурах гээд байгаан уул нь, гэхдээ мартаад хаха гээд хүн цочтол муухай инээх юмаа. Нээрээ би өмнөх бичлэгүүдээ уншихаас гэрэвшээд байдаг болцын байна, бодвол ичдэг юм байлгүй дээ, мангар иин тээ, өөрөө биччээд, дараа нь ичээд.

За тэр ч яахуу, би таануудыг ёстой нэг сургаж байна доо. Жоохон байж байснаа блогоо хаагаад л, танууд "энэг күүкний мээкээ нь хөдөлчөж, энэ удаа хир удаан хаалттай байх юм болоо, за да 7 хоногоос ч хэтрэхгүй дээ" гэж мэгж боддог болсон байх даа, тийм биз дээ? үнэнгээ хэлээрэй.

Өө бас мань дээр хэдэн сарын бичлэгт, хаана ч билээ дээ, сэтгэгдэл бүрт хариулж амжихгүй шүү гэж анхааруулсан тал бии. Одоо мань чинь бүүр л завгүй болж байна. Чаддаг бол блогоо хаачаад, хичээлээ хийгээд сууж баймаар ч ердөө болохгүйм. Ингэхэд таанууд бөөнөөрөө нийлж байгаад "мээкээ күүкэн минь блогоо нээ" гэж баахан залбирдаг байхаа, тэгэнгүүт би өөрийн мэдэлгүй блогоо нээнгүүт юм бичээд л, хаха.

Өө гарчигандаа таарахаа болилоо. Би их л богино бичлэг хийх гээд байгаан, уг нь. Бэнзээн дууссан гэж эхэлж байлуу. Манай хүүхдүүд ээлжлээд 7, 7 хоног халуураад дууслаа, 1 сарын 1нд. Тээд өөр үргэлжлүүлж халуурах хүүхдийн тоо дуусангуут, би халуурдаг гэжииншд, ёстой хогийн байнаа. Өнөөдөр би 4 дэх өдрөө халуурч байна. Халууны эм уугаад халуун жоохон буугаад, дахин халуурахааар нь халууны эмээ уугаад л байж байна. Одоо 3 хоног халуурчуул дуусах юм шиг байна гэхгүй юу. Би энэ алдаж байгаа цаг хугацаанд их харамсаж байна. Жилийн эхний 5 ингээд гэвтээд өнгөрчлөө. Цаана нь 360 хоног үлдлээ. Юувлээ, энэ жил өндөр жил билүү, хэрэв тийм бол 361 хоног үлдлээ гээд би бачуураад, санаа амар олигтой сайхан халуурч гэвтэж чадкуу байна ч гэх шиг. Хамаг ажил овоорцон, хийж гийгүүлж чадкүү энэ зуныг өнгөрөөж байгаадаа уур хүрээд байна.

Нээрээ өчигдөр халуундаа дэмийрсэн байхаа, сургууль дээрээ гүйж ирээд жим, усан санд явна гээд бүхэл бүтэн 4 сараар нь бүртгүүлцэн, тээд өчигдөр оройгоо Зумбадаад хэлээ унжуулцан, хөлөрцөн, тархи толгой нь эргэцэн амьтан нөхрийгөө ирж ав гэж утасдаад, ирэхээд нь би сургуулийн довжоон дээр гэвтэж байлаа шд. Ямар ч байсан мөнгөө төлсөн, энэ 4 сард идэвхитэй Зумбадаж ардах урдахаа сайн сэгсчиж (Soulmate-н үгийг зээлцэн наажиин. Сурв), штанг өргөн гарын болон нурууны булчингаа ажилд оруулан, сайн даллаж сэлж сурах зорилт тавьлаа шүү. Та бүхний өмнө ингээд үүрэг амлалт авлаа. Ингэчүүл ичсэн нэрэндээ жимдээ яваад байх байгаа. Таануудыг хөшүүрэг болгон ашиглаж байна, наа күүкэн чинь. За бака, халуурах ажилдаа орж гэвтиидаа.

15 comments:

Anonymous said...

өөө хонгороо яагаад халуураад бнаа. хүчтэй эм уугаад хурдан дарж аваа..

smile said...

xaluurch baigaa shaltgaanaa olj avaad emchil l dee. yagaad goshuureg boglon ashiglaad bainaa namaig. eoo bi bas ardax urdaxaa segschij bulchingaa ajild oruulxiimsan. xen negniig xoshuureg bolgochuul bas ajillax l baix daa te zorilgodoo xurex geed

Anonymous said...

Шинэ он ч хатуу эхэлж байна даа.

Эртний анд. said...

shine oni mend

Koyuki said...

HURDAN EDGEEREI!

Anonymous said...

shine onii mend.

haluurna gedeg chin bas ajil shd g/hataan.kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk geed gantsaaraa ayagui ineelee shd shunu dund boljoohod chin,tehdee emegteileg ineed yum chin yodiin kkkkkkkkkkk

Anonymous said...

Би ч гилийн хатантан ингээд хаалгаа цоожлоод ѳнгѳрсѳн гэж боджийлоо ш дээ, блогийг нь хулгайгаар уншдагаа ѳнгѳрсѳн гэж бгаа юм шүү хѳ...
Тэгтэл нээгддэг гэж, тэгснээ шинэ жилийн ѳмнѳ хаагаад л ... уур хүргээд ... олон ааштай гэдэг нь, аргагүй л дээ энэ муу хүүхнүүд тѳрѳлхийн тийм тавтиргүй гентэй байдаг юм.
Гомдочихвоо! Гил хатантан тийм бишийг олон түмэн мэднэ дээ ... :)))
Тэгээд хүсэхэд сэтгэлийн утсаар (блог унших гэсэн) дэндүү их тоглохоо багасгаарай (айгаад болиорой гэж зүрхэлсэнгүй, гил хатны уур хэцүү, гэцүү).

Anonymous said...

дээрхийг Анон-с бичибэй, хурдан эдгээрэй.

Umi said...

Баанк маанкаа дүүргэчийч, сониен гэснээс Шинэ оны мэндээ!!!

Nogoohon said...

Сайн уу та эдгэсэн үү. Ямар удаан алга болчихвоо. Санаа зовж эхэлж байна шүү. Хэрвээ эдгэчихсэн зүгээр гүйж яваа бол би зүгээр л завгүй байна гээд хэлчихээрэй.

Anonymous said...

gaigui biz dee turgen edgeerei.
tanii blogiig talarhan unshigch bi huleej baina shuu

Anonymous said...

Gaigui yu......Haluun ni buuj bna uu?

NB, Canada

gigi said...

galzuu gatantan men haachuu?

soulmate said...

Heseg tag bolohoor ni l za bas haachaagui baigaa geel orj irj shalgahiimdaa kkk

bie ni gaigui bolsnuu?

Aamregled said...

бие хаа чинь өвдөө юу биеээ бодож байгаачэй өөш айн