Monday, August 2, 2010

Манай гэрийн цэцэгс

Яг үнэндээ манай гэрт ганц ч цэцэг байхгүй ээ. Би ёстой энэ тал дээр НООЛЬ. Гэхдээ сайхан цэцэг харах дуртай л даа, мэдээж. Бага байхдаа ээжтэй хамт янз бүрийн цэцэг гэрээрээ дүүрэн тарьдаг байжээ.

Энэ удаа оюутны амьдралынхаа л тухай хүүрнэх гэж байна. Австралид сарын тодорхой нэг өдөр айлууд гудамжинд том хогоо гаргаж тавьдаг бөгөөд бид түүнийг цэцэг гэж нэрлэн түүдэг бөлгөө. Сайхан ургасан цэцгүүд бас байнаа.

Харин Японд том хогоо хаяхдаа мөнгө төлж авахуулдаг бөгөөд япончууд тогтсон дүрмээс гажиж, хамаагүй гадаа юмаа хаяхгүй тул бидэнд цэцэг түүх боломж олгодоггүй байлаа. Бид хуучин барааны дэлгүүрээс гэрийн бүх тавилгаа худалдаж авч байлаа.

Энэ манай ливинруум. Манайх хөргөгчнөөс бусад бүх цахилгаан бараагаа шинээр авсан. Тэр нь ч дээр байдаг юм. Зурагт болон ДВД тоглуулагчийг Big W гэдэг дэлгүүрээс авч байлаа. Зурагтын суурь болон тэр хүрэн тавиур бол гадаа ургачихсан байсан цэцгүүд.
Зарим мундаг цэцэгчид хөргөгч бас зурагтаа ч түүсэн байна лээ. Надад олдоогүй л дээ.

Манай гэрт байх бүх ширээ сандал цэцэг бөлгөө. Гал тогооны өрөө маань жижиг тул хоол унд нь ливинруумдээ байж байх юм.


Зурагтын эсрэг талд, буйдан-цэцэг. Үүнийг сайжруулах боломж асар их ч би энэндээ дуртай. Доор нь би олон новшоо хадгалдаг юм. дээр нь өлгөөтэй байх 2 уран зураг бол манай бага хүүгийн анги дээрээ урласан бүтээл болой. Зүүн талынх нь 10 цаас шүү. Бодвол тэрийг багш нь зурж өгөө биз.

Манай балкон. Өнгө өнгийн тотьнууд ингээд хүнээс айхгүй гэрт орж ирэх нь холгүй байж байдаг юм. Энэ балконы хаалганы панерийг хуулаад хаячихсан, нүүхдээ өрөнд орж байгаа юм.

Цаг 5 цаасны үнэтэй, цэцэг биш. Гуталны тавиур-цэцэг. Манай хүүхдүүдийн малгайнууд.

Гал тогооны өрөөний цонх. Энэ өнгөрсөн жил авсан зураг. Энэ зургийн аппарат эвдэрсэн бөгөөд одоо хамгийн хямд зургийн аппарат хэрэглэж байгаа болно. Сайн зургийн аппарат мөрөөдөж байгаа, одоогоор.
Манай ээж ирэхээрээ 2 тоть аваад харьмаар байна гээд л байдгийн, хэхэ.
Хорин жилийн настай хөргөгчийг хятад охиноос 320 цаасаар худалдаж авсан. Тэр сэргэлэн охины гудамжнаас түүсэн цэцэг байх. Иймэрхүү том хэмжээний шинэ хөргөч 1000 цааснаас доош олдохгүй ээ. Гал тогоонд харин цэцэг байхгүй. Плитка, ханын тавиурууд нь байртайгаа хамт хөлслөгдөөд л явдаг юм. Японд ч гэсэн.

Манай охины өрөө. Ширээний чийдэн, халаагуур 2-оос бусад нь цэцэг. Хажууд нь байх шкаф-цэцэг зурганд ороогүй байна.

Мастер бэдруум. Компютерээс бусад нь цэцэг дөө. Аан тийн, манайх ор байхгүй, хямдаар нь гудас хөнжил л худалдаж авсан.
За тэгээд оюутнууд цэцэг түүсэн шигээ л амьдралаа эхэлдэг юм даа. Мэдээж ирээд том хаус хөлслөөд шууд бүх тавилгаа шинээр худалдаж аваад, оюутны амьдралаа эхлэх оюутан байдаг ч зарим оюутны хувьд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгааг үгүйсгэхгүй ээ. Орох оронгүй гадаа хонож байгаатай нь ч таарч л явлаа. Энд тэгээд гадаа хонолоо ч хөлдөөд үхчихгүй нь сайхан доо.
Жич: Нэгээс бусад бүх зураг өнгөрсөн 7 хоногт авсан зураг болно, бороотой бүрхэг өдөр таарсан тул зурагнууд сайн гараагүй байна. Яаж дахин авах вэ дээ.

11 comments:

Cаарал said...

Сайхоон сайхан. Бид нар ч гэсэн зарим нэг томоохон цэцэг хэрэг болвол хатсан ургамал боловсруулдаг газраас очоод гуйгаад авчихдаг юм.

Сэгсгэр Сэрээ-Анааш said...

ёстой л болоош дээ. угаасаа эргээд ирлэ гэхэд шинээр өөрсдийн авсан юмнуудаа хаяснаас түүсэн цэцгээ үлдээгээд явсан нь ч дээр биз.

Dosu said...

ayataihan l tsetsegnuud bna shuu

Гилийн хатан said...

саарал-күээ мөн уран цэцэн үгтэй шүү, чи, хэхэ
ССА-явахдаа хаяад явах юм чинь гээд голоо цохиод шинэ юм авахгүй юмаа, бас энэ чинь байгаль дэлхийгээ хайрлаж байгаагийн илрэл шүү
досу-гоё гоё цэцэг зөндөө л таардаг юм. Баян орны хог нь хүртэл тээ, хэхэ

www.gegeen.com said...

gui ee mon setgel gargaj chamin tsetsguudtei medee beldjee. ingeed beldeed ogson saihan medeelliig chini sergelen huuhduud bol dor ni tusgaad aviishdee. hehe.

gehdee sydney ch arai l denduu unetei shw. yalanguya turees bol delhiid ehnii 10t orohoor.

sayahan bas parking fee-r delhiid deereesee 3-t orloo l gejiine.

mmiracle said...

Ямар гоё гоё цэцэгнүүд вээ нээрээ л баян орны цэцэг нь хүртэл кк зарим нь бүр яг гоё таараад таараад орчихсон байна шд.

Гилийн хатан said...

gegeen-Sydney ih unetei bainaa ueed orilood odoo yahav dee tee. end tulsun Bairnii tureeseeree mongold bair avchih hemjeenii baina shuu
miracle-hehe, bayan ornii hog ni hurtel hair tatmaar baigaaz

Arsun said...

Амар юм байна даа, орхиод явахад.

Гилийн хатан said...

Arsun-hajni tiin hayad yavahad haramsahgui

Anonymous said...

Хөөрхөн юмөө.Болж л байна ш дээ.

clara_morgan@outlook.com said...

, Хайрт хүмүүс Сайн байна уу

Am хатагтай Клара Морган, хувийн зээлийн зээлдүүлэгч байна, тиймээс та нар 5,000,000.00 нь 1,000.00-аас яаралтай зээл хайж тэнд байгаа бол туяаг мэдээллийг оруулах

НАС:
НЭР:
ТӨРИЙН:
ХЭМЖЭЭ:
ТОО:
уЛС:
Үргэлжлэх хугацаа:

Бид гүйлгээний цаашид үргэлжлүүлэх боломжтой болсон юм VIA үед дээрх мэдээлэл (clara_morgan@outlook.com)-тай над дээр эргэн Get?

ачаар
Хатагтай Клара Морган