Monday, December 30, 2013

Ганц нэг ам шүдээ өгчии

Хөөрхнүүдээ таанууд ёолк ёолк хэсээд л явнуу. Аниа нь их даруухан байгаа энэ жил. Учир нь маш энгийн. Би энэ шинэ жилээр бүдүүн байгаа тул надад бүдүүн палааж байдаггүй, кк. ажлынхаа шинэ жилд нөхрийнхөө гоонжийг өмсөж оролтой биш дээ гээд нэг хөөрхөн бүдүүн палааж авч өмссөөн.

Манай нөхрийн найзууд 14, 15 хавьцаа Тэрэлж рүү гэр бүлээрээ хонон өнжин амарч шинэ жилээ тэмдэглэв. Нэг найз нь өвлийн өвгөн болоод. Тэгсэн хүүхдүүд мэдээд. Нэг нь нөгөө өвлийн өвгөн болсон залуугаас -та сая хаана байж байгаад ирсиим бэ гэсэн чинь,
өвгөн: -гэдэс базлаад жорлонд сууж байгаад ирлээ
хүү: -тэр өвгөн дотуураа яг таных шиг ногоон цамцтай байсыншд, хаха гэх мэтчилэн.
Нээрээ шөнө галын наадам хийсэн юм байна. Хүүхдүүд л сайхан чаргаар гулгаж, өнөө айпад айподноосоо хол өнжив. Нээрээ энэ хүүхдүүдийг тэр юмнуудаар нь тоглуулахгүй гэж гэрт дайн болох шахах юмаа. Манай хүүхдүүд л ийм юмуу гэхээр үгүй юмаа. Айлын хүүхдүүд бас нэг нэг юм тэврээстэй.

Тээд нөхрийн найзууд өнгөрдөг Баасан гаригт гэр бүлгүйгээр ГООНЬ эрчүүдийн шинэ жил тэмдэглэв. Тэгэнгүүт би барьцаад өнөөдөр орой найз охидуудтайгаа Бүсгүйчүүдийн шинэ жил тэмдэглэх гэж байгаа. Муухай барьцжиинуу, кк.

Аниа нь өнгөрч буй онд хийж эхлэх ажлын жагсаалт гэж гаргав. Тэр жагсаалтынхаа дагуу өөрийгөө араас нь түлхэж, шахаж, базах зарчмын шаардлага байгаа тул блог дээрээ бичиж, таануудын өмнө амлалт авбал хэрэгжүүлэх юм шиг санагдаад байнаа. Таанууд бас нааг базаад байгаарай.

Аниа нь жин нэмсэн гэж дээр дуулгасан санагдана. Тээд саяхан элэктроон жин авсаан. Буцаж жиндээ орохын тулд би дайн зарлажээн. Энэ дайнд ялахын тулд таануудын базаа надад хэрэгтэй байна, ккк. Сард хэдэн кг хассанаа мэдээлж байнаа (мэдрэл байхаа энэ ГХ, хүүхнүүд жингээ хүнд хэлдгүйн гэсэншдээ. сурв).

Бас спортоор хичээллэх ам шүд өгчии. Өнгөрдөг хагас бүтэн сайнд аниа нь өглөө 7 цагт босож, гадаах хөлдүү машаанаа халааж, 2 хүүтэйгээ зааланд тоглосон. Тэгсэн бүтэн сайнд манай их сургуулийн ангийн Японд доктор хамгаалсан залуу тэр зааланд тоглож байдгийн. Би: чи одоо ингэж тоглодгоо дээр пиав ууж байхдаа хэлэхгүй яасын гэсэн чинь пиав уугаад ам завгүй байсын гэнээ, кк. 2 өглөө зааланд тоглоод аниа нь буларчихсан сууж байна. Күмүүс мундаг юмоо. Хар эрт босоод эрүүл мэнддээ анхаардгийн байна шд.

Meegaa-г блог листэндээ нэмэх гэж бодсоор байгаад энэ оныг үдэх шахав. Энэ постын дараа нэмчии.

За тэгээд хөөрхнүүдээ таанууд нааг заал авч байнуу? хэдэн кг турав энэ тэр ам шүдийг минь асууж нааг амлалтаа биелүүлж байгаа эсэхийг асууж байгаарай.

10 comments:

smile said...

za bainga amag ochig asuuj baiyaaa

Anonymous said...

He he jinhneesee buduursen tyhai yaria yavaad baisan umy,tal dyndaas ni oilgoloo.Jiremsen bolson um baina,nytagtaa ochson hun argagui 1 zereg hamag ajlaa amjyylaad ballaj bn geed l bodood ynshaad baisan bish bolood yavchihlaa.Za za amjilt shuu,bi ene jil 5,6 kg hassan.Oroi l ih idehgui hudluud baival doroo l um shig.

Anonymous said...

Тараг уугаад самар иднэ тэгээд фитнес хийгээрэй одоохон зогсоохгуй бол дийлэхгуй болдог шуу амжилт

Anonymous said...

za heden kg turav??? kkkk

zz said...

Za heden kg xassan be.

Anonymous said...

Amlaltaa bieluulj baigaa esehiig bainga asuuna gedgee am shudee barina amlaya.

Anonymous said...

Hi, tanias asuuh zuil bnaa. Yaj holbogdoh uu?

Badman said...

Тарган сайхан өвөлжиж байна уу гэчүүл алуулдын болуу яадын бол.

Meegaa said...

Za shine jiliin mend hurgey! Shudee ogch yah yum asar unetei sh dee, amaa l ogohgui yu hahah.

Blogiin hayag tavisand bayarlalaa!

Anonymous said...

yamar aimar udaan alga boldiibee, shine beegii huleegeestei udur bur orj garch huleene gedeg taagui l bn