Бидний хэдэн монгол оюутнууд 3 сар эрчимжүүлсэн Япон хэлний сургалтанд сууж байгаад Япон явсан юм. Энэ хугацаанд бүгдээрээ ижилдэн дасна шд. Одоо ч бид холбоотой, сайхан найзууд. Ангидаа би хамгийн хөгшин нь шахуу, 30 гарчихсан. Би ангийнхаа хүүхдүүдээс хамгийн муу сурч байна гэж өөрийгөө их голноо.
Тээд Японд очоод дахин 2,5 сар Япон хэл сурлаа, Жайка төвд. Тэнд Азийн хэдэн ядуу орны нөхдүүдтэй хамтдаа хичээлээ хийгээд, сайн муугаа мэдэлцээд нэг байранд амьдраад байхаар чинь бас л найзууд болноо доо. Гэтэл тэнд очтол маний Япон хэл бол мундаг байгаа юм чинь. Та нар мэднэ дээ, үг нь их амархан гийгүүлэгч эгшиг, гийгүүлэгч эгшиг гэсэн дараалалтай, бас нээх дуудлага гэж санаа зоволтгүй, Япон хэлний өгүүлбэрийн бүтэц Монгол хэлнийхтэй ойролцоо болохоор сурахад амархан. Тээд л би чинь ангидаа онц сурлагатан болоод хувирчихлаа. Манайхан хичээлээ тарахаар даалгавраа хийнэ гэж олон цагийг ширээний ард өнгөрөөнөө, өдөржин хичээлдээ суугаад дараа нь.
Бид оройн хоолоо гаднаас авч иддгийн. Тээд 8 цаг болж дэлгүүр хүнсээ хямдруулахаар манайхан дэлгүүр явдаг байхгүй юу. Байрныхаа хажуугаар явахаар би тоглоом энэ тэрнээс буцахгүйм болохоороо лоббид Жайка-н богино сургалтанд ирсэн хүмүүстэй пиво уугаад л биллиард тоглож байна, харин 2 давхарт нь манай Мезба гэдэг бангладеш ширээнийхээ ард хичээлээ хийгээд л сууж байдаг гэнээ. Биллиарын ширээ нь яг Мезбагийн өрөөний харалдаа дор нь байдгийн. Ер нь оройны дүр зураг нэг иймэрхүү. Хамгийн инээдтэй нь би онц сураад байдаг, нөгөө Мезба хичээлдээ муугийн муу нь, хэхэ.
Кюүшүю Жайка төвийн 2-3 давхар нь эрэгтэйчүүдийнх, 4-5 давхар нь эмэгтэйчүүдийнх. 14 хоног тутам газар хөдлөх, гал гарахад биднүүсийг хир бэлэн байгааг шалгах зорилгоор хуурамч дадлага хийдгийн. Тээд биднийг зөв гарцаа олж амьд гарч чадах нь уу гээд л шалгана. Бид ч гүйлдээд гарна л даа, ядаргаатай тэр нь.
Нэг удаа хичээл дээр та нар тав тухтай амьдрахад чинь туслах санаа оноо байна уу? гээд л асуугаад байхаар нь би "би 2 давхарт амьдармаар байнаа" гэсэн чинь ангийнхан "чи эрэгтэйчүүдийн давхарт амьдармаар байгаа юм уу" гээд шоолно мэдээж. Тэхээр нь би "яахуу дээ эрэгтэй хүмүүс эмэгтэй хүнээс хурдан гүйдэг мөртлөө тэд нар 2 давхарт амьдраад байна шд, газар хөдлөвөл би 5 давхараас бууж ирэх гэсээр байтал үхэх юм байна даа" гэж мэгээл хичээл үймүүлнэ шд, хэхэ, заримдаа хичээлийн цаг өнгөрч өгдөггүй юм.
Тээд маш хатуу чанга дүрэмтэй. Эмэгтэй хүн эрэгтэй давхарт гарч болохгүй, бас эрэгтэйчүүд ч эмэгтэйчүүдийн өрөөнд орж үл болно. Биднийг байрлаж байх үед нэг хаанахын ч билээ нэг хүүхэн нэг эрийн өрөөнд нь хоноод, тэр нь баригдаад, сургалтыг нь дуусгалгүй дагавар захиатай нутаг руу нь буцааж байсан юм. Харин ТиАйСи гэх мэт том хотуудийн Жайка төвүүд хяналтгүй монголчууд байнга л архиддаг гэдгийн. Би Осака Жайка төвд найзындаа хулгайгаар хонож л байлаа. Бас Цукуба Жайка төв замбараагүй л юм байна лээ, би 10 хоноход юм юм л үзсийн шд.
За тээд бидний япон хэлний хичээл дуусаад сургуулийнхаа дотуур байр луу бүгд шилжээд, тэнд ч харин эрх чөлөөтэй оюутны амьдрал маань буцалсан даа. Тэнд нөгөө хэдийнхээ орчуулагч хийнэ, манай жижиг хотын албан хаагчид Англиар ярихгүй юм чинь. Гэр бүл нь ирэхээр би өөрийнхөө хөлсөлсөн байрандаа бүгдийг нь уруу татаж оруулаад, хүүхдүүдийг нь цэцэрлэг сургуульд нь оруулж өгнө, эхнэрүүдийг нь ажилд оруулж өгнө. Нэг ёсны амьдралыг нь шийдэж өгдөг Загалмайлсан эхийн дүрд хувирчихсаан.
Тээд л тэд надад баярласнаа илэрхийлж байна гээд гэртээ хоол унд бэлдээд л дуудна. Манай Азиуд чинь сайн хоолтой ард түмнүүд шүү дээ. Би айл айлын хойморт нь залагдаастай, нөхрүүдтэй нь зэрэгцээд суучихсан, пиво уугаад л худлаа яриад л, нөгөө хэд маань хөхөрч унаад л. Эхнэрүүд (манай вьетнам, лаос, мянмар, бангладеш, камбужийн) нь харин хөөрхийлөлтэй, гал зуухнаасаа цухуйхгүй, бараг л мөлхөж орж ирж хоол цайгаа зөөнө, буцаж гарахдаа хүртэл бидэн рүү бөгсөө харуулахгүй, би "эхнэрээ хамт суулгаач" гэхээр "яах юм бээ, болохгүй" гэнэ шүү дээ. Нээх өрөвдмөөр эхнэрүүд нь бараг л зарц. Ази эмэгтэйчүүд дотроос Монгол эмэгтэйчүүд үнэхээр азтай, бас хийморьлог. Хөгжилтэй гээд байгаа Япон Со ч гэсэн дээ, эмэгтэйчүүд хүний эхнэр болсон бол ажил хийх эрхгүй, харин сайн гэрийн эзэгтэй болдог. Харин сүүлийн үеийн тэр хатуу ёс заншил нь арай гайгүй болоод Япон Со эмэгтэйчүүд хөдөлмөрлөх нь нэмэгдэж байгаа гэсэн судалгаа байх юм билээ.
Гэхдээ одоо би япон хэлээ мартсан байна лээ.
Saturday, March 5, 2011
Friday, March 4, 2011
Наа Гилийн хатан чинь шавар шд
Саяхан би Японд байх үеийн хэдэн зургаа оллоо. Тэгэхээр Японд байсан үеийнхээ тухай хэдэн зургаа үзүүлнээ.
Манай сургуулийн кампус ийм өндөр уулын орой дээр байдаг юм. Би дотуур байранд 3 сар амьдраад, гэр бүлээ ирэхээр доошоогоо бууж байр хөлсөлж амьдарсан даа. Бидний өрөө дотроо хөргөгчтэй, 7 хоногт нэг удаа доошоо бууж хүнсээ цуглуулдаг юм. Энэ дээр чинь согтууруулах ундаа, тамхи зардаг юм байхгүй ээ, бүр дэлгүүр ч байхгүй.
Энэ залуу болбоос Камбужи гэхэд дэндүү царайлаг залуу байгаан, Путика гэдгийн. Жолоо барьж байгаа охиныг Эри гэдгийн, Япон охин.
Путика бид нар нэг төслөөр сурч байсан тул ЖАЙКА төвд 3 сар Япон хэл сурч байгаан болж хамт байлаа, сургуульдаа ирээд нэг мэргэжлээр сурах тул ихэнх хичээлээ хамт сонгочихсон юм чинь маниус бол майр найзууд.Манай Путикаг охидууд эргүүлээд нэг салахгүй. Тэр тусмаа энэ Эри юу, заналтай эргүүлнэ дээ. Энэ Япон охидууд гаднаа нээх ичингүйрээд л байдаг мөртлөө их айхтараа. Амралтын өдөр болохоор л Эри ямар нэг юм зохион байгуулж, Путикатай уулзах боломжийг бий болгоноо. Эхлээд бид бөөнөөрөө хөөрөөд л хамтдаа ийшээ тийшээ яваад байдаг байлаа. Сүүлдээ Эригийн урих хүний тоо буурсаар цагаандаа гарч ганцхан Путикаг урьнаа. Нөгөөх маань ганцаараа явахаас айгаад, хаха, эвгүйцээд гэх юмуу даа, намайг хань татнаа. Би тээд л шавар болоод л явна шд. Намайг явахгүй гэхээр чинь Путика хахуульдана, надыг. Тэр нь юуийн гэхээр оройн хоол, пивоор дайлнаа. Би яахуудээ ийм л хямдхан хүн шүү дээ, хоол пивонд яваад л өгнө. Энэ уулын оройгоос пиво олдохгүй юм чинь. Путика Камбужийн Хааны их ойрын хамаатан. Өрөөнд нь байгаа гэр бүлийнх нь зураг эд нар нь пээ аймаар баян айл. Гэхдээ түүний өрөөнд надаас өөр эмэгтэй хүн ордгүймоо. Хоол сайхан хийнээ, гэрээс нь баахан гоё идэх юм ирдгийн. Би ч олон орой түүний гарын хоолыг идсэн дээ.
Энэ Путика эмэгтэй хүн улаан цагаан уриад байхаар жэнтлэмээн болохоороо нэг татгалзана, тээд удаад нь надтай явдгийн. Би машиных нь ард худлаа унтсан дүр эсгээд л яриаг нь сонсоод л явна. Энд тэнд орохоороо нөгөө 2-оо хамт байг гээд би холхон байхаар Путика надаас салахгүй, тэгэхээр чинь Эри Путикаг надад сайн гээд бодчихноо, хэхэ. Намайг муу шавар л гэж бодно, Путика намайг хамт яваад өг гэж гуйдаг гэдгийг мэдэхгүй шд.
Бид чинь хамгийн урд талын Кюүшюү арал дээр сурдаг байлаа. Путикаг Токиогоос хортэл охидууд уриад салахгүй, Путика ч 14 хоногтоо Токио нисээд л байна шд. Би бол Токио руу хувийн ажлаар явбал титаникаараа Осака ороод, цаашаа автуусаар л явна даа. Автуус нь дотроо жорлонтой.
Энэ чинь миний титаник шүү дээ, би хүзүүндээ энэ шүгэлээ зүүгээд л Осака руу мөн ч олон удаа үүгээр зорчсон доо. Энэ хамгийн хямдхан зэрэглэл нь, ойлгомжтой байгаа биз дээ, бүгдээрээ зэрэгцээд л унтана шд.
За за нээх хоорондоо авцалдаагүй хэдэн өгүүлбэр болсон байхдаа. Ингээд тэмдэглээд байхгүй бол найзуудынхаа нэрийг мартчихна шд,
Monday, February 28, 2011
Торгуулийн хуудас
гэж энэ дээ. Сайн харвал "тэдний өдрийн төдөн цагт, ийм гудамжинд зогсохыг хориглосон газар зогсжээ та" гээд 201 доллар 21 хоногийн дотор төлнө үү гэж байна даа. Би шууданд очоод хуудасны дор байгаа баар кодыг уншуулаад төлбөрөө төлчдийн. Эсвэл интэрнетээр, утсаар, чекээр ч төлж болно. Эхлээд байнга торгуульдаг байхдаа уйлмаар санагддаг байлаа, одоо ч дөжирчихсөн, тоохоо байжээ.
Уг нь хөгжилтэй орон байж үүнийгээ шийдчихмээр ч мөнгө олох гэдгиймуу, зарим газар үнэхээр зогсоол хийхгүй байгаа юм чинь. Энд торгуулиар жилдээ маш их орлого олж, зам энэ тэрээ засдгийм шиг байгаан.
Saturday, February 26, 2011
Би дуртай...
эндхийн дуртай зүйлүүдээ жагсаавал барагдахгүй, онцгой дуртайнуудаа жагсаая.
...өглөө үдэш, өвөл зун хэдийд ч шүршүүрээс гараад, нойтон үстэйгээ гараад явчихаж болдогт нь би дуртай.
...жилийн ихэнх сард нь шалдан нүцгэн явдагт нь би дуртай.
...зам дээр мөргөлдчихсөн 2 машины жолооч нар машинаасаа бууж ирээд л, хөхрөлдөөд л, бие биенээ нөхөрсгөөр мөрөн дээр нь алгадаад л, хамтдаа тамхилдагт нь би дуртай.
...шилтэй пивоны бөглөө нь эрзваатай, эрчүүдийг онгойлгоод өг гэж царайчлахгүй, өөрөө эргүүлээд л онгойлгож болдогт нь би дуртай.
...зам хичнээн их бөглөөтэй байсан ч туслах замаас гол зам руу нийлж байгаа машинуудыг гол замын жолооч нар нэг нэгийг урдуураа оруулдагт нь би дуртай.
...цав цагаан пүүз хар болдоггүйд нь би дуртай.
...улаан, ногоон өнгийн гутал, этгээд хачин хувцас өмссөн ч, бүр сээксий хувцасласан ч хэн ч юу ч гэдэггүйд нь би дуртай.
...улирал дуусахаар үлдэгдэл хувцаснуудаа навс хямдруулдагт нь би дуртай.
...охид хүүхнүүд нь таалагдсан залуу руугаа очоод шууд л яриа өдөөд танилцаж чаддаг эм зоригт нь би дуртай.
Бас дургүй юм байна шд. Эндхийн дэлгүүрүүд яагаа ч үгүй эрт 5 цагт хаадагт нь би шоппинхоликтой юм болохоороо дургүй ээ. 7 хоногийн ганцхан Пүрэв гаригт орой 9,30 хүртэл онгойдог юм. Учир нь бүх албан байгууллагууд цалингаа 7 хоног бүрийн 4 дэх өдөр өгнө, дэлгүүрүүд нь эргүүлээд тэр өдөр нь цалинг нь хураагаад авчихдаг юм.

Tuesday, February 22, 2011
2011-2-20
Өнөөдөр анх удаа шинэ Ерөнхий сайдаа амьдаар нь харлаа, их сайхан залуу байна шдээ, гээд л далийгаад байгуул.
Австралид албан ёсны айлчлалт хийж байгаа Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Сиднэй дэх монголчуудтайгаа Ерөнхий сайд маань Шангрила зочид буудалд уулзалт хийлээ. Найз П-н эхнэр явахгүй гэхээр нь хүүхэдтэй нь гэртээ хүүхдүүдтэйгээ үлдээгээд П, нөхөр бид 3 яваад очлоо. Ерөнхий сайд эхэлж үг хэллээ, түүний хамгийн гол мээсэж нь “одоо олон Монголчууд эх орондоо буцаж очиж байна, бидний цалин хөлс ч өндөр болж эхэлж байна. Та нар минь эх орондоо очиж, эх орныхоо төлөө ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулаачээ” байлаа.
Түүнийг үгээ хэлж дуусаад асуулт хариулт эхлэхэд, асуултуудаа давхардуулж асуухгүй байхыг сануулж байсан ч, гадаадын монголчуудын хамгийн гол асуулдал болох Давхар иргэншилтэй болох, мөн Монгол руу зорчих визтэй холбоотой хүндрэлүүдийг багасгаж өгөхийг хүсч 2 ч хүн асуулаа. Асуултанд Нямдорж гуай босож зогсож байгаад маш товч бөгөөд тодорхой “бид судалж үзсэн, одоогийн нөхцөлд боломжгүй,ойрын үед ч энэ асуудлыг дахин сөхөхгүй” гээд дахин асуулт ирэхгүйгээр нам хариулж байна лээ. Энэ Нямдорж гуай үнэхээр баавартай улс төрч юмаа, бусдынхаа хажууд.
Дараагийн гол асуулт нь Монголын төрийн сангийн зээлээр сурч байгаа оюутнууд “тэтгэлэг хүрэлцэхгүй байна, бодолцооч” гэсэн хүсэлтийг 2 хүн ч тавьлаа, бас давхардсан. Отгонбаяр сайд энэ асуултанд хариулсан.
10 гаруй сэтгүүлч сурвалжлагч нар дагаж явна лээ, монголд ТВ-ээр зөндөө л гарах байлгүй, би харин ТВ-ээр гарахгүй газар суучихсан шүү.
Тэгээд бид сайд нартайгаа дурсгалын зураг татууллаа. Гараад ирсэн чинь энэ айлчлалын бүрэлдэхүүнд хамт яваа зарим хүмүүс байж байна. Тэнд Буянгийн Жаргалсайхан гуай (цаашид Жагаа гэе) од болж байнаа, Жагаатай зургаа авахуулах гээд Сиднэйгийн охид хүүхнүүд оочирлоод алаан болж байна лээ. Жагаа гуай ч янз бүрийн пооз авч зогсож, уран сайхны зураг даруулж байгаа аятай л хичээнгүйлэн хүсэлтийг нь гүйцээж байлаа. Харин хажууд нь Жагаатай хамт яваа эрчүүд түүнийг шоолоход хариуд нь Жагаа “та нарыг тоож зургаа хамт авахуулъя гэхгүй л байгааз дээ, битгий атаархаад бай, амьдрал ийм л байна даа” гээд л пээдгэр гэгч нь үргэлжлүүлэн дараагийн үзэсгэлэнт охидуудтай тэврэлдэн патиараа татуулаад л завгүй.
Тэгтэл нөхрийн ангийн залуу явж байдгийн, лифтэнд санаандгүй таарлаа шд.
Намайг танидаг нэг хөөрхөн охин байдгийн. Тэр Австралид төгссөн блог хөтөлдөг Ганзоригтой намайг танилцуулсан. В.Ганзориг бас энэ айлчлалын багт багтан энд түр ирээд байгаа юм байна.
Бас манай сургуулийн нэг дарга ирсэн. П бид хоёр нэг сургуульд багшилдаг гэдгээ хэллүү. Энэ уулзалтын дараа Боловсролын сайд сэтгүүлчидтэй гарч хоол идэхэд нь бид 3 даргаа дагаад намирчихсан. Тээд нэг задгай бааранд хоол идэж пиво уугаад. Би хоол пиво зөөж үйлчиллээ шд. Энд иймэрхүү хямдхан газар нь мөнгө төлөгдсний дараа хоол пивоо зөрүүлж авахаас гадна, өөрсдөө л өөрсдөдөө үйлчилдэг юм. Манай дарга “би яаж ч байсан ядуу оюутнуудаар даалгадаггүй” гэж томроод биднийг даахаар чинь би чаддагаараа бүх хүмүүсийн хоол пивог зөөлөө. Ямар сайд, дарга хоёроороо хоолыг нь зөөлгөлтэй биш дээ тээ. Тээд 16 хүний хоол, хоёр хоёр пиво нийлээд 700 доллар гараад л явчихсан.
Биднийг ирэхэд буудлын үүдэнд зогсож байсан машин.
Тэгээд орой 12 цаг болж байхад бид тэдний буудалд буцаж ирсэн чинь Жагаа, Хөгжил Шинэтгэлийн хорооны Хашчулуун дарга гадаа зогсож байна. Тэгээд бид бас баахан ярьж зогсож байгаад Жагаа орлоо гэхээр нь би яахав дээ түрүүнээс хойш асуумаар санагдаад байсан асуултаа асуулаа, түүнээс. “та намайг жаахан байхад л ийм хүн байсан, ингээд л мөнхийн ус уучихсан юм шиг хөгшрөхгүй байгаад байх юм, энэ нууцаа хуваалцаж болж байна уу?” гэсэн чинь л бүгд хөхрөлдөөд унажаагаан. Тэгсэн Жагаа 3 зүйл хэлсэн юмаа: “1. Би мартчихсан байнаа. 2. хүн байгаадаа сэтгэл хангалуун байх. 3. хоолыг бага багаар идэх” гэж байна лээ шүү.
Тэгээд бид даргаа машиндаа суулгаад алдарт Бондай бийч рүү явлаа. Харанхуйд далай хараад би ч хөөрөөд бүсэлхийгээ хүртэл ус руу ороод, нөгөө 3 аймхай залуу маань миний ард өвдгөө хүртэл л ус руу орсон. Би Ерөнхий сайддаа зориулаад өмссөн ягаан хослолтойгоо л ус руу орчихсон шд. Тээд тэнд хэсэг юм ууж сууж байгаад даргаа зочид буудалд нь хүргэж өгөөд гэртээ иртэл шөнийн 3 цаг болсон байлаа. Нээрээ энд ирээд 2 жил гаран болохдоо нөхөр бид 2 анх удаа 3 цаг хүртэл явж үзлээ.
Би гэж мартамхай хүн чинь нэрийн хуудсаа гэрээсээ авч гараагүй байгаамдаа. Баахан л нэрийн хуудастай болсон ч өөрөө байхгүй жоохон тийм юм боллоо.
Saturday, February 19, 2011
Эмээ өвөө нарынхаа тухай
хаха, би донтой юм байна, 75-аар бууж өглөө. Тэсэхгүй биччихлээ. За яадгийн тээ?
Манай аавын аав нь Ганган Сосой гэдэг хүн байжээ. Нээх гангалах дуртай, айл айл хэсээд л адуу мал сольж холиод л явж байдаг. Харин аавын маань ээж Шар Пагма гэдэг биерхүү шар авгай байсан гэсэн. Хоёулаа аавыг минь багад өөд болсон юм гэнэ лээ. Аавын ах эгч нар ээжийгээ дуурайсан их биерхүү хүмүүс байдаг юм. Одоо ч ар араасаа унаад дуусаж дээ. Аавын багад 4 ах нь аймгийн даншиг наадамд 4-лээ 4-т үлддэг байсан гэсэн. Ганган Сосой гуай ажилд муу, харин эмээ бол гэрт орж эм болж, гадаа гарч эр болдог ажилсаг гэж жигтэйхэн, гүргэр ч гэж ярилтгүй. Аймаар хүйтэн өвөл зуднаар эмээ цасанд шигдсэн бяруу тугалыг зүгээр л сэвхийтэл өргөөд л мөрөн дээрээ тохоод л хүрээд ирдэг, даараад осгож байгаа үнээндээ өөрийнхөө дээлийг тайлж нөмрүүлээд л түлхэж, чирч гулдарсаар байгаад гэртээ аваад ирдэг тийм баатарлаг эмэгтэй байсан байгаан. Эмээ маань бас мундагаа, юм хум үзэж хардаг, эмнэдэг домнодог, бараг л тэр нутгийнхныхаа амьдралыг нь шийддэг, буянтай хүн байжээ.
Харин ээжийн маань аав Зундуй гэж айхтар ажилтай, гадаа гэргүй бүх ажлаа амжуулдаг гялалзуур хүн байсан гэдгийн. Би хараагүй л дээ. Сэнгэ эмээ бол чика шд, бид хөгшөө ээж гэж авгайлдаг байлаа. Хөгшөө ээж маань 13 хүүхэд гаргасан ч 9 нь хүн болсон гэдгийн. Ээжийн ах эгч нар бас манай ээж аймаар ажилтай, бүгд аавыгаа дуурайсан. хөгшөө ээж бол залхуу шд, насаараа л архи ууж, тамхи татаж, мөрийтэй тоглосон доо. Үгүй тэгээд дээр үед ийм эмэгтэй хүнтэй чинь одоо хэн тоож суудаг байнаа гэж бодмоор. Одоо үед хүүхнүүд гэрийн ажилд муу байсан ч толгойгоороо мөнгө олоод байвал нөхөр голохгүй л дээ. Гэтэл хөгшөө ээж маань эрийн тэнгэртэй юмуу даа, эхний ажилсаг нөхөр нь нас барахад сүүлийнх нь бас л ажилсаг нөхөр хөгшөө ээжийг тоогоод суучдаг. Хөгшөө ээжийгээ нэг дүрслэх юм бол тамхиа баруун завжиндаа зуучихсан, шимийн архитай ширээний ард хөзөр таслаад л сууж байгаа даа, хаха. Та нар манай хөгшөө ээжийгг хэд насалсан гэж бодож байна? Тээд л хөгшөө ээж үнэн хэнэггүй, олон хүүхэд гаргаад, зүгээр л тавьчихна, өөрөө өсгөнө араас нь санаа зовно гэж илүү нээврээ шатаахгүй, тэгэхээр чинь хүн 100 насалдаг юм байна шд, аливаа юманд огт сэтгэлээ чилээж байх хэрэг алгоо. Ямар сайндаа өвөөгийн гэр аймгийн төвд мөртлөө манай ээж 8 настайгаасаа л аймгийн 10 жилийн дотуур байранд 10 жил амьдарчаад, сургуулиа төгсөхөд хөгшөө ээж анх удаа ээжийн сургууль дээр очиход нь ангийнх нь багш манай ээжээс “хүүеэ, чамд ээж байдаг юмуу? Энэ олон жилийн турш чамайг би бүтэн өнчин гэж бодож явлаа” гэж хэлээд ухаан алдах гээд байсан гэдгийн шд, хаха, тахал эмээ байгааз дээ. Хөгшөө ээжийн бие гэж чулуу чулуу. Ээжийг залууд эмээ элэгний өвчнөөр өвдөөд хамаг бие нь шар ногоон болчихсон, аймгийн эмнэлэг эмчилгээгүй гээд гаргачихсан байж л дээ, тэгээд л ээжийг хотоос дуудуулна, үхэхээс нь өмнө амжиж уулз гээд л, ээж ирээд л уулзана, тэгээд хэд хононо, ээж ар тал руугаа яараад харьна. Хотод ирээд хэд хонож байтал одоо л тэсэхгүй болсон байх гээд л дуудуулна, ээж нисээд л очно, тэгээд л хот руугаа харьна. Энэ явдал хэд хэд давтагдсан юм гэнэ лээ. Эмээ маань ком болоод эмчилгээгүй болсон хүн чинь зүгээр л байж байгаад өөрөө эдгэрчихсэн. Эмч нар бүр гайхамшгийн л юм болсон гэсэн шд, нөгөө хүн нь үхдэггүй бүр сэхээд босоод ирэхэд. хөгшөө ээжийн 2 ажилсаг нөхөр өнхрөөд өгсөн, эмээ маань сүүлд нас дээр гараад өвөлдөө хотод манайд ирж өвөлждөг байсан юм. Тэгээд нүд муу, сонсгол муу, бас хөл муу, хөөрхий. Гэхдээ л 2 эрээн цаастай чихэр байхад амттайг нь аваад ам руугаа хийчихнэ, зүсээд талхан дээр тавьчихсан үнэтэй хиам хямд хиамыг үнэрээр нь ялгаад идчихээ мэднэ. Тээд юм хэлэхээр ААН гээд сонсохгүй юм шиг мөртлөө эмээд сонсгохгүй шивэгнэхээр сонсчихсон, дараа нь асуугаад байдгийг нь бодохоор чих муу гэдэгт нь эргэлзээд байгаан, хэхэ. Тээд 95 настай юм байж архи олдуул уучих гээд, тамхи татчих санаатай. Хүн ирээд архи задлавал зоолттой нэхэж байж 3 хундага ууна, бид л настай хүн гэж хорьж байж 3-аас илүүг өгдөггүй болохоос. Хараа муу, татаж байгаа тамхиныхаа цогоор дээлийнхээ хормойг түлээд байхаар нь бид гал тавьчихна гэж хориод тамхи татуулахгүй, манай нөхрийг жорлонд орж тамхи татаад гарч ирэнгүүт нь араас нь жорлонд орж тамхины утааг нь хэдэн минут үнэрлэж байгаад гарч ирээд “ёох, ямар сайхан юм бэ?” гэх нь нээх өрөвдөлтэй шд. Эмээ амандаа ганц ч шүд байхгүй, тэгснээ бүхэл махыг аймаар их иднэ, угаасаа хоол моолонд сайн, бид нараас илүү идээд байвал яахуу, 100 дөхөж байж, бүр чонын ходоодтой. Ой санамж нь чикаа, аль хэдэн жилийн өмнөх юмыг хэлээд л тавьна шд, тэр тусмаа болохгүй юм хийсэн гаруудыг. Тэр тэрэнтэй тэгээд, тэгсэн тийм юм болоод, алдаа нь тэндээ л байгаа байхгүй юу гээд л алж өгнө шд, нөгөө олон ач зээ нараа.
За тэгээд эцэст нь эмээ өвөө нарын ямар чанарууд надад удамшиж ирж вээ гэхээр байна шдээ:
1. Ганган өвөөгийн тэр гангалчаад гадуур гарч ордог, хэсэх дуртай зан чанар нь тэр чигээрээ надад байна, тэр арилжаа наймааны од бизнес ухаан нь сураг байхгүй. Гэхдээ энэ гангалдаг дон чинь их сургуульд байхаас эхэлсэн ОЛДМОЛ чанар шүү дээ. 10 жилд байхад минь намайг хэн ч тоодоггүй би чинь царай муутай МАНУУХАЙ байсан гээд нэг их горьдсон тухайгаа бичиж байсан даа, тэр үед гангалж мэддэггүй л байлаа шд.
2. Шар эмээгийн шар өнгө нь л надад байна, намайг сэгсгэр шар хүүхэн гэдгийн шдээ. Тэр зөн билгийн тулаанд оролцож байгаа бүх л үзмэрчид “миний эмээ үздэг хардаг байсан, нөгөө ертөнцтэй холбогддог байсан” гээд бараг бүгд тэгдгийн байна лээ. Ядаж энэ чадвар нь надад өвлөгдсөн бол ажлын бус цагаар тээ, хаха.
3. За ээжийн аавын тэр сайхан ажилсаг чанар огт байхгүй ээ, залхуугийн туйл. Хүмүүсийг хараад байхаар аав ээж нь ажилсаг байвал хүүхдүүд нь залхуу болчих гээд, аав ээж нь залхуу байхаар хүүхдүүд нь арчаатай биеэ даагаад явчаад ч байх шиг. Манай ээж ажилсаг болохоор би залхуу болсон юм шиг байгаан. Гэтэл би залхуу байхад хүүхдүүд маань бас залхуу болчоод энэ теорем маань бас амьдралд батлагдахгүй тийшээ хандаад, гайхаад сууж байна.
4. Хөгшөө ээжийн бүх л чанар надад байна доо. Идэж уух дуртай, тоглоом наадам цэнгээнээс буцахгүй, тамхийг бас хэдэн жил сорж л явлаа. Бас залхуу. Тэр хурц ой санамж нь өвлөгдчихгүй тээ, одоо би нь мартамхайгийн туйл шүү дээ.
Манай хөгшөө ээж маань 99 наслаад 4, 5 жилийн өмнө саяхан хорвоог орхисон доо, хөөрхий, хөөрхөн эмээ минь.

Friday, February 18, 2011
Байна уу, байна уу ...1,2,3 ...1,2,3..
гээд л микрофон энэ тэрийг ажиллаж байна уу гэдгийг шалгадаг даа.
Тэрэн шиг би өөрийгөө шалгаж байнаа. Зарим нэг сэтгэгдэлд миний гашуун үнэнийг шууд шууд хэлсэн хүмүүст баярлан, өөрийгөө Блогт гүн донтсон эсэхийг мэдэх гэж хэд хоног юм бичихгүй байгаа юм. Блог донтолт болсон үгүйгээ ер нь яаж мэдэх вэ? Бодвол янз бүрийн тест байгаа л байх л даа, хэдэн цаг зарцуулдаг гэх мэт. Би одоогоор блогтоо бичихгүй, өр блогт сэтгэгдэл бичих гээд гар загатнаад байсан ч бичихгүй л байна.
Энэ постыг бичих болсон шалтгаан нь,
намайг бичлэг нэмэхгүй байгаад зарим сайбэр найзуудын санаа нь зовж, захиа бичиж, санаа тавьсанд баярлаад, "би зүгээрээ эдгэрчихсэн. Өөрийгөө ДОНТОЙ эсэхээ шалгаж байгаа учраас бичлэг нэмэхгүй байгаа юмаа" гэж тайлбарлаж байгаа санаатай юм. Тэгээд над санаа тавьсан та бүхэнд баярлалаа. Нээрээ энэ сайбэр ертөнц чинь гайхамшигтай юмаа. Би зөндөө сайхан найзуудтай болжээ. Өмнөх бичлэгийн сэтгэгдлүүдэд би үнэхээр уярсан шүү дээ. Та нартаа хайртай.
Удахгүй өөрийн блогийн сэтгэгдэлд хариулж, өрөөлийн блогт нөхөөд сэтгэгдэл үлдээнээ.

Friday, February 11, 2011
Бензин дуусчээ
Өмнө нь согтуудаа бичиж пост хийж үзсиин байна, одоо халуурч байхдаа бичээд үзье.
Өчигдөр хачин байсан юмаа даанч. Шөнөжин хачин муухай зүүд зүүдэлсээр өглөө болголоо. Өглөө сэрэхэд л нүд нээгдээд өгчихгүй, нүдээ нээхгүй байхаар хана над дээр нураад унаад байгаа юм шиг, нүдээ нээгээд харахаар арай ч над дээр унаагүй байх юм. Тээд нөхөр маань хүүхдүүдийнхээ учрыг олж, албадад нь хүргээд, цаашаа явлаа, одоо би гэртээ ганцаараа орондоо үхээнц царайлаад хэвтэж байна. Яарч байгаа нөхрийг гарахаас нь өмнө миний хажууд лап топ авчраад асаагаад өг гэж хэлж амжлаа. Өөр үг хэлэх тэнхэл ч алга. Чүү арай тэнцвэрээ олж, найгаж хана түшиж явсаар жорлон орлоо. Толинд өөрийгөө харсан чинь юууу вээ, бүүр нэг дэлбэрчихсэн авгай над руу өрөвдлийн харцаар харж байна шд, ийм дээрээ л хүнтэй таарчихгүй юм шүү. Нээрээ согтуу юм шиг тэнцвэрээ олж чадахгүй банйашд.
Энд өвдөж болохгүй гэсэн уриатай ч хааяа яалт ч гүй өвдөдгийн. Гэхдээ би эмнэлэг явахгүй ээ, 1-рт цаг аваагүй тул намайг үзэхгүй, 2-рт би 50 доллар төлөөд үзүүлсэн ч ойр зуурын эм бичиж өгч ч магад өгөхгүй ч байж магад, би өөрөө мэдээд эмээ уучихсан нь хавьгүй дээр. 3-рт би өөрөө гараад эмнэлэгт очих тэнхэл алгоо. Хувцсаа ч өмсөж чадахгүй байншд, юун нүүрэн дээрээ зураг зурах манатай.
Өглөөний цай хийгээд ч өгөх хүнгүй мангар юмаа. Хамаг бие халуу шатаад, өөрөө болохоор даараад, хэвтэж байхад ч толгой эргээд хэрэг алга, хамаг бие янгинаад, тэр дундаа баруун гарын шуу аймаар янгинаж байна. Гэхдээ би шүдээ зуугаад үүнийг бичиж байна, хаха, эх орныхоо төлөө дайнд оролцож байгаа аятай баатарлаг гоё санагдчихлаа. Нүдэнд энэ үсэгнүүд эрээлжлээд сайн харагдахгүй байнаа. Тэгээд хажуу тийшээ хараад хэвтэхээр нулимс хажуу тал руу урсаад байхийн, би уйлаагүй л байна шд.
Хэрвээ би монголд байсан бол өөр шд, би өөрөө нэг нэгнийг дуудахгүй ээ. Гэхдээ над руу залгасан хүн намайг ямар байдалд байгааг мэдээд өөрсдөө гүйгээд ирдгийн, би хувиар гаргах үүрэгтэй бас. Өөрсдөө ирьеэ гээд хүрээд ирж байгаа хүмүүсээр өөрийгөө асруулаад л, би янгуучлаад л, эмэндээ хүн гүйлгээд л, хүүхдүүдээ харуулаад, гэрээ цэвэрлүүлээд л, шөл хийлгээд уухгүй юу. Энд одоо хэнийгээ дуудах билээ дээ. Сайн таних монголчууд байна л даа, гэхдээ би тэгж чадахгүй л дээ, ажил төрөлтэй цаг нартай уралддаг хүмүүсийг чинь.
Манай нэг эрэгтэй найз монголд байдгийн. Тэр архи уугаад шартаад, бараг хордлогонд орохоороо, дусал залгаад өгөөч гээд л дуртай цагтаа намайг дууддагийн. Хэрэв би түүн рүү утасдвал тэр над руу эхнэрээ явуулаад л үйлчлүүлнэ л дээ. Би тээд л үгэлдэг байхгүй юу “хар архичин минь ингэтлээ уугаад, үхэх гэжииншд” гэхээр нөгөөх чинь “намайг архичин гэлээ” гээд гомдоод сүйд болноо, би түүнийг “бэлгийн сулралтай” гээд хэлчихсиим шиг л, хаха. Сүртэй шд, намайг пивочоон гэхэд би гомддоггүй шд. Бас бус хувиараа бизнэс эхэлдэг эмэгтэй найзууд байна, тэд гүйлдээд л ирдгийн, цаганд хавчигддаггүй юм болохоороо.
Нээрээ би гэрээслэлдээ намайг лап топтой минь хамт оршуулаарай гэнээ, гэрээслэл бичихээрээ. Нөгөө ертөнцөд бодвол завтай байдаг байлгүй дээ, тэнд блогоо бичээд, тэндээс та нарт эмэйл бичиж та нарыг айлганаа. Хаха, би нээрээ галзуурч байна уу, ийм балай юм бичээд, аан.
Алдаагаа засах гэж 3 дахин уншлаа. Энэ бичлэгийг олоон минутад бичсэн байхаа, удаан л бичих шиг боллоо. Бас хэдэн ч удаа амарч байж бичвээ. Би инээх тэнхэлгүй ч өвдөөгүй бол энэ хавьд л ХАХА гэж бичих байх гэж таагаад л ХАХА гээд энд тэнд биччихлээ.
Ээжийгээ санаад байнаа.
Wednesday, February 9, 2011
Туулай жилийн мэнд хүргээд хэдэн зураг
Австралид Хятадууд үнэн хүчтэй байнаа. Төрийн сайдаасаа авахуулаад доошоогоо бүх шатанд хятадууд байна шд. Харахад яг хужаа, хятад овогтой сайд байхаас гадна, харахад цагаан мөртлөө хятад овогтой хүмүүс төрийн толгойд нь зөндөө, их нөлөөтэй байнаа. Энд хаа сайгүй 2 сарын 6-нд Хятадын шинэ жилийг албан ёсоор маш ёслол төгөлдөр тэмдэглэж байна шд. Бүх гудамж талбайд нь хятадын Луу бүжиглээд л, баахан юм болж байна. Энд ажилд ороход мандарин хэлтэй бол давуу тал болчоод байна даа. 6-нд авсан хэдэн зураг.
Бид хотоос хойхно амьдардаг тул хот руу Виктория замаар ордог юм. Энд замын 1-р эгнээ автобусны мэдлийнх шүү дээ. Бүр улаанаар будаад, камер зоочихдог юм. Автобусны замаар яваад байвал нөгөө торгууль нь гэрт хүрээд л ирнэ. Энэ зураг дээр Bus Lane гээд өдөр цагаар нь хязгаарлачихсан байгаа биз. Өнөөдөр бүтэн сайн тул машинууд 1-р эгнээнд зогчихсон байна. Би хувьдаа 1-р эгнээг автобусных байхыг дэмждэг. Автобус цагаараа явна, бөглөөнд орохгүй байвал хүн бүр машин унаад, агаарын бохирдол болон замын түгжээнд хувь нэмэр оруулаад байхгүй шд.
АНЗАК-н гүүр. 2 талд нь цэргийн хөшөө байгааг анзаарна уу.
Энэ гүүрээр давахад мөнгө төлдөггүй тул бид байнга үүгээр явнаа.
Хот руу ороод ирэхэд бүх гудамжийг ийм Туулайны зурагтай дарцагаар чимэглэсэн байлаа.
Хятадууд хүчтэй гэх гээд л байна. Хятадын шинэ жил шүү дээ, албан ёсоор.
Зүүн талд арай өөр туулайны зураг бүхий дарцагнууд. Баруун талд хятад улаан дэнлүүгээр хотыг чимэглэжээ.
Эндээс цааш бид монголчуудын цагаан сарын арга хэмжээний хэдэн зураг орууллаа.
Энэ нөгөө Монгол гэсэн дугаартай гоё машин
Энэ Ван гэдэг машин хотын төвд 30 минут үнэгүй зогсдог юм. Миний машин 15 минут үнэгүй зогсдог. Нилээн олон монголчууд ийм машинтай Австралийн шуудан зөөдөг юм. Лого-г нь ардаа наачихсан байгаа биз дээ.
Монголчууд жижиг том 2 гэр барьсан байлаа. Баатруудтай гадныхан их зураг даруулж байна билээ. Харин гэрийнхээ тооноор гадагш хардаг аварга биет залуу маань ганцаараа монгол дээл хувцсаараа гоёсон байлаа. Түүнийг би Юндэн гэж өргөмжиллөө, өөрөө Нансалмаа болчих санаатай. Царай муутай хүн чинь Нансалмаад гологдож, Хоролмаа дээр уналаа гэсэн, хэхэ.
Нээрээ би хэдэн залуучууд, охидуудтай яриад сууж байтал нэг нь "хүүе манай Сиднэйд Гилийн хатан байдаг юм байна лээ, нэг харчих юмсан, үзчих юмсаан. Таних хүн байна уу?" гэж бусдаасаа асууж сураглаж, сүйд хийх шахлаа. Би ч Халтар царайтын Корэло билүү, түүн шиг л мэлэн хойлог царайлаад хэсэг сууж байгаад л зугтлаа шд, хаха.
Шувууд
Манай балкон дээр байнга есөн шидийн шувууд шаваад байдаг юм. Хэдэн сарын өмнөөс би дэлгүүрээс шувууны хоол авч өгдөг болоод байгаа. Эд нар нөгөө миний авч өгсөн хамгийн хямдхан хоолыг ялгаж идээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нь үнэтэй хоол авч өгсөн чинь бүгдийг нь иддэг болсон. Бас чика байгаа биз.
Нэг өглөө би балкон дээрээ гараад л хэсэг зогслоо. Хүн хажуунаас хараад байхаар бид мэдэрдэг дээ. Тэгээд хэн хаанаас ширтээд байгаа юм болоо гээд хартал модон дээр нээх том шар шувуу эсвэл ууль юм уу цаашаа хараад суучихсан, толгой нь 180 градус эргээд над руу цоо ширтэж байдаг юм. Би харц тулгараад л салга авсан шд, аймаар. Гэхдээ шар шувуу өдөр юм хардаггүй гэдэг биз дээ.
Заримдаа шөнө унтах гээд гэрлээ унтраахаар харанхуйд модон дотроос гал шиг 2 нүд цоо ширтэнэ шүү дээ, аймаар санагдаад байдаг юм. Тэгээд гэрлээ унтраалаа бол цонх руугаа харахгүйг хичээдэг юм.
Subscribe to:
Posts (Atom)