Жилийн чөлөө дуусаагүй л дээ, би мэджээн уг нь. Гэхдээ блог руугаа нэвтэрдэг нууц үгээ сэргээнгээ нэг поост шахчии даа хөө тээ.
Ингэсийн, сүүлийн үед би нэг л биш ээ, ууртай, уцаартай, нэг юманд санаа зовоод байдаг. Яаг юунд санаа зовоод байгаагаа мэддэггүй ээ. Сүүлийн 2 сар нилээн олон цагаар ажилласан боловч гараас юм гардаггүй дээ. Тэгээд энэ 7 хоногийн 3 дахь өдөр цаг авч эмч дээр очлоо. Гэтэл ердөө 10 асуулттай тээст бөглүүлээд намайг чинь гүн стрээст орсон байна гээд оношлочихов. Тэгээд чи одоо өөрөө гэртээ харьж чадах юмуу? нөхрөө дуудаж гэртээ хамт харь, чи ер нь их муу байна гэлээ, хэхэ.
Эмч намайг яг юу зовоогоод байгааг хамтран ярилцаад дор нь тодорхойлоод өглөө. Би их гайхлаа, иймхэн юмнаас болж би сэтгэл гэдэг эрхтнээ өвдүүлээд байсан болж байна уу гээд.
Тэгээд энэ 2 шалтгааныг тодорхойлж өгчихөөд, дараа нь хэрхэн шийдэх арга замыг зааж өглөө. Ингээд би энэ 2 даалгаврыг гүйцэтгээд, дараа 7 хоногийн 3 дахь өдөр дахин нөгөө эмчтэйгээ уулзахаар боллоо.
Ингээд шалргааныг танилцуулъя.
Нэгдүгээрт. Манай сургуулийн профессор Жон надад маш их дарамт үзүүлдэг байжээ. Тэрний өрөө миний өрөөний эсрэг талд байдаг. Уг нь их тусархуу найрсаг хүн л дээ. Өмнөх 3 жил тэрээр байнга миний багш юм шиг л "мэдэхгүй, чадахгүй юм гарвал асууж байгаарай, би туслахад бэлэн энэ тэр" гээд, манай өрөөгөөр орж ирж яриа өрнүүлдэг байв. Би тэгээд дандаа түүнд байцаагддаг, тэрийгээ ч өөрөө анзаардаггүй байлаа. Гэтэл энэ оны 1 сарын үед би гээнэт нэг юм анзаараадахлаа. Юу гэвэл, Жон надтай ярилцсан зүйлсээ шууд манай багшид очоод хэлчихдгийг мэдэнгүүтээ би Жонтой болгоомжтой харьцаж эхлэв. Учир нь манай багш оюутныхаа тухай надаас биш өөр хүнээс сонсоно гэдэг ямар л олиг байхав дээ. Түүний тухай хэдэн жишээ л хэлье. Тухайлбал, би 2 сард ЮКэй явах боллоо. Намайг хэзээ ирэх вэ гэж асуухад нь би төдөнд ирнэ, гэсэн чинь онгоц чинь яг хэдэн цагт буух вэ гэсэн бололтой, би ч хариулцан бололтоймаа. Би ЮКэй-ээс 5 дахь өдөр ирлүү дээ, тэгээд 1 дэх өдөр сургууль дээр иртэл Жон шууд манай өрөөнд орж ирснээ "чиний онгоц цагаасаа хоцрохгүй, яг 7,30-д Сиднэйд буусан уу" гэхэд нь би анх удаа гайхлаа. Энэ одоо яахаараа миний онгоц төдөн цагт буухыг санаж байдаг байнаа гээд л. Би нөхөртөө төдөнд ирнэ гээд байхад тогтоохгүй, би Сиднэйд ирэхийнхээ өмнөх өдөр дахин захиа бичиж сануулж байж тосуулж байв. 4 сард би багшдаа ч хэлэлгүй, өөр хэнд ч хэлээгүй, бүр төрүүлсөн эхдээ ч хэлээгүй Америк явчаад ирлээ. 5 дахь өдөр онгоцноос буугаад миа царайлцан гар, 10 цагийн хичээлдээ суух гээд яараад гээд би бичиж байсан даа. Тэр өглөө бараг 10 цаг болж байхад би амжиж өрөөндөө ороод, хичээлийнхээ ном дэвтрийг аваад, хичээлийн өрөө рүүгээ гүйх гэтэл Жон өрөөнөөсөө гарч ирээд, бүдүүлгээр миний замыг хааж зогсоод "чи 12 хоног хаашаа яваад ирэв" гэж гуцдийн. Би ойлгоогүй царайлаад "уучлаарай би хичээлээсээ хоцрох гээд яараад байна" гээд хажуугаар нь гүйгээд гараад явчихлаа. тэгтэл өдөр хичээлээ тараад, өрөөндөө дөнгөж орж иртэл, Жон манай өрөөнд орж ирээд "чи хэд хоног хаашаа явчаад ирэв" гээд нөгөө л асуултаа асуув, миний дургүй ямар их хүрвээ. Өөр хэн ч намайг энд байгаа үгүйг мэдэхгүй, сонирхохгүй байхад, энэ Жон одоо хэн юм бээ. 6 сард манай сургуулийн оюутнууд явцын илтгэл тавьдаг юм. Энэ удаа бүтэн 2 өдөр бид ээлжлэн илтгэлээ тавьж шүүмж авлаа. Миний илтгэл эхний өдөр 10 цагт байв. Би илтгэлээ тавьчаад, хурлын танхимыг орхин гарч, өрөөндөө орж ирэнгүүт, Жон манай өрөөнд орж ирээд "чиний илтгэл хир болов" гэж асуун намайг бас пааникт орууллаа. өөрөөр хэлбэл, Жон тэр олон оюутнууд 2 өдөр хуваагдан илтгэл тавьж байхад, миний илтгэл хэдэн цагт тавигдаад дуусахыг сайн мэдэж байв. Би гээнэт дургүй хүрээд, уучлаарай гээд зөрж гараад, жорлон орчоод иртэл, өрөөнийхөө үүдэнд зогсоод намайг хүлээж байв. Намайг өрөө рүүгээ орох гэтэл дахин нөгөө асуултаа асуулаа. Энэ одоо ямар тамтай юм бээ гэдэг бодол толгойд орж ирж, би тэр цагаас хойш аль болох Жонд харагдахгүйг хичээх ч тэр байнга үүдээ онгорхой суудаг тул би жорлон орох, гал тогоо орохдоо яалт ч үгүй түүний өрөөний үүдээр гарч өнгөрдөг болохоор дарамттай санагдаад байсан байв. Багш оюутнууд дундаа ганц хэвлэх машаантай, бид өрөө өрөөнөөсөө хэвлэх товч дараад, хэвлэх машаан байгаа өрөө рүү очиж, хэвлэсэн зүйлээ авдаг ч, миний хэвлэсэн юмыг Жон байнга надад авчирч өгнө. Энэ нь хүртэл дарамт болж эхлэв. Бүх хүн завгүй дээр хэвлэсэн материал хэнийх болохыг таниад эзэнд нь авчирч өгнө гэдэг бол байж боломгүй зүйл л дээ. Өмнө нь би орой 8 цагаас хойш машааны зогсоол үнэгүй болсон хойно ирж хичээлээ хийдэг гэж бичиж байсан. Гэтэл сүүлийн 2 сар би орой ирэхээ больсон шд. Намайг ирэхэд Жон байж л байна. Тэгээд орой миний өрөөнд орж ирээд байцаагаад салахгүй, тэгснээ би 15 минутын дараа явлаа, хамт явах уу гэж асууна, мэдээж би үгүй ээ л гэнэ. Удалгүй 15 минутын дараа дахин миний өрөөнд орж ирснээ Би явлаа баяртай гэж хэлнэ. Ингэж дахин дахин манай өрөөнд орж ирэх нь надад их саад болж байгааг ер ойлгохгүй байх шиг. Сүүлдээ би өрөөгөө дотроос нь түгжээд суучихна, тэгэхээр гаднаас хаалга самардаад амар заяа үзүүлэхгүй. Би тэгээд өрөөнөөсөө гарч чадахгүй, жорлон орж чадахгүй давсаг чанга хүүхэн л болж байна гэсн, хэхэ. Нээрээ ингэж шээс баасаа барьж суух шиг бүдүүлэг шийтгэл байх уу. За за ингээд яриад байвал баахан факт хэлж чадахаар байна.
Өнгөрсөн 7 хоногт манай багш намайг дуудаад "чи зүгээр үү" гэлээ. Би "зүгээр, яасан" гэсэн чинь, багш "Жон чиний тухай их эвгүй юм хэллээ, юу болоод байгаан" гэнээ. Тэгэхэд би Жонд их дургүй хүрлээ. Би яагаа ч үгүй байтал. Уг нь би Жоныг сургуулийн захиргаанд хэлээд сургуулиас хөөлгөж чадна л даа, надад дарамт, сэтгэл санааны хохирол үзүүлсэн гээд. Би гомдол мэдүүлэхэд л хангалттай. Гэвч би тэр хүнийг ажил амьдралаас нь салгахыг хүссэнгүй. Гэтэл тэр өөрөө байдал буруу эргээд байгааг мэдээд, надаас түрүүлж арьсаа хамгаалах гэж, багшид янз бүрийн юм ярьсан байгаа юм. Жон дуугай байсан бол би ингэсхийж байгаад чимээгүй л сургуулиа төгсөөд яваад өгөх байлаа. Тэр өдөр багшид би "Жон хэтэрхий хувийн асуулт асуугаад, тэгээд ч намайг байцааж байцаачаад, танд хов зөөдөг болохоор нь би түүнтэй урт яриа өрнүүлэхгүй, зүгээр л инээгээд сайн уу гэж мэндлээд, өөр юм ярихгүй байгаа" гэлээ.
Гэтэл энэ 3 дахь өдөр эмч энэ асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй. Чи заавал багшдаа энэ талаар хэл гэсэн болохоор нь 4 дэх өдөр багшид эмчийн онош болон, Жоны увайгүй байдлыг бүгдийг нь хэлээд тавьчихсан. Тэгээд багшаас энэ талаар өөр хүнд бүү хэлээрэй, Жоны нэр хүндэд муу, би түүнийг тийм байдалд бүү ороосой гэж бодож байна гэлээ. Гэтэл багш дор нь намайг өөр байр луу шилжүүлэх шийдвэр гаргаад зохицуулаад, ирэх 1 дэх өдөр би нүүдэл хийх гээд сууж байна. Асуудлыг ийм амархан шийдэв. Миний сэтгэл хөнгөрөөд л явчихлаа. Багш маань надад их санаа нь зовсоон "би чамайг анхаарч халамжилж чадсангүй" гээд надад 50 доллар өгөөд, би авахгүй гээд. Манай багш "чи энэ мөнгөөр хамгийн дуртай хоолоо аваад идээдэх" гээд бүр өгөөд салдаггүй, тэгээд өрөөнд нь өөр нэг багш ороод ирэхээр би яалт ч үгүй авцөөн, хэхэ.
2 дахь шалтгаан нь:
Нээх урт болчиж, дараа бичии. Энэ шалтгааныг ч дор нь шийдцэн.
18 comments:
Уншихад нээх урт байсангүй ээ хэ хэ хэ.
Хэцүү юм бэ тээн. Жон Дон энэ тэр...
Гол нь асуудалыг шийдсэн болохоор нь баяртай байнаа.
Er ni tiim noiton hamuu shig humuus aimaar yarshigtai shd ee.Ta hurdhan nuusen ni ch bolj,bagshdaa helsen ni ch bolj
Yamar muukhai hun ve tee, ashgui de asuudal shiidegdsend..........
NB, Canada
chuluu taslaad baihiin ingej helj boloh boluu
Нөгөө аймшгийн кинон дээр гардаг stalker шиг хүн байна ш дээ. Аймаар юм. За тэгээд асуудлаа шийдсэн бол ямай даа. Сэтгэл санааны дарамт хэцүү шүү.
oon, zarim hun chini namaig hen ch toodgui geel yavjiidag baital ooriin gesen stalkertai boltson edr, od yumaa kk.
ter psychitrist ni teed tolborteimu, hed yum be
Тэр Жоом чинь надархуу гар уу үгүй юу гэхгүй юу. Хэ хэ хэ. За тэгээд дараагийн бээгийгээ хурдан оруулаарай гэчүүл Жоом шиг дарамталцан болж таарах уу яадын бол.
Ёооё би бол шууд таны өмнөөс стрессдэж байна шд. Уншиж байхдаа л хүүе энэ ямар ядаргаатай гар вэ. Гадаадад тэгээд гадаад хүн болохоор Гилийн хатан эгч шууд хэлж чадахгүй байсийн байхдаа тэрнээс би лав байсан бол гээл шууд уншингаа эсрэг арга хэмжээ нтр бодогджийно шд кк. Асуудлаа шийдсэн бол ашгүй дээ гэснээс тэр сэтгэл зүйч ямар лагийн тээ. Монголынх бас ингэдэг бол уу нэг очиж үзэхиймсан би сүүлийн үед өөрөөсөө их уйдаад байгаамсан кк. За таны дараагийн бичлэгийг хүлээжийя кк аймар хүний хэрэгт дуртай
Huuye bi heed ehelsiimuu geed l buun bayar bolov. Ter muu gaj donton chamd sanaatai baijdee tsaashid bolgoomjtoi baigaarai
bi daraa ni yum yrih geed irwel dund huruu uguul oijogo te genee yadiin hehe
Bi bas setgelzuichid handdag ch ym bil uu? oirdoo aimaar stresstei bnaa, stresstheer anhaaral tuvluruhgui, anhaaral sarnihaar ajil deereee (turshilt) aldaa agrgaad bh ym. Aldaa garah tusam tugsult maani hoishlood bhiin. Turshilt butelguiteh tusam terendee dahiad l stressthiin, hetsuumaa.
Өө наадах муу чинь харин ёстой даварцан муу гар вэ. Эртхэн хэлэх ёстой юм байна л даа. Манай монголчууд их хээгүй хэнэггүй баргийн юманд за яахав за яахав гээд өнгөрөөгөөд байдаг их буруу юм байна. Ёстой мэдэж авууштай юм байна. Наадах чинь хараажаар гаж донтой гар байна л даа. Харин багш чинь ашгүй ямар сайн хүн бэ? Болж дээ та минь тэгээд сэтгэлийн дарамтнаас ангижирсан бол одоо гялалзаад байгаарай.
Australi ch bas yavdaltai gazar bainaa. Ug n eldev bagsh ene ter ochuuhen asuudal gargaval ter dor n ajilaas n haldag tom arga hemjee avdag zarchim gadaadad uilchilmeer l yum. Yur n ted eldev yum demiirvel shuud egts shuluuhan haruigaa heleed tiim iim geed oilgoltsvol tsagand hemnelttei baih gehdee nuuj baigaad bayr hurgey!
Яахав дээ. Чи Жоныг ойлгоогүй байж болох юм. Австралид тэр тусмаа боловсролын салбарт хүнийг стрестүүлээд байдаг гэхэд хэцүү л юм. Манайхан өөрсдөө их сонин хүмүүс ш дээ. Өөрийгөө майр мундаг өө сэвгүй лаг хүн гээд бодцон хүнийг өөрийнхөөрөө дүгнээд ааль хэдийн сайн муу гээд дүн тавьцан байдаг шүү дээ. Түүнээс Жон нээх чиний мууг үзэх гээд л чамайг чадах гээд яваад байна гэдэгт итгэхгүй байна. Чи тэрнээс болоод майр стресдээд нөхрөөрөө авхуулахдаа тулсан гэхэд бүүр итгэхгүй байна.
Ter John asuuj shalgaadag l yum baij. Harin ter bolgonoo bagshid chini ochood yariad baihaaraa yadag yum bol... Just to have a conversation yum bolov uu. Manai endhiinhentei adilhan chalchaa, hov yarih durtai uls baidag yum bolov uu. Negend ni gants yum helehed l margaash ni bugd medsen baidag uls. Irelanduud ene zangaa, manai culture gedgiisht. Hov yarihaas gadna bas ih hovch uls baidgiisht, ed nar. Nuuren deeree ineej, Thank you gechiheed l, managert shuud e-mail-dene shuu dee. Saihan garuud oo, bas tegj baigaad.
huuh blogooo butsaagaad neetsen bshdeee yamar goyiiin, neesen boluu yasan bol geed orj irsen chin yumnuud bichtsen bhaar ni yamar ih bayarlavaaa,
Sain bnuuu hehe bayarlaad mend ch medku baahan yum saraachchilaaa, tanii blogiig sayhan olood suuliin hed honog buh bichlegiin unshaaad zondoo ih erch huch avjagaaa shine nerguimaaa bnoooo
urgeljluuleed bicheed bgaarai :))
аягүй нэргүймаа гээл бичсэн чинь гүүгл аккаунтын нэр нь гараад ирдийн бээшд
Post a Comment