Saturday, August 21, 2010

Өнгөрч байгаа 7 хоногт

Даваа-зочин профессор лондонгоос ирж лекц уншсан. Нээх сонин нэртэй Tewdwr-Jones. Манай багш энэ хүнтэй, өөр нэг багштай хоол хамтдаа идэх үү, бид сургуулийн мөнгөөр иднэ гэхээр нь үнэгүй хоол идэх шаансыг алдаад яахав дээ гээд л тэгье гэчихлээ. Тэгээл бүгд нийлж аваад багш нар ордог ресторанд /би мэддэггүй байж/ орлоо. Би бол оюутны хоолны газруудад ч ордоггүйг та нар мэднэ дээ. Гэрээсээ хоолоо авчираад идчихнэ. Би ер анх удаа өөрөөс дээш зиндааны /би болбасу оюутан/ бас цагаан 3 залуутай ресторанд орж байгаа юм байнаа. Өмнө нь олон орны өнгө өнгийн хүмүүстэй голдуу босоо хүлээн авалтанд ордог байж. Тэгээд ресторан болохоороо ч юм уу нөгөө 3 чинь намайг хүндлээд байх шиг байнаа, эхлээд намайг суусны дараа тэд ширээндээ суулаа, захиалга өгөх болтол над руу харахаар нь би эхлээд цэснээс харж байгаад стейк, байхуу цай захьчихлаа. Гэтэл дараа нь зочин маань грек салад гэдэг бөөн өвс, манай багш 2 талханд хавчуулсан навч, 3 дахь багш маань махгүй гоймонгийн салад захьлаав шд, тэгснээ бүгд крантны ус ууя гэдгийн. Эд нар дандаа өвс идэж ус уудгийн. Гэхдээ эд нар бас үнэгүй юманд нугасгүй болохоор нь арай ч иймхэн юм захьна гэж мэдсэнгүй. Миний захиалга ирсэн чинь мангар том таваг дүүрэн том мах, сайхан харагдаж байгаа юм чинь. Авахаас энд хоолны орц их шүү. Тэгээд тэд нар юм яриад л, би идээд л байлаа. Күэ яаж вино амттан гээд балайраад зөндөө юм захичаагүй юм бэ. Захьсан хоолоо барахгүй үлдээвэл муухай л даа, тэгээд л чихээд байлаа. Би хаая ярианд оролцчихоод л идээд байлаа. Зоог дуусахад тэд над руу "ийм туранхай байж хаана нь ийм их хоол орчив" гэсэн маягаар харснаа "ийм авгайтай бол тэжээж барахгүй ээ" гэж бодсон байхаа. Надад яг тэгэж санагдсаан. Би махчин мангас юмаа.

Мягмар-Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр би гэмгүй мөртлөө л замын цагдаа тааралдахаар л гэлбэлзээд байдаг юм. тэгээд замын цагдаа байвал аль болох 3дугаар эгнээгээр холуур л явна даа. Өнөөдөр хөдөлгөөн багатай нарийн зам дээр яг урдаас замын цагдаагийн машин удаанаар над руу хараад л өнгөрлөө. Би тэр зам дээр буцаж эргэх гэж байсан болохоор тэднийг алга болохоор эргэнэ дээ гэж бодоод л голын толиндоо хараад л айжуухнаар урагшилж байв. Тэгээд тэднийг хажуугийн жижиг гудам руу ороод харагдахгүй болонгуут л буцаад эргэтэл намайг яг анаж байгаад гараад ирдэг юм даа. Тэгээд над руу дохиогоо хангинуулаад хүрээд ирлээ. Дохиж байна. Тэгээд над дээр ирснээ үнэмлэх шалгалаа. Би эндхийн үнэмлэхгүй, монголын жолооны үнэмлэхээрээ машин барьдаг юм. Оюутны түр визатай бол заавал эндхийн үнэмлэх хэрэгггүй. Тэгээд нөгөө юмаа үлээлгэлээ, бас тоо тоолууллаа. тэгээд яагаад энд U эргэв гэхээр нь энд эргэхийг хориглосон тэмдэг алга л байна шдээ гэлээ. Би дүрэм зөрчөөгүй л дээ. Тэгээд миний бичиг баримтыг аваад машиндаа ороод алга болчихлоо. Намайг хилээр хэзээ орж ирсэн энэ тэр гээд байсан, бодвол цаашаагаа утсаар ярьж намайг шалгасан байхаа. 20 минутын дараа машинаасаа буугаад ирлээ, тэгээд надаас уучлалт гуйгаад л явуулсан. тэр хооронд манай босс намайг хурдал гээд л бачимдаад байлаа. тэгээд цагдаа зогсоочихсон байна гэсэн чинь яасан гээд л асуугаад, босс бол буцаж эргэдэггүй газар шууд л эргэ гээд л орилоод байдаг юм.

Баасан-2 дугуйт авсан. Онгирмоор санагдаад байна, энэ тухайгаа үүний дараа бичнээ.

Бямба-өнөөдөр энд сонгууль явалдаж байгаа юм. Энд сонгууль өгөөгүй иргэдээ торгодог юм байна билээ. Манай босс бас их алиа хүн байдаг юм. Хэрэв ажил гайгүй завтай бол дотуур холбоогоороо марзаганаад л байна шүү дээ. Өнөө өглөө бидэнд дараах зурвасыг утсаар илгээжээ "Remember vote 1 Me, make your vote count. I will wash your car, vacuum your house and cook for your if I am elected. I swear on the tele tubbies". хэхэ би яаж зүгээр байх вэ дээ, хариуг нь дор нь илгээнэ шд.

3 comments:

miracle said...

Өө би бас маханд аймар дуртай шд их махтай порц ихтэй хоолонд бол нугасгүй кк тэхдээ би туранхай биш л дээ кк. Тэр сонгууль өгөөгүй хүмүүсийг торгодог их зүгээр систем байна шд уул нь хүн иргэнийхээ үүргийг биелүүлээд сонгуулиа өгчих хэрэгтэйм байгаам шд

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

нээх гоё мах идмээр санагдчихлаа. хэхэ

Гилийн хатан said...

би махчин гэдгээ тунхаглаж, Монгол бүсгүйн нэр төрийг уначихлаа гэж санаа зовсон чинь дээр 2 анд хань болсонд баярлалаа гэхгүй юу, хэхэ