Thursday, September 27, 2012

Зүгээр л

дахиад ганцыг шахчии эдр.

Стрээстэй байхдаа миний бие өвдөөд байлаа. Эхлээд ханиад хүрэв, хэд хоног. Ханиад алга болтол 20 жилийн өмнө нэг удаа өвдөж байсан өвчин тусав. Тэр үед ингэж аймаар өвдөж байснаа санахгүй байгаам. Энэ удаа тэгсэн яаасан, хэвтэж ч болохгүй, сууж ч болохгүй, зогсож ч болохгүй алингаа алдан нэг бүтэн сайны үүрээр огцом өвддөг гэнээ. Тэгээд би угаасаа өвдөөд байгаа хүн босчлоо. Бусдыгаа сэрээгээд яахав гээд шүдээ зуулаа, цаг өнгөрдөггүй. Яршиг ганцаараа машаанаа унаад эмээржинсии ордог юм билүү гэж бодлоо, тэгснээ "нөхөртөө бас эрхэлж янгуучилбал зүгээр" гэдэг зөвлөлгөө уншсанаа саналаа, хаха, тэвчлээ тэвчлээ, өглөө болголоо. Өглөө хүүхдүүдээ босгочоод, нөхрөөрөө эмнэлэг хүргүүлээд буцаалаа, эмнэлэг дээр дор хаяж 6 цаг хүлээхээ мэдэж байгаам чинь. Тээд эмнэлэг дээр амандаа ёолоод хүлээгээд байлаа. Үнэхээр л цус алдаагүй бол эсвэл түргэнээр ирээгүй бол оочирлохоос өөр арга байхгүй. Тэгж тэгж нэг юм шинжилгээ өгөөд, хариу нь ч дороо гарчих юм, эмчээр эм бичүүлээд өөрийгөө авахууллаа. Тээд бичиж өгсөн 2 эмийг нь авах гээд аптээк орсноо, хэд хоногийн өмнө хамар битүүрээд байхаар нь эмчээр бичүүлж авсан хамрын дусалаа хамт авъяа гэчихлээ. Би үнэхээр ёолж мөлхөж байсан тул тооцоо хийхдээ аль эм нь хэдэн доллар гэдгийг анзаарсангүй, аптээк дотор нөгөө 2 эмээ задалж уучихаад, харилаа. Эм уугаад 3 цагийн дараагаас өвчин намдав, ямар хурдан юм бээ гэж баясаад авсан эмийнхаа тооцоог хартал юу вэ нөгөө муу хамрын дусал чинь 50 байвал яахуу, яахуу даа буцаанаа гээд л гарлаа, ямар ч эмийг аптээкаас аваад гарсан л бол буцдаггүй гэнээ. Ингээд өвчинд шаналсан хөөрхий охин аймаар үнэтэй хамрын дусалтай болжээ. Австрали доллар чинь Амеерик доллараас чанга шүү дээ. Ингэхээр стрээс гэдэг бол хүнийг алдаг юм байна даа. Хэрэв би стрээст ороогүй бол иймэрхүү өвчин тусахгүй байсан гэдэгтээ итгэлтэй л байна зүгээр.

Би чинь нүүцэн шдээ. Өмнө нь 3 давхарт баахан ази болон халтаруудтай байсан чинь одоо 7 давхарт баахан цагаануудтай хамт байна даа. Энэ сургууль одоо биднийг арьс өнгөөр нь ялгаж суулгадаг байсан юм байхдаа гэж гайхав, сонин л юм. Өмнө нь 5лаа нэг өрөөнд суудаг байлаа. Өрөөний хятад болон непал охин хөлдөж үхчих гээд, би бүтэж үхчих гээд хэцүү байдаг байв. Тэд нар халаалтаа залгаад, бүх цонх хаалгаа хаагаад сууна. Би бүгчимдээд толгой өвдөөд эхэлнэ. Одоо бол нэг цагаан хүүхэнтэй 2ланхнаа. Нөгөө хүүхэн маань 7 хоногт нэг удаа л ирдэг гэхээр би бараг ганцаараа гэсэн үгээ.

Стрээсээс гараад эргээд хартал би юундаа тэр нэг хүүхнээс айгаад байснаа үнээр их гайхаж байнаа. Тэр үед би үнэхээр аймхай болчихсон байсан. Нээрээ бүх зүйлийг эртнээс зогсоож болох байтал айсандаа юу ч хийж чадахгүй л байсан байгаамдаа. Бас Жон. Хэрэв надаас өөр хүн бол Жоноор бичсэн юмныхаа алдааг засуулаад ашиглаад ашиглаад явчих байсандаа. Жон надад хэзээ ч үгүй гэж хэлэхгүйг би мэдэж байна лд. Гэтэл би яаж байна? Сараг төгсөөд явснаас хойш бүх л цаасаа хармаанаасаа мөнгө төлж алдааг нь засуулах жишээний. Хэдэн сарын өмнө хэдхэн хуудас пэйпэрийн алдааг өөрийн 150 доллараар засуулав. Одоо бичиж байгаа юмаа дуусахаар бараг 4000 доллараар эдитинг хийлгэх ханштай байх шиг. Надаас сэргэлэн хүн бол Жоныг үнэ төлбөргүй ашиглах байх даа. Би бол тэгж чадахгүйм блээ, хэхэ, хохь нь шд, тиймхэн юм ашиглаж чадахгүй гэвтэж тээ.

За тэр ч яахав. Энд өвөл дуусаад урин хавар ирээд гэгэлзэх гээд ч байх шиг, хаха. Шөнө унтахдаа 2 давхар хөнжилтэй, өдөр гэртээ зузаан хувцсан дээрээ нэг хөнжил өмсдөг байсан үе өнгөрөөд байна. Өвөлжингөө би дугуйдсан. Сая 9 сараас дугуйдахаас залхаад банзал өмсөөд хормойгоо намируулаад алхаад, өө бас үсээ намируулж байгаа, кк. Банзал өмсмөөр санагдаад байх нь дугуйдаж мөнгөө хэмнэхээс илүү сэтгэл ханамж өгөөд байна хөөе. Ер нь байнга өмд өмссөөр байгаад банзал өмсөх хүсэл өөрийн эрхгүй төржээн. Ингэхэд эрчүүд байнга өмсдөг өднөөсөө уйддаг уу таанууд. Үнэнгээ хэлээрэй. Хүн бол уйдах л ёстой, онол ёсоор, хаха. Энд би банзал өмссөн 2 эрэгтэй хүн харсаан. Мэдээж шотлаанд банзал биш, миний өмсдөг эрээн даавуун бнзл л байлээ. Банзал өмссөн эхний өдөр л нөгөө муу Жон "чи банзал өмсөөд, өнөөдөр дугуйдаагүй юмуу" гэж гуцсийшүү. Миний хөдөлгөөн болгоныг хянадаг байжээ. Энэ Жоны нэр хүндийг бодоод зарим үйлдлийг нь би бичээгүймаа, зарим үйлдэл нь сээксуаал хараассмэнт ч гэж хэлж болохоор л доо. Нээрээ би өвөлжингөө 7 хоногт 3 удаа усан дотор дасгал хийсэн. Одоо дугуйдахгүй байгаа болохоор энэ дасгалаа үргэлжлүүлээд байнаа. Манай сургуулийн жимд 14 хоногт 25 доллар төлөөд хязгааргүй орж болно, усан сан, янз бүрийн бүжиг зумба ёог бие хамгаалах урлаг энтр. Би ядаж 3 удаа усан дасгалаа алдахгүй гэж их ч хичээж байна даа. Гэхдээ заримдаа 1хэн удаа явнаа. Ямар ч байсан энэ тээмпээрээ монгол явтлаа үргэлжлүүлнээ гэж өөрийгөө шахаж байгаа.

Өчигдөр Дамдаагийн блог руу ороод хэзээний ч юм нэг бичлэгийг харлаа. Дамдаа "би 95 наслана, 73 насандаа тэтгэвэрт гарнаа" гэсэн байнаа. Гэтэл би хэзээ ч билээ дээ "би 80 хүртлээ новширноо" гэж байснаа өнгөрсөн жил ээжийнхээ нутаг Булганы Тэшиг ороод танхай эмээ маань 107 насалсныг мэдээд новшрох насаа сунгаад "би 90 хүрнээ" гэж бүлтэрч билээ. Дамдаа аавынхаа талаар би ээжийнхээ талаар баримжаалж насаа тооцоолсон байгаам. Хэрэв хүмүүс эдгээрийг уншсан бол Гилийн хатан Дамдаагаас санаа гусцан мэт айн, хэхэ. Ийм адилхан сэтгээд байхдаа яахуу дээ тиимаа, хэхэ. Күйэ ер нь Дамдаа надаас санаа авсан байна уу гэж пааблиш хийсэн он саруудаа шалгаж үздийм билүү гэж мэдрэлтээд байгуул, хаха.

Энэ гэрийн нээт майр удаан юм бичиж болохгуйм, дараа уулзий, кк

7 comments:

Unknown said...

"Ингэхэд эрчүүд байнга өмсдөг өднөөсөө уйддаг уу таанууд. Үнэнгээ хэлээрэй. Хүн бол уйдах л ёстой, онол ёсоор, хаха."

Үүнд хариулт өгөхөд миний хувьд бол үгүй. Өмсөж болохоор, цаг уурт тохирсон байвал тэгээд болоо. :-)

Aamregled said...

жон таньд хайртай байсан байна .. магадгүй тэр бэлгийн гаж донтон байсын болвуу хаха

zz said...

harin tn..magadgui Jon chamd taltai bsn bhaa

Awesome said...

Шинэ блог нээлээ. Зочилж байгаарай.

peakfinder said...

Яасан үнэтэй хамрын дусаалга вэ тэр чинь? Австрали ер нь айхавтар үнэтэй газар бололтой. Манай эндхийн эрчүүд заримдаа килт өмсөөд өмднөөс уйддаггүй юм шиг байна лээ.
Би бичсэнээ хүнээр хөлстэй засуулдаг бол балрах юм байна л даа. Энд бол хамт ажилладаг найз нөхөд тэгээд дарга гэсэн дарааллаар засаад л өгдөг юм хөөрхийс.
Би ч нэг их урт наслахгүй юмсан яаж ийгээд хар хүнийхээ өмнө орох юм шүү гэж аминчирхан боддог ш дээ, аймаар байгаа биз..

Anonymous said...

Хөлсөөр бичсэн юм аа засуулдаг гэсэн чинь юу гэсэн үг вэ?
Муу сурдаг юм уу хаашаа юмб, эсвэл дандаа онц авах гэж залвддаг юм уу?

LuZa said...

ene muu estreees chini harin bie ovtgood b.diim baishd