Thursday, September 27, 2012

Хуримаа хиймээр байна

Өмнөх бээгий дээр 2 ч хүн Хуримаа хийнэ гэсэн бээгий хаачив гэж сураглажээ. Тийм бээгий би хийсиимөө. Гэхдээ дараа нь мангар санагдаад аваад хаяцын. Сэтгэгдэлд хариулахад ийм л байна даа гээд энэхүү бээгийгээ дуусгаюуу гэж бодон яг дуусгах гэж байтал ер нь болий гэдэг санаа харван орж ирээд дотор хүн наадхаа чаачаачээ гээд байхаар нь чадахгүй ингээд бичээд л өмнөх бээгийгээ чаая гэж шийдэнгээ бас нэг коофии гэдэг умдаанаас тамшаалан суухын ялдамд хүүхдүүд рүүгээ муухай хараастай, өөрийн ком кирил үсэггүйн зовлонг амсан нөхрийн комын нууц үгийг зөн билгээрээ олон энэхүү бичлэгээ хииж байнаа гээд хартал ямар урт бас утга төгөлдөр бус өгүүлбэр байгаам дээ энэ күүкэн чинь гэж өөрийгөө хажуунаас харан өрөвдөн бодлоо ч гэх шиг. Юу биччихвээ би чинь гэж хараад дэлиит хийвэл чиний л нэр төрд хэрэгтэй байх гэж би өөртөө хэлсэн ч дотор хүн энэ удаа дииллээ, чаа чаа гэнээ, хаха. Митрэл нь хөдөлж.

За өмнө нь ийм хэдэн өгүүлбэр биччээд авцан байнаа. Үүнийг 4 хүн бас уншшсан байна. Гэхдээ мундаг хүмүүс бол далд хийцний дараа ч олоод уншсан байлгүй дээ.

Хуримаа хиймээр байна. Үнэнгээ л хэлж байна.
Манайхан ер нь хурим хийдэггүй юм байгаан. Манай ах нар болон дүү хурим хийгээгүй. Хамаатнуудаас цөөхөн хэдэн хүн хурим хийсэн ч салсан байдаг юм.
Би бас хурим хийгээгүй шд. Хуримын ордонд ч орж үзээгүй. Бүүр хадам талаараа гуйлгаагүй өөрөө маажигниж очоод сууцан хүн шуу даа. Манийг 20-той байхад улс орон зах зээлд шилжээд, юун хуримтай манатай, бүх нийтээрээ хоосон хонох шахуу каартын бараатай хүнсний хямралд орсон байсан үе. Тэгээд маний үеийнхнээс хурим хийсэн нөхөд их ховороо, одоо хараад байхад. Би чинь бас эмэгтэй хүн, цав цагаан хуримын даашинз өмсөж үзмээр байна шд. Монголд хариад хуримаа хийе гэхээр манай нөхөр "нээх олон хүүхэдтэй, хөгшин хүүхэнтэй хурим хийхээсээ ичээд байна" гээд байгаан, хаха.
Балжинням, Дашнямтай өдөр гэхгүй ээ, зүгээр л нэг жирийн зуны өдөр, хуримын ордон хоосон байдаг үед нь гоё палааж өмсөөд, нэг зурагчин хөлслөөд хүүхдүүдээ тойруулж зогсоож байгаад хэдэн зураг даруулаад, хаан сүйх хатан сүйх солилцоод, бусдыг дуурайж Сүхбаатарын талбай, Зайсан толгой дээр гараад, хэдүүлээ нэг эрстраанд хоол идээд болоо гэж бодоод байгаа. Цомхон хурим, бусдад биш зөвхөн өөрсөддөө л зориулсан.

Таанууд юу гэж боджээн? миний талд уу? нөхрийн талд байна уу? кк.

22 comments:

Тэмээчин бүсгүй said...

Таны талд ш дээ. 100 хувь шүү.

Харин ч одоо чинь 2,3 хүүхэдтэй болж байж хурим хийдэг болчихсон байна. Бүр гоё.

Тэгээд ч хэн юу хэлэх нь ямар хамаа байна. Танай гэр бүл аз жаргалтай байвал болоо ш дээ.

Намайг хоёр гараа, хоёр хөлтэйгээ хамт өргөж дэмжиж байна гээд нөхөртөө дамжуулна уу.

Anonymous said...

He he he, bi ch gesen yag adilhan. Uhsen baas hurimaar yadiin. Manai naiz huuhniig guina geed hadmuud ni ireed eej aabd ni torgo ugsun gesen. Daraa ni ter torgoor ni eej ni deel hiigeed umschihsen chini manai naiz huuhnii duu ni "Egch ee, ene unuu taniig hudaldaj absan daabuu sh dee, yamar haragdaj baina" gesen gesen, kkk. Jaahan zebuunduu helsen l bolohoos unen ug helsen baigaaz dee, kkk. Ter muu daabuu ni neg muu gurab dorbon metr uiten huayr, kkk.

Ugui odoo teed guilgand ni house, lexus ugsun bailaa bailaa geed ene chini odoo neeree ih l muuhai baigaaz dee. Ariljaa naimaanii heregsel bolchihood "biye uneleed" ain, kkk.

Gehdee buu medee buu med, bi lab 3 beree guij hurmiig ni hiine l gej boddii sh d.

Damdaa

Anonymous said...

Bi huuhdee gargasan hoinoo hiiseen. Zuvhun 2 taliin aav eej, duu naraataigaa hiisen goyo yum bilee. Tsomhon bas dursamjtai.... Hurimaa hii hii........

NB Canada

Bayana said...

хэн хүнгүй хуримаа хиймээр байна шүү дээ. Ирэх жил хийх санаатай байна. гэснээс хурим хийвэл уриарай. ккк

soulmate said...

чи хиймээр л байгаа бол бандан тас шдээ. хийх л хэрэгтэй.

би бол хувьдаа хуримын талаар ямар нэг сайхан төсөөлөлгүй амьтөөн. Өөрийнхөө хуриман дээр ч баярлаж мэдэлгүй л өнгөрөөцөн, тал талын ээж аав л хий хий гэхээр нь хийцэн чинь шал ядаргаатай санагджийж билээ.

Танай гэр бүлийн хувьд нэг хөөрхөн ёслол болгоод хүүхдүүдэд ч дурсгалтай, чи ч мөрөөдлөө биелүүлээд, гоё юм бишүү. Нөхөр зөвшөөрөхөөс өөр сонголт үлдээгүй гэж ойлгогдож байна :р

mongolbusgui said...

Bi tsomhoon hurim hiih bodoltoi yawdag. yag ger buliihneeree tsomhoon hurim hiivel zugeer shdee. harin Korea-s yawahaasaa umnu Studio orj hurimiin album hiilgeh bodolto bgaa, yanz buriin tsagaan daashinz solij umsuud goyo album hiilgenee.

mongolbusgui said...

Yaadiin goyo hurim hiihed, er n hurim hiih n zuv sanagdaad bdg ym.

Гуталчин said...

dalain ereg oirhon baival hurimin plati prokatlaad ochij zurgaa avhuulaarai. dalai ereg deer avhuulsan hurimin zurag ih goyo haragdaad bdin hehe.

hurimaa hii hii, blogchin anduudaa uriarai. shaagildaad l ochno shuu bidnuus

Aamregled said...

хуримаа хийх л хэрэгтэйштдээ .. дахин дахин гэрлэх гэж байгаа биш .. ганц л гэрлийшт..
би харин хурим хийх хүнээ яаж олхуу

zz said...

нөхөр бас муухай хэлсэн байна шүү. Өөрөө бол хөгшин биш тээ, хөгшин хүүхэнтэй л хурим хиймээргүй байна хэхэ

Хурмыг Монголд бол 2 хүүхэдтэй ч хийдэг ш дээ. Би хүүхдээ 5н настай байхад хийсэн чинь ажлын эгч нар гоё юм байна хийнэээ гээд байсан

alice said...

Xexexe. yostoi xelj medexgyi yum aa. Bi l lav odoo xiivel Modon xurim xiix xugatsaa boltson bna lee sh dee. Nuxriinxuu gergii ni bolood 10 jil boljee. Bi anx xiine gdg bsan, manai xyn ygyi geel. Tegsen chini odoo manai xyn xiie geed bi Ygyi gdg bolchixson. :p

Aamregled said...

алес хийнэ гэжийгаа дээр нь хийгээчээ

miracle said...

Шууд л атны талд шд кк ер нь эмэгтэй хүн болгоны хүсэл амьдралдаа нэг л удаа хуримаа сайхан хийх байхаа кк. Яг таны бичсэн шиг хурим ер нь зүгээрээ кк. Тэхгүй бол ер нь нүсэр хурим дээр чинь хөөрхий хуримлаж байгаа хүмүүс нь ядарч дуусахын байна лээ

Anonymous said...

Yamartai ch unshih gej ih l horhoisson bichlegiig tavisand. Gyalailaa. Hurimaa hiih ni zuv shuu ger buliin nadin dursamjtai uil yavdal shdee. Heden huuhdee hutluud ger buleeree hurimaa hiivel buur goy bishuu. Harin maniusdaa zurgaa tavij uzuuleerei dee zer zevseg hemeegch huuhen guai mine kkk.

edna said...

хурим хийхийн гол утга нь өөрсдөө сайхан дурсамжтай, гоё зурагтай үлдэх л юм билээ. хөгширсөн гээд хийхгүй бснас гэр бүлэрээ ч хамаагүй хийсэн нь дээр бхаа.

Anonymous said...

Manai nohor namaig hurimaa hiie geed l bdag um, bi bolohoor ugui geed. Yag tanai nohor shig "hogshin huuhentei hurimaa hiij tumnii doog boloh nuu" gedeg umaa. Tanai nohor bid 2 gej 2 "umtai" humuus bna u, ugui u? -))

Nogoohon said...

Би бас хурим хийж үзэх юмсан.

nomin said...

Монголд зөндөө л хуриманд очиж үзсэн. 1-2оос бусад нь үнэндээ таалагдаагүй, 2 тал нь эд хөрөнгөөрөө, танил талаараа уралдаад байгаа юм шиг мангар санагдаад байдаг байсан. Тэхдээ энэ жил хөдөө нэг хуриманд очсон чинь хуримлагч бүсгүй маань хаана, хэнүүстэй хамт хийх нь хамаагүй гол нь аль болох олон хүн цуглуулж тэдний ерөөлийг авах нь чухал байдаг, хүний амьдралд ерөөл дутах үе байдаг юм гэсээн гэхээр нь нээрээ ч тийм юм уу гэж бодов.

Nerguibaatar said...

Bi ch gesen chinii tald 2 garaa urguj baina. Olon huuhedtei, hugshin uvgun gej gololgui hurimaa hiiye gej guij baihad chini, yasan biye-ee tooson uvuu ve.

ZAYA said...

Бидний үе чинь нэг тийм өлөн зэлмүүн, юун хрим найр манатай ккк,
Гэхдээ хийх юмсан гэж хаяа боддогийн ш дээ, гэр бүлийнхээ хүрээнд хүүхдүүдээ тойруулаад, зүгээр ш дээ.
Бодож байгаад хийх нь зөв өө,

suihee said...

Yadgiin hurimaa hiihed. alt ni ch biluu mungu ni biluu hurim hiideg dee gerleed udchihsan humuus. Tegeed l asuudalgui sh dee. Yun hugshin olon huuhedtei huntei hurimaa hiihiin gedeg bol utgagui. Ter nuhruus bolj l iim bson bhaa

suihee said...

Yadgiin hurimaa hiihed. alt ni ch biluu mungu ni biluu hurim hiideg dee gerleed udchihsan humuus. Tegeed l asuudalgui sh dee. Yun hugshin olon huuhedtei huntei hurimaa hiihiin gedeg bol utgagui. Ter nuhruus bolj l iim bson bhaa