Wednesday, February 9, 2011

Шувууд

Манай балкон дээр байнга есөн шидийн шувууд шаваад байдаг юм. Хэдэн сарын өмнөөс би дэлгүүрээс шувууны хоол авч өгдөг болоод байгаа. Эд нар нөгөө миний авч өгсөн хамгийн хямдхан хоолыг ялгаж идээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нь үнэтэй хоол авч өгсөн чинь бүгдийг нь иддэг болсон. Бас чика байгаа биз.  


Энэ шувууг кокатуу гэдэг юм. Биеэр нилээн том, бусад жижиг тотьнуудыг хөөж байгаад л иднэ. Бусад нь айгаад идэж дуусахыг нь хүлээж байгаад, явахаар нь ирж иддэг юм.

Нэг өглөө би балкон дээрээ гараад л хэсэг зогслоо. Хүн хажуунаас хараад байхаар бид мэдэрдэг дээ. Тэгээд хэн хаанаас ширтээд байгаа юм болоо гээд хартал модон дээр нээх том шар шувуу эсвэл ууль юм уу цаашаа хараад суучихсан, толгой нь 180 градус эргээд над руу цоо ширтэж байдаг юм. Би харц тулгараад л салга авсан шд, аймаар. Гэхдээ шар шувуу өдөр юм хардаггүй гэдэг биз дээ.

Заримдаа шөнө унтах гээд гэрлээ унтраахаар харанхуйд модон дотроос гал шиг 2 нүд цоо ширтэнэ шүү дээ, аймаар санагдаад байдаг юм. Тэгээд гэрлээ унтраалаа бол цонх руугаа харахгүйг хичээдэг юм.

5 comments:

Anonymous said...

үүш наад кокатуу чинь их амттай харагдаад байна даа

жигүүр

Anonymous said...

Peeh iim saihan zerleg baigaltai nuser goy gazar bainshd!!!

Barimalch

Гилийн хатан said...

Jiguur-uush aimaar mahchin mangas vee
Barimalch-Tiim shuu, ene chin odoo Sydney geed tom hotod ni ingeed l baahan amitan baij bh umaa, joohon hotoos garahaar nuguu imj ni belchij bdag gesen

Anonymous said...

Australi neeree zerleg baigalia hamgaalj hileer eldev amitan urgamal oruulj gargahad asar hatuu hyanalttai gej sonsson. Gudamjindaa hamaagui totitoi yuruusuu humuus n zooparktaa amidardag goy gazar yum baina.

Barimalch

Гилийн хатан said...

Barimalch-tiim shuu, hileer amitan urgamal hurs shoroo oruulahgui. Bur beleg dursgaliin zoriulalttai modon shatar, zuult ene teriig huraana shuu dee. Hunii amidralaa zalguuldag hugjmiin zemsgiig hurtel