Monday, October 1, 2012

Хөрш афган

Манай хажуу байранд афган айл байх. Нөхөр нь ажил хийгээд эхнэр нь гэртээ хүүхдүүдээ харна. Том хүү нь сургууль явна, бага хүүгээ гэртээ харна.

Манай бага хүү сургуулиа тараад хэсэг сургуулийн хашаан доторх тоглоомын талбайд тоглоно. Тэр афган хүүхэн том хүүгээ сургуулиас нь авангаа бага хүүгээ тэнд тоглуулна. Тэгээд бид хүүхдүүдээ тоглох хооронд хэдэн үг солиноо.

Тэрээр их сайхан ааштай, яриа хүүхэн байдаг юм. Тэднийх 1992 онд австралид ирж суурьшсан байгаа юм. Хамгийн анх тэр хүүхний аавынх нь ах дипломат алба хашдаг байсан тулдаа Австралид ирж суралцаад, тэр чигтээ эндээ иргэн болж үлджээ. Тэр ах нь өөрийн эхнэр хүүхдээс гадна, дүүгийнхээ гэр бүлийг бас татаж авчирч. Ингээд манай хөрш насанд хүрээгүй байхдаа австралид ирж иргэн нь болжил дээ. Тэр үед Австралийн иргэн болох их амархан байсан байгаан. Одоо хууль нь жил ирэх тусам чангараад л байх шиг. Намайг ирсний дараа хүртэл хуулиа өөрчлөөд авсан шүү. Хөршийн аав ээж 10 хүүхэдтэйгээ 1992 онд эндхийн иргэн болжээ.

За би гол хэлэх юмаа бичье. Хөрш маань лалын шашинтай. Эдний ах эгч дүү 10 хүүхэд нь австралийн иргэн болсноосоо хойш бүгдээрээ эхнэр нөхрөө Афганистан явж олж ирсэн байгаа юм. Надад энэ их гайхалтай санагдлаа лд. Жишээ нь, хөрш хүүхэн насанд хүрээд, боловсрол олж аваад, одоо гэрлэх боллоо гэх үедээ, Австралид хэд хэдэн гэрлэх санал авсан мөртлөө татгалзан, заавал Афганистан явж нөхөртэй болжээ. Ердөө 6-н 7 хоногийн визтэй афган нисээд тэндээсээ нөхөр олоод ирнэ. Та нарын санаанд багтаж байна уу? Тэр хугацаанд манай хөрш өвөөгийндөө буусан байгаа юм. Өвөө нь энэ хүнтэй суу гэж нөхрийг нь зааж өгч л дээ. Нөхөр болох хүн нь дараах 2 шалгуурыг хангах ёстой гэнэ. 1-рт, шашин ижил байх ёстой. 2-рт, сайн хүн байх ёстой гэнээ. Тэрнээс баян ядуу хамаа байхгүй гэнэ шүү. Тэгээд л өвөөгийн зааж өгсөн нөхрөө аваад хүрээд ирсэн. Нөхөр нь аймаар ядуу айлын хүүхэд. Ер нь хэргээр ядуу айлын хүүхэдтэй суудаг гэнэ. Эдний ах дүү нар бүгд афганистанаас ядуу айлын хүүхдүүд авч австралид авчирч тэжээх ёстой гэнээ. Тэр эхнэр нөхрүүдийн афганистанд үлдсэн аав ээжийг бас хамт тэжээдэг гэнэ. Тэгээд эд нар бүгд л бололцоогоороо нутгаасаа хүн авчирч эндхийн иргэн болгодог гэнэ. Энэ хөршийн маань нөхрийн аав ээж дүү нар нь аюултай дайнтай газар амьдарч байсныг мөнгө төгрөгөөр тусалж байж Пакистан рүү нүүлгэсэн гэнээ. Одоо нөхөр нь ажил хийж олсон мөнгөө бүгдийг шахуу ар гэр лүүгээ явуулдаг гэнэ. Нөхрийнхөө аав ээж дүү нарыг австралид авчрах гэхээр 2 удаа татгалзсан хариу авсан гэнэ. Дээр нь энэ хөрш хүүхний ээжийн дүү нь нөхөргүй 13 хүүхэдтэй афганд байдаг гэнэ. Ээжийнхээ дүүд энэ ах дүү 10-лаа сар бүл ээлжлээд 200 доллар явуулдаг гэнэ, бүр хуваарь гаргацан. Эднийх манайх шиг л навсархай байр хөлсөлдөг. Уг нь австралийн иргэн байна даа өөрсдөө мооргэждээд сайхан хаузтай болчих боломж зөндөө. Гэвч тийм биш. Эхнэр нь гэртээ 2 хүүхэд хараад суухаар австралийн засгийн газар хүүхдийн мөнгө гэж 7 хоног бүр овоо хэдэн доллар өгдөг гэнэ. Дээр нь байргүй, байр түрээсэлдэг иргэддээ түрээсэндээ нэмэрлэ гээд бас мөнгө өгнө. тэрийг нь авах гэдэг юм уу эсвэл бүүр гэгээрцэн материаллаг юмс тоохоо больцымуу хэн мэдлээ. Иймд эхнэрүүд ер нь ажил хийх хэрэг байдаггүй ч байж магад. Хөршийн ах эгч 10-лаа ядуу афган олж ирдэг байж гээд болоогүй, одоо нөгөө ах эгч нарынх нь энд төрж өссөн хүүхдүүд эхнээсээ насанд хүрээд хүнтэй суух болсон чинь яаж байна? Нөгөө замнал үргэлжлээд, тэд бас л 6-н 7 хоногийн виз аваад нутаг руугаа эхнэр нөхөр авах гээд явж байна. Энд төрж өссөн хүүхдүүд нутагтаа байгаа хүүхдүүдээс шаал ондоо орчинд өсөж хүмүүжиж байгаа болохоор надад 2 хүүхэд нь хоорондоо таарахгүй хэцүү юм шиг. Гэхдээ шашин гэж зүйл хүчтэй юмаа.

Үүнийг юу гэж ойлгох вэ? Нэг бол тэд маш их эх оронч хүмүүс юмуу даа. Нутгийнхаа нэг ч гэсэн хүнийг бишээ нутгийнхаа нэг хэсэг хүмүүсийг сайхан амьдруулах гэсэн чин хүсэл үнэхээр эдэнд байна. Эсвэл шашны маш хатуу номлол. Өөрөөр хэлбэл, чи хэн нэгэнд тусалбал бла бла .......   ч юмуу. Би сайн мэдэхгүй л байна.

9 comments:

MRowan said...

Гүн бат итгэл, сүсэг, бишрэл л гэх байна.

Aamregled said...

мухар сүсэг гэдэг чинь энэ байнадаа

peakfinder said...

Нэг талаас нь бодвол шашиндаа үнэнч, сүсэг бишрэлтэй улс гэмээр. Нөгөө талаас нь бодвол хүний эрх чөлөөг боогдуулсан бурангуй үйлдэл гэмээр. Гол учир нь тэр эмэгтэйчүүдэд нь сонголт хийх эрх байхгүй шүү дээ. Үгүй гэсэн охидуудыг ээж аав ах дүүс нь нийлж байгаад үгүй хийчихдэг заншилтай юм чинь. Энд афганистан пакистан гаралтай охидыг насанд хүрээгүй байхад нь нутаг уруугаа амрах гэж байна гэж хуурч аваачаад хүнд богтлоод өгчихдөг тохиолдол маш олон гардаг. Зөрсөн охидын амь насанд нь хүрсэн 2 ч хэрэг энэ жил шүүхээр орж байсан. Миний хувьд бол хүн өөрөө сонголт хийх эрхгүй бол ямар сайхан үгээр цайруулж тайлбарлаад нэмэргүй, хүний эрх чөлөөг боогдуулж л байгаа хэрэг.

Anonymous said...

Gunigtai amidral umdaa uur yu ch gehev. Yamar azaar tend turchuugui um be

Barimalch said...

Laliin shashintai humuus dotroo mash ih haluun elgemsuu baidag ter baitugai laliin ornuudiin bankuud dotooddoo zeel olgohdoo huugui zuvhun ashig aldagdlaasaa huvaaltsdag maygiin sonin banknii sistem tedniihend baina. Minii tanil Iranuud ch gesen heden udaa gert n zochilson barag ah duu shig boltson. Enetheg, oirh dornodiinhon bugd shahuu shuud ooriin songoltgui etseg eh ahmadiin songoltoor suigeer ug duugui suudag.

zz said...

nutgiinhaa xumuusiig ix demjdeg yum bn..shashniih n nomlol bhdaa..

Гэгээн Саран said...

6н 7 хоногийн дотор олдсон ханьтай амьдраад бүрэн дүүрэн аж жаргалтай амьдардаг болов уу? л гэж гайхаж байна.

Anonymous said...

sain hun bjiigaad oorchlogdchinoo gej baidgui, unen aztai shaarnuud yum daa chaavaas. hair setgel, dogdlolguigeer uldsen nasaa ongoroohyg husleeree hucheer songoj amidraa l edr

smile said...

ogloo bur ajil exlexees omno ene blogiig unshdag yum. engiin zuil bichdeg ch zondoo ix sanaa avax xeregjuulex yumnuud baidag bolxoor unshix durtai