Wednesday, July 14, 2010

Хамгийн их горьдсон минь

Хүмүүст 10н жилээ төгсөх хонхны баяр хамгийн дурсгалтай өдрүүдийн тоонд ордог байх. Харин миний хувьд тийм бишээ.

Эхлээд оршилдноо. Би бол 10н жилийн турш ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гээд байнга сонгуульт ажил хийж, улаан бүч маань байнга л хөх эмжээртэй байсан. Ангийнхан Баатарчууд байхад би ганцаараа пионерийн гишүүн байлаа, ангийнхан пионерийн гишүүн байхад би ганцаараа МХЗЭ-н гишүүн байлаа, даанч татварын 20 мөнгийг хэдэн сар төлөөд ардчилалтай золгоод энэ түүх үргэлжлээгүй. Бас МПБ-н медальтай. Бидний үед улаан шугам татаж төгсөгчдийг сурлагаар нь жагсаадаг байлаа, би 8 болон 10төгсөхдөө 1т жагсаж, сургуулиа төлөөлөн математик, физик, химийн олимпиадуудад жил дараалан ордог, зарим жил Октябрийн районоос гарч Хотын олимпиадад ордог байв. Улсад харин орж байгаагүй юм. Алтан медальтай төгссөн ч намайг төгсдөг жилээс өгөхөө больсон юм. Би ГИБ-д явна гэж өөрийгөө бэлтгэдэг байлаа. Бараг ЗИБ-г тоохгүй байгаамаа. Харамсалтай нь миний дээд талын төгсөлтөөс гадаадад сургуульд явах боломжгүй болсон юм.

Би чинь 2 ах, 1 эрэгтэй дүүтэй, бас аав ээж маань цэргийн хүмүүс болохоор би эрэгтэй юм шиг л байдаг байв. Хөвгүүдтэй сагс тоглоно, карате, гар буудлагаар хичээллэнэ. Аан бас 9-р ангид байхад машин засварчны курс сургууль дээр хичээллэсэн юм, тэрэнд хүртэл мөнгө төлөөд суусан юм. Тэрний оронд бүжгийн дугуйланд явахгүй, ёстой маанагжуу. Гоё сайхан хувцас өмсөж, нүүр амаа будаж мэдэхгүй, шал тэнэг байсаан. Монгол явахаараа карате-ээр хичээллэж байсан зургаа олж тавьнаа.

За гол горьдсон руугаа. 10 жилийн хонхны баяр боллоо. Тэр үед одоогийнх шиг ангиараа амралтанд явдаггүй байсан. Өдөр нь бид ангиараа хоол идээд, 10 төгссөн 4 ангиараа орой нь сургуулийнхаа спорт зааланд үдэшлэгт ороод л хонхны байр дуусаа. Үдэшлэг дээр ёстой нэг горьдсон доо. Бүжиг эхлээд л явлаа, намайг хэн ч урьдаггүй ээ, эхлээд л харж явдаг гайгүй хөвгүүдээ урих болов уу гээд л хараад суулаа. Гэтэл тэд багш нарын хамгийн дургүй аальгүй хөөрхөн охидуудыг уриад байх юм. Багш нар “аальгүйгээс хамаргүй нь дээр, та нар цаашдаа яаж амьдарна даа” гээд л баахан хичээлдээ муу хөөрхөн охидуудыг загнадаг байв. Би “нээрээ л аальгүй байснаас хамаргүй байсан нь дээр” итгэчихсэн байдаг байв. Гэтэл цаг дээрээ тэдэнд хөвгүүд дуртай байх юмаа. Одоо ч миний мэдэх тэдгээр хөөрхөн охид хөөрхөн ганган чигээрээ ямар ч ажил хийхгүй, нөхрөөрөө тэжээлгээд л жаргалтай гэртээ суух юм. Зарим нь жижигхэн хувийн бизнэс эрхлээд л надаас хамаагүй сайхан залуу харагдаад л гүйж явах юм.
За гайгүй хөөрхөн хөвгүүд намайг тоодоггүй юм байна, тэгэхээр надаас хуулагч нар намайг урих байх гээд горьдлоо үгүй шүү, тэгэхээр нь сагс тоглодог хөвгүүдээ харлаа тэд над руу харах ч гүй өөр ангийн хөөрхөн охидтой бүжиглэж байна, шалдаа буулаа, ядаж багадаа бөөстэй байсан ч хамаагүй тэрийг чинь мартсан гэж дотроо бодоод горьдсон ч тэд намайг урьдаггүй гэнээ. Ёоо ёстой тэр өдрийг delete хиймээр өдөр шүү. Тэр үдэш 2 хон охиныг хэн ч бүжгэнд уриагүй бөгөөд нэг нь хөл муутай охин, тэр бүжиглэх боломжгүй, ойлгомжтой. Нөгөө нь би, мэдээж хэн ч ботинктой, эр ч юм шиг тооны машинтай бүжиглэх билээ дээ. би туфль гэдэг юмыг чинь их сургуульд орсон хойноо анх өмсөж байлаа.
Би гэртээ хариад нууцаар уйлж билээ. Үгүй яагаад ч нуугдаж уйлсан юм. Ил уйлвал эмэгтэйлэг биз дээ. Тэнэг чинь уйлахдаа хүртэл нулимсаа нуугаад, эр хүн шиг. За ийм л юм болсон юм даа, хэхэ.

Ингээд цаашид миний амьдрал шал өөрөөр үргэлжлэх болсон юм. Гадаадад сургуульд явах боломжгүй, дурын дотоодын их сургуульд өрсөлдөж, дээгүүр жагсаж дуртай ангиа авсан ч би их сургуульд олигтой сураагүй юм. Гадаадад сурах хүсэл мөрөөдөл маань замхарсан чинь дэлхий хөмөрчихсөн юм шиг, хичээлдээ дургүй, сайн голдуу дүнтэй төгссөн. Миний үед нөгөө л онц сайн дунд муугаар дүгнэдэг байв. Ардчилал эхлээд байсан болохоор шар сонин гардаг болов. Тэр үед Афродита гэдэг нэртэй гоо сайхны сонин хэвлэгддэг байсан юм. Тэр сонингийн дугаар бүрийг шимтэн уншиж, өөрийгөө асар их өөрчилсөн, тухайлбал, нөгөө тэнэг нүдний шилээ авч хаяад линз зүүв, нүүр ам үсээ янзалдаг болов, хувцсаа зөв сонгож өмсдөг болов, харин хумсаа ургуулснаар гитар тоглохоо огт больж /гитараа хаясандаа одоо ч харамсдаг/, сагс воллейбол тоглох тоо эрс буурсан. Онц сурахаа болихоор хөвгүүд сонирхож эхэлсэн шүү. Одоо би охиноо бага зэргийн аальгүй байхад гэмгүй гэсэн маягаар хандаж байна даа, бас хүн заавал онц сурах албагүй.

2 жилийн дараа 10 жилийнхэнтэй таарахад намайг танихгүй байсан, тэр ч бүү хэл 2-р курсээ төгсөөд зун амраад намар орж ирэхэд манай ангийнхан дуу алдаж уулзаж байлаа.

Жич: бага ангид байхад бөөс, хуурстай хүүхдүүдийг ПАУ, хичээлийн эрхлэгч нар ангиудаар явж илрүүлж, олны өмнө зарлаж, хүүхдийн нэр хүндийг асар ихээр унагадаг байлаа. Гэхдээ тэр үед бөөстэй байсан ангийн хүүхдүүд маань одоо төрийн өндөр алба хашаад л явж байна даг. Манай сургуульд бөөсийг шинжлэх ухаанчаар нэрлэж шифр гэдэг байсан. Бөөс гэхээр муухай, та нар шифр гэж бай гээд л биднийг спорт зааланд хорьж байгаад л ПАУ ухуулж байж билээ. Өөр сургуулиуд тэгж нэрлэж байсан болов уу. Сайхан БӨӨС гэдэг монгол үг байхад чинь тээ заавал гадаад үгээр яах нь вэ дээ.

Бөөс гэснээс, энд Австралид бас бөөс байдаг шд. Манай хүүхдүүдийн сургууль цэцэрлэгээс нь бөөс байна шүү аптекаас ийм юм авч хэрэглэ гээд л захиа ирээд байдаг юм. Гэхдээ хэн бөөстэй тухай байхгүй лдээ, хүүхдийн нэр хүнд гэж байна.

Өөрийгөө магтчихав уу муулчихав уу, за за хэн мэдэхэв, үнэн л юм чинь, хэхэ.

Энд буй товчилсон үгсийг мэддэг нь мэддэггүйдээ хэлээд өгөөрэй.

22 comments:

Dosu said...

hehe ter tovchilson ugsiig medeh yum algoo tegehdee hen neg ni bujgend urisan bol ta tegj uurchlugduhgui ch bsiin biluu
namaig honhnii bayaraa hiij bhad manai egch yag turjiisun bolhoor bi ter zugaalga oroinii show entert ni er yavj chadaagui shde yostoi uramgui hehe

SUNshine said...

Афродита сэтгүүл чамайг өөрчилжээ :)
Би хамгийн сэтгэл булаам хөөрхөн бүсгүй гээд л эмэгтэй хүн бүр бодож байх хэрэгтэй юм шиг байгаан
Хувцас бурхан бие чөтгөр, үс сайхан бол зүс сайхан гээд л энэ үгнүүд зүгээр ч нэг гарж ирээгүй байхаа. Үл ялиг айлгүй байх л хэрэгтэй эмэгтэй хүн бүр,гое сайханд дургуй эрэгтэй хүн нэгээхэн ч байдаггүй байхаа, өөрсдийгөө ч голохгүй л гое сайхан руу л тэмүүлдэг шүү дээ кккк

Ер нь 10 жилд онц сурлагтнуудыг хуулуулагч гэдэг нүдээр л хардаг байсан юм шигээ. Чи их мундаг юм байнаа :) Би бол хичээвэл 3-гүй гардаг тийм л сурагч байлаа хэхэ.

хэхэ шифр байхдаа яахуу дэ ккк нээрээ тэр үед элбэг байсан байх шүү, сургууль цэцэрлэг гээд л, тэгээд тэр шифрийг үсэрдэг гээд шифртэй хүүхдүүдээс аягүй хол тоголж этэр байдаг байсан байх шүү бүдэг бадаг санаанд орж байна кккк.

Хөөрхөн бичлэг байна

Яасан ч урт юм биччихвээ :P

Бүсгүй said...

хэхэ хөөрхөн бичлэг байна. Надаас нилээн эгч хүн юмаа даа. Эвлэлийн гишүүн явсан гэхээр.

Гилийн хатан said...

dosu-harin tiin, ter oroi namaig uurchilsun. Chi aztai umaa, egchtei. Bi urgelj l egchtei baisan bol gej boddog baisan
sunshine-tiim shuu, ter setguuliin dugaaruud odoo ch nadad bii. Harin tiin emegtei hun chin goyo saihan baih yostoig tegehed l uhaarch bailaa.
busgui-angiasaa turuulj elseed, hedhen sar tatvar tuluud duusan daa. Bi ch hugshin hun baihgui yu, hehe

www.gegeen.com said...

yaanaa l daa, bi odoo ch gesen nuser eregteileg sh dee. nadtai hariltsaatia baidag erchuuded l hoorhii hetsuu baidag baihaa daa.

bi yostoi tolgoitoi baisan tuldaa l deerelhuulj yavaagui gej boddogshd. lav 5-r angiasaa hoish shar shuvuu shig shil zuusen deg. tegeed l dandaa tolgoitoi, odoo lag lav yavjiigaa bandi nar l namaig erguuldeed baidag baisan sh dee hahaha.

bi harin yostoi erchuudiig sonirhdog ch gui, zugataah gej uilee uzdeg baisan. ter udeshleg tsenguund bur ochdog ch gui baisanshd, honhnii bayart ch oroogui, oort amar baidiin.

ugiin tiim naadam tsengeen, erchuud manatai zurhend boon gal dol durelzeestei, shaal oor yumand temuulj yavsan baihiim.

Дeстини said...

Яасан зугаатай дурсамж бэ? Нэг сайхан инээж авлаа. Өнгөрсөн жил манай ангийнхан уулзахад ангийн хөвгүүд маань эмэгтэйлэг охидууддаа илүү дуртай байсан гэж илэрсэн шүү. Би ч бас охиноо гайгүй сурахыг шаардавч улаан онц байлгахыг хүсдэггүй.

Гилийн хатан said...

gegeen-chi ugaasaa l mundag shdee, odoo ch, hehe
destiny-harin tiin, huvguud yag unendee, huurhun emegteileg uyangalag duutai ohidod durtai. Bi daanch 10 jiliinhee etssiin udur oilgoj bailaa

Myrlin said...

Энд анх удаа зочлоод дурсамжтай гэгээхэн түүхийг уншив.

Гилийн хатан said...

myrlin-зочилсонд баярлалаа, сонин сайхан амьтдын тухай маш сонирхолтойгоор танилцуулдагт чинь бас баярладаг шүү

Myrlin said...

Зүгээр.
Энд харин хөгжилтэй, бас дурсамжтай юм. Хэд хэдэн бичлэг сонгож уншлаа. Нохойн мах хүртэл идсэн хүн байна гээд л. Харин тэр их ярьдаг нойлд чинь сууж огт үзээгүй юм байна.

Гилийн хатан said...

Myrlin-харин тийм туг ч барьдаг тугал ч хариулдаг гэдэг шиг янз бүр л болгох юм намайг энэ амьдрал

Sunsore said...

Товчилсон үгс:

МХЗЭ - Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл
ПАУ - Пионерын Ахлах Удирдагч
МПБ - Монголын Пионерын Байгууллага
ГИБ - Германы Инженерийн Бэлтгэл
ЗИБ - Энийг мэдэхгүй байнаа, Зөвлөлтийн Инженерийн Бэлтгэл байж магад

Гилийн хатан said...

Sunsore-онц дүн тавьлаа, бүгдийг зөв тайлжээ, хэхэ хэн ч тайлахгүй байхаар нь бүх блогчид их залуухан юм л байх гэж бодож байлаа

Sunsore said...

Би ч уг нь 82 оных л доо гэж энэ тэр :P

Anonymous said...

Good post and this mail helped me alot in my college assignement. Gratefulness you on your information.

би said...

Өөрийгөө харсан юм шиг болчлоо. Тэхдээ би таныг бодвол залуу л да, тэгээд Гэгээн шиг бас тиймэрхүү юмнаас хол заал хавиар л эргэлддэг байсан санагдаж байна. Харин Их сургуульд ороод эрчүүдээр бороо орох шиг л болж билээ, хихи

NIni said...

Хэхэхэхэ 20 мөнгөний татуур 2 сар төлөөд больсон гэхээр надаас 1-2 доор болтой наадхийг чэн бараг 3 жил төлсийн байна.
Цонхоор юу харагджийн гээл асуужээж элсүүлдэг үед элсжээв да :)
Бөөсийг А Хуурсыг Б гэдэг байсышд хэхэ

Гилийн хатан said...

Nini-bid tegvel 1 uy-iinhen um bna, yag naad asuult chin irne geed l belddeg bailaa
ta nar bur goyoor nerledeg baijee, hehe

Anonymous said...

хэхэ. Майр хөөрхөн наасан. Тэр үед чи одооны рок охидууд шиг л байсийм байна шд. хэхэ. Ботинктой тооны машинтай би л лав бүжиглэх байсаан. ххаха.

10 жилдээ би сурлагадаа сайн биш ч үзэл бодлоороо гажиг гэж нэрлэгддэг гаруудын нэг байсийшд. багшийг хичээж зааж байхад хамгийн арын ширээн дээр нэг бол унтах нөгөө бол хөзөр тоглох эсүүл зарим нэгтэй нь онгоц буудаад л клон тоглоод л суудаг байлаа шд. Багш Өөе жигүүр энэ тоог бод гэхлээр багшаа надыг бодож чадахгүйг мэддэгийм байж яах гэж тэгэж зовоодогийм. зүгээр л 3 аа тавьчихаач гэдэг л мангар байсийшд.ккккккккк

жигүүр

Anonymous said...

За ёстой xөөрхөн. Чи бид 2 яг үе юм бнашд. Бүүр гуучны юм санагдав. Нээрээ л xэдxэн сар төлөөд л эвлэл нету болсийшд. Xэ xэ эмэгтэйлэг байx туxайд гэвэл одоо ч тэрийг чинь сураxгүй бараг л нөxөртөө загнуулаx гээд байгаа юм биш үү. Бүдүүн xадуун инээж илүү дутуу марзганаж байж таашаал авдаг зан ч тавигдаxгүй л дараагийн шилжилтэд ороx гээд байнаа. Засраxгүйгээр үл барам наль наль дуугарсан наалинxай нэгэнтэй таарвал очоод сэгсрээд авмаар гаж уур xүрээд байдийн, энэ ч одоо буруу л байx л даа. Зээ xадуурлаа. All I meant was I like your blog. Keep on writing girl! Peace out!

Гилийн хатан said...

Anon-yun adilhan um be dee, hehe. Bi bas nali nali geed bgaa huniig segsreed avmaar sanagddag baisan ch odoo bolison, bi yaj tiim boloh ve gej boddog bolson, hehe

Unknown said...

Хэ хэ хэ, чи бид хоёр бүр усны дусал шиг адилхан юм байна гээч, би бүр энэ бичлэгийг арай би бичээгүй байгаа даа гэж бодогдох гэж байна шд. Бас чи бид хоёр нэг оных юм шиг байна. Намайг төгсөх үед бас яг ийм юм болсон юм, алтан медаль байхгүй будаа, зив,гиб байхгүй бас будаа ха ха ха. Шал балай юм, ийм л байж дээ бид хэд.