Friday, February 18, 2011

Байна уу, байна уу ...1,2,3 ...1,2,3..

гээд л микрофон энэ тэрийг ажиллаж байна уу гэдгийг шалгадаг даа.

Тэрэн шиг би өөрийгөө шалгаж байнаа. Зарим нэг сэтгэгдэлд миний гашуун үнэнийг шууд шууд хэлсэн хүмүүст баярлан, өөрийгөө Блогт гүн донтсон эсэхийг мэдэх гэж хэд хоног юм бичихгүй байгаа юм. Блог донтолт болсон үгүйгээ ер нь яаж мэдэх вэ? Бодвол янз бүрийн тест байгаа л байх л даа, хэдэн цаг зарцуулдаг гэх мэт. Би одоогоор блогтоо бичихгүй, өр блогт сэтгэгдэл бичих гээд гар загатнаад байсан ч бичихгүй л байна.

Энэ постыг бичих болсон шалтгаан нь,
намайг бичлэг нэмэхгүй байгаад зарим сайбэр найзуудын санаа нь зовж, захиа бичиж, санаа тавьсанд баярлаад, "би зүгээрээ эдгэрчихсэн. Өөрийгөө ДОНТОЙ эсэхээ шалгаж байгаа учраас бичлэг нэмэхгүй байгаа юмаа" гэж тайлбарлаж байгаа санаатай юм. Тэгээд над санаа тавьсан та бүхэнд баярлалаа. Нээрээ энэ сайбэр ертөнц чинь гайхамшигтай юмаа. Би зөндөө сайхан найзуудтай болжээ. Өмнөх бичлэгийн сэтгэгдлүүдэд би үнэхээр уярсан шүү дээ. Та нартаа хайртай.

Удахгүй өөрийн блогийн сэтгэгдэлд хариулж, өрөөлийн блогт нөхөөд сэтгэгдэл үлдээнээ.

14 comments:

Гилийн хатан said...

haha, tes hundlun jihsee zuirlel avchij8 ehlehdee

Aaviin hairtai ohin said...

oo bichihgui bhaar chini bas yasan yum boloo gej bodood bsiin. Ug ni oirhon oirhon bichleg hiij baival saihan l bsan yum ug ni gehdee medeej uuriin bodol uurtuu zuv bolohoor yatgahguiee gehdee l...

Yuri said...

Hi, Harin edgesen gechiheed bichleg nemehgui baihaar ni yasiin bol doo uvdsunii daraa tenherch baigaam baina gej bodjiiloo hehe
Bi ch bas dontchihood baih shig bainaa. Yumaa hiij baigaad l genet za neg coffee uungaa geed l neg blog neej avaad unshaad buhnee umartaad suuchihiin keke

miracle said...

Кк таныг нээрээ эдгэчихсэн гсн мөртлөө яагаад бичлэг хийхгүй байгаан бол завгүй байгаан байхдаа гээл байн байн эргэлдээд байлаа.

Anonymous said...

хахаха. Дондчихоод донгоосоо салчих санаатай үзэж байгаамоо... эсүүл донтой эсэхээ шалгангаа өөрийгөө хэр тэвчээртэйг тэстэлж байгаам уу...

Дон гэдэг чинь ердөө л сэтгэлийн зүйл юм шиг байна лээ дээ... эхлэж байхад, эсүүл дунд үед нэг хэсэг майр ордогийшд блогт.... тэр үеээ давчихвал цаашдаа алзахгүй ээ...

жигүүр

Badman said...

Шамайгаа алдмааргүй л байгаа шүү.

Anonymous said...

нээрэн бодоод байхнээ энэ дон гээч чинь учир нь олдохгүй их золигийн юм.
Бядний монголчууд дон гэдгийг их муу муухай зүйл гэж ойлгоод байдаг. Гэтэл хүүхний донтой гэгдэх нөхөр бол эцэг бодгалийн хамгийн чухал шинж чанарыг агуулсан байхаас гадна маш олон тооны эсрэг хүйстэндээ бэлгийн баяр баясгалан олгогч нэгэн байх нягууртай болж таараад байгаа учир муу донтон гэж түүнийг хараах нь учир дутагдалтай ажгуу үүний 1н адил морьны донтой уяач номны донтой сэхээтэн гм явж өгч болох учир зарим нэг донтнуудыг түүн дундаа гилбэрийн хатантныг\хэрэв блогт донтой нь нотлогдвол\ алдаршуулан МАГТСУУУ
млындо

Koyuki said...

Ta yagaad dandaa iim huurhun yum bichdeg yum be? Dandaa hair hurgeed baih yum :D

Монгол бүсгүй said...

интэрнетээс л хол байхгүй бол блогоос хол байж чадахгүй л болов уу? блог сайн найз хэрнээ бас цагийн дайсан :р

Chimgee Mongol said...

донтолт тийм муу юм бас нээх биш байх аа гэж боддийн.. хийж байгаа юмандаа бүхнээ зориулсан зөндөө донтсон хүмүүсээс суут, алдарт, сайн бүтээлүүд гарч байдаг болохоор яадийн бичээл байхгүй юу ;)

i3 said...

Ер нь тэгээд Өдөржин ажлын байрандаа өнждөг, үр хүүхдүүдээ хараад зожигорцон, найз нөхдөөсөө хол байгаа нтр гээд найз нөхдийн дотно яариа өрнүүлэх боломжгүй байгаа хүмүүс л тэмдэглэл хөтөлж хүмүүстэй үзэл бодол, зовлон жаргалаа хуваалцахыг хүсдэг боловуу.

Энэнд чинь уул нь муу юм байхгүй байх гэж бодхын.

Блог уншдаг хүмүүс чинь тэгээд л бүлэг бүлгээрээ бичлэг уншаад л бүүр нэгнийгээ бичлэгээр нь таньдаг болцон найзууд таарж байгаа юм шиг л сайн муугын нь мэддэг болцон атаархамаар байдышт.

Ингээд дотносоод ирхээрээ л нөгөө тэр маань юу болоо бол гээд л блогруу нь шагайж харчаад л сэтгэл санааг нь хамт уудалчих гээд л. Сайхан найзуудын харилцаа үүсчихдэг байх.

Найз нөхөдтэйгээ зөвлөж, санаа тавьж, буу халах чинь одоо донтолт болмооргүй юмдаа.

Гэж бодхын... :p

Гилийн хатан said...

Buunduud hariulnaa-yer ni bi dontoi um bainaa, ene bichlegiin margaash ni l tesehgui bichchihlee. gehdee ta buhen namaig demjij bgaad bayarlalaa, harin saihan commentuud baina, bayarlalaa

www.gegeen.com said...

hahaha, bi bas seegii uldeehgui gej ih teslee. tesne tesne gehed yaj tesehev dee. bas dontoim bn bi kk

Гилийн хатан said...

gegeen-haha, chi bas uuriiguu shalgasan umuu? daanch hamgiin idevhitei seegiichin alg bolchood bsan um. Teed 2-laa taarsan taar shuudainuud bna shd