Sunday, November 25, 2012

Тааврын хариу

Күнүүс күүээ мөн хэрэгт дуртай шүү, кк. Өөрөө нээх хэрэгт дургүй хүн шиг эхэлж байна шд, хаха. 97 онд Найзтайгаа 2-лаа гартаа 3 сая төгрөг барьчаад байр авах уу машаан авах уу гээд гүйж байсан бодлогын хариуг Морь багаас болгооёоо, кк. Дээр үед Дөрвөн бэрх гээд нэг уралдаант нэвтрүүлэг байдаг байсандаа, Морь хонь ямаа энтр гээд багтай.

Sunday, November 18, 2012

Идсэн уусан гэж гарчиглахаас

Өнгөрч байгаа 7 хоногт аймаар завгүй байлаа. Өнөөдөр л тухтай нэт ухаж сууна.
Байхгүйд сургуулийн маань Ситрус багшээ орж ирээд сурагчдаа дүн тавьцан байнашд, би ч уяхан хүн чинь шууд нулимс цийлэгнэж энтэр, баярлалаа баярлалаа. Бас тэр Мишаахан блогоо хааж дургүй хүргэдгийн.

Friday, November 9, 2012

Southern Cross

Сааралын асуултанд хариулж байна. Сэтгэгдлээр хариулах гэснээ 2 зураг оруулчихвал арай ойлгомжтой байх гэж бодлоо. Би 7 бурхан одыг Австралиас олж хараагүй. Бодвол 7 бурхан зөвхөн дэлхийн хойд хагаст харагддаг байж магад. Гүүглэ ахаас асуувал ч мэдэж болох байх, кк.

Харин энд Crux буюу Southern Cross гэх 5 од их алдартай. Энэ бүлэг од зөвхөн дэлхийн өмнөд хагаст орших улсуудад харагддаг гэнэ. 



Энэ хэдэн од Австралийн далбаанд мөнхөрсөн, дээр нь хаа сайгүй австралийн бэлэг тэмдэг болж явдаг.

Харин Шинэ Зеландын далбаанд зөвхөн хэрээс 4 од нь байдаг юм байна.

Thursday, November 8, 2012

Hot hot би hot байнаа

за тэгээд 2-р сувгаар ойлгоод унав нөхдөө, кк. Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст одоо хаврын улирал гэдгийг ухаант уншигчид андахгүй дээ. 9-11 сар бол хаврын сар. гэтэл зун юм шиг л харж байна шд. 9 сард нэг өдөр 38 хэм хүрч нилсхийсэн муухай халуун салхтай бөгчим нэг өдөр болж мань чинь хөдөлмөрийн чадвараа алдаж өдөржин шөнөжин толгой өвдөж хэвтэв. Ийм өдрүүд 10 сард тав зургаан удаа тохиов. одоо 11 сар бол бас л хэцүү байна даа. Миний ажлын өрөө болон гэрт аир кондиишн байхгүй тул одоо дагтан дэлгүүрт эсвэл автуусанд амьдралтайн биш, гэцүүджииндоо. Зун эхлэхээр одоо яанаа, өнгөрсөн жил тэгсхийжаагаад нэг юм гайгүй халалгүй өнгөрсөн юмсан. 12, 1, 2 сарууд бол зун шуу даа, бодохоор л аймаар сангаджээн. мань чинь зуныг дуусгаад, энд бүтэн 4 жил болоод нутаг буцахгэж байгаа шд. Одоо тэгээд зуныг яалтйа билээ дээ. Гэртээ шав шалдан, нэг муу хүч муутай сэнсээ булаацалдаад л зуныг авна даа. халуун зун ч бас чанга шүү.

За тэр ч яахуу, би нэг мундаг мөнгөө хэмнэнэ гээд усны хичээлээ каансэл хийгээд байсан. гэтэл сая дансаа үзтэл 25 доллар татаад аваад явцан байхын. Мань шиг цөөхөн мөнгөтэй хүн дансан дахь мөнгө нь 25-аар буурангуут андахгүй шд. Тээд очиж хэрүүл тэмцэл хийлээ. Тэгсэн нэг охин "угаасаа каансэл хийхэд 25 доллар суутгаж авдаг шдээ" гэнээ. Би "хүүеэ, хүн шулаад байгаарай. та нар түрүүлж төлбөрөө авдаг шд" гэтэл, она "манай полиси шдээ" гэнээ. Би "алив тэр полисигээ гаргаад ир би уншаадхии" гэсэн чинь тэрэнд байхгүй л байгаа байхгүй юу. Тэгээд мээнэжэрээ дуудав. тэр тэгсэн чинь учрыг нь олж өгөв. Миний каансэл хийсэн гарын үсэгтэй хүснэгтийг алга хийсэн юмуу яасан юм, каансэл хийгээгүй байгаа юм. тэгээд дахин 14 хоногийн мөнгө суутгаад явцан байх юм. гэтэл би гэрээ дуусгавар болсон гэж бодоод сүүлийн үед усны хичээлдээ ороогүй хохирчээ. мээнэжэр харин намайг энэ сарын 26 хүртэл нэмж мөнгө төлөхгүйгээр ороо гээд уучлалт гуйв. Энд бас зарим нэг хүмүүс ажлаа халтуурднаа бас. Одоо ингээд гараад ус руу орчоод ирнээ.

Саяхан би машиныхаа 2 төрлийн даатгалыг сунгууллаа. Эхнийх нь Rego гэж нэрлэх, жил бүр зам дээр явах эрхээ л авч байгаа гэсэн үг юм. Үүний тулд эхлээд машинаа үзлэгт оруулнаа. Үзлэгт оруулахын тулд 4 дугуйгаа сольсон байх шаардлагатай. Дугуй муу бол гонж. Дугуйгаа худалдаж аваад механик дээр солиулаад тэнхлэг тохиргоо хийлгэнэ, хужаа хямд дугуй авахад 500-600 доллар болноо. Үзлэг нь 35-40 доллар болдог юм. Тэгээд Trird party даатгалаа NRMA-д манайх хийлгэдэг юм. тэнд бас 600-700 доллар төлнөө. Тэгээд RTA дээр очиж 300-400 доллар төлж Rego гэдэг наалтаа авч цонхон дээрээ наанаа. Энэ наалтын хугацаа дууссан хөдөлгөөнд оролцвол за тэгээд 1000 хүртэл доллараар торгуулдаг гэсэн шүү. Энд гол нь би юу хэлэх гэсэн гэхээр, NRMA даатгалын компани нэг үйлчлүүлэгч нэгдэхгүй гэсэн уриатай. үүнээс гадна бид жолоочийн хариуцлагын даатгалтай, AAMI компанид. Энэ бол заавал даатгал биш лдээ. Тэгэнгүүт NRMA чинь манийг өөртөө жолоочийн хариуцлагын даатгал аваач, тэгвэл бид 120 доллар Trird party даатгал дээр чинь хөнгөлж өгии гээд ятгана. Бид удахгүй буцах гэж байгаа тул юу ч өөрчлөхгүй байж байгаад яваад өгөх нь төвөг багатай. Би ятгалганд орохгүй санаатай "манай нөхөр л тэрийг мэднэ, надад энэ мэт машинтай холбоотой юмс үзэгдлийг мэдэх толгой байхкүү" гэж нэг удаа хариултаас мултарна. Нөгөө даатгалын ажилтан манийг "чамд нилээн хэд хоног байна, чи өнөөдөр гэртээ очоод нөхрөөсөө зөвшөөрөл аваад эргээд хүрээд ир", би "би дахин ирэх зав байхгүй ээ, манай нөхөр ажлын цагаар завгүй", даатгалын ажилтан "манай үйлчилгээ 24 цаг шдээ, та нар хэзээ ч утасдаж болно", би одоо юу гэж хэлнээ гэж байгаад "аан, манай нөхөр англи хэл мэдэхгүй" гэчээд би баясжаагаа байхгүй юу. Нөхөр англи хэл мэдкүү гээд хэлчүүл энэ хамуу шиг даатгалын ажилтан арга нь барагдаад намайг яаж ч чадахгүй шд, хаха. Тэгсэн даатгалын ажилтан "зүгээрэээ, бид нар орчуулагч бэлдчии" гэжүү. Би бас бууж өгөхгүй "бид нар монгол хэлээр ярьдаг, та нарт монгол хэлний орчуулагч байхгүй л биддээ" гээд баясангуй хэллээ. Даатгалын ажилтан мятрашгүй эмэгтэй тул шууд утас авснаа цаашаагаа залгаад монгол хэлний орчуулагч олдох боломж байнуу гэж шалгаад, над эргэж харан инээмсэглэн "уучлаарай жоохон хүлээлэгчлээ таныг, бид монгол хэлний орчуулагч зохицуулж чадах юм байна" гэвээ, хаха. Нээрээ хөгжилтэй оронд өрсөлдөгч компанийхаа үйлчлүүлэгчийг өөрийнхөө үйлчлүүлэгч болгон урвуулж, хүний мөнгийг салгах гэж үнэндээ бөхөлзөж мэрийж байгааг хараад бахархжииндоо. Би Trird party-гаа NRMA-д даатгуулаад, жолоочийн хариуцлагын даатгалаа AAMI-д даатгуулсан хэвээр л байна. AAMI-д жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаа төлөх гээд хандахад бас энэ мэт намайг Trird party-гаа манайд даатгуулаач гээд баахан урамшуулал энэ тэр амлана шүү дээ. Би AAMI салбар дээр хэзээ ч очиж үзээгүй. Учир нь эдний салбар манай үүгээр байдаггүй юм. Нөгөө орифлейм шиг алтан мөнгөн захирал гэдэгтэй адил бид нар AAMI-н рубин софир үйлчлүүлэгч нь болцон зэрэг нэмээд л яваад байгаа, хаха, хөгжилтэййй.

Tuesday, November 6, 2012

Аз жаргал гэж юу юм вэ?

Одоо хэдэн бичлэг шахахгүй бол өмнөх бичлэгүүд бичигдээд дөнгөж 3 хоногт их уншигдаад, хажуугийн Popular posts-г бүгд тэргүүлэх нь байна шд. Ингээд би бодлоо лд. Над шиг мангар хүн байдаггүй юм байна. Хүмүүс чинь ийм сэвдийг хөнддөггүй тойроод явдаг юм байна, кк. Надад тусаа өгсөн тул би зоригтойгоор "Бөө гэж үнэхээр байдаг юм байнаа" гэж хэлснээр надад тусласан цөөхөн ч гэсэн бөө хүмүүсдээ баярласнаа илэрхийлж байгаамаа.  


За гарчигтайгаа холбоотой юм бичьеэ. Урьд өмнө би зовлон гэж юу вэ? жаргал гэж юу вэ? гэдэг асуултуудад хариулж чаддаггүй байжээ. Харин одоо би "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг асуултанд "Аз жаргал гэж сэтгэлийн амар амгаланг хэлнээ" гэж хариулнаа. Үнэндээ би сүүлийн 14 жил сэтгэл минь нэг ч удаа сайхан амар байгаагүй ээ. Байнга одоо ингээд энэ хүүхэд үхээд өгөх нь гэсэн айдаст мэдрэмжтэй, үнэн сэтгэлээсээ инээж чадахгүй, санаа зовоостой өнгөрөөжээ.

Та нар харин "Аз жаргал гэж юу вэ?" гэдэг асуултанд юу гэж хариулах бол? Завтай бол сэтгэгдлээр үлдээгээрэй.

Sunday, November 4, 2012

Шүтлэг 7

Эхлээд сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бөөг мэддэг ойлгодог хүмүүс зөндөө байдаг юм байна. Би л гэж хэнэггүй, ёс мэдэхгүй хүн хөгширч байж ойлголоо.
Хоёрдугаарт, хэхэ, нээх дугаарлах дуртай. Би өмнө нь хэлсэн дээ, бөө хүн чинь өөрийгөө "би бол бөө шүү" гэж хэлдэггүй юм байнаа гэж. Хэрэв би бөө болсон бол таг дуугай, бүр бөө гэдэг үг амнаасаа унагахгүй байлаа. Ганц нэг хүн намайг андуураад байх шиг байнаа.



Saturday, November 3, 2012

Шүтлэг 6

Зургаа.
2010 оны судалгаанаас ирлээ. Тэгээд би блог дээрээ нэг бөө охинтой уулзав гээд бичсэн чинь нөгөө докторт сурч байгаа залуу маань анх над руу ярьснаас хойш 18 сарын сарын дараа дахин  залгаад өөрийгөө зайран гэж хэллээ. Ингээд надад бас бус юм хэлж өгөв. Бөө хүмүүс чинь өөрийгөө "би бөө хүн шүү" гэж хэлдэггүй юм байна.

Шүтлэг 5

Тав. Бөө болох шахав

2010 оны намар би монгол руу дахин судалгаа хийхээр явлаа. Энэ үед тэр докторт сурч байгаа залуугийн хэлсэн үг болон аавын минь амьсгал хураахдаа хэлсэн үгс зэрэг зэрэг бодогдоод байлаа. Хүн нээрээ зовохоороо ламдаад, бүр болохоо байхаараа бөөддөг юм байна.

Friday, November 2, 2012

Шүтлэг 4

Дөрөв. Зам заагч гарч ирэв

Ингээд бага хүү төрөв. Бас л хүүхэддээ бид нэр өгч зүрхэлсэнгүй. Хадам ээж хөдөөнөө нэг хониор хүүд маань Довчинбавуу гэдэг гадаад нэр авч өглөө. Бид Төвд хэл мэдэхгүй хүмүүс ямар утгатайг нь мэдэхгүй ч Бурхан багшаа гээд мөргөөд, шүтээд, чухам аймаар шүтлэгтэй. Ямар сайндаа хүний хэлсэн болгоныг дагадаг болов. Хэн ч хэлсэн юм "эмэгтэй хүүхдийн сэвлэгийг багад нь үргээхгүй бол зовлон салдаггүй" гэхээр нь охиноо алдсны дараа би үсээ хусав. Манайхан хүмүүсийг дуурайж, зурхай хардаг, муу өдөр үсээ засуулдаггүй болов.
Бага хүүг 2 нас хүртэл ямар ч асуудал гарсангүй. Охиноо алдахад үүсч байсан айдаст мэдрэмж алга боллоо. 2 нас хүрэхийн үед би Австрали явах болж, визээ авдаг өдөр хүү маш хүндээр өвдлөө. Харъяаллаараа Баянхошууны хүүхдийн эмнэлэгийн корридорт хэвтэв. Манай хүүхдийг Ариунжаргал эмч чин сэтгэлээсээ эмчилж байсан. Одоо очоод бас Ариунжаргал эмчтэйгээ бас уулзанаа. Нөгөө айдастай мэдрэмж ахин намайг нөмрөн авлаа.

Ингээд Бурханаа дуудаад, буянаа хийгээд, ламдсаар байгаад 2009 онд бид Австралид ирлээ. Энд ирээд эмнэлэгт үзүүлж харуулах үнэхээр хэцүүг мэдлээ. Өмнө нь энэ тухай бичиж байсан болохоор давтаад яахав. Байдал дээрдсэнгүй ээ. 2009 онд бид ажил хийхгүй, хичээлээ хаян хаян хэдэн эмнэлэгт шинжилгээ өглөө. Онош тодордоггүй ээ. Royal North Shore Hospital, Westmead Children's Hospital, Sydney Children's Hospital гурван эмнэлгээр шинжилгээ хийлгээд онош тогтоогдоогүй. Сүүлдээ хүүхдээ бүтэн унтуулж байгаад MRI хийлгэлээ, хариу нь зүгээр ямар ч өөрчлөлт энэ тэргүй эрүүл гэж гарлаа. Ийм онош байхгүй нөхцөлд эмч нар эмчилгээ хийхгүй. Ингээд аргаа барлаа. Энэ бол жирийн нэгэн өвчин бишээ. Маш хэцүү өвчин, би утас дуугарахад зүрх савлаж цочдог болсон байсан. Хүүхдийн цэцэрлэгээс утасдаад, хүүхэд чинь өвдлөө, бид анхан шатны тусламж үзүүлж байна, түргэн дуудсан гэдэг байв. Яая тэр үед би бүтэн нойртой хонодоггүй, шөнө сэрээд хүүгээ шалгадаг байж билээ.

Үнэндээ би учраа олохгүй хэн нэгэнд гомдох боллоо. Би хүнд хэзээ ч муу юм хийж байгаагүй. Хүнийг гомдоохгүйг хичээдэг. Тэгээд яахаараа би ингэж зовох ёстой юм бээ? Гаргасан хүүхэд болгон нь үхээд өвдөөд байхаар сүүлдээ хэн нэг далдын хүчин надад нөлөөлж байна гэж бодох болов. Би хүүхэд ханиад хүрэх, халуурах, бөөлжих, гүйлгэх тухайд яриагүй байна л даа, эдгээрийг би өвчин гэж тоох ч үгүй.

2009 оны 6 сарын үед юмуу даа, энд PhD горилж сурч байгаа нэг залуу над руу залгаад "би монгол явлаа. Нутагтаа очиж тахилга хийнэ. Чиний аавын нутаг, чи бололцоогоороо 5 эсвэл 10 доллар ч хамаагүй өгөөд явуул, би нэг юм бодъё" гэлээ. Би 5 доллар дансанд нь хийчихээд, тэр хүн юу бодох гэж байгаа, тахилга гэж юу юм бэ, Хөвсгөл явж яг яах гэж байгаа тухай сайн асуусан ч үгүй. Би юм асуухгүй болохоор тэр залуу надад юу хэлэх вэ дээ. Тэр Хөвсгөл явж ирчээд над руу залгаад "чи нэг бөөднө байгаа" гэлээ. Би ч гайхаад "яах юм бэ, би бурханы шашин шүтдэг" гэтэл тэр "яах юу байх вэ дээ, нэг удаа бөөлүүлээд үз" гэлээ. Энэ докторт сурч байсан залуу маань өөрөө зайран хүн байсныг би бүүр хойно мэдэж байгаа юм. Одоо тэр залуу Доктороо хамгаалсан, монголдоо ажлаа хийж байгаа. Мундаг чадалтай зайран удганууд ингээд нууцхан хөрстийн ажлаа хийгээд давхар тэнгэрийн үйлээрээ хүмүүст туслаад чим чимээгүй л буянаа түгээгээд байдаг юм байна. Энэ хүн бас л миний амьдралд өөрчлөлт оруулсан юм.

2009 оны намар судалгаа хийхээр монгол явсан боловч нөгөө зам заагч ачтаныхаа үгэнд орсонгүй ээ, би бөө хүн дээр очоогүй. Хүүхэд өвдсөөр, нөгөө миний багын мөрөөдөл байнга биелсээр, Сиднэйд эмнэлэгт хэвтсээр 2010 он гарлаа.

Жич: өмнөх бичлэгийн сэтгэгдэлд хариулахад. Хүүхэддээ ламаас нэр ав гэж би хэлээгүй ээ. Эцэг эх нь өөрсдөө хүүхэддээ монгол нэр өгөх хэрэгтэй гэж бодож байна. Бид чинь монгол хүмүүс монгол нэртэй байх нь зүйтэй. Бид тэр үед хэт шашинд автаад ламаас нэр авсан юм. Одоо энэ хүүхдүүдийн урт нэр хилээр орж гарахаас авахуулаад юм хум бөглөхөд их хэцүү санагдаад байдаг юм.

Шүтлэг 3

Гурав. Шүтлэгтэй болов
Охин бид хоёрыг эмнэлэгт хэвтэх үеэс манайхан жинхэнээсээ шүтлэгтэй болж эхэлсэн. Баахан л лам хар, ном уншуулаад байсан. Эмнэлэгт байхад гаднаас элс, арц, есөн шидийн л юм оруулж, би хий гэсэн болгоныг нь дагадаг байв. Ингээд бид Бурханы шашинтан боллоо. Ээ Бурхан минь гэдэг үг амнаасаа унагадаг болов. Гандангаар орох аймаар дургүй хүмүүс чинь байнга эргэлддэг болов, гэртээ лам зална, засал хийлгүүлнэ гэх мэт бусад хүмүүсийг лам хар гэж гүйдэг мухар сүсэгтэн гэж өрөвддөг байсан хүмүүс өөрсдөө яг тийм хүмүүс болжээ.


Шүтлэг 2



Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хэт эмзэг хүмүүс энэ бичлэгийг уншихгүй байсан нь  дээр байхаа.
Энэ хэсгийг паблиш хийх үү байх уу гэж их бодлоо. Орхиод дараагийнхыг нь бичих гэснээ болилоо. 
Би өөрийн амьдралын сүүлийн 15 жилийн үйл явдлыг хүүхдүүддээ бичиж үлдээнэ гэж бодож байгаа. Мэдээж энд бичсэнээр биш, дутуу зүйлгүй, ганц ч зүйлийг үлдээлгүй.
Ердөө ганцхан жилийн өмнө би энэ бүх үйл явдлын учир утгыг олж харахгүй харанхуй бүдүүлэг явж байжээ. Өөрөөр хэлбэл, одоо би пазл тоглож байгаа юм шиг дутуу байсан холбоосуудыг олон жилийн дараа байр байранд нь эвлүүлэн оруулж, бүхэл зургаар нь харж чадаж байгаа юм. Энэ хорвоод учиргүй юм нэгээхэн ч алга.  

Thursday, November 1, 2012

Шүтлэг 1

Манай хэдэн блогчид зүүд, зөн билэг, шашин, бөө мөргөл, сүнс, далд ертөнц гээд давалгаалан бичээд байхаар би бас энэ тухай өөрт тохиолдсон зүйлээ хуваалцахаар шийдлээ. Шүтлэг гэдэг ерөнхий нэрийн дор хэдэн бичлэг хийнээ. Энд яагаад шүтлэгтэй болсон тухайгаа, эцэст нь энэ бичлэгийг бичих шалтгаанаа тайлбарлъя гэж бодлоо. 


Оршил. Би болон манай аав ээж огт шүтлэггүй хүмүүс билээ. Шүтлэггүй шүтлэггүй гэчихээд харгис хэрцгий бишээ, бид. Бид худлаа ярихгүй, хулгай хийхгүй, үнэнч шударга байх, хүнд муу юм хийхгүй, хүнийг гомдоохгүй гэсэн хүмүүжилтэй. Бүр оготны хамраас цус гаргах нь бүү хэл ялаа жоомоо ч алдаггүй. Манай ээж арай хатуугаараа тэр ажлыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бид нүгэл үйлдвэл үйлийн үр гэж нэг юм байдаг юм шүү гэдгийг мэддэг ч огт шүтлэггүй хүмүүс байлаа. Манай аав ээж Гандан гарч ном уншуулж байхыг би хараагүй, гэрт арц хүж уугиж байхыг би мэдэхгүй өссөндөө. Би хотод төрж өсчөөд Гандан гарч үзээгүй насанд хүрсэн. Харин оюутан байхад автобус унаа олддоггүй байх үед хорооллоос Их сургууль хүртэл алхах замдаа Гандангийн нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар нь гарч Гандангаар дайрдаг байв. Их сургуулиа төгсөөд хонхны баяраар ангиараа Гандан орж зургаа даруулсан явдал бол миний хамгийн анх Ганданд орж үзсэн тохиолдол. Байнга ламдаад ном уншуулаад гүйгээд байдаг хүмүүсийг би ердөө ч ойлгодоггүй, мухар сүсэгтэй хөөрхий хүмүүс гэж өрөвддөг байлаа. Бид бол бүх асуудлаа өөрсдөө шийдээд, хэнээс юу ч асуудаггүй, өөрсдөдөө итгэдэг. Тэгээд ч миний гол зарчим бол "чи хүнд муу юм хийхгүй бол чамд ямар ч хар юм ирж наалдахгүй". 
 
Нэг. Жаргалтай бага нас
Миний бага нас маш жаргалтай өнгөрсөөн. Би хорин хэд хүртлээ “Зовлон гэж юу вэ?” гэдэг асуултанд хариулж чадахгүй явж дээ. Тэр үед, “өлсөхийг зовлон гэх байхаа, гэхдээ би өлсөж үзээгүй” гэж хариулах байсан байх. Манай аав ээж маань цэргийн хүмүүс. Манай аав цэргийн том дарга, хувьсгалын машин унадаг. Аав ээж маань биднийг юугаар ч дутаахгүй өсгөсөн болохоор жаргасаар байгаад л том болцгоов.

Би багадаа эмнэлэгт хэвтэж үзэхийг мөрөөддөг байлаа. Энэ тэнэг сонсогдож байгаа л даа, гэхдээ л би эмнэлэгт хэвтэх юм сан гэж их боддог байв. Арван жилийн сургуульд ангийн хүүхдийг эмнэлэгт хэвтвэл бид 50 мөнгө цуглуулаад, нийтдээ 20 төгрөгөөр компот, ирис, жигнэмэг гэх мэт аваад багштайгаа хамт өвчтэй хүүхдээ эргэж очдог байж билээ. Энэ нь надад тэр өвчтэй хүүхдэд атаархмаар сайхан санагддаг байв. Хүмүүсийн анхаарлын төвд, ангийнхнаараа хайрлуулаад л. Би багадаа огт өвдөж байгаагүй болохоор л тэгж санагддаг байсан байх. Мөн миний ойр дотны хүмүүсээс хэн ч өвдөж, эмнэлэгт хэвтэж байсангүй. Иймд гэр бүлийн нэг гишүүн хүнд өвчин тусаад хэвтэх нь бусаддаа сэтгэл санааны болон санхүүгийн хувьд хэцүү байдаг гэдгийг би мэдэхгүй явсаар насанд хүрлээ.

Мөн намайг ухаан орсон цагаас миний эргэн тойрон хэн ч нас барж байгаагүй болохоор би үнэхээр өвчин зовлон, үхэл хагацал гэдгийг мэдэрсэнгүй. Арван жилийн хүүхэд байхад, ангийн хүүхдүүдийн эмээ өвөө, сүүлдээ ээж аав нь нас барахад бид ангиараа мөнгө цуглуулаад гэрт очиж, ойр зуурын ажилд нь туслах дуртай байлаа. Учир нь ангиараа хичээлийн дараа тоглож хөгжилдөх сайхан боломж гэж ойлгодог байваа. Бид хүнээ алдсан айлд очоод, нээх гоё амттай хуйцай, нийслэл салад идчээд, чимээгүйхэн шиг хөхрөлдөн хөгжилдөн суудаг байв, уг нь бид чинь гунигтай царайлах ёстой л доо, гэхдээ л хүүхдүүд юм чинь.

Ингэж үхэл хагацал, өвчин зовлон гэдэгтээ нүүр тулалгүй явсаар, оюутан болсон үед аав маань хорвоог орхин явлаа. Аав маань нас барахаасаа өмнө төрсөн эгчтэйгээ төрсөн нутаг руугаа явлаа. Хөвсгөлийг зорьсон шалтгаан нь бөө хүн дээр очсон байв. Эргээд ирэхэд нь би ухаан муутай хүн юу ч асуугаагүй байгаа юм. Удалгүй аав маань нас барахдаа “Үнэхээр бөө гэж байдаг юм байна” гэж хэлээд бидний гар дээр сүүлчийн амьсгалаа татав. Би тэр үед учир начрыг нь асуугаагүйдээ одоо харин харамсаад байдаг юм. Одоо бодох нь ээ, тэр бөө аавд өөрийнх нь үхлийн тухай, цаашлаад үлдэж байгаа хүүхдүүдийнх нь тухай битүү тойруу утгаар хэлсэн юм шиг байгаа юм. Ингэж анх өвчин зовлон гэдэг юмтай нүүр туллаа. Ажил явдлаар анх удаа лам хүнийг ойроос харлаа, анх удаа манай гэрт арц хүж уугилаа, анх удаа манайхан Гандан гарч юм хум цуглуулж, ном сонин уншууллаа. Мэдээж залуугаараа биднийг орхиод явлаа гэж харамсаж байсан ч аавын маань үхэл надад нэг их хүндээр тусаагүй. Ингээд амьдрал үргэлжлээд, бид ч аавгүй амьдраад, нөгөө л шүтлэггүй хэвээр.