Ааруул
идмээр санагдаад болдоггүй олон сар боллоо. Тээд тэсэхээ байгаад монгол
руу захьлаа. Монгол шууданд хийчихээр 14 хоногт 2 кг ачаа 53000
төгрөгөөр Сиднэйд иржээн. Хүмүүс блогтоо ааруулын зураг оруулаад эмзэг
сэдэв хөндөөд байдгийн, би ч гэсэн нэг гайхуулаадхии. Өнгөрсөн жил
монголд очиход нэгэн блогчны өгсөн ааруул амттай байсан шүү.
Гэхдээ чи хэдхэнийг өгсөн шүү гээд балайраад байвал, кк.
Нэг өдөр би "борцтой будаатай цай уухымсаан" гээд санаа алдтал, нөхөр "тээд хийгээд идээч дээ" гэнээ. Өнгөрсөн хагас сайнд махандаа яваад, борц хийгээд, өнөөдөр борцтой будаатай цай уув. Борц хийгээд ч гэж дээ, нөхрийгөө гуйж байж хийлгээд, кк. Би "амьдралдаа борц хийж байгаа хүн хараагүй, яаж хийдгийг нь мэдэхгүй" гэж мэгэж үнэн худал хэлж байж хийлгэлээ шд. Хэдхэн хоноход ингээд дороо л хатчихдгийн байна шд. Нээх олон улирал дамнуулаад хатаах юм байх гэж бодсон чинь. Борцоо идэж амжихгүй монгол явчхийм байх гэсэн үгүй юм байна хө.
Энэ цөцгийгөөр хайлмаг хийдгийн, үзэм нэмж байгаад. Хийдэг ч гэж манай нөхөр л надаа хийж өгөхгүй юу даа. Би бас хайлмаг хийж байгаа хүн хараагүй тул яаж хийдгийг нь мэдэхгүй гээд дээрх үгээ давтанаа. Манай хадам ээж хөдөөнөөс өвөл болохоор хайлсан тос, хайлмаг энэ тэр явуулдгийн. Тэрнээс манай ээж борц, хайлмаг хийдэггүй тул би яаж мэдэх билээ дээ.
Багад манайх хөдөө байхад ээж боорцог хийдэг байсныг санадаг юм. Ухаан орсноос хойш боорцог хийгээгүй тул би бас сураагүй байхгүй юу. Дунд ангид манай ангийн 40 хүүхдийн 20 нь орон сууцанд, 20 нь гэрт амьдардаг байв. Бид нар ангидаа боов боорцог авчирч наймаа хийдэг байлөө. Орон сууцны хүүхдүүд дэлгүүрийн боов авчирна. Гэр хорооллынхон боорцог авчирнаа. Дэлгүүрийн нэг боов гэрийн 3-5 ширхэг боорцогоор арилжигддаг ханштай байлаа гэж. Нэг хэсэг тэгж наймаалцаж байснаа, сүүлдээ ичээд больчихсон.
Австрали гурилан идэх юм муутай. Талх бол ёоз ёозоороо ч боов шоов байхгүй ээ. Нээх нялуурсан тоорт, жигнэмэг, кекснүүд байдаг юм. Би бол Өгөөжийн эсвэл талх чихэр эдрийн боовнуудаа санаастай. Нөхрөө нэг сар шалж байж ганц хил боорцог хийлгэж идлөө. Чаддагийн байж хийгээд өгчихгүй, нилээн унжсоон он. Ээж багад "боорцгийг яавал ч билээ буруу хийвэл боорцог буудна" энэ тэр гээд айлгаад байдаг санаад ороод, нөхөртөө "боорцог хийж чаддаггүй хүнд боорцог нь уурлаад тостой тогооноосоо үсэрч гарц ирээд духан дээр нь наалддаг шд" гэж гөрдөж байж 2 хоног боорцог идлээ шд, кк.
Манай нөхөр тас хөдөөнийх болохоороо боорцог, хайлмаг, борц хийж өгөхийг надаа зааж өгчихөөд, үүнээс хойш өөрөөө хийж идэж бай гэж их хатуурхсан гэхгүй юу, хаха.
Ёоо нэг мэдсэн, идэхээс өөр эрдэмгүй мангас шиг өөрийгөө их буруугаар ойлгогдохоор биччихиж (үнэн нүүр царай чинь биддээ. Сурв). Би заалгасан гэж байгааг анзаарна уу, гэхдээ сурцан гэхгүй байнаа, кк. Над шиг боорцог, хайлмаг хийж чадахгүй хүн зөндөө л байгаа байлгүй дээ (худлаа хань татахаа болиорой. Сурв). Яг хамт амьдардаг ээж эмээ нь боорцог хайлмаг хийхгүй бол сурах боломж байхгүй л юм байна, миний жишээгээр.
11 comments:
Боорцог, борц, хайлмаг хийж өгдөг нөхөртэй хүүхэн чинь хаана ч амьдарсан алзахгүй нь байна ш дээ. Автрали бас талх муутай газар уу? Британи, Америк бас тийм ш дээ.
хөдөө гарвал та хоёр алзахгүй л юм байна .. нөхөр нь галаа манаад л .. эхнэр нь адуугаа манаад л ..
За би тас хөдөөнийх биш ч гэсэн бүгдийг нь чаднаа гээд онгирчий хэхэ. Аа харин борц чинь өмхийрөхгүй байна уу? Австрали чинь халуун газар ингээд өлгөсөн мах муудчихмаар юм. Жаахан амт орсон, хуршсан махыг би бол идэж ёстой чаддаггүй ээ.
Neeree Americ unen gurilan buteegdehuun muutai. Donut geed boon chiher bolson, cookie gesen bas hunidehiin argagui nyaluun. Ene talaaraa gadaad ornuud adilhan umaa.
Ter aaruulnii zurgiig haraad aimaar ataarhav.
Aaruul yamar goyo haragdaj bna aa...Bur borts idmeer sanagdchihlaa..
Yamar sain nuhur ve? Ingeed goyo hiigeed ugdug.......
NB, Canada
Peakfinder-buruu oilgogdohoor bichsenee zaschlaa. Talh saitai, boov shoov baihgui ee geh geed
neg l ih boovsog humuus zugeer. bi bol gedes dotor mah shul geel yavchina shudei
Tsutsgiiguur hailmag hiideg argaa zaaj uguuch, hailmag idemhiisen gej heden sar muruudsii shdee, shn hailmag hiij idyee. ta joriig n oruulaach
Лхагва-хайруулын тавгаа халааж байгаад цөцгийгөө хийгээд, хутгаад байна, шар тос нь явгарахаар өөр аяганд юүлж аваад, тосоо хутгангаа элсэн чихэр гурил үзэм хийгээд хутгаад л байна. Байнга л хутгах ёстой юм шиг байгаан. ингээд гурил нь болохоор гаргачихна. Ингээд л болоо. Гэхдээ би ганцаараа хийсэн чинь хайлсан нийлсэн бус бутарч унасан л юм болцыншд
xun gadaadad amidraxaaraa yag ingj mgl yumnuuda hj iddiin shg bgan..
bi bs yogurt, suu 2r tarag burj uudag bsiin..budaa agshaagchin dotroo talx baridag bsin :)
Ямар гоёиймбэээ ёстой гоё харагджийнааа
Сая хичээл эхлэхэд найзуудын авчирч өгсөн ааруулыг хадгалаал жоохон жоохноор нь идээд байгаа кк,
Австрали руу бол ээмэр удаан явдын байнөөө Кореа бол амар 2-3 хоногт л гэрт хүрээд ирдийн, байж байгаал ааруул захиж эрхлийшд кк.
Борц бол бас гайгүй байгаамаа ааруул боорцог л аягүй санадийшд, ялангуяа бооорцог дотуур байрнаасаа гаруул хүн амьтнаар заалгаж байгаад (над руу бас уурлаад буудчихвийдээээ кк) нэг гоё хийж идэхиймсөөн хэхэ
Post a Comment