Энэ бол миний нэр шүү дээ. Би эхлээд энэ нэрэндээ күээ мөн дургүй байж билээ. Одоо тэгээд дуртай болсон гэх ч хаашаа юм. Хүмүүс шууд л нэр сонсоод л надаас айж байгаа юм чинь, ялангуяа эрчүүд.
Нэгэн удаа онцгой нэр минь хамт ажилладаг багшийн маань давсгийг аварсан тухай хүүрнэе. 2003 оны үед байхаа манайхан Эрдэнэтэд очиж хичээл заачихаад буцахдаа манай нэг багш,цаашид А гэж нэрлэе, бид 2 автуусаар хот орох боллоо. А надаас арай ахмад юм болохоор автуусанд суухын өмнө тушаал буулгаж байна:-чи залуугаараа дэлгүүр гүйгээд замдаа идэх уух юм аваад ир, би билетээ бичүүлээд автуусандаа сууж байя гэлээ. Би ч дэгдээд хэдэн пиво хийсэн тортой юмтай автуус руу орох гэтэл жолооч нь Монголын Ардын Армийн буу шийдэм автуусанд минь тавтай морил гэв. Би ч мэндэлчихээд, миний нэрийг яаж мэддэг байнаа гэж бодоод цаашаа суудалдаа суулаа. А:-билет бичүүлж байтал жолооч нь чиний нэрийг сонсоод бүр гайхаад, надтай танилцуулаарай гээд байсан гэдгийн, би ч нээх тоосонгүй. Тэгээд автуус хөдлөөд явлаа, бид ч пивоо уугаад л чалчаад байлаа. Хэсэг яваад нэг цайны газар хоол идлээ, бид 2 ч хоол идлээ. Манай жолооч удалгүй хажууд минь ирж суугаад л:- би ийм хачин нэртэй ийм сайхан хүүхэнтэй огт тааралдаж байгаагүй, намайг Батзориг гэдэг гэж ирээд л танилцлаа. Нэрийг нь яг санахгүй байнаа. Би ч хүн намайг сайхан гэж байгаа болохоор чинь хөөрөөд л танилцлаа, хөдөө явж байж бариу жинс өндөр өсгийт шахчихсан байсан болохоор л тэгж харагдсан юм байгааз. Ер нь би өөрийгөө сайхан биш гэж хэлэх хэрэг байна уу? та нарт өөрийгөө сайхан гээд итгүүлчдэг ч юмуу, хэхэ. Жолооч маань надад жигтэйхэн их сайн байнаа, нөгөө хоолны газрын хүндэт зочин шүү дээ, жолооч маань. Автуус дүүрэн хүн авчраад хоол авахуулахаар чинь хоолны газрынхан түүнд байдгаараа үйлчилнээ дээ. Нөгөөх маань нээх үнэтэй ресторанд найз хүүхнээ урьчихсан дайлж байгаа аятай л, юу авахуулах вэ гээд л, үйлчлэгч нарт тэрийг ч аваад ир, энийг ч аваад ир гээд, миний өмнө зөндөө амттан өрөөд л, би сандарч байгаа юм чинь, бас ичээд. Тэгээл цаашаа хөдлөөд явж байтал А шээмээр байнаа, зогсох болов уу гэж байна. Удалгүй автуус гэнэт зогссоноо нэг эрэгтэй хүн буугаад морь харах үед нь А би шээнээ гээд л урагшаа очоод буух гэсэн чинь манай найз жолооч сайхан хүүхнийхээ хамт яваа хүнийг харин:- шээлгэхгүй, түрүүн зогсоход шээхгүй яасийн гэж том дуугаар уурсдаг байна шд, рээтингээ унагаадаад. А маань эргээд над руу горьдлогын нүдээр харах агшинд миний дургүй гэнэт хүрээд, энэ муу одоо биднийг эр хүн шиг босоогоороо адуу харж чаддаггүйн болохоор нь хүйсийн зохион байгуулалтаар ялгаварлан гадуурхаж байна гэж бодогдоод ухасхийн бослоо. Босох үедээ тэртээ тэргүй шингэн талханд талимайрсан байсан нүдэн дээрээ чимх инээмсэглэл нэмээд автуусны голын кордоороор урагшлангаа “Батзоригоо найз нь БААМААР байна” гээд автуус дүүрэн чангаар эмэгтэйлэг дуугаар уянгалууллаа. Тэгтэл ч хүмүүс пир хийтэл инээлдэж, жолооч маань намайг болон шээхийг хүсэгчийг буулгалаа. Яаж сайхан хүүхэндээ НО гэхэв дээ тээ. Тэгээл шээгчийг шээхэд нь би жорлонгийн үүрэг гүйцэтгэн, автуус руугаа хартал автуус дүүрэн хөдөөний голдуу хүмүүс сайхан хүүхэн яаж баадгийг харах санаатай бүгд биднийг тас ширтэж байлаа, хаха. Буцаж орж ирээд би баахаа болилоо гээд найз жолооч руугаа ширэвтатаад, дахин үг дуугараагүй салсандаа.
18 comments:
yooyo hahaha, uhtelee ineelee shd, alii ter elegnii em dohuul...
za daraa neg sur harvamaar bainaa gej changaas changa orilj uzhiinsaan ahahahaha.
neg naiz maani neeh saihan durlasan od chini uhtelee duleed l bultiitlee baaj bn geed boddoo gesen chini uchirgui ineed hurch bilee teruun shig hehe.
Блогспотчиддоо зориулан blogchid.com шинээр нээгдлээ
хаха баамаар байна гэж бүр төсөөлөгдөж байна хэхэ
энэ нэр орлуулсан юмуу утгачилсан, тойруулсан байдлаар хэлжээгаа байх тээ
Винтов гэдэг нэртэй эмэгтэй байдышд
гэгээн- одоо тэгээд од ч гэсэн хүн юм чинь, хаха. Би тэр үед жоохон уучихсан зоригтой байсан болохоор л тэгж ангалзаж байхгүй юу, гэхдээ хүмүүс жолоочоосоо айсан байртай байсан
блогчид- орж үзэж танилцнаа
ССА-хааяа сахилгагүй байх гоё тээ, хаха
хулигаан-винтовтой эгч дүү баймаар нэр вайншд,чи яг мэджээ миний нэрийг, хэхэ бараг дотроо таачихсан сууж байгаадаа
toilet yavmaar sanagdlaa...
hehehe yasan ineedtein
tanii blog-t zochloh durtai shu
Soninrholtoi bichih yum aa, neleed heden postiig unshlaa, unshaad suuhad er uidsangui shuu. daraa uldseniig ni unshnaa.
Urgeljluuleed bicheed bn aa hoo ...
luza-яв яв, хэхэ
номин-инээдтэй явдал зөндөө л тохиолдох юм
хуучин танил-сайн уу, хуучин танил минь, зочилсонд баярлалаа
Их л ховор нэртэй хүн юм. АКА-47 арай биш бээз гэснээс винтов бишийн чинь бирдаан, пулёмот гэж таах гэснээ болид МОНГОЛБУУ гээд үзээд алддбын билүү.
Кк ёооё та нээрээ үнэн хөгжилтэй хүн юмаа кк баамаар байна уу кк
badman-yer ni ih duhuj baina, hehe
miracle-naiziigaa varahiin tuld yu ch gesenyah ve dee tee, hehe
Юу ч инээдэмтэй бичдгийн...
Гэнэт ганцаараа пирхийтэл инээд алдаад, эргэн тойрны хүмүүс намайг тун сэжигтэйгээр хараад байна шүү.
zaya-hehe, ajliin tsagaar ajlaa hii geed baival, bi uuruu tegdegguin baij
Одоо нэг таах гээд үздийн билүү. "Нагаанбуу" арай биш бээз.
Badman-oirtoj l baina, hehe
Хэхэ. Блогийг чинь сая ушншаад баахан инээлээ. Нэрийг чинь Үхэрбуу, эсвэл Гунанбуу гэдэг юм биш биз? :)
Ган сэлэм гэдийн болов уу,
Post a Comment