Sunday, July 18, 2010

Социализмыг дурсахуй

Энд ердөө 3 түүх өгүүлнээ.

1. Улс төрийн дууны "Энхийн цуурай" хамтлаг. Аймаар сонсогдож байгаа биз дээ. Биднийг 2-р ангид "улс төр" гэдэг үгний учрыг ч мэдэхгүй байхад ийм хамтлаг байгуулаад, бидний хэдэн онцчуудыг шууд л нялх хүүхдийн шажигнадаг тоглоом бариулаад л зогсоож байгаа юм чинь. Тэр хамтлагт чинь онц сурдаг л бол дуулах нь утгагүй биддээ? Сайхан дуулах ирээдүй цухуйлгасан хүүхдүүдийг сонгомоор. Тэгээд бид чинь аль дуу нь улс төрийн дуу вэ гэдгээ мэдэхгүй, энэ дуу бол улс төрийн дуу энийг дуул гэхээр нь дуулчихдаг байлаа. Арай томроод ирэхээрээ шажигнадаг тоглоомоо гитараар солиод явж байтал ашгүй ардчилалтай золгож, хамтлаг тарж амарч билээ.

2. "Миний бага нас дэлгүүрт өнгөрсөн шдээ". Аймаар харамсмаар байгаа биз дээ. Өглөө сүүнд оочирлоно, өдөр талханд оочирлоно, орой маханд алалдана. Тэгээ л махаа заавал 5цагт зарж эхэлнэ. Өглөөнөөс хойш баахан хүн цуглуулж байгаад л, хооронд нь алалдуулж байгаа юм чинь. Бас 1 хүнд 2 кг-аас илүүг өгөхгүй. Шал тэнэг. Би бухимдаж эхэлж байна шүү, урт амьсгаа аваад тайвшир. Ёоо арай дээр боллоо.

3. "Би шоронд оров". Манай ангийн Б гэдэг хүүхэд их сайхан зурдаг юм. 4 ангид билүү дээ, нөгөөх маань ийм нэртэй их гоё зураг зураад, үнэндээ гоё зурсан байгаа юм чинь. Эрээн малгай, цамцтайгаа торны цаанаас гунигтай ширтэж байгаа байдлаар өөрийгөө зураад, тэгээд алуулсан л даа. Зургийн багш маань хичуулийн эрхлэгч захирлыг дуудаад л, "энэ ангид ийм ёс суртахууны доголдолтой нөхөр суралцаж байна" гээд л бас би бүлгэмийн зөвлөлийн дарга юм чинь намайг ангиа зөв чиглүүлээд аваад явж чадсангүй гээд ПАУ тэргүүтэй баахан өөр ангийн бүлгэмийн зөвлөлийн дарга нарын хурлаар намайг авч хэлэлцээд л "нийт нь нэгийнхээ төлөө, чи бусаддаа анхаарал хандуулах ёстой, чи их амиа бодсон байна" гээд л намайг бас хамт шийтгэсэн шд.

7 comments:

www.gegeen.com said...

aav eej nar bas socialismaar setgeed baisniig saya oilgoloo. bi hicheegee l, hicheehgui baigaa busdiinhaa omnoos chichluulee l yavaad baidgaa oilgodoggui baisiin. odoo bas neg heleh ugtei bolov ho hahaha...

ter delguurt alaltsahiig adilhan hiideg baisan mortoloo yostoi haramsaj, buhimdaj baigaaguim bn. bodvol arai uhaan oroogui baih uyedee oochirlodog baij dee yanz ni hehe..

hoorhon dursamj bn.

LuZa said...

ih sonin sonin yum boldog baisan yum shig baigaamaa ter yed

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

Жаахан өмнөхөн төрчөөгүйдээ баярламаар юм шиг хэрнээ тэр болгоныг нь үзэж туулаад мэдэрч чадаагүй гэхээр харамсмаар ч юм шиг. Бас л амьдрал байсан байгаам шүү.

Гилийн хатан said...

gegeen-delguuriin oochir geheer shuud l buhimdaj ehelne shdee, bi
LuZa-sonin sonin um ih bolnoo
SSA-socializmd turuh chin haramsal shdee, yadaj l bi English-g 30 garsan hoinoo surch ehelj bailaa. odoo ch sursaar l baina. ert sursan bol zovohgui surahgui yu

Myrlin said...

Хөгжилтэй өгүүлэх юм аа.

Nini said...

хахахаха хот хөдөөгүй "Энхийн цуурай" гэдгээс өөр хамтлагийн нэр олдодогүйл байсын байхд аа хөөрхий маниус бас нэг тийм хамтлагтай байв даа ангидаа хаахахахаха. Сүү ирлээээ гэээл түс тас гээл явчина. Сүүгээ л авч байвал бидоноор толгой түрүүгээ цохиулах юу ч биш байсымуудаа. Хахаха Том том хөх чулууг өөрийнхөө оронд оочерлуулчааал сүүдэр бараадаад явчлаг байжуулээ. Нээрээ л хүүхэд нас минь оочерт өнгөрсөн гэхэд хилсдэхгүй байх шүү. Хар өглөө очоод л дугаар авна. Тэртээ тэргүй хэдэн хил мал хэдэн лиитр сүү ирнэ гэдгийг мэджаагаан чэн дугаар тараачихад ч яадаг байсын :)

Гилийн хатан said...

Nini-chi yag l manii uyeiinh bna shuu, hehe