Monday, December 30, 2013

Ганц нэг ам шүдээ өгчии

Хөөрхнүүдээ таанууд ёолк ёолк хэсээд л явнуу. Аниа нь их даруухан байгаа энэ жил. Учир нь маш энгийн. Би энэ шинэ жилээр бүдүүн байгаа тул надад бүдүүн палааж байдаггүй, кк. ажлынхаа шинэ жилд нөхрийнхөө гоонжийг өмсөж оролтой биш дээ гээд нэг хөөрхөн бүдүүн палааж авч өмссөөн.

Манай нөхрийн найзууд 14, 15 хавьцаа Тэрэлж рүү гэр бүлээрээ хонон өнжин амарч шинэ жилээ тэмдэглэв. Нэг найз нь өвлийн өвгөн болоод. Тэгсэн хүүхдүүд мэдээд. Нэг нь нөгөө өвлийн өвгөн болсон залуугаас -та сая хаана байж байгаад ирсиим бэ гэсэн чинь,
өвгөн: -гэдэс базлаад жорлонд сууж байгаад ирлээ
хүү: -тэр өвгөн дотуураа яг таных шиг ногоон цамцтай байсыншд, хаха гэх мэтчилэн.
Нээрээ шөнө галын наадам хийсэн юм байна. Хүүхдүүд л сайхан чаргаар гулгаж, өнөө айпад айподноосоо хол өнжив. Нээрээ энэ хүүхдүүдийг тэр юмнуудаар нь тоглуулахгүй гэж гэрт дайн болох шахах юмаа. Манай хүүхдүүд л ийм юмуу гэхээр үгүй юмаа. Айлын хүүхдүүд бас нэг нэг юм тэврээстэй.

Тээд нөхрийн найзууд өнгөрдөг Баасан гаригт гэр бүлгүйгээр ГООНЬ эрчүүдийн шинэ жил тэмдэглэв. Тэгэнгүүт би барьцаад өнөөдөр орой найз охидуудтайгаа Бүсгүйчүүдийн шинэ жил тэмдэглэх гэж байгаа. Муухай барьцжиинуу, кк.

Аниа нь өнгөрч буй онд хийж эхлэх ажлын жагсаалт гэж гаргав. Тэр жагсаалтынхаа дагуу өөрийгөө араас нь түлхэж, шахаж, базах зарчмын шаардлага байгаа тул блог дээрээ бичиж, таануудын өмнө амлалт авбал хэрэгжүүлэх юм шиг санагдаад байнаа. Таанууд бас нааг базаад байгаарай.

Аниа нь жин нэмсэн гэж дээр дуулгасан санагдана. Тээд саяхан элэктроон жин авсаан. Буцаж жиндээ орохын тулд би дайн зарлажээн. Энэ дайнд ялахын тулд таануудын базаа надад хэрэгтэй байна, ккк. Сард хэдэн кг хассанаа мэдээлж байнаа (мэдрэл байхаа энэ ГХ, хүүхнүүд жингээ хүнд хэлдгүйн гэсэншдээ. сурв).

Бас спортоор хичээллэх ам шүд өгчии. Өнгөрдөг хагас бүтэн сайнд аниа нь өглөө 7 цагт босож, гадаах хөлдүү машаанаа халааж, 2 хүүтэйгээ зааланд тоглосон. Тэгсэн бүтэн сайнд манай их сургуулийн ангийн Японд доктор хамгаалсан залуу тэр зааланд тоглож байдгийн. Би: чи одоо ингэж тоглодгоо дээр пиав ууж байхдаа хэлэхгүй яасын гэсэн чинь пиав уугаад ам завгүй байсын гэнээ, кк. 2 өглөө зааланд тоглоод аниа нь буларчихсан сууж байна. Күмүүс мундаг юмоо. Хар эрт босоод эрүүл мэнддээ анхаардгийн байна шд.

Meegaa-г блог листэндээ нэмэх гэж бодсоор байгаад энэ оныг үдэх шахав. Энэ постын дараа нэмчии.

За тэгээд хөөрхнүүдээ таанууд нааг заал авч байнуу? хэдэн кг турав энэ тэр ам шүдийг минь асууж нааг амлалтаа биелүүлж байгаа эсэхийг асууж байгаарай.

Friday, December 27, 2013

А уу Б үү алин вэ хө

Сайн уу хөөрхнүүдээ
Аниа нь нэг асуулт асуумаар байна таануудаас.
Манай нэг найз 300 гаран сая төгрөгөөр УБ-н урдхан зүгт байр аваадаа. Олон гүүр давж амьдарвал баян байдаг гэнээ энэ хотод. Нэг гүүр давбал нижгээд баян Хоёр гүүр давбал хосгүй баян гэнэ шүү. Тээд маний зиндааны гар байж, борчуудтай хамт утаанд утуулахгүй гээд урагшаа нүүлээ. Байр авахаас нь өмнө би хэлсиин: Найзаа чи 300 саяараа хотын төв хавьцаа 2 ширхэг байр аваад нэг байраа түрээслээд амьдараачээ гэсэн чинь Үгүй л гэлээ. тэгсэн одоо нөгөөх маань толгойгоо шаагаад, хот руу орж ирэхэд түгжирдэг л гэнэ, тэнд нь хүүхдийн сургууль цэцэрлэг байхгүй л гэнэ, байрны сөх нь өндөр төлбөртэй л гэнэ. Нээрээ хөөрхий орлогондоо тааруулж жаажигнахгүй яав даа л гэжээн, ямар филлиппиин үйлчлэгч, хүүхэд зөөдөг жолооч хөлсөлж чадахгүйгээс хойш өөрөө хүүхдүүдээ зөөнө, ажлаасаа хоцорно. Найзын А хувилбар хэрэгжсэн боловч амжилтгүй байна гэнээ. харин миний Б хувилбар хэрэгжээгүй боловч маш сайхан санаа байжжэээ гэж энэ төслийн эцэст найз хүлээн зөвшөөрч намайг ухаантай шүү гэж хөөргөв.  

За тэр ч яахав.
аниа нь удахгүй жоохон завтай болох прогнооз ажиглагдаад байгаа. Завтай болохоороо сар сарын тайлангаа гаргана. Нараатайгаа чанасан толгой иднэ.

Аниа нь 9 сараас ажилдаа орцииншдээ. Ажлынхаа ёоолконд орж 4 жилийн ёолкны дутагдлаас гарсан гэж байгаа. Аан бас Соулмэйтийг даган намирч хүүхдүүддээ мөсөн цирк үзүүлцэн.

Өө нээрээ аниа нь саяхан монгол хүн юм болохоороо монгол хүмүүсийг дуурайгаад 4 хос дугаар аваад нөхрөөс бусад нь бариваа. тээд хүмүүст энэ миний дугаар гээд зарлаад л чухам байсан чинь манай багш нар :-хүүе найзаа 9964**** дугаар чинь оюутны дугаар шд гэж авдгиймдаа. Оюутнуудад зориулсан мээсэж хямд явдаг, ярихад үнэтэй дугаар гэнээ. Одоо баахан хүмүүс энэ миний дугаар гээд тараачихсан хүн чинь дахиад шинэ дугаар тараалтай биш дээ. Күүэ одоо аниа нь оюутны дугаар барьцан пруц унацан их готын гудмаар сүнгэнэж гудманд зүүрмэглэж байна даа гэссн. Уг нь ЮуБи стайл чинь 9911**** бариад том жиип унадагийн гэсэн. тэхээр аниа нь Стуудэнт стайлтай нөхөр байх нь.

Saturday, December 21, 2013

Хар хархан харц гээд цааш нь

Энэ монголын зохиолч, яруу найрагчид, дээр нь дууны шүлэг бичдэг мундаг күнүүст чинь тас хар нүдтэй хүүхнүүд л таалагддиим шиг байгаам.

Friday, December 6, 2013

Дархлаа суларчдиим байна

Гадаадад байгаад байхаар дархлаа суларчдийн байна шд. мань чинь төрөлхийн гэнэн дээрээ улам л гэнэн болцон байна.

Саяхан манайх амьдрах нөхцөлөө сайжруулах төсөл хэрэгжүүлж, байраа зарж томруулваа.
Хуучин байраа банкны зээлээр зарах юм болов. Нэг залуу манай байрыг авахаар зээл хөөцөлдвөө, тээд над руу залгаад "миний зээл бүтчихлээ, та хурдан бүртгэлийн газар хүрээд ир, гэрчилгээний нэр солих хэрэгтэй байна" гэхээр нь уулгамч юм шиг гүйж очоод нэрээ солиулчлаа. Тээд орой нээх маадгар амьтан байраа амжилттай зарцан гээд сууж байтал манай найз "ингэхэд чи зээлийн шийдвэрийг нь харж байж байрны гэрчилгээний нэрээ сольсон биз дээ" гэхээр нь "үгүй хөө" гэж хариулж амжаагүй байхдаа л толгой уруугаа юмаар цохиулсан мэт болов. Найз маань үглээд л "чи байраа алдчихаж байгаа юм бишүү" гээд, мань чинь тээд 2 шөнө нойргүй хоносон шд, ёох тэр үеийн сэтгэл зовинол мэдэгдэж байна шд. Азаар сайн хүн таарчээ, тэр залуу худлаа хэлээгүй байсан. Зээл нь бүтээд манай байрыг авсоон.

Байр зарагдахаас өмнө манайх авах байраа олцон байсын. Тэгсэн байраа манайд зарж байгаа айл "мөнгө яаралтай хэрэг боллоо, одоо байгаа бэлэн мөнгөө түрүүлж өгөөд байр зарагдаад ороод ирсэн мөнгөө дараа нь өгчих, тэр үед нь байрныхаа нэрийг солиулаад л авчих. Май энэ манай түлхүүр, та нар одоо ч нүүж орж болно" гэхээр нь хөөрөөд, бэлэн байсан хэдэн төгрөгөө түрүүлээд өгчөөд, түлхүүрийг нь авчихлаа. Тээд орой нь найздаа хэлсэн чинь нөгөөх чинь "тэнэгээ, наад хүн чинь чиний мөнгийг хулхидаад авчихсан бол яана. тэр түлхүүр нь хэнд хамаатаймбээ, наад хүн чинь байраа өөр хүнд давхар зарцан бол яана?" гээд нааг загнав. Бас л толгой руугаа цохиулсан мэт боловоо. Ингээд дахин 2 шөнө нойргүй хонолоо шд. Бас л азаар сайн хүн таарч манийг чинь хулхидаагүй ээ.

Энэ бол ердөө нэг жишээ. иймэрхүү хүн болгоны хэлсэн үгэнд нь итгээд маргартаад л явж байна даа аниа нь. Ингэж байгаад дархлаа сайжрах байлгүй дээ тиймээ?  

Tuesday, December 3, 2013

Крилл үсэг наав

Хай оол
Аниа нь дөнгөж өнгөрдөг 7 хоногт крилл үсэг олж авч,
өчигдөр нааж, өнөөдөр юм бичиж үзэж байна.
оооооё ёоё  ёоё  ооо лааг алдаагүй бичээд наасан хаха.

Sunday, August 4, 2013

Ертөнцийн 3 олон


зөрөн өнгөрөх пруц машааны олныгээ
зүс мэдэхгүй зохиолын дуучны олныгээ
зурагтын суваг болгоноор гарах Со драмын олныгээ

Tuesday, July 30, 2013

Shaltag

Sainuu huuhduudee

Ania ni eh orondoo ireed sar garan boljee. Blogoo bichih geed l baigaa. Gevch mongol useggui PC deerees bichij chadkuumaa. Mongol useg avah geseer baital sar garan bolchihjee. Iim l shaltgaanaar blogoo bichij amjihgui baina hu.

Ania ni odoogoor geriin avgai tsarailaad l gertee suuj baina. Ania ni buduurtsen gedgee ta nartaa duulgahad taagui bainaa, tui choort. Teed TV shopping hiigeed gertee neg dasgal hiideg tumur avch tavichihaad, unuuhuu edelj heregledeggui uzmeriin mori shig um geriin hoimort zalraastai. Bas TV shoppingt dontood gertee talh barigch avaad, yanzan buriin talh barij ideed ulam buduurch baigaagaa duulgahad bas l taagui baina, sheet. Aan bas oir zuuriin sav suulga TV shopping hiisen. Yer ni gaduur delguur horshoo orj amjihgui baigaa geriin avgaid ene met TV shop ih zugeer umaa, kk.

Buhii olon bagachuul mini, ania ni mongol useg naahaaraa blogoo hutluud, umnuh uil yavdlaa neg burchlen toochij tailangaa tavinaa za.

Ingehed kunuus yaagaad blog ene teree haaj mayaglaad bainaa, zugeer l baigaarai taanuud, kk.
Blogoo haagaad baigaa etgeeduudiig urvagch gej tsollosugai.

Sunday, May 26, 2013

Явах цаг боллоо хонгор мээн

гээл Камертон дуулдаг билүү. Аниа нь бас тэгээд л дуулж сууна. Мань чинь бас Камертоны фээн шуу даа.

Аниа нь бас жоохон амрахгүй бол нойр муутай зомби царайлчаад, компүүтрийн үсэг хайгаад, хаа нэг тоншуул шиг кииборд тоншиж сууна. Олон хоног нойр муутай явахаар сүүлдээ яаг зомби мэт болдог юм байна, хаха. Зомби яаг ямар байдгийг мэддэг бололтой энэ күн. Одоо аниа буцах билээтээ авчихсан, хоног тоолоод сууна.

Дэлхий сөнөдөг өдрөөс хойш мааш олон юм болж өнгөрчээ. Одоо сар сараар нь тайлангаа тавьдиимуу яадгийн. Санах болов уу гэхдээ.

Буцах бэлтгэл хийж газраар 100 кг ачаа монгол руу явуулав.

Багшийн эхнэр төрж дахиад охинтой болсон. Фредирика гэдэг нэр өгсөн гэнэ, 3 дахь охин нь. Би уг нь багшид хүү гаргии гэвүүл ингэдэг тэгдэг зааж өгсөн л дөө, даанч эхнэр нь тэр зөвлөлгөөнөөс өмнө жирэмсэн болсон байсан, кк.

Энэ багш маань өөр сургууль руу шилжиж, өөр багшид мань чинь жаал шүүсээ шахуулсаан.

Алимны зурагтай ганц хоёр юм автал хүүхдүүддээ дээрэмдүүлсэн, одоо нөхөр бид хоёрт оогт хүртээлгүй болчихиин, энэчодоо арай даварсан юм болоод байна.

Бас завгүйм байж нөхрөөсөө нууж Хувь тавилангийн ээдрээг үзээд байгаа гэжугаа.

Буцах болоод бэлэг сэлт цуглуулах гэж гоё ажилтаййй. Нээрээ манай хүүхэд өвдөөд, манийг ядарч явахад манай нэг найз 1 сая төгрөг бэлэглэсэн юм. Одоо найздаа юу авч очноо гээд л бодоод байна.

Бас нээрээ 2 багшдаа юу авч өгнөө. Монголтой холбоотой нэг сайхан бэлэг өгмөөр санагдаад байх юм, гэхдээ юу өгөхөө мэддэггү ээ. Энэ дээр сайхан санаа оноо байвал хуваалцаараай, нөхдөө. Би уг нь 2 багшдаа Ветерфордын Чингэс хааны тухай номыг бэлэглэсэн л дээ, аль дээр. Одоо Хатдынх тухай номыг амазоноос авч бэлэглэх гэхээр жолдоод байх шиг санагдаад байх шиг.

За түр пока чика чүүс   

Thursday, May 23, 2013

Test

Байнуу байнуу, нэг хоёр гурав. Нэг хоёр гурав.
Тээр арын эгнээний күнүүст сонсогджээнуу.....
Ок, окэй. Болжээнүү
За тэгүүл ажилжаагаан байна
үүнийг ашиглаа явчии