Friday, December 6, 2013

Дархлаа суларчдиим байна

Гадаадад байгаад байхаар дархлаа суларчдийн байна шд. мань чинь төрөлхийн гэнэн дээрээ улам л гэнэн болцон байна.

Саяхан манайх амьдрах нөхцөлөө сайжруулах төсөл хэрэгжүүлж, байраа зарж томруулваа.
Хуучин байраа банкны зээлээр зарах юм болов. Нэг залуу манай байрыг авахаар зээл хөөцөлдвөө, тээд над руу залгаад "миний зээл бүтчихлээ, та хурдан бүртгэлийн газар хүрээд ир, гэрчилгээний нэр солих хэрэгтэй байна" гэхээр нь уулгамч юм шиг гүйж очоод нэрээ солиулчлаа. Тээд орой нээх маадгар амьтан байраа амжилттай зарцан гээд сууж байтал манай найз "ингэхэд чи зээлийн шийдвэрийг нь харж байж байрны гэрчилгээний нэрээ сольсон биз дээ" гэхээр нь "үгүй хөө" гэж хариулж амжаагүй байхдаа л толгой уруугаа юмаар цохиулсан мэт болов. Найз маань үглээд л "чи байраа алдчихаж байгаа юм бишүү" гээд, мань чинь тээд 2 шөнө нойргүй хоносон шд, ёох тэр үеийн сэтгэл зовинол мэдэгдэж байна шд. Азаар сайн хүн таарчээ, тэр залуу худлаа хэлээгүй байсан. Зээл нь бүтээд манай байрыг авсоон.

Байр зарагдахаас өмнө манайх авах байраа олцон байсын. Тэгсэн байраа манайд зарж байгаа айл "мөнгө яаралтай хэрэг боллоо, одоо байгаа бэлэн мөнгөө түрүүлж өгөөд байр зарагдаад ороод ирсэн мөнгөө дараа нь өгчих, тэр үед нь байрныхаа нэрийг солиулаад л авчих. Май энэ манай түлхүүр, та нар одоо ч нүүж орж болно" гэхээр нь хөөрөөд, бэлэн байсан хэдэн төгрөгөө түрүүлээд өгчөөд, түлхүүрийг нь авчихлаа. Тээд орой нь найздаа хэлсэн чинь нөгөөх чинь "тэнэгээ, наад хүн чинь чиний мөнгийг хулхидаад авчихсан бол яана. тэр түлхүүр нь хэнд хамаатаймбээ, наад хүн чинь байраа өөр хүнд давхар зарцан бол яана?" гээд нааг загнав. Бас л толгой руугаа цохиулсан мэт боловоо. Ингээд дахин 2 шөнө нойргүй хонолоо шд. Бас л азаар сайн хүн таарч манийг чинь хулхидаагүй ээ.

Энэ бол ердөө нэг жишээ. иймэрхүү хүн болгоны хэлсэн үгэнд нь итгээд маргартаад л явж байна даа аниа нь. Ингэж байгаад дархлаа сайжрах байлгүй дээ тиймээ?  

11 comments:

Zoey said...

хэхэ ёстой л нойргүй хономоор юм болсон байшд. гэхдээ та ийм хашир найзтай байхад алзахгүйм бишүү дээ.
Бас сайн хүн муугаасаа олон гэдэгт би л лав итгэдэг юм :)

Zoey said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Хэхэ, тэр дархлаа суларна гэдэг чинь унэн шуу. Манай хуухэд намайг, ээж ээ та хуухэд ч юм шиг, хедеений хун ч юм шиг гэсэн шт.

Anonymous said...

kkk yamai daa sain humuus taarsand. mongolchuud min bie bienee bitgii huurch hulhidaasai, ali boloh bie bieteigee saihan haritsaj bgaasai. uneheer hun huurmaar bgaa bol hujaa nariig huur hahahahha

edna said...

чухал найзтайн бна. хулхидуулсан бол яаанаа. энэний хажууд миний өмд гутлан дээр хулхидуулах юу ч бишийн бн

Anonymous said...

Монголд хэцүү шүү. Гэхдээ цагаандаа гарсан нөхдүүд л биш бол, гайгүй шүү. Бүгд нэг л цаг хугацаанд хөөгдсөн, нэг юмаар нөгөө юмаа аргалсан хүмүүс байх юм даа...

Анон-S бичибэй.

Bayasum said...

би бол итгээл явчдийшд.. сайхан байдий тээ..

Bayasum said...

хар мэдээг нь л тв сонинууд сурталчилдаг болхоор тэр бхөө.. бөөн хар пиар..

Anonymous said...

kkk tiim shuu

gadaadad bgaa humuus humuusiin za esvel ugui gsn ugend itgedeg bolchihdog um bna lee.

manaih bas mgl bsan bairaa humuust zarah bolood. neg hun bairnii zeeleer avna geed avsan. bid nar ch zeel ni butne geed zaraa tavihaa bgaad avahiig ni huleegeed bsan chini nuguu hun maani zeel ni butvel avna butehgui bol yah be gsn bodoltoi yavj bsan bna lee.

bid nar bhoor yag avna geed bodchihson daraagiin umaa tuluvluud yavaad bsan chin.

Aamregled said...

за болж дээ хөө

Anonymous said...

kkkk..yostoi noirgui honoh yum boljee..nadaa ch bas surgamjtai yum bna..Bi bas yoog tani shig baih baihoo..medmeer yum bnaaa tee...