Thursday, March 31, 2011

2011-3-30 Торгуульчихсан

Энд машин барьж яваа үед утсаар ярихыг хориглодог, өндөр торгуультай, бас дэмэрит поинт унадаг юм.

Жолоочид 12 Дэмэрит поинт байдгийн. Өнгөрсөн жил эхний удаа хурдны хязгаараас нь 5 км/ц-аар хурд хэтрүүлээд 1 поинт алдаад, удаад нь цагийн хязгаартай баруун эргэхийг хориглосон газар цагаа андуурч баруун эргээд 2 поинт алдсан юм. Поинт болгон мөнгөн торгуультай.

Tuesday, March 29, 2011

MayRowan-ий сэтгэгдлийг уншаад,

өмнөх бичлэгээ дахин сайн харсан чинь миний өчигдрийн зурагнууд байжил байна шдээ. Та нар анхаарлаа төвлөрүүлээд, нүдээ онийлгоод хардаа. Зургийн тайлбар болгоны дээрх хоосон зайнд чинь жижчээн дөрвөлжин дотор хар цэг байна. Энэ хар цэг зарим газраа зүүн талдаа, зарим газраа голд байгаа. Тэр цэг дээр 1 дарахаар зураг томорч байнаа. За амжилт хүсье. Би дахин тэр зурагнуудтай ноцолдмооргүй байнаа, өөр гоё юм хийсэн нь дээр биддээ, таминээ.

Monday, March 28, 2011

2011-3-27 Sydney ISSF World Cup 2011

Цаг гаран ноцолдлоо, зурагнууд нь ордоггүй ээ. Дараа л зураг нөхөж оруулахаас.

Sydney International Shooting Centre-д олимпийн эрхийн төлөө буудлагын тэмцээн 3 сарын 21-нээс 4 сарын 1-ны хооронд болж байгаа юм. Монголын баг тамирчид 9 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Бидний хэдэн монголчууд очиж тэмцээн үзлээ. Би гар буугаар 4 жил буудсан хүн шүү дээ. Энд энэ спортоо хаясан, харамсдаг тухайгаа бичсэн байгаа.

2011-3-26

Өдөржин хичээлээ хийв.

Wednesday, March 23, 2011

Японд хоргодох байранд хэд хоносон тухайгаа

Аль 2007 онд бичсэн бичлэгээ нэмж засварлаад орууллаа. Зурагтаар хоргодох байранд байгаа хүмүүс гараад байхаар хоргодох байранд байсан минь санагдах юм. Тэр үеийнхийг энэ удаагийн газар хөдлөлт, цунамитай яахан зүйрлэх билээ.

Monday, March 21, 2011

4 жилийн өмнө энэ өдөр

блог нээгээд анхныхаа бичлэгийг энд чухам зүгээр өдөр бүр тэмдэглэл хөтлөчих ухааны юм бичиж байжээ. Тэгснээ 3 жил алга болж болж байснаа, 9 сарын өмнөөс идэвхитэй юм бичиж эхэлжээ. Тэгэхээр чинь өнөөдөр миний блогийн 4 жилийн ой гэж хэлэх арга алга даа, тээ. Бас болоогүй блог нээе гэж бодож явсаар лав л 1 жил болчихсон юм. Өдөр бүр биш юмаа гэхэд ядаж 7 хоногт нэг бичлэг нэмээд явсан бол би гэж бичлэгээр баян хүүхэн сууж байх нь байна шд. Өө бас дундуур нь Оддын өвчин тусаж 2 сар блогоо хаасан юм байна.

Friday, March 18, 2011

Эрчүүддээ зориулаад

бичлэг хийчнээ. Энэ өдөр чинь над мааш их хамаатай байдгийн, би цэрэгт явсан юм шиг л хөөрөөд байна шүү дээ. Эмэгтэйчүүддээ зориулж бичлэг хийгээгүй байж тээ, энэ Гилийн хатан. 8-нд ямар ч баярын наастр байхгүй байлаа, энд тэмдэглэдэггүй юм, Японд ч гэсэн. Энд ээжүүдийн баяр гээд тусдаа өдөр байдгийн. Орос манайхаас өөр тэмдэглэдэг газар байвал сээгий үлдээгээрэй, хаана яаж тэмдэглэдгийг нь сонирхоё. Тэгээд ч би 8-нд шөнө болтол сургууль дээрээ суугаад, гэртээ иртэл манайхан бүгд унтчихсан, нөхрийн хийсэн хоолыг ч идэж чадаагүй ээ. Нөхөр надад цаг бэлэглэсэн. Би нээрээ цагны хоббитой, эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүнтэй уулзаад эхлээд л бугуй руу нь л нүд явна даа. Бас найзууддаа цаг бэлэглэх дуртай. Монголд бол би Март тэмдэглээд манаргаж яваа даа. Хэдэн өдрийн өмнөөс догдлоод, бэлдээд сүйд болно биз дээ.

Sunday, March 13, 2011

Хайрт Nippon минь

Өмнөх бичлэгийн доорхи сэтгэгдлүүд бичлэгтэйгээ хамаагүй учраас энэ бичлэгийг бичиж байна.

Газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станц гээд баахан аюул нэг дор нүүрлэжээ. Нээрээ дэлхийг цочоож байна шүү. Аюул тохиолдоогүй үед ч бүх зүйлийг маш нарийн тооцож, бэлтгэлтэй байдаг ард түмэн.
Би энэ хагас бүтэн сайнаар хичээлээ хийгээд, блогтоо 3-4 Японтой холбоотой хөгжилтэй түүх бичнэ гэж бодож байлаа. Гэтэл Японы тухай мэдээ үзэж, нэт ухаж суугаад юу ч хийхгүй нь тодорхой байна, бичлэг нэмэх ч хүсэл алга, сэтгэл хөндүүрлээд, санаа зовоод л сууж байна.

Ганц галзуу найз маань сая Цукуба их сургуулийг дүүргээд энэ сарын 30-нд Монгол руу явах гэж байсан юм. Хүүгээ 11-нд Монгол руу явуулна гэж байсан болохоор 11-нд Токиод байгаа байх гэж тааж байлаа. Тээд утас, нэтгүй болоод холбоогүй байсан чинь харин Монголын Элчин сайдын Яам руу хандсан хүмүүсийн нэрс дотор нэр нь байхаар санаа жоохон амарч байна.

Япон бол Монголд хандивлагч томоохон орнуудыг нэг бөгөөд монголд тусласныхаа хариуд юм нэхээд, ямар нэг юмыг маань барьцаалаад байдаггүйг та нар мэднэ. Би Япон улсад сурч амьдарч байсны хувьд Япон улсыг 2 дахь эх орноо гэж боддог. Бага хүүгийн маань төрсөн нутаг. Ганцхан би ч биш Японд сурч төгссөн хэн бүхэн Япон улсад элэгтэй л байгаа. Би Японы ард түмэнд хайртай, би тэдэнд төлж барахгүй их өртэй, мөнгөөр хэмжих боломжгүй юм зөндөө шүү дээ. Мэдээж элэг зүрхнээс минь Монгол эх орон минь уятай, нэг ноомерт.

Одоохондоо энэ хавиар Япон улсад туслах хандивийн хайрцаг алга байна. Удахгүй хаа сайгүй тавигдах байх. Энэ нь их үр дүнтэй арга гэж бодогддог юм. Дэлгүүрээс худалдан авалт хийгээд тооцоогоо хийдэг кассын машины хажууд, гарах хаалган дээр нь голдуу тийм хайрцаг байх бөгөөд хүмүүс задгай бутархай мөнгөө тоолох ч үгүй хийнэ. Ийм хайрцагнуудаа их удаан бараг 2 эсвэл 3 сараар байлгадаг юм. Хүмүүс заавал банк руу очиж хандивийн дансанд мөнгө хийх гэж байснаас энэ арга маш их хэмжээний мөнгө цуглуулж чаддаг. Би жишээ нь Австралийн хойд хэсэгт болсон үерийн хандивийн хайрцганд цөөн цөөнөөр нь бутархай нэг хоёртын доллар бүр 10 цент ч хамаагүй хийгээд байлаа, дараа нь багцаалдахад 50, 60 доллар хийчихсэн байсан. Заавал нэг дор их мөнгө хийх гэж байснаас цөөн цөөнөөр өөрт дарамт багатай ахиухан мөнгө хандивлах боломж олгодог юм. Австрали улс аль эрт туслахаа илэрхийлсэн ч өчигдөр яаж туслахаа тодорхойлоогүй байсан. Сая аврах ангиудыг эхний ээлжинд илгээх болсон байна. Мэдээж хүнс, мөнгөн тусламж үзүүлэх байх.
Манай гэр бүл бусад улс орнуудад хандивласнаасаа хэд дахин их мөнгө Япон улсад туслах  хандивийн хайрцганд хийх нь ойлгомжтой.

Энэ байгалийн гамшгийг яалтай билээ дээ.

Friday, March 11, 2011

Миний найз Mr.Эрээн

Би японд авахуулсан зураг олоод баахан японы дурсамжаар амьсгалж байна шд. Манай төсөлд бас Хятадууд хамрагдгийн. 10 хятадаас 2 нь л эмэгтэй байлаа. Тэд ханз үзэх шаардлагагүй учраас бидэнтэй хамт Жайка төвд байрлаагүй, хичээл эхлэхэд шууд сургуульдаа ирээд дотуур байранд бидэнтэй нийлсийн. Япон хэлэндээ бас муу, гэхдээ хятадууд майр сэргэлэн.

Энэ Хятад залууг Гуо гэдэг ч манай нөхөр түүнийг Эрээн гэдгийн Эрээний хужаа шиг гэнээ муу найзыг маань, мэдээж зөвхөн надад. Бид 2 бас салахгүй найзуудаа. Тэр мужийнхаа засгийн газар өндөр алба хашдаг. Одоо ч гэсэн намайг Бээжингээр дайрвал хэлээрэй, надад үйлчилж, хот улсаа танилцуулна л гэдгийн. Намайг хөөрхөн болохоор нь хөдөөний хужаа өвгөнд зарчих байх гэж айгаад би хэлдэггүйен гэсн, хаха, худлаа худлаа, би ажилтай албатай хүнд төвөг удаад яахав гэдгийн. Гуо майр тамхичин, бидний үед дотуур байрны өрөөндөө тамхи татахыг хориглодоггүй байсан юм. Тэр сургуулиа төгсөөд өрөөгөө хүлээлгэж өгсөн чинь өрөөнд нь тамхины үнэр нэвт шингэчихсэн, өндөр торгууль тавигдаад баларсоон. Тээд дотуур байрны дүрэмд өөрчлөлт ороод, өрөөндөө тамхи татахыг хориглосон шинэ журам гарсан даа. Миний ширээний теннисний портнёр.
Энэ зурагнуудыг түүний надад зориулсан оройн зоогны үед авсан болно. Аяа яа, оройн зоог гэчиж. Надад баярласнаа илэрхийлж байгаа юм. Би ч бас эргүүлээд эссэ репортынхоо алдааг хянуулна шүү дээ, эд нар бичгийн англи хэлэндээ гаргууд. 
Энэ залууг Кай гэдгийн одоо Вашингтон ДиСи-д Дэлхийн банканд ажиллаж байгаа. Нөгөө Гуо надад зориулж хоол хийж өгөх юм болсон чинь хүмүүсээр хоол хийлгээд намайг дайлсаншд. Гуо цаана нь зааварчлага өгөөд зогсож байна.

Энэ залууг Гуа гэнэ, бас мужийнхаа засгийн газар ажилладаг. Миний биллиардны портнёр. Эд нарын дунд сургуулийн түүхийн хичээл дээр бидний түүхийг гуйвуулж заадаг бололтой, тэр "Монголыг хятадын алдагдсан газар нутаг" гэдэг ч Mr.Эрээн тас цохиж "Монгол улс бол тусгаар тогтносон улс" гэдгийн. Монголчууд бид өөрсдөө ухаантай байх ёстой шүү дээ, яс юман дээрээ, тийм биз дээ.
Надын оройн зоог бэлэн боллоо, эд нар хоол сайхан хийнэ шүү, би ч хоолыг нь санаатай, санамсаргүй буудна шд, өөрсдөө ч намайг дууддагийн хааяа. 

Sunday, March 6, 2011

Гарчиг санал болгооч

Ямар гарчиг өгвөл дээр вээ хө. Би Японд байхдаа цагдаа руу нь байнга явдаг байлаа. Энд бас түрүүвч олоод цагдаа руу очсон тухайгаа бичсэн байна. 

Би хамт суралцагчдаасаа хамгийн түрүүнд доошоо бууж байр хөлсөлсөн тул аливаа юманд арай л туршлагатай болчихсон, манай найзууд надаас зөвлөлгөө авна, бүх юмандаа.
Энэ бол Сингалон, Лаос залуу. Манайх байр хөлслөөд хуучин юм зардаг дэлгүүрээс хөргөгч, зурагт, угаалгын машин, тавилга авсийн. Энэ Сингалонд би нөгөө дэлгүүрээ зааж өгөхгүй юу. Тэгтэл нөгөөх маань хөргөгч авчилдээ, тэндээс. Хөргөгчөө залгасан чинь эвдэрхий юм өгчихсөн байв. Дэлгүүр ч гэж дээ, хоёр өвгөн хүмүүсийн хаясан юмнуудыг цуглуулаад зардаг, бас хүмүүс мөнгө төлж хогоо хаяхаар гээд тэдэнд үнэгүй өгчдийн. Тээд нөгөөх маань намайг тэр дэлгүүр лүү яриад өг гэхээр нь би ярьлаа. Өөдгүй өвөө гүрийгээд, утсаа таслаад, сүүлдээ утсаа ч авахаа болив. Тээд би Сингалоны найз бас нэг Лаостой 3-лаа дэлгүүр дээр иртэл, хаалгаа онгойлгож өгөхгүй, дээд давхарынхаа гэрээс гарч ирэхгүй, тас гүрийдэг гэжийншд.
Тэгэхээр нь экигийн хажуугийн цагдаагийн хэлтэс рүү ороод учраа хэлсэн чинь цагдаа нар тоодоггүй ээ. Мэдээж хэдхэн иенээр авсан хуучин юмны төлөө тэд нар хөдлөхгүй л дээ. Тээд нөгөө 2тоо за яадгийн хаячих гэсэн чинь өөр хуучин ажилладаг хөргөгчөөр сольмоор байна гээд байхаар нь би нэг цагдааг нь "тэдний дэлгүүр яг энэ хажууд байдгиймаа, та хамт яваад өг л дөө, бид нар оюутнууд, би тэр хүнийг гэртээ байгааг нь яг мэдээд байнаа" гээд л гуйлаа. Манай 2 адилхан л Япон хэл сурсийм байж Корээло. Ашгүй нөгөө цагдаа зөвшөөрлөө. Тээд 4-лээ гарлаа, манай 2 шууд урд гараад алхчихлаа. Би шаварт унасан шарын эзэн юмуу хаашааен, нөгөө цагдаатай юу ярьнаа гээд хуйхаа маажиж байтал ашгүй цагдаа өөрөө надаас "чи хаанаас ирсийн?" гэж байна, "Монголоос" гэсэн чинь өвдөг нь нугаралтын байдалд ороод л, нүүрэнд нь инээмсэглэл тодроод л, Аса Хакухо болоод л явчлаа. Тээд л бид 2 бие биенээ сайн таньдаг хүмүүс шиг нээх гоя ярилцаад л явлаа. Би түүнийг худлаагаасаа "би өөрийг чинь анх хараад Монгол хүнтэй ямар адилхан юм бэ гэж бодсоон" гэж бүлтэрлээ. Уг нь хужаа шиг л харагдаад байгаан. Тэгтэл нөгөөх маань хөөрөөд л нүүр рүүгээ заагаад "нээрээ юу" гээд л баярлаад, бараг надыг тэвэрч авах нь ээ. Манай 2 хойшоо эргэж хараад гайхаад л яваад байлаа.
Хулхи өвгөний гэрийн гадаа ирээд, цагдаа "Каживара саан, би цагдаа байнаа, та гараад ирдээ" гэж хэлэв үү үгүй юу нөгөө өвгөн чинь айгаад год үсрээд гараад ирээд "миний бие өвдөөд байгаа" гэж худлаа новширдгийн. Тээд хуншгүй өвгөн 75-аар буугаад өгчихсөн "за би маргааш өөр сайн ажилладаг хөргөгч гэрт чинь аваачиж өгнөө" гэнээ. Бид ч ажил бүтсэн болохоор цагдаадаа баярласнаа илэрхийлээд баяртай гэтэл, нөгөө цагдаа маань харин бүр унаж тусаад "би 7 хоногт 3 удаа орой 8 цаг хүртэл ажилладаг, чи хүрээд ир, 2-лаа хамтдаа хоол идье" гэж авдгийн. Би юу гэх вэ дээ, хэргээ бүтээчээд шууд үгүй гэж чадахгүй "баярлалаа, зав гарвал би ирнээ" гэж хэлээд л саллаа.

Тэгтэл манай 2 надаас "чи тэр цагдааг царайлаг гээд хэлчихсэн үү?" гэж наадгийн. Би "яасан?" гэсэн чинь, "тэр цагдаа нүүр рүүгээ заагаад л баярлаад байсан шд" гэнээ. Би "гуцниз, би ямар ч царайлаг залуу байсан өөрт нь царайлаг гэж хэлдэггүй. Та муу 2-оос болж би ярих юмаа олж ядаад л Монгол хүнтэй төстэй гэлээ. Тэгээд намайг хоолонд урьсан" гэсэн чинь л нөгөө 2 савж унаад, явдаг л газар вайнашд гэнээ. Тээд 3-лаа автуусандаа суугаад салгалсаар гэртээ ирсэн чинь нөгөө өвчтэй гээд байсан өвөө маань аль хэдийнэ гэрт нь хөргөгч авчраад хаячихсан байлаа. Энэ маягаар Загалмайлсан эхийн дүрд тоглодгиймдаа, мэдээж тэр орой эхнэрийнх нь гарын Лаос хоол иднэ шүү дээ мань чинь.

Нээх өөрийгөө магтаад ч байгаам шиг сонин санагдчихлаа, би 80 настай болсон хойноо унших гээд мартахгүйн тулд өөртөө л бичээд байгаан шдээ, хонгоруудаа.

80-тайдаа үүнийгээ уншаад "тэр царайлаг цагдаатай хоол иддэг л газар байнашд, тэнэгээ" гэж өөртөө үглэх байх даа тээ, хэхэ.