Monday, April 25, 2011

2011-4-25 Үргэлжлэл


2011-4-25 ANZAC day

Энэ өдөр болбасу их бороотой хүйтэвтэр өдөр байлаа. Энэ өдрийн талаар ангийн дарга Алимаагийн бичсэнийг эндээс уншаарай. Би тайлбаргүй хэдэн зураг шахчий.
Ийм парад жил бүр болдгийн.
Би их хүнд нөхцөлд зураг дарсаан, хүйтэн бороотой, зургийн аппарат норчих гээд, урд маань 2 хүн зогсож байсан болохоор завсар зайгаар нь зураг дарах гээд л, ядаж байхад тэр 2 гартаа барьсан Австралийн жижиг дарцгаараа даллаад нэг салахгүй, хажууд хүмүүс хоол идээд, гоё үнэрт ходоод хонхолзоод өлсөөд, хаха. Зураг дарах гээд л яг фокус таараад дарах гэнгүүт нөгөө 2-н далбаа нь аппаратны өмнүүр ороод ирэнгүүт аппаратны фокус нь шууд дарцган дээр шүү дээ. Тээд нь ард нь хэдэн сүг сүүдэр шиг бүдэг бадаг юм гарчаад, зураг алаад байхын.

2011-4-24 Хайрт Сидней мину

Сиднейн симбол болсон гайхамшигууд, бүгд биш шүү, усан онгоцоор явах замд таарсан цөөн тооных нь

2011-4-24 Усан онгоцоор хот руу

орлоо.
Энд автуус, галт тэрэгнээс гадна нийтийн тээвэрт усан онгоц явдгийн. Зарим хүмүүс өдөр бүр ажилдаа усан онгоцоор явна. Бүтэн сайн өдөр гэр бүлээрээ тэнэхэд хөнгөлөлттэй билетээр үйлчлүүлж болно. Нэг хүний 2,5 доллар, өдөржингөө автуус, галт тэрэг, усан онгоцоор хэдэн ч удаа бууж суугаад яваад байж болдгийн. Гэтэл би сургууль руугаа зөвхөн нэг талдаа 2,5 доллараас үнэтэй явна даа.

Saturday, April 23, 2011

2011-4-23 Эмний эрэлд

Манай нэг хүү эмчилгээ эхэлж, олон сар жилээр эм уух болсон гэж бичиж байсан даа. Эм дуусч байхаар нь сургуулийнхаа хажуу талын шоппинг сентрээс эм авах гээд очтол байдаггүй ээ. Эм авах болгонд л дандаа байж байдаг болохоор санаанд ч орсонгүй өнөөдөр эмээ дуусгачихлаа. Эмийн санч тэр том дэлгүүр дотор байх 3 эмийн сангаас асуугаад байсангүй. Одоо энд нөгөө шашны баяр нь болоод амраад байгаа юм. Өнөөдөр би эмний захиалга өгвөл 3 дахь өдөр ажил эхлэхээр захиалга хийгдэж, 4 дэх өдөр эмээ авч болно гэнэ. Гэтэл хүүгийн эмийг тэгж таслах нь бүү хэл яг цаг минутаар уудаг, давхардуулж уух, эсвэл уухаа мартвал муу нөлөөтэй, нарийн хэмжиж өгдөг, өөр олон эмтэй харшилдаг айхтар эм. Ингээд бид эмний эрэлд гарлаа. Энэ эмийг хүн болгон уугаад байдаггүй болохоор ихэнх эмийн сангуудад байдаггүй юм байна.

Өдөржин давхилаа. Өнөөдөр л олж авахгүй бол маргаашнаас бас дэлгүүрүүд хаачихна. Би эмээ 26 доллараар авдаг юм. Гэтэл эм хайгаад явтал энд эмний үнэ янз бүр байгааг хараад мэл гайхлаа. Нэг эмийн санд 24 доллар гэж байхаар нь баярлаад авах гэтэл харин энэ 4 сард хугацаа дуусаж байгаа юм байна. Эмийн санч тал үнээр нь ав гэсэн боловч би авсангүй. Яахав бүүр олдохгүй бол 4 дэх өдөр хүртэл үүнийг аваад ууя гэж бодлоо. Тэгээд хайж давхиж давхиж, гэрийн гадаа байдаг жижиг эмийн сан руу ортол 29 доллар гээд байж байна. Энэ эмийн сан бүр орой болтол ажилладаг учир санаа амраад, гэрийн ойролцоох шоппинг сентр рүү ороод хүнсээ цуглуулаад, эмийн сан руу нь ортол харин 17 доллар гээд байж байлаа. Бид нар эм хайгаад бүүр хол давхиад л, сүр болж аахилаад л, хот руу ч ороод байсан чинь Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр хажууд маань хямдхаан байдгийг илрүүллээ. Одоо дандаа эндээсээ авч байнаа. Нэг төрлийн эм байж үнэ нь маш олон янз байх юм. Ингэж эмээ дуусгаагүй бол би 26 доллараар нөгөө газраасаа авсаар, ийм хямдхан байдгийг мэдэхгүй өнгөрөх байжээ.

Thursday, April 21, 2011

Японд төрсөн тухай (зөвхөн хүүхнүүдэд)

Бямбаагийн бичсэнийг уншаад Японд бага хүүгээ төрүүлсэн дурсамж сэргээд энэ тухайгаа хуучилюу.
Өвөл байлаа, унтаж байтал үүрээр өвдөж эхэллээ, күэ үргэлжлүүлж унтах аргагүй байна шүү. Нөхрөө сэрээлээ, цаг харлаа, хэдэн минутын зайтай өвдөх нь вэ гээд шалгаж байгаан. 10 минутын зайтай өвджийн, эмнэлэг рүүгээ утсаар ярьтал 5 минутын зайтай өвдөхөөр нь ир гэнээ. Өглөө ч боллоо, идлээ, уулаа, юм хумаа бэлдлээ, өдөр 12 цаг боллоо. Тээд халуун саванд цай чанаад тэрийгээ бариад, эмнэлэг рүү явлаа. Замдаа дэлгүүр орж АТМ-ээс мөнгө авлаа. Намайг төрж байх үед улсаас нь 300,000 иен өгдөг, тэрийг нь би эмнэлэгтээ өгнө, өөрөөр хэлбэл хэнч гэсэн үнэгүй төрөх бололцоотой байгаан. Гэхдээ хяналтын үзлэг бүр нь мөнгөтэй, 1 үзүүлэхдээ дор хаяж 5000 иен, шинжилгээ өгөх бол 10000 иен болчоод байсан. тэгээд төрөх дөхөөд ирэхээр 7 хоног бүр үзүүлнэ. Төрөлт нь өвчин биш учраас энэ хяналтын хугацаанд үзүүлсэн мөнгө кармаанаас гарна, даатгалд хамрагддаггүй юм. Ингээд бодохоор бас л их мөнгөөр төрсөн байсан шүү. Мэдээж Японд харласан хүмүүст төрөх тэтгэмж өгөхгүй тул өөрсдөө төрөх төлбөрөө хийдэг. Би хувийн эмнэлэг сонгосон, учир нь гэрт ойр, уг нь улсын эмнэлэг сонговол арай хямд боловч манай гэрээс майр хол байдаг байв. Тээд АМТ-ээс эмнэлэгт төлөх мөнгөө авч байгаан, бас ганц 2 тасгаар орж гоё хувцас хараад байгаамаа, хэхэ. Жоохон явж байснаа өвдөхөөр нь тонгойж байгаад, ярвайж, ёолж байснаа, зүгээр болохоор нь палааж үзээд л, төрснийхөө дараа л авахаас, хир хурдацтай турах бол гэж бодлого бодоод л явж байлаа.
Автуус хүлээлээ, төрөх гэж өвдөж байгаач такси барихгүй, нөү шүү дээ. Автуус ирлээ. Автуусанд суухаар бол жолоочид гар хөлөө сарвалзуулж дохио өгдгийн, тэгэхгүй бол автуус зогсохгүй, энд Австралид ч гэсэн адил. Автуус зогслоо, би яг автуус руу ордгийн даваан дээр ээлжилт өвдөлт ирлээ, тонгойлоо, ярвайлаа, ёоллоо, хэхэ. Тонгойсон чигтээ нөгөө автуусаа яв гэж дохьсон чинь жолооч нь гайхчихсан, ойлгодоггүй, нөхөр “суухаа болилоо” гэж байж явууллаа. Тэгээд дараагийн автуусанд нь суугаад эмнэлэг дээрээ ирлээ.
Нөхөр бид 2-г нэг өрөөнд оруулаад хувцсаа тайлж бай гэхгүй юу. Тэнд нь гадуур хувцсаа тайлчаад хүлээж байсан чинь миний гар хөл гэдсэн дээгүүр баахан утас бэхлээд нэг аппараттай холбоод, орон дээр хөлийг минь жийлгээд суулгачихлаа. Ёоо ёоо ёо, энэ үе маш хэцүү заа, олон утас энд тэндээсээ холбуулчихсан хүн чинь хөдөлж чадахгүй шд, утсандаа татагдаад. Ингэж томоотой өвдөнө гэдэг чинь аймаар тарчлаантай, эрэгтэйчүүд ч ойлгохгүйл дээ. Монголд өвдөхөөрөө газраар мөлхөөд, мөөрөөд, хана мөргөөд дураараа, эрх чөлөөтэй өвддөг биз дээ. Японд ингэдийн гэнээ, суугаагаараа өвдвөл дэлхийн татах хүчний нөлөөгөөр хүүхэд нь доошлоод хурдан төрдөг гэнэ. Гэхдээ тэгж томоотой сууж байгаад өвдөх чинь үнэн тамтай. Тэгж өвдөж бачуурч байхдаа би стриптииз баарны тайзан дээрх тайчигч хүүхэн тойроод бүжиглэдэг төмөр баганыг мөрөөдөж суулаа, өвдөнгөө, тийм баганаас зуураад, тойроод, ороогоод, дээшээ авирмаар санагджээж билээ. Ер нь би нэг тэгж багана ороож бүжиглэж үзмээр санагдаад байдгийн гэхгүй юу, хаха.
Тээд сувилагч орж ирэхээр нь,
Би:-яг төрөх болчиж, аймаар өвджийн, гэсэн чинь
Сувилагч:-бүр аймаар их өвджийн үү?
Би:-тийм, яг үхлээ
Сувилагч:-уучлаарай, таныг худлаа ярьж байгааг чинь хэлснийг минь уучлаарай. Энэ аппаратанд дээрх заалтаар та аймаар их өвдөөгүй байнаа, дахиад 2 цаг өвдөж байж төрөх юм байнаа гэнээ.
Хаха, тэр олон утас чинь учиртай байсан юм билээ, хүүхдийг зүрхний цохилт хэмжихээс гадна, өөр юу юу ч хэмждгийн, ямар ч байсан өвдөлтийн хүчийг хэмждийн байна лээ шүү. Монголд би тийм юм харж байгаагүйм чинь юугаа мэдэх вэ дээ, “их л өвджийн гэвэл эмч нь хурдан ирээд л төрүүлчдийн байх” гэж бодсийн. Тээд томоотой суучаад өвдөөд л байлаа, тэгж тэгж нэг юм эмч маань орж ирлээ. Эрэгтэй настай эмч л дээ, хос жийнс шахчихсан, бүсэндээ гар утасны савхин гэр зүүцэн. Би майр гайхаж байгаам чинь, эмч маань цагаан халаадаа өмсөхөө мартчихсийн байхдаа, бидний гадуур хувцас ердөө хажууханд, нөхөр шавхайтай гуталтайгаа хажууд зогсож байгаан, ингэж болдог л юм байх даа гэж мэгээд. Тэгсэн Эмч жинсэн цамцныхаа ханцуйг шуугаад, за төрүүлнээ гэжийн. Тэгээд намайг төрүүлж байтал утас нь дуугараад, сувилагч нь утсыг нь чихэнд нь барьж байгаад яриулж байвал яахуу, хэхэ. Ингээд өөр хүнтэй юм ярьж байгаад л намайг төрүүлчихсэн. Хамаг юм нь цэвэрхэн болохоор тэр өрөөнд гадуур хувцас, нөхрийн шавхайтай гутлыг огт тоохгүйм. Бас бид 2-н цусны бүлгийг тогтоосын байна, хэрэв би цус алдвал нөхрөөс шууд цус хийх гэж байгаам байлгүй.
Төрсний дараа мөстэй цай мөхөөлдөстэй өгдгийн, хар хүйтэнд. Нөхөр тэдгээрийг идээд, би гэрээс авч гарсан цайгаа уугаад л өрөө рүүгээ шилжсэн. Мань чинь аль болох нөгөө өгсөн мөнгөнд нь багтаж төрөхийг л хичээнэ шүү дээ. Тээд хамгийн хямд өрөөг нь сонгож байгаан. Тэр өрөө нь дотроо төрсөн 3 эх тус тусдаа өрөөтэй ч дундаа нэг ариун цэврийн өрөө хэрэглэх юм. Нээрээ энэ эмнэлгийн түүхэнд би хамгийн том хүүхэд төрүүлсэн рэкоорд тогтоогоодоо. Манай эхний 2 хүүхэд 4,5 кг гарсийн. Харин энэ хүүхдээ төрүүлэхдээ эмчийн дарамтанд хоол сойж, өлсөж, ядарч, алхаж, фитнэст явж байж 3,6 кг гаргасан даа. Жирэмсэн байж, өлсөх чинь хэцүү хэцүү, жижиг хүүхэд гаргахгүй бол намайг эмнэлэгтээ төрүүлэхгүй гэж айлгаад байсын. Үнэндээ их өлсдөг байлаа, шөнөжин хоол идэж байна гэж зүүдлээстэй, өлсгөлөнгөөсөө болж 2 ч удаа ухаан алдан унаж байж бага жинтэй хүүхэд төрүүлсэндээ. Энэ Япончууд 2хон кг хүүхэд гаргадаг мундаг хүмүүс шүү.    
Төрчөөд би хүүхдээ сувилагчаар харуулдаг байлаа. Эмнэлгээс гарахад байнга л хажууд байх юм чинь гэж бодоод. Өдрийн цагаар 3 цаг тутамд авчирч хөхүүлдгийн, шөнө нь тэд чихэртэй усаар угждаг гэж байсан. Төрсөн өдөр нь намайг усанд оруулахгүй гэнээ, маргаашнаас эхлээд усанд орох цагаа өг гэжийн. Би ямар “монгол хүүхнүүд төрчөөд  бүтэн 1 сар усанд ордоггүй” гэлтэй биш, Япончууд ухаан алдаад унана шд. Төрсөн хүнийг эмнэлэгтээ 5 хонуулдгийн байна лээ. Тэгэхээр нь би “монгол эмэгтэйчүүд төрсний дараа 5 хоног усанд ордоггүй юм” гэсэн чинь гайхаад, төсөөлж чадахгүй л байх шиг байсан. Тэгэнгүүтээ бас нэг өдрийн мөнгө хэмнээд тэнд 4 хоночихоод гараад явчихсан. Ямар ч байсан засгаас өгсөн мөнгөнд нь багтаж төрсөн шүү. Эмнэлэг бас хотын захиргаа шинэ төрсөн хүүхэд бүрт гадаад гэж ялгалгүй бэлэг өгдгийн. Хүүхдийн хувцас, баахан рэклаамны угж, сүү, живх энэ тэр гээд хэсэгтээ л өөрсдөө юм авах хэрэггүй байлаа. Хүүхдийн маань төрсөн сарынх нь ээлтэй чулуутай алтан бөгж өгсийн байна. Тэр нь жижигхээн, гинжинд хийгээд хүзүүндээ л зүүмээр юм байдгийн. Бас дөнгөж төрөхөд нь авсан зургаа жаазлаад өгнө билээ. Эмнэлгээс баахан бэлэгтэй л харьсан.
Эмнэлгээс гарах болоод хүүгээ өлгийдсөн чинь Япончууд гайхаад байгаан. Өөрсдөө өвөл хар хүйтэнд, нөгөө дөнгөж төрсөн хүүхдээ толгой нүцгэн, хөл нүцгэн чигт нь тэврээд аваад харьчина шүү дээ.

Wednesday, April 20, 2011

Нөхөр чинь блогийг чинь мэддэг үү?

гэж олон хүн надаас асуудгийн. Энэ их сонирхолтой болтой юмаа. Та нар маний элийрч балайран бичсэнийг минь уншаад нөхрийн өмнөөс надын тоосыг гөвчмөөр санагддаг байхаа, тийм үү? үнэнээ хэлээрэй, хэхэ.

Жа тиймээ, манай нөхөр маний блогийг мэддиймөө, гэхдээ уншдаг эсэхийг нь мэдэхгүй байноо. Манай хүн чинь hardware хүн шуу даа. Манийг дор нь илрүүлнэ. Гэхдээ одоогоор блогоос болж янз бүрийн асуудал босоогүйг бодвол нааг тоож уншдаггүй байх.

Англи хэлний үгийн санд тань

poo-баас
pee-шээс
fart-унгас
booger-нус

Хаха, манай хүүхдүүд надаа зааж өгсийн.

Monday, April 18, 2011

2011-4-17 Сагсны тэмцээн

Гэгээний сээгийг уншаад ухаарлаа ч гэх шиг. Тээд бичлэгээ эргүүлэн татлаа. Би өөрийгөө хайр найргүй илчилсэн байжээ. Та нарыг сээгийг устгахаас хайран санагдаад энд үлдээчихлээ.

 

3 Comments

Close this window Jump to comment form

Anonymous Anonymous said...
мундаг гэдгийг нь мэдээд байсиймөө :) найзуудын хүрээ нь тэлэгдэг болтугай... жигүүр
April 18, 2011 1:52 PM
Delete
Blogger Монгол бүсгүй said...
оо тэр блоогийг тань уншдаг хүнтэй танилцаад найзалжийна гэдэг чинь ямар найс юм бэ. ингээд бодохоор энэ цэнхэр дэлхий минь бичкээн юм даа.
April 18, 2011 4:01 PM
Delete
Blogger http://www.blogger.com/profile/01945283593263149448 said...
hehe, ingeed azaartaad bhiin, odoo bugd meddeg boltson doo, bugd nudelchlee dee, yaana kk.. za teed blogooroo nasan turshiin anduudaa olohiig uguisgehgui gesen unen tuuchij dee.
April 18, 2011 4:35 PM

2011-4-17 Сагсны тэмцээн

Өнөөдөр Сиднэйн Монголчууд уламжлал болсон сагсны тэмцээнээ зохиогоод. Өмнөх жилүүдэд би тэмцээн болдгийг нь мэдэхгүй өнгөрөөж байжээ. Сая Буудлагын баг тамирчид ирэхэд би нэг охинд нэрийн хуудсаа өгсөн байсан юм. Тэгтэл тэр охин багтаа хүн хайж байгаа бас нэг охинд миний утсыг өгснөөр, би тоглох боллоо. Гэтэл манай хөрш О намайг багтаа авна гээд 2 баг манийг чинь булаацалдаад, сүйд хийлээ. Би ч "хаана хүн дутаад байна, тэнд оръё, би хөгшин хүн" гээд л нөгөө 2 баг тохиролцож байж би нэг багт нь орлоо. Хаха, нааг ямар тоглодгийг хэн ч мэдэхгүйм байж тээ. Би чинь нөгөө битүү морь гэдэг шиг л ороо явчлаа.

Багууд өглөө эрт очсон байх ёстой тул О намайг машинаараа ирээд явлаа. Манай гэрийнхэн араас очсийн. О-н машинд явж байтал найз П-н эхнэр утсаар ярьж байна. Би П-г тэмцээн рүү уруу татах гээд дийлсэнгүй ээ, эхнэр нь хүчтэй байна гэсэн, хэхэ. Тээд би утсаар "хүүе, эртээд би танайд өмдөө мартцан байна лээ" гэсэн чинь О-н нөхөр "чи одоо энд тэнд өмд мөмдөө тайлах хэрэг гарвал нэг гуянаасаа битшии салгажээ, ингээд хаа хамаагүй өмдөө мартаж явахын" гэнээ, хаха савж унатлаа инээлээ шд. Би ер нь өөр хүмүүст блог дээрээ бичсэн хөгтэй явдлаасаа ярьдаггүй байхгүй юу, блогоосоо ярихаар чинь дор нь танина бид дээ нааг. Тээд замын турш би тэд нарт янз бүрийн юм яриад, О жолоо барьж явснаа бараг л машинаа барьж чадахаа болитлоо хөхрөөд, нулимс нь гараад, хэцүүдсээн.

За тээд очтол эрэгтэй 8 баг, эмэгтэй 3 баг хүчээ үзэхнээ. Тэгэхээр мань чинь хүрэл медальтай гэсэн үг шүү дээ, хаха, гоё байна уу. Гэхдээ медалийн өнгөө хувирганаа гээд алалднаа даа. Над бас сул тал байлаа, нүдний шилтэй. Энд линз хийлгэчихье гэсэн чинь мань шиг ядуу оюутанд худлаа, худлаа. Нүдээ шалгуулна бараг 100 доллар, тээд линз нь майр үнэтэй, бүтэхгүй юм билээ.

Өрсөлдөгч багууд лайтай харагджийн шд. Нэг баг нь цоо шинэ Найк-н майкны яарликийг бядний нүдэн дээр тасдаад л шинэ хувцасаар жигдрээд л, нөгөө баг нь өмнө нь жигдэрч хамт тоглож байсан хувцсаа өмсөөд л. Гэтэл маниус яасан, энд тэндхийн оюутнууд, бие биенээ танихгүй. Мэдээж маниус, багаараа ижил хувцас худалдаж авч чадахгүй, байгаагаа л өмсөнө, тодорхой. Тээд цэнхэр, цагаан, шар гээд 3 өнгийн подвоолктой, 5 гар. Өмнөх өдөр нь хувцсаараа ижилсэх гээд мээсэж бичилцэж байж 3 өнгийн хувцастай орлоо, тэрнээс 5 өнгө болох байсан байх, хаха. бусад багууд ижил болчихоор маниус юу ч өмссөн яахав болчиж байгаан. Бусад багууд бол аймаар 6-лаа байгаам чинь, замендаад.

Би чинь 2005 онд багш нарын баяраар сагс тоглоод тээд дахин тоглоогүй байж байгаад сая тоглоод, одоо буларчихсан, хөдөлж чадахгүй амьтан ингээд блогоо бичээд сууж байна. Тээд гэнэт тоглохоор ямар л олиг байхав. Сүүлдээ мөлхөж байгаам чинь, хаха. Гэхдээ маниус медалийнхаа өнгийг хувиргачихсаан. Хаха, тоглолтын үед багийнхаа гишүүдийг дуудах гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй баларсийн шд, танилцаж нэрээ мэдэлцээгүй, ороо явчихгүй юу. Дараа нь тоглож байх үеийн зургаа харсан чинь амаа ангайчихсан бахардаад унах нь холгүй л амьтан байна лээ. Тоглосон бүх хүмүүс их сэтгэл өндөр сайхан байсоон, би ч гэсэн бие хөнгөрөөд, сэтгэл санаа өөдрөг болоод, одоо бол яавал ч яахав болчихсон байна ч гэх шиг. Нээрээ медаль дагаж мөнгө ирэх юм болов уу гэж горьдсон гэхгүй юу, хэхэ. Мөнгө ирвэл цаашаа явах санаатай. Багийн ахлагч маань нааг "дараа дараагийн тэмцээнд та энэ багт л тоглоно шүү, өөр багт урвана шарвана гэсэн юм байхгүй шүү" гэж хатуу анхаарууллаа, хэхэ. О нөгөө багийнх, тээд "чамайг багтаа л үлдээдэг байж" гэнээ. Гэхдээ О-н баг надаар дутахгүй л дээ.

Тэмцээний үеэр уулзсан эндхийн Монголчуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд нь өмнөх хурлаараа нааг Удирдах зөвлөлдөө оруулна гээд шийдвэр гаргасан гэнээ, би орохгүй ээ гэсэн чинь заавал оруулна л гэсэн шүү.

Би энд найз нөхдөөр дутагддаг гэдэг дээ. Тэмцээний үеэр миний блогийг уншдаг, нээх санаа нийлсэн найзтай болсон. Нааг шууд таньдаг гэжийншд, миний сэгсгэр шар үсээр таньсан гэнээ. Ингээд блог маань над сайхан найзууд бэлэглээд байдгийн.