Wednesday, August 18, 2010

Цэцэрлэгийн эрэгтэй багш нар

Монголд бас Японд би цэцэрлэгийн эрэгтэй багш хараагүй юм. Бодвол байдаг л байхдаа. Энд манай хүүгийн цэцэрлэгт 2 эрэгтэй багш байдаг юм. Хорин тав зургаан настай, нээх бөх баймаар бие бялдар сайтай, мангар өндөр, би дээшээ өлийж хардаг юм, бас их царайлагаа тэр хоёр. Энэ 2 ажилдаа их дуртай, өдөржин л хүүхдүүдтэй тоглох чинь сайхан л ажил биз дээ. Нөгөө хүүхдүүд нь ч гэсэн бусад эмэгтэй багш нараа бодвол энэ 2-оос салахгүй. Энд анги гэж байгаа ч хүүхдүүд нь бүгд л холилдоод байж байдаг юм.
Айлын хүүхдүүдийн зургийг зөвшөөрөлгүй авах нь хориотой тул өнөө өглөө хүүхдээ хүргэж өгөхдөө би хүүхдийнхээ зургийг авч байгаа болж байгаад энэ 2 хөөрхөн багшийн зургийг нууцаар авчихлаа, эндээс энэ 2 олж үзэхгүй л байлгүй гэж бодоод.



Түүнийг Matt гэдэг, багш маань хүүхдүүдэд цаасаар л юм хийхийг зааж өгч байгаа бололтой юмаа. Би хараагүй царайлж байгаа болохоор яг юу хийж байгааг нь харсангүй. Босох шинжгүй байхаар нь энэ чигээр нь зургийг нь дарчихлаа.



Түүнийг Shaun гэнэ, элсэн байгаа хүүхдүүдтэй л элсээр тоглоод байсан, би хүлээж байгаад яг босохоор нь зургийг нь дарсан. Аминдаа та нарт бакь гэдгийг нь харуулах гээд, хэхэ.

Энд цэцэрлэгийн багш болоход хамгийн эхлээд хүүхдэд хайртай байх гэсэн маш энгийн шаардлага тавигддаг юм байна лээ. Хүүхэд тээршаадаг хүмүүс нь хүүхдэд дургүй гэдгээ мэддэг болохоороо цэцэрлэгийн багшийн сургуульд анхнаасаа л ордоггүй юм байна.

11 comments:

ZAYA said...

Цэцэрлэгийн эрэгтэй багш инээдтэй харагддаг байхдаа.

Sunsore said...

Лаг бакь бакь багш нар байна шд. Монголд л лав ийм багштай ангид айгаад хүүхдээ өгөхгүй байх даа

SUNshine said...

Шварцнегерийн тоглосон Kindergarten Cop билүү цэцэрлэгийн багш болдог нэг кино байдаг шиг лаг бакь багш нар байна

Чиний блогийг уншдаг болсноос хойш Авсралийн талаар нилээн мэдлэгтэй болж байна шүү :)

Myrlin said...

Хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авдаг тухайд хөндсөн нь маш сайн байна. Энэ тухайд гадаад буй олон Монгол хүн мэддэггүй шиг байналээ. Одоо бүр хэн, хаана, юуны тулд хүүхдүүдийн зургуудыг тавьж байгаад хяналт тавьдаг болчихсон тухай ч хүмүүс мэдэхэд гэмгүй шүү. Бүх юм л нарийн ширийн болж байгаагийн нэг нь энэ дээ. Энэ тухай зарим блогчдод хэлмээр л байсан...

Гилийн хатан said...

zaya-huurhun l haragdaj baigaa biz dee, ehleed ineed hureed baidag baiv
Sunsore-harin eregtei humuus emegtei hunees iluu sain huuhedtei togloj, tedniig hugjuudug baihaa
SUNshine-harin tiin nadad yag ter kino sanaand ordgiin
Myrlin-harin tiin. Mongolchuud maani medeh l yostoi zuiliin neg, odoo.

Meddeggui humuust helehed: Odoo bol haana ch huuhdiin zurgiig zuvshuurulgui darah erhgui bolson. Zaaval huuhdiin bish hunii zurgiig avahdaa hurtel zuvshuurul avna, za tegeed hevlehdee tulbal bas l zuvshuurliig ni avch baij hevlene dee.
Bas Japand huuhdiin zurgiig zuvshuurulgui avah horiotoi. End bas Japand tsetserleg surguuli deer huuhdiin chin zurgiig avch boloh uu gej surguuli tsetserleg ni uursduu etseg ehees zuvshuurul avdag um

Degi said...

Сайн байна уу?Таны блогтой саяхан танилцаад маш их таалагдлаа. Одоо байнгын уншигч болсон шүү. Би өөрөө гэр бүлийн хамт Австрали явахаар төлөвлөж байгаа болхоор энэ орны тухай амьдралын хэв маяг гэх мэт маш их туршлага болох зүйл мэдэж авч байна. Мөн таны бичлэгийн хэв маяг их таалагддаг шүү. Бараг Австралид очсон юм шиг санагдуулдаг шүү. ялангуяа зурагтай бичлэгүүд нь.Аялгуу сайхан монгол хэлээрээ зөв сайхан бичиж, бас зарим нь хошин өнгө аястай. Зарим блогчид хэтэрхий хар яриагаар бичих гээд монгол хэл биш ойлгоход хэцүү хэлээр бичээд байдаг юм.Таниас хэдэн зүйл асуух гэсэн юм.
1/Би таны бүх бичлэгүүдийг уншсан бөгөөд таныг энд тэтгэлэгээр сурч байгаа гэж ойлгож байна. Гэвч тэтгэлэг нь зөвхөн тухайн хүнд хүрэлцээтэй тул гэр бүлийн зардлаа ажил хийж олдог гэж ойлголоо зөв үү?Сурангаа ажиллана гэвэл аль хот нь дээр вэ?
2/Хэрэв эцэг эх нь Австралийн засгийн газрын тэтгэлэгээр сурдаг бол хүүхдийн сургууль, цэцэрлэгийн төлбөрөөс мөн чөлөөлдөг гэж зарим сургуулиудын сайтаас уншсан. энэ үнэн үү?
3/ Australia Endeavour Awards-тэтгэлэгээр сурч буй монголчууд хэр олон байдаг вэ?ALA ADS харин авсан хүн олон байдаг юм шиг бнлээ.
за та боломжоороо хариу өгвөл баярлана шүү.

Badman said...

Бакь багш нар мань хатны анхаарлыг их татдаг болтой юм аа. Хүүхдээсээ илүү чи цэцэрлэгт очих дуртай юм байна. Мөн үү. ккк

www.gegeen.com said...

badman yasan bad man-tej bnaa hahaha.

end ch huuhded gar hureh chini changa hatuu huulitaishd.

baki bailaa geed yaj ch chadkuu l dee

Гилийн хатан said...

degi-zocholsond bayarlalaa, Chinii asuultuudiin hariultuud bugd l gegeen.com deer baigaa daa.
1.Sydney bolon niislel hotoos bysad gazar bairnii turees arai l hyamd bolovch ajliin oldots ni muu.2. muj mujaasaa l boloh baih
3. minii medehiin 1 oyutan surch baigaa. ALA ADS-eer tooloh argagui olon hun surch baina.
badman-za ta medchihejee gevel, haha
gegeen-zuv zuv hihi

www.gegeen.com said...

hi hi, naad degi chini manai site-n bichlegiig tanai blogiin style-r bichihiin bol l umshina geed bgaam bish yum u. taste n' arai oor torol janriinh boltoimaa. har bor haltaisan bichleguudees maan' bas bus jaahan yum oilgoh gej oroldson boltoim, naadahandaa ayalguu saihan mgl heleer n' asuultiin hariu geed pijignetel bicheed ogchihoo, xaxaxa.

daanch zav!!! tiimee. kunuus neeh albataim shig unshij barkuugee medkuu, bas belen yum haina gej yukev zugeer.

Degi said...

Giliin hatan, thank you for your reply! (Tanii nickname neere goe yuma. bi goe ner bodoj oloh ged chadsangui:))

Gegeen-d:
bichlegiin huvid tanaihiig yag heleegui yumsan.harin ch tanai site-aas ene blogtoi taniltssan yum shu. tegeed ch tanai site mongol hel, bichlegee surtalchilj baigaa gej oilgoj baina.bi uuruu mongol helnii mergejiltei bolhoor mergejliin uvchin geh uu dee :).
gogo.mn deer baigaa zarim niitlelchiin bichleguudiig helsen yum shu.
tanai site neere aguu archive-tai yum bnle.odoo boltol unshij baraagui l baigaa shu.
bi endeavour asuugaad baigaa ni end applydval her bolomjtoi boloo l gej..alimaa egchiin blog-s scholarship medeelel avch baigaa lda.tegeed oldohgu hariultaa l amindaa asuujiin.
wish you all every success!