Аая яаа яаа энэ сүүлийн комээнт ямар аймаар комэнт вэ. Айгаад шууд л бичиж эхэлжээн шд, аниа нь кк.
За сар шинэ сайхан шинэлж, онд мэнд орсон биз дээ. Аниа нь тавтай тарган онд орлоо.
Нээрээ би чухам спортоор хичээллээд байгаа хүн турна энэ тэр гээд байсан монголын хууль 3 хоног гэж яасан үнэн үг вэ? Аниа нь 1-р сард 20-оод хоног өглөө босч зааланд тоглоод сүүлийн 10 хоног нь өглөө сэрж хүйтэн машаан асааж даарахаас айгаад тоглоогүй ээ. Гэхдээ 1-р сард би 2 кг турсан гэдгээ дуулгах таатай байна. Ер нь би яахаар таргалдаг билээ дээ, таанууд санаж байгаа бол шалтгаан нь амархан л байна. Аниа нь амьдралынхаа туршид 4 удаа 100 кг хүрч таргалжээ. Эндээс өмнөх таргалалтуудын талаар мэдэж болно. Энэ удаа илүү ч үгүй дутуу ч үгүй 100 кг болсон. 2013 онд 16 кг хаясан байна шүү. Сая манай маамуу 1 нас хүрсэн. Дараа аниа нь анх удаа хүүхэд төлөвлөдөг баатар болж, хэрхэн нусаа хацартаа наасан талаар хүүрнэмз.