Зээ бүхий олон
багачуул сайхан зусаад сайхан намаржиж байна уу. Аниа нь 6-р сард ажлаасаа томилолт өвөртлөөд
захиралтайгаа Амеерик гэдэг улс руу явлаа. Энэ аялан тоглолтонд би явахгүй гэж
мөөн ч их хойш суулаа. Учир нь Амеерик гэдэг улс руу хэдэн ч удаа явлаа даа.
Одоо ч насны доройтолд орж, замын явдал даахгүй, бас их залхуу болжээ энэ
күүкэн. Хамгийн гэцүү нь ирээд 2 жилийг хамарсан маш том тайлан бичүүлэх ялтай
учир БИ ЯВАХГҮЙ гэж хөлөө жийж суугаад ч барахгүй, хүчинд автан явлаа даа,
хөөрхий. Захирал намайг албан ёсны ажлын томилолтоор явж байж, наад ногоон
толгойгоо өөрчил гэж хүн дарамтлаад ногоон үсээ шар болгоод, шар толгойтой хүн
явлаа даа. Шар толгойтой, ногоон нүдтэй хүүхнийг харин монголчууд Чи эрлийз үү
гэж асуугаад байхынблээ. Аниа нь бас рок стилтэй шд. Бас нааг Амеерик руу формал
хувцас ганц нэг авч яваарай даа, наад энд тэндээ зүүдэг гав гинжээ багасга
гэсэн заавар өгсииншд. Гээд яахуу дээ, ганц палаажтай, тэрийгээ арга хэмжээнд
өмсөөд, бусад үед нь гавалтай хар хувцаснуудаа өмсөөд сайхан л явлаа. Захирал
бас нааг тэгсэн: хажуугаар яваад өнгөрөхөөр хүлэг морьт шиг баахан төмөр
дуугардаг гэнээ, хэхэ. Нөгөө олон гав гинж нь хоорондоо харшилддаг байхгүй юу.
Дараа жилийн хавраас аниа нь нэг мотоцикл унах санаа байгаа.
За тэр ч яахуу,
6-р Сарын дундуур УБ-аас нисээд Нарита дээр хугас өдөр буудаллав. Нээрээ
Японоос ирээд би дахин Их наран улс руу хөлгийн жолоо залаагүймблээ. Нарита
дээр сайхан хоол идэж аваад, KOOL тамхиа авлаа. Энэ тамхи их хөөрхөөн, хазахгүй эхлээд татахад гоё амттай,
дахиад ногооныг нь хазахад өөр амт, ягааныг нь нэмээд хазахад бүүр гоё амт үнэр
гараад, энэ жапаанууд их гоё юм сэтгэнээ. Наритаагас суугаад Техасд онгоц
солихдоо би чинь Кобой гутал хайгаад дараагийн онгоцноосоо хоцронгоо алдгийн.
Атлантад 9 хонолоо. Майр завгүй. Захирал маань аль хэдэн жилийн өмнө Австралид
сурч байхад манай хөрш байсан залуу юмаа. Та нар санаж байгаа бол манай найзын нөхөр.
Бид 2 эндээс тус бүр 2 ортой өрөө захиалсан байсын. Захирлын өрөөнд Монголоос
нэг залуу ирээд буучлаа. Захирлын ангийн охины нөхөр гэнээ. Би өрөөндөө
ганцаараа 2 хонолоо. Гэтэл ёстой санамсаргүй юм болж, манай их сургуулийн
ангийн охин хүрээд ирдгиймдаа. Ойлгомжтой шууд манай өрөөнд буулаа. Угаасаа
нойрны зөрүү гараагүй байсныг хэлэх үү. Бид
хэдэн жил ч уулзаагүй байсын, өдөр ажлаа хийгээд, шөнө нь худлаа чалчиж нойргүй
хоноод зомби царайлаад л хэд хонолоо доо. Атланта харууд ихтэй юмоо. Тээд захирал,
захирлын өрөөний залуу, ангийн охин бүгд тамхи татахгүй, мань чинь ганцаараа
гарч татахаар шүүрүүлчих гээд их эвгүйээ, кк. Тээд 2 хөвгүүнээ хамт гарии, Би
татах болгондоо Намайг даган баясах хүн байна уу гэж бусдыг уриална. Хөвгүүд
маань жентлэмээн болохоороо нааг дагаж гарч агаар амьсгалнаа, хөөрхөн
байгааздээ. Нөгөө сайхан күүкнээ Амеерикт шүүрүүлчвэл гэцүүднэ биддээ манай 2 хөвгүүн, хаха.
Атлантад ажил
дуусаад, захирал бид 2 Сан-Францискод 1 хонолоо. Захирлын өрөөний залуу ЛА
рүү нисч, ангийн охин Атлантадаа үлдлээ. Санд захирлыг найз нь дагуулан өөр
маршрутаар, намайг манай найз дагуулан кобой гуталны эрэлд хатлаа. Санд би нь
машаанд нь пиаваа уун, тамхиа татан өдөржин давхисаар шөнөжин чалчсаар өглөө онгоцны буудал дээр
захиралтайгаа уулзан Бээжин рүү нислээ. Бээжинд Монгол руу явах онгоц 1
хоногоор хойшлогдон, Бид 1 хонох боллоо. Бээжинд захирлын өрөөнд буусан залуу бид 3 буудалд буусан ч ачаагаа
оруучаад шөнөжин гадуур Бээжинтэй танилцах аялал хийлээ. Нөгөө залуу маань
Хятадад бакалавр, мастер, доктороо хийчихсэн бараг гятад болчихсон, мань 2-т
орчуулга хийгээд, шөнөчин бээжин хоол идэж, бээжин пиав ууж, бээжин тамхи
татаж, бээжингийн гудмаар баахан машаантай давхилаа. Тэгсээр үүр ч цайж, өглөө
болж, мань гурав ачаагаа янзалсан болоод үлдсэн хэдэн бээжин пиаваа аваад
онгоцондоо сууж Монголдоо ирлээ. Ирээд энэ аялан тоглолтын нийт 11 хоног
нойргүй хоносон шархаа нөхөж, амьдралдаа анх удаа бүтэн 24 цаг унтаж үзлээ. Сэрээд
шууд ажилдаа ирж, нэг шүүмж уншиж өгчөөд амарлаа. Зуныг зугаатай өнгөрүүлнээ. Зуны амралт эхэллээ,
ураа.
3 comments:
Taniig umnu ni gutalnii zurag oruulj baihad yerduusuu ch iimerhuu rock gedeg tusuulul buuj baigaagui l yum daa. Yer ni ta yag hezeenees rock bolchuu? Huurhun tanhai hatan mini tsag zav gargaad saihan amaraad avaarai.
Ямар гоё юм бэ...
Нээх дур хүргэчихлэээ...
за сайн ууу аниа сонин сайхан юу байнадаа
рок хэзээ стильтай болчуу?
Post a Comment