Tuesday, March 6, 2012

Гэрийн ажил барагдахгүймөө

Аниа нь сэгсэгнээд л гүйж л байна. Сэлэлтийн 6 удаагийн хичээлд 55 доллар төлсөн ч чүү арай 2 удаа л оролцлоо, хайран мөнгө. 1 удаад нь манайд зочин ирээд таслаад, 2 дахь удаад нь аялан тоглолтонд яваад, 3 дахь удаад нь аялан тоглолтоос ирсэн өдөр таараад, дүйнгэ юм дөнгөж онгоцноос буугаад яаж сэлэх вэ дээ тээ, 4 дэх удаад нь найз ирж дургүй хүргээд, ингээд ер нь миний буруу биш л байгааздээ, хаха, буруу бүхэн бусдын буруу тээ. Тэрч яахав, би эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн болох гээд 1 сард сургуулийн спорт клубын гишүүний төлбөрийг бүхэл бүтэн 4 сараар нь 200 доллар төлсөн гэж байлуу, тээд тэндээ очихгүй хайран мөнгийг зүгээр л үрж байна. Өглөө босохдоо л "өнөөдөр ганц Зумба үсэрчхийнсан, орой ядаж хэд сэлчээд гэрийнхээ халуун усны мөнгийг хэмнээд тэндээ усанд орчхиймсон" гэсэн мөрөөдөлтэй босдгийн. Тээд сургууль ороол, ПиСи ширтээд л гэртээ харих болчих юмдаа, уг нь хүзүү нуруу хөшөөд л байгаа.

Нээрээ гарчгандаа жаажигнии. Маний хичээлээс гадна өөр баахан ажил байх байх.
1. Хүүхдүүдийн эцэг эхийн хурал ээлжлээд л хэдэн өдөр суулаа.
2. Том хүүгийн нүдний шил багадаад гэхийн, нүдний эмчид оочир авлаа, үзүүллээ, дараа нь бас нэг өдөр шилийг нь солиуллаа.
3. Манай пилээтиг 4 ширэмтэй, ээлжээр эвдэрсээр байгаад одоо ганц жижиг нь ажиллаж байгаа. Үүнийгээ янзлуулах гээд л Аагэнт руугаа ярихын, хүн явуулнаа л гэхийн, хүлээхийн, хүн ирээд үзсэн ч солиод өгөхгүй хэд хоног алга болчлоо.
4. Бага хүүгийн цэцэрлэгийн мөнгөний асуудал дуусдаггүй ээ. Анх цэцэрлэгт ороход нь барьцаа мөнгө гэж 500 доллар авсын, тэрийгээ авчих санаатай би 2 удаа мэйл бичлээ, таг. Өмнө нь хөөрхөн Хэйдэнтэй хүүхдээ уулзуулахдаа, надаас бусад эцэг эхчүүд одоогоос 3 долоо хоногийн өмнө барьцаа мөнгөө авсныг тэднээс асууж мэдлээ, гайхлаа, яагаад миний мөнгийг өгөхгүй байгаан болоо гэж. Тээд 3 дахь удаагаа мэйл бичлээ, "надаас бусад эцэг эхчүүд 21 хоногийн өмнө барьцаа мөнгөө авсныг би мэдлээ, юунаас болоол миний мөнгийг өгөхгүй байгаа юм бэ?" гэдэг бүдүүлэг эмэйл бичлээ, тэгсэн харин дараа 7 хоногийн эхээр таны мөнгийг өгнөө гэсэн, бас л алга.
5. Манай машааныг араас мөргөхөд, азаар бид амьд гарч, түргэнээр эмнэлэгт хүргэгдэн баахан шинжилгээ хийсийн. Тэгсэн тэр шинжилгээний мөнгө гэж 500 доллар төл гэсэн билл ирсийн, нааг ЮКэй явахаас өмнөө. Би эмнэлэг рүү яриад "бид азаар амьд гарсан, үхэж ч болох байлаа, бидний буруу огт байгаагүй, би төлж чадахгүй" гэлээ. Тэгсэн өөдөөс "тэгээд хэн төлөхийн" гэхээр нь, би "нөгөө буруутай этгээд төлнө биз, би тэр хүний нэр усыг мэдэхгүй, цагдаа надад хэлэхгүй байгаа, та нар өөрсдийн шугамаараа мэдээд, цаад хүнийхээ даатгалаар төлүүл" гэсийн. Тэгсэн одоо бас дахин биднийг мөнгөө төл гээд салдаггүй дээ. Би болохоор өөрийнхөө даатгалын компанид хүндрэл учруулмааргүй байдаг. Яахав бид шүүхэд хандвал тэр хүнийг олох л байх, гэхдээ бидэнд тийм цаг мөнгө байхгүй тул, шүүхдэх санаа байхгүй л байна. Тэрнээс бид хохирлоо төлүүлмээр л байна шд. Манай машаан төмрийн хогонд ачигдаад, бид өөрийн даатгалаасаа 3500 доллар авсан, дээр нь бид тэрнээс 2 дахин их мөнгө төлж байж, 2003 оны хуучин машаан авсан. Бид харихын хооронд хуучин машаантайгаа байж байгаад яваад өгч болох байлаа. Азаар эрүүл мэндээр хохироогүй ч 7000 доллараар хохирсон байгааздээ. Цагдаа нар тэр мөргөгч этгээдийн мэдээллийг өгдөггүй юм байна лээ.
6. ядаж байхад өчигдөр машааны ардиаторын илүүдэл шингэн ордог хуванцар сав хуруугаа хүргэсэн чинь л хагараад унацан, бүр хатцарсын байлгүй дээ. Өглөө хажуугийн дэлгүүрт байсангүй, нэг засварын газар очтол хуучныг 48 доллараар тавьна, гэрээсээ авчруулна, хүлээх үү гэжийн, тэгьеэ л гэлээ. Яасан үнэтэй муу хог вэ? Тийм савгүй хол явж чадахгүй тул хүлээлээ шд.
7. Нэг найз маань эндээс 3 юм аваад шууданд хийгээдэх гээд нөгөөхийг нь хот орж аваад, шууданд хийсийн байна. Бас нэг өдөр зарцуулцаан.
8. Өөр аахар шаахар ажлууд нэг дор бомбооролдоод дургүй хүргээд байсан, одоо мартчихжээ.

Энэ хагас бүтэн сайнд 3 сарын аялан тоглолтоор Вагга Вагга руу айлд зочлох план байлаа, гэтэл зочлох айлын эзэгтэй өглөө утасдаад "хот нь үерт автаад, оршин суугчдыг нь нүүлгэсэн гэнээ. Гэрээсээ дүрвээд, сургууль дээрээ 2 хүүхэдтэйгээ 4лээ амьдарч байгаа гэнээ". Энэ аялан тоглолтыг эртнээс төлөвлөсөн юмсан, одоо яахуу дээ, дараа очно гэж байхгүй дээ, найз маань сургуулиа төгсөж байгаан, энэ оны 7 сард Монгол буцна, бид ч очиж амжихгүй нь дээ. Монгол буцахдаа манайхаар хэд хононо. Олон улсын нислэг Сиднэйгээр л дамжина шуу даа.

7 comments:

Anonymous said...

Hi, asar busy busguy shuu:)
Olon ulsiin emegteichuudiin bayariin mend hurgeye!
ter 500$-g ni tolchihoo, 100% butsaj ireh bh. Minii Christmas-n uyer emergency-d toldog 540$, claim hiigeed 540$-ee orj irsen shuu.

CHMG

Anonymous said...

Naanaa hotdoo neteer uu yellow pageer uu "pro bono legal service" iimerhuu maygaar haigaad unegui uilchildeg huulichiig olood naad muu etgeediig zad zargaldaad 10-20 myangiig salgaj avaa!!! Olon huuliin kompanuid sardaa todorhoi odroor niited unegui uilchildeg pro bono service gej baidag yum. Student free legal service ch gej baina uu haih heregtei. Ooriin chine case oort chine dor hayj 10 000-aas deesh nohon tolbor ogchihmoor haragdaad baina.

Barimalch

Anonymous said...

Bi heden jiliin omno neg naiziinhaa asuudliig neg huulich deer hamt ochood aytaihan yarij baigaad ovoo unetei huuliin processiig 1 tsag garui yariad unegui hiilguuleed avchij l baisan!! Zuv setgej haritsah ih chuhal.

B

zz said...

yalan toglolt hiih chn ih taalagdaad bn aa..mgldoo ayaln toglolt hj bhimsaan...zundaa xol yavaad l..ovoldoo erdenet darxan orsn shgee..

Anonymous said...

Хаа ч газар адилхан байх юм даа. Ялангуяа орон сууцны нийтийн үйлчилгээний талаар, танай Австралийн орон сууцны сантехник, манай Монголын орон сууцны сантехник хоюулаа яг адилхан.
Гуйлгаж байгаад ирнэ, ирээд чухал царайлна, их ч юм хийнэ (муухай юмтай ноцолдоно, хэр баргийн хүн ойртохгүй ш дээ... нэр хүндээ боддог байх л даа), тэгээд бас нэлээд хөөрхөн их зан гаргана.
Гэхдээ уг хүн нь ер нь сайн талдаа байдаг юм ш дээ, миний л ажиглалтаар (50 жилийн).

Анон-с бичивэй.

Anonymous said...

Сайн уншилгүйгээр пэлээтиг, ширэм хүрээд л коммент биччихэж. shame...

Гэхдээ элдэв явдалд нэг их сүйдтэй санаа зовоод хэрэггүй, нэгэнт болсон өнгөрсөн юмыг шууд хаях политик баримтал гэж зөвлөе ээ...

Анон-с бичивэй.

Anonymous said...

edniih harin yagad iim sonin bdg bnaa manai car space 1 mashin parklaad 3 honovoo tsonhon der n ogtsom uvchin hudluud super tsavugar mashina holdul ged tsas naatsin tgsn zuger holdulchihgui tsagda duudtsan bhin
say genet gert tsagda orj ired yaj ch bsan huni yumand hurch bolohgui illegal gene, hamag zurh am salgalalulad hayachla. hurdan harih yumsan hichel hurdan duusasai l gj bodjiino
australiin hamag yum n baliar unetei hetsuu shu