Бага байхдаа карате-аар хичээллээд жоохон юм заалгангуутаа л гудамжинд намайг хэн нэгэн дээрэлхээсэй гээд л бодоод явдаг байлаа. Хэрэв дээрэлхүүл азны юм гээд л сурсан юмнаасаа турших гээд л гар загатнаад гараа зангидаад л алхана шүү дээ, ямар ч шалтгаангүй хүн зодолтой биш дээ тээ. Гэхдээ азаар хэнтэй ч гудамжинд зодолдож үзээгүй, зодолдвол тэгээд би алуулах байх доо. Тухайн үедээ хөөрөөд л гүуж явсан.
Рок сонсоод л гэртээ гитар дарж байгаа юм мэт хий гараа савлаж, сэгсэлзэж бүжиглэх юм. Энд би мөнгөө төлөөд концерт энэ тэр үзэж, баар саванд орж чадахгүйгээс хойш гэртээ л хүүхдүүдээ айлгаж мангасдаж байна.
Бага байхдаа мотоцикль унаад л салхи татуулаад давхих юмсан гэж их мөрөөддөг байлаа. Одоо энд л мөрөөдлөө биелүүлж кайф авъя даа. Уул шугамандаа миний насны бүсгүйчүүд ямар байдгийг та нар андахгүй дээ. Гэтэл би яаж байна. Мотоциклиор давхина гээд л хөөрцөглөөд, харин азаар хямдхаан олоод авлаа. Явахдаа зарж чадахгүй бол төмрийн хогонд өгөхөөс. Гэхдээ япон эмээ нарын унадаг, сурагчийн ширээний ард өвдгөө нийлүүлээд томоотой сууж байгаа байдлаар унадаг мотоцикль биш шүү. Ганц хүний, ардаа хөөрхөн авдартай (мотоциклоо унаж явахдаа түүнд үүргэвчээ хийчихнэ, буугаад сургууль руугаа орохдоо мотоциклийн малгайгаа хадгалчихна) улаан хүрэн өнгийн чика унаатай болоод байна.
Мотоцикль унахад олон давуу тал байна. 1. Мөнгөнд хэмнэлттэй. Би сургуульдаа машинтайгаа явахаар зогсоолын мөнгөнд алуулж дуусах юм. Тэгээд автобусаар явахаар талдаа 2 доллар 70 цент төлөхөөс гадна 30 минут тутамд явдаг автобусаа алдчихвал дараагийнхийг нь хүлээхээс өөр арга байхгүй. Мотоцикль бол бензин үнэрлээд л давхиад байна. Бас зогсоолд мөнгө төлөхгүйгээр сургуулийн ойролцоо айлуудын хогийн савны ард нь замаас гаргаад нуучихаж болж байна. Нээрээ хог гээд андуураад ачаад явчих вий дээ. 2. Хэзээ ч бөглөрч цаг гарздахгүй. Машинууд бөгрөлөөд зогсож байхад нь эгнээ хоорондуур нэг хөлөө унжуулаад хажуугаар нь хурд багатай өнгөрөөд хамгийн урд очоод л зогсчихно. Тэгээд л ногоон гэрэл солигдонгуут хаазаа нэмээд л хамгийн түрүүнд нь сүнгэнэнэ дээ. 3. Хамгийн сайхан нь кайф авна. Олон ч жил мөрөөдөж дээ. Ямар ч байсан энд 2 жил давхинаа.
Би мөнгө хэмнэх гэж авч байгаа юм шүү. Энд байх 2 жилийн тээврийн зардлаас маань хямд тусаж байна гэдэг тооцоонд үндэслээд авчихлаа. Ганц гэм нь мотоцикь унахдаа даашинз банзал өмсөж болохгүй юм даа.
Монголд мотоцикль унах тохиромжгүй санагдаад байдаг юм. Нэгдүгээрт, улирлын чанартай, хоёрдугаарт, замын хөдөлгөөнд оролцоход мотоцикльтой хүнд аюултай. Иймд монголд би унахгүй л дээ. Тэрнээс чика мотоцикль уначихаад Мангас Мөнхсайхан, Камертоны Эба нартай нийлээд сүрэглэн давхих ч кайфтай л байлгүй яахав.
Тэгээд хажуугаар нь зөндөө юм авчихсаан. Мэдээж мотоциклийн жакэт, тасархай моодтой. Гарын арын үе нь ил гарсан, ар дээрээ зангуутай хуруугүй савхин бээлий, (нөгөө хумс сарвуугаа хурц өнгөөр будаж байгаад л). Хямдарсан байхаар нь тод шар, гэрэлтдэг ногоон, үзмэн ягаан өнгийн гурван ширхэг хүзүүний алчуур мотоциклийн хар жакэт дээрээ зүүж эмэгтэй гэдгээ илэрхийлэх гээд авчихсан. Уранхай жинс авах мөнгөгүй тул муу жинсээ өөрөө энд тэнд нь цоолноо.
Цаашид яах вэ гэвэл: 1. өөрөө үсээ тайраад байгаа, тэрийгээ болиод ургуулна. Малгайны дороос нуруугаа дагаад урт үс цухуйгаад салхинд хийсэж байвал гоё биз дээ. 2. Арзгар ултай тахал гутал авч өмсөнө. Одоохондоо цайвар кобой гутлаар орлуулж байна. 3. Нүдний шилтэйгээ каск өмсөх хэцүү юмаа, линз авахаас 4. Хүмүүс шиг мотоцикль унахдаа бөгтийхгүй, нуруугаараа хотойж унана. 5. Хамартаа гархи зүүж, өмд жакэтны хоорондуур цухуйх ууцан дээрээ шивээс хийлгэнэ. Хаха энэ сүүлийнх нь худлаа шүү.
Одоо тэгээд мотоцикль унаад эхлэхээр шинэ шинэ адал явдал намайг хүлээж байгаа даа. Нөхөр их л дургүй байгаа, хүзүүгээ хугалж үхэх гээ юу гээд л. Би гаж байгаа биз, яадгийн.
Өчигдөр сургууль гэр 2-н хооронд 3 удаа явлаа, өнөө өглөө бас 3 удаа явлаа, бөгсний хорхой дарагддаггүй ээ. Күэ үгээр илэрхийлэх арга алгаа, үүүнэн кайфтай байнаа.
12 comments:
Crazy queen :-)
magadgui banzaltaigaar cycle unaad yawj bolno sht
лаг гоё дэрвэгэр хормойтой палааж өмсөж давхиад зам тээврийн осол гаргаач яадын гсн хихи
Кк хөгжилтэй шд лаг хар жакетаа өмсөөл үзмэн ягаан алчуураа зүүгээл нөгөө ууцан дээрх шивээсээ гаргаал давхиж байгааг нь төсөөлж жоохон баяслаа кк наана чинь ч соёлтой газар гайгүй байх манайд бол тэгээл аюултай л даа. Дээр дохион дээр зогсож байсан 1 мотоциклтой хүнийг дохио асаад арай хөдлөөгүй байхад нь арынх нь машин хөдлөө шууд дайрцан шд аймаар. За за их бэлэг дэмбэрэлгүй юм ярьчлаа үсээ гялс ургуулаад сайхан салхи татуулан давхиарай
мотоцикл унах гоё байх шүү.
давхиад байж дээ, би бол дугуй унах дуртай хол явахгүй ойрхон, тэр жинсээ цоолно гэсэн нь инээдтэймаа, нээрээ энд лав хурдны зам дээр их осолтой гэх юм байна лээ, болгоомжтой яваарай
хаха тасархай тасархай. Арынхаа авдранд даашинзаа бас хийчихэж байхгүй юу. хэхэ
gaj bogood galzuu gej nerlegdehees taashaal avaad bgaashdee hahaha. ooroo ch bur davuulan biyeluulkejiigaamaa daa..
Лайтай лайтай. Хорхой хүрчлээ. Даанч тань шиг унаж чадахгүй байхаа.
kkkkk, Болж л байна ш дээ.
хаха, харин юбкатай унавал гое хөөрхөн юм биш үү!
бөөндөж хариулнаа. Хүүе энэ дээр нэг коммэнт устгачихаж, би устгаагүй шдээ. Надаас өөр хүн устгах боломжгүй л баймаар юм. Дээр бас нэг коммэнт өөрөө устгагдсан байсан. Би бас гайхаад л өнгөрсөн юм. Та нарт тохиолдсон уу?
Салхи татуулаад давхих сайхан байноо. Би чинь 1997 онд жолооч болохдоо мотоциклийн үнэмлэх хамт авсан, одоо л жинхэнээсээ унаж байна даа. Олон жил үнэмлэхээ хадгалсан байгаа биз дээ. Японд ч унаагүй.
Post a Comment