Monday, January 16, 2012

Хуванцар аяга, тавагнаас татгалзацгаая

Мань чинь хүн шиг зөвлөлгөө өгөх гэжиин. Ингээд зөвлөлгөө өгдөг өвчтэй болж байгаан байхдаа. Зарим хүнд мэдээжийн юмыг нь бичээд, уурыг нь хүргээд байгаа боловуу яаж байгаа бол.

Энэ удаа plastic буюу хуванцар сав суулга, аяга таваг, халбага сэрээ бүү хэрэглээчээ гэж сэнхрүүлэх гэжиин. Бидний өдөр тутам хэрэглэдэг хоол иддэг хуванцар аяга таваг бол хавдар үүсгэгч бөгөөд, хүнийг үргүй болгодог гэдгийг мэдэх үү?

Хуванцар аяга, таваг, халбага, сэрээ, хоол хутгадаг шанага энэ тэр нь голдуу халуун дулаан орны хүйтэн голцуу хоол унд иддэг хүмүүст зориулагдсан. Мөн шаазан болон төмөр аяга тавгийг бодвол хямд материалаар хийгддэг тул үйлдвэрлэгчдийн хувьд эдийн засгийн ашигтай байх нь. Монголчууд шиг өвөл зунгүй амаа түлчих гээд л халуун шөлтэй хоол цай идээд хөлсөө баасаа асгаад суудаг маниуст оогт тохирохгүй хэрэглээ юм. Мэдээж халуун хоол унд дотор нь хийхээр тэр аяга тавагнууд урвалд орно. Заавал халуун ч гэлтгүй хүйтэн ус, ундаа уудаг байсан ч BRA free plastic биш л бол хүний биед хавдар үүсгэх бөгөөд, эр эмгүй хөгшин залуугүй үргүй болно. Энэ бол батлагдсан, англи хэл дээр хайлт хийгээд үзээрэй, баахан сайтууд гарч ирэхээс гадна, эрдэмтдийн олон судалгааны өгүүллэгүүд гарч ирнэ. Завтай бол орчуулаад, тийм тийм судалгааны материалаас ингэж ишиллээ, итгэхгүй бол май энэ байна гэхгүй юу.

За тэгэхээр бид одоо юу хийх вэ? Танай гэрт хуванцар аяга таваг шанага байвал голоо цохиод байлгүй, яг одоо гаргаад хая. Огт хэрэглэж болохгүй. Хаяхдаа бас хагалж, хугалаад хаяхгүй бол хог түүдэг ядуу хүмүүс аваад хэрэглэчихнэ. Ядуу ч гэсэн тэднийг бас бодолцъё.

Зарим эзэгтэй нар гоё шаазан аяга тавагнуудаа хэзээ хэрэглэх гээд байгаан, үзүүлэн болгоод сэрваантандаа тоосыг нь арччаад хадгалаад байдгийн, эрүүл мэндээ бодоод тэднүүсээ хэрэглэ. Хэрэглэж чадкуу, хагарчих байх гээд хайрлаад байдаг юм бол цэргийн төмөр тавганд хоолоо идкүү юу. төмөр таваг чинь хуванцарын хажууд ээлтэй за.


Мөн танай албан байгууллага, хүүхдүүдийн чинь сургууль цэцэрлэгүүдийн хоолны газар ийм хуванцар аяга таваг хэрэглэдэг бол цаашид хэрэглүүлэхгүй байх талаар анхаарлаа хандуул. Хүүхдүүдийнхээ ангийн эцэг эхчүүдийг ятган ойлгуулж, ирээдүйд хүүхдээ үргүй болгохгүйн тул, эцэг эхчүүд сургууль цэцэрлэгийн захиргаанд нь хүсэлт тавьж, аяга тавгийг нь солиулах хэрэгтэй. Миний мэдэхийн хүүхдүүд аягаа хагалаад байдаг гээд 1 цэцэрлэг хүүхдүүддээ хуванцар аяга тавганд хоол цайг нь хийж өгч байсан шүү. Миний ажилладаг Их сургуулийн хоолны газар хуванцар аяга таваг хэрэглэдэг. Би энэ талаар нь эзэнд нь хэлтэл халуун хоол унд хэрэглэхэд зориулсан үнэтэй хуванцар аяга таваг гэж хуцжиилээ. Хүүхдүүдийн тань сургууль шаазан аяга тавгаар солихгүй бол өдрийн хоолыг нь бэлдэж өгч явуулаад, хуванцар аяга тавагтай хоолны газар бүү ор гэдэг байх даа. Цаашилбал, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран энэ асуудалд анхааран, сургууль цэцэрлэгийн гэлтгүй бүх л хоолны газар, баар, рестораны мөрдөх журам дүрэмдээ энэ талаар стандарт тогтоомоор юм. Биелүүлэхгүй, хэдэн шаазан аяга аваад тавьчиж чадахгүй бол үйл ажиллагааг нь зогсоож баймаар. 

Би хамаатнууддаа хэлээд үгэнд орохгүй болохоор гэрт нь очсон үедээ боломжийг ашиглаад, хамаг халбага сэрээг нь нүдэн дээр нь хугараад, аяга тавгийг нь гаргаж шидээд, харамсаад үхчих гээд байвал надаас мөнгөө аваарай гээд гараад явчдийн, аймаар танхай байна уу, хаха. Мэдээж юу гээл надаас төдөн мянга гээд нэхэх вэ дээ.

12 comments:

Гуталчин said...

zun gertee harihaaraa neg tanhairya baiz, mash ih bayarlalaa

Мармелад said...

нэг хэсэг миламин гээд монголд бөөн юм болсийшдээ хуванцар аяга тавагнаас миламин илэрдэг гээд
гэр хорооллын айлуудын усаа зөөдөг усаа нөөцөлдөг хуванцар савнуудын хувьд????? бас л хортой байлгүйдээ

яанаа ингээд бодсон чинь гэртээ бол хуванцар юм хэрэглэдэггүй юм байна тэгсэн зусландаа хуванцар саванд усөө хийдийшд

ер нь манайхан дууссан тос чихэр жимсний хуванцар савыг ахиж ашиглах гээд байдагдаа тэр бол буруу гэж би боддийн. Нэг удаа хэрэглэх зориулалттай байдаг байх

Ма эгч хүүдээ сүүлний тос түрхэх гээд сүүл шаргаагаад гарсан тосыг нь хуучин тосныхоо саванд савласийн би шууд хэлсэн наадах чинь дпахин ашиглах зориулалтгүй саваа ингэж хэрэглэвэл хор болийшүү гээ

Нэг тэмдэглэгээ байдаг гэсийшд PP гээд тэр талаар мэдээлэл бичээч гурвалжин дотор 5-н тоо байвал дахин ашиглаж болно нтр гээд. Маслоны савыг хүртэл харж байжл авах хэрэгтэйм байна лээ

Ёооооо ямар урт юм биччихвээ

Бат said...

хэт туйлширал

Бат said...

http://en.wikipedia.org/wiki/Resin_identification_code

Anonymous said...

minii naiz jaahan stress-tei bgaa yum u da, arai l heterhii rude baidlaar bichsen baina shuu, ug ni sedev ni hund heregtei yum baina

Anonymous said...

за даа, монголчууд шаазан аяга сав хэрэглэдэг ш дээ.
Хуванцар таваг, хуванцар халбага сэрээ нэг л толгойд буухгүй байна. Хээр хѳдѳѳ явахад харин амар зүгээр шүү.

Анон-с бичибэй.

hooligan said...

зөв. гилиин хатанг дэмжжээн.

бэлгэвч хүртэл үр тогтоох үйл ажиллагаанд саад тотгор учруулагч билээ

хахахаха

miracle said...

Манайх ч гэртээ нээх хэрэглэдэггүйн байнөө. Тэхдээ 10н сартай жоохон дүүгийн маань хамаг аяга халбага нь хуванцар юм байна. Энэ тэхдээ тэр BPA free гсн бичигтэй л дээ. Яг жоохон хүүхдэд зориулсан юмнууд болохоор гайгүй болов уу л гэж горьдоод байна. Төмөр халбага хэрэглэхээр халбага нь халаад хөөрхийгийн маань уруулыг түлээд муухай царайлуулаад байдийн. Аягыг нь ч солиж болохын байна л даа өөрсдийнхөө л шаазан аяганд хийгээд өгчихөж. Бас нээрээ хуванцар савтай ус ундааг халуун хүйтэн нтр-д удаан байлгахаар хортой бодис нь ундаа усандаа ордог гэж хаанаас ч билээ уншиж байсан. Ялангуяа хүмүүс машиндаа ус ундаагаа орхиод заримдаа хөлдчихсөн зарим нь бүр халчихсан байдаг тиймийг уух муу гсн шүү

Anonymous said...

Зэс, зэс бас дахин зэс эдлэл хэрэглэцгээ. Мөнгөн бол бүр сайн. Алтан бол ч ... БМ.

Anonymous said...

Tiimee Kanadad baidag bas neg Mongol PhD emegtei (Blog n: Destiny gesen) 3 jiliin omnoos ch biluu kanaduud bas huvantsariig horiglood Besphinol B genuu hort bodis huvantsar ayga tavagnaas yalgarch olon ovchin uusgedeg geed baisan.

Kanadad irgenii eruul mendiin hamgaalalt amerikiinhaas hed dahin ondor changa baidag tegeed Kanadad l lav 3-4 jiliin omnoos irgedee huvantsaraa holduulj ehelsen baina lee.

Mongolchuud yugaaraa duthav hunii sainiig n zereg huulah l heregtei!!

Barimalch

НЭМЭХ ХАСАХ said...

Энэ хавиар олон удаа орж, гарч, (гэхдээ 'сээгий' үлдээж байгаагүй л дээ) олон бичлэгүүд уншиж байсан.

Өнөөдөр бүртгэл харснаа 101 дэх member болоод follower хийчихлээ шүү. Тэгээд сүүлийн бичлэг хүмүүст их хэрэгтэй юм байна гэсэн бодол төрөөд линкийг нь FB руу тавьчихлаа, татгалзахгүй биз дээ....??

Anonymous said...

Тэгхээр дургуй хүргэсэн хүндээ хуванцар гал тогооны комплект бэлэглэж болохнээ :D