Friday, February 11, 2011

Бензин дуусчээ

Өмнө нь согтуудаа бичиж пост хийж үзсиин байна, одоо халуурч байхдаа бичээд үзье.
Өчигдөр хачин байсан юмаа даанч. Шөнөжин хачин муухай зүүд зүүдэлсээр өглөө болголоо. Өглөө сэрэхэд л нүд нээгдээд өгчихгүй, нүдээ нээхгүй байхаар хана над дээр нураад унаад байгаа юм шиг, нүдээ нээгээд харахаар арай ч над дээр унаагүй байх юм. Тээд нөхөр маань хүүхдүүдийнхээ учрыг олж, албадад нь хүргээд, цаашаа явлаа, одоо би гэртээ ганцаараа орондоо үхээнц царайлаад хэвтэж байна. Яарч байгаа нөхрийг гарахаас нь өмнө миний хажууд лап топ авчраад асаагаад өг гэж хэлж амжлаа. Өөр үг хэлэх тэнхэл ч алга. Чүү арай тэнцвэрээ олж, найгаж хана түшиж явсаар жорлон орлоо. Толинд өөрийгөө харсан чинь юууу вээ, бүүр нэг дэлбэрчихсэн авгай над руу өрөвдлийн харцаар харж байна шд, ийм дээрээ л хүнтэй таарчихгүй юм шүү. Нээрээ согтуу юм шиг тэнцвэрээ олж чадахгүй банйашд.
Энд өвдөж болохгүй гэсэн уриатай ч хааяа яалт ч гүй өвдөдгийн. Гэхдээ би эмнэлэг явахгүй ээ, 1-рт цаг аваагүй тул намайг үзэхгүй, 2-рт би 50 доллар төлөөд үзүүлсэн ч ойр зуурын эм бичиж өгч ч магад өгөхгүй ч байж магад, би өөрөө мэдээд эмээ уучихсан нь хавьгүй дээр. 3-рт би өөрөө гараад эмнэлэгт очих тэнхэл алгоо. Хувцсаа ч өмсөж чадахгүй байншд, юун нүүрэн дээрээ зураг зурах манатай.
Өглөөний цай хийгээд ч өгөх хүнгүй мангар юмаа. Хамаг бие халуу шатаад, өөрөө болохоор даараад, хэвтэж байхад ч толгой эргээд хэрэг алга, хамаг бие янгинаад, тэр дундаа баруун гарын шуу аймаар янгинаж байна. Гэхдээ би шүдээ зуугаад үүнийг бичиж байна, хаха, эх орныхоо төлөө дайнд оролцож байгаа аятай баатарлаг гоё санагдчихлаа. Нүдэнд энэ үсэгнүүд эрээлжлээд сайн харагдахгүй байнаа. Тэгээд хажуу тийшээ хараад хэвтэхээр нулимс хажуу тал руу урсаад байхийн, би уйлаагүй л байна шд.
Хэрвээ би монголд байсан бол өөр шд, би өөрөө нэг нэгнийг дуудахгүй ээ. Гэхдээ над руу залгасан хүн намайг ямар байдалд байгааг мэдээд өөрсдөө гүйгээд ирдгийн, би хувиар гаргах үүрэгтэй бас. Өөрсдөө ирьеэ гээд хүрээд ирж байгаа хүмүүсээр өөрийгөө асруулаад л, би янгуучлаад л, эмэндээ хүн гүйлгээд л, хүүхдүүдээ харуулаад, гэрээ цэвэрлүүлээд л, шөл хийлгээд уухгүй юу. Энд одоо хэнийгээ дуудах билээ дээ. Сайн таних монголчууд байна л даа, гэхдээ би тэгж чадахгүй л дээ, ажил төрөлтэй цаг нартай уралддаг хүмүүсийг чинь.
Манай нэг эрэгтэй найз монголд байдгийн. Тэр архи уугаад шартаад, бараг хордлогонд орохоороо, дусал залгаад өгөөч гээд л дуртай цагтаа намайг дууддагийн. Хэрэв би түүн рүү утасдвал тэр над руу эхнэрээ явуулаад л үйлчлүүлнэ л дээ. Би тээд л үгэлдэг байхгүй юу “хар архичин минь ингэтлээ уугаад, үхэх гэжииншд” гэхээр нөгөөх чинь “намайг архичин гэлээ” гээд  гомдоод сүйд болноо, би түүнийг “бэлгийн сулралтай” гээд хэлчихсиим шиг л, хаха. Сүртэй шд, намайг пивочоон гэхэд би гомддоггүй шд. Бас бус хувиараа бизнэс эхэлдэг эмэгтэй найзууд байна, тэд гүйлдээд л ирдгийн, цаганд хавчигддаггүй юм болохоороо.
Нээрээ би гэрээслэлдээ намайг лап топтой минь хамт оршуулаарай гэнээ, гэрээслэл бичихээрээ. Нөгөө ертөнцөд бодвол завтай байдаг байлгүй дээ, тэнд блогоо бичээд, тэндээс та нарт эмэйл бичиж та нарыг айлганаа. Хаха, би нээрээ галзуурч байна уу, ийм балай юм бичээд, аан.

Алдаагаа засах гэж 3 дахин уншлаа. Энэ бичлэгийг олоон минутад бичсэн байхаа, удаан л бичих шиг боллоо. Бас хэдэн ч удаа амарч байж бичвээ. Би инээх тэнхэлгүй ч өвдөөгүй бол энэ хавьд л ХАХА гэж бичих байх гэж таагаад л ХАХА гээд энд тэнд биччихлээ.
Ээжийгээ санаад байнаа.

34 comments:

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

huurhii duu hurdan idgeerei buur hair hurchlee , gehdee bi lesbi bish shuuu hahaha ,haluun shul ideed sain huchaad untaad bai teeed deerdene bh

Anonymous said...

Ali her haluurch bgaan boloo, uul ni advil uuval haluund gaigui baidag yum bna lee......sain shul uugaad baigaarai........manai end bas eruusuu em bichij ugdugguin sh dee, huuhed uvduud haluuraad bhad..zarimdaa bas oilgoltsohgui hetsuu shuu.....hurdan edgeerei....

miracle said...

Өө баларсан юмаа. Та уул нь халуурч байгаа бол аль болох халууны эм уухгүй орондоо ороод толгойгоо хөнжлөөрөө нөмрөөд тэгээл аль болох халууцаад байх хэрэгтэй шүү. Хөлсөө л уул нь сайн гаргачихвал халуун дорхноо буучдийшд. Сайхан шөл хийгээд уувал. Бас шингэн юм сайн уугаарай. Сүүлийн өгүүлбэрийг чинь уншаад гэнэт уйлмаар. Би гадагшаа сургуульд явах гэж төлөвлөж байгаан тэгээд хэрвээ өвдүүл яг тань шиг ээжийгээ санах байхдаа гэж бодсон аймар гуншигтай санагдчихлаа. Хурдан эдгээрээ эгчээ тэгээд хөгжилтэй явдлуудаа бичээрэй. Нойр чинь хүрч л байвал зузаахан хөнжлөө нөмрөөд унтаад байгаарай. Бас хажуудаа шингэн юм тавьчаад ам чинь цангавал сайн уугаад манай ээж халуун шээсээр гадагшилдийн гээд байдийн. Хурдан эдгээрэй

Anonymous said...

Tom shilen savtai butsalsan us hajuudaa taviad uugaad hevteed bai chadval uhriin/honinii yastai shol uuval har huls tsutgaad bodisiin soliltsoon dahi hortoi bodis chine har holsoor gadagshlaad ilaarshih baidald oroh. Daarch bolohgui ee. Setgel amar taivan hevteh heregtei. PC-ee untraa uchir n hajuud chine shunginaad yadruulah bolno.

Za Australiin ulaan aristnuudiin ih tenger lus savdag orshooh boltugai!!

Barimalch

Nogoohon said...

Хурдан эдгээрэй. Яанаа яагаад халуураад байгаа юм бол доо. Энд байсан бол захын аптек руу гүйж ороод дуртай эмээ аваад уухгүй юу. Биеэ бодоорой.

www.gegeen.com said...

oo balarsiin. bas teed blogdood suujiidag haain, neeree unenhuu dontoltiin baidal chini herees hetreed galzuurliinhaa shatand orson baishw. teed jiriijeetel bi tend neg teer deer soliorliin hurtsiinhanii ontsgoi heseg deer jaal amshiitsen suujiij magadgui hahaha.

za za teed hurdan edgeerei, ovdoj bolku, uhej bolku. ur huuheddee gai bolj bolku. ooriigoo bodoj surna gedeg oor hunuusiig bas bodoltsoj bgaagiin helber etc -g bol zaalgaltguim baishdee hehe. manai har yumd duulgachuul davkiad l ochno doo, nohor zeeldeheer bol helkuu yu hehe. namaig l ovchtei huuhnuud ruu guidelgui geed zugeer suulgadagguim. guideltei hunuusiig ni olj toochiglovol naana chini uul ni tsoohon ch gesen bgaa daa.


za teed ovchtei uyedee yalanguya bitii blogdoj bai,

Anonymous said...

эвий эвий... хурдан эдгэрээрээ. Надыг ингээд хэлэхээр хүмүүс эдгэрчихдэгиймөө. ОДоо чи зүгээр болцон

жигүүр

жич.энд биш емайлээр урт юм бичий...

Aaviin hairtai ohin said...

OO balarsiin, hunii gazar ch uvduh hetsuu shuu. Za hurdan edgerene geed bodood bval hurdan edgerene, shingen sain uu, dur hurehgui bsan ch haluun shul sain uugaarai!

Hurdan edgereed goy goy bichleguud bicheereei ehleed hurdan edgereerei!

Unknown said...

За даа, халуун газрын ханиад аяандаа эдгэнэ гэж бараг л байдаггүй юм даа. Монголд бол даарч хөрнө гээд биеийн эсэргүүцэл сулраад ханиад хүрэх тохиолдол элбэг байна. Наана чинь бол ямар нэг бирус халдварласан л бол ханиад, тэгээд бас яг тэрэнд нь тохирсон эм л эмчээр бичүүлэхгүй бол баргийн эмэнд эмнэгдэхгүй дээ. Цаг алдалгүй эмч руу яв л гэж зөвлөх байна. Биеэ бодоорой.

Anonymous said...

Damdaa-giin bichsen zuv baihaa. Emch yavah heregtei esvel antibiothek uuchih. End yordoo 3 , buur ih haniagaaad haluurch baival 7 schirhegiig ugdug. Udurt 1 schirhegiig uuh yostoi. Hun uvduhuuruu eejiigee, utaatai ulaanbaatar 2-oo sanadag jumdaa. Hajuud chine hairtai huuhduud bas hani chine baigaa bolohoor doroo zugeer bolchihno oo. Hurdan edgeerei. ... German-d lav emniih dose aimaar baga. Bid schudnii emchid ochood medee alduulah taria hiilgehdee nemj hiilegj baij medee alduuldag. Bidniig bagad antibiothekeer bumbugduud surgachisan bolohoor mani met ni zaaval ter emiig mongol dose-oor uuj baij edgedeg. Hurdan edgeerei. Gadaad mongol

Монгол бүсгүй said...

nuhurtuu sain helj, ger bvleesee sain demjleg avaarai. gantsaardaj l bolohgvi shvv, hvnii gazar. mongol arga charag yuu baina medeh yum baival turshaad vzeerei. bvr bolohgvi bol uuriinhuu ulun usiig uugaad vzehgvi yuu. hurdan edgeerei.

Badman said...

Миний өдөр тутмын амьдрал нэг иймэрхүү л өнгөрдийм ш дээ ингэж.

Anonymous said...

Hurdan edgeerei,
ta neeree guimon ih gurger hun yumaa, blog bicheed bjiidag. Hunii gazar ene l hetsuu dee, uvduhuur uuriin erhgui eejiigee, geree sanaadaadiimaa , gehdee ta chin giliin hatan shuudee, udahgui edgeerei gej husye, buyna

baagii said...

hurdan edgeerei, emchid handah ni zuv, yag yunaas bolj yvduv? yamar uvchin be, yamar em deer zergiig mergejliin humuus sain medeh bh. Uvduud hetsuu bgaa ch gesen hugjiltei, oilgomjtoi bichleg hiij bgaa tewcheertei zang chini uneheer bahdan hundelj bna.

Chimgee Mongol said...

хурдан эдгээрэй.. гоё блог олж мэдсэндээ баяртай байгаа шүү

blogtoihun said...

Хүүе хөөрхөн найзаа энэ мэт бол юу ч гэж өөрөө өөртөө тушаал өгч сураарай гэсэн.

Хэ хэ би нь эмч штэ хаа газрын эмч эдгэхгүй өвчнийг эмчилнэ эдр кк..

Сая манай найзууд Гонконгоор дамжиж ирж, тэнд очоод хэд хоноод нүдний ханиад тусчээ, ангийн охин арай гайгүй, хар хүн нь нилээн гэцүү ирсэн. Би нь шууд аймаар эм дусаагаад эм уулгаад зүв зүгэр болгоцон чэн, айлын аав нааг Ангийн даргаа гэдэг болсы штэ ккк

тэд гонконд эмчид үзүлээд эм авчээ, би нь хараад татаа унацан, төлбөрийг нь сонсоод элэг хөшөөд ... тэгдэг байхгүй юу даа...

ер нь аян замын улс гэлтгүй, би ойр зуурын эм тангаа гэрээсээ авдын штэ

бие өвдөхөөр ээжийгээ аягүй их санадаг уйлдаг тэ... би мэднээ...

Anonymous said...

Би чамд нэр өгчихсөн, Гилка найзаа хурдан эдгээрэй...

Чиний блогд байгаа блогоороо дамжуулж насан туршийн найзаа олохыг үгүйсгэхгүй гэдэг ч бил үү ... тэр үгийг санаж явдагаа...

Ойрхон бол уулзхысан тэ.. очихысон... би нь завтай... эдр

Anonymous said...

очиж очиж манай хатантанд очиж тусдаг яадаг муусайн Австралийн вирус бактерууд вэ Ёстой жинхнээсээ ундууцмаар санагдчихлаа Тонилцгоог цаашаа бүр хол газар


млындо

i3 said...

Хоол ундаа сайн идээд хурдан идгээрэй.

Enkhtaivan BuBu said...

Bi zarimda ovdson uyedee FB deer status bichsen bdiin, blog bichihgui bhaa, Hurdan edgeerei!

Дестини said...

Хөргөгчинд хэдэн хөлдөөсөн банштай байвал хааяа аминд ордог юм. Хүнд хүн л хэрэгтэй байх юм.

Гилийн хатан said...

Хөөх ийм их сэтгэгдэл үлдээсэн байна шд та нар. Уучлаарай бөөндөөд хариулчихъя. Баярлалаа, сэтгэл хөдөлж байна шүү. Күээ би чинь ийм олон найз нөхөдтэй болсон байна шдээ, ямар гоё юм бэ. 1 дэхийн өглөө босоод сургууль дээрээ ирчихсэн сууж байна. Гол нь одоо л сэтгэгдлүүдэийг уншиж байдаг, сайн сайн зөвлөлгөөг нь эдгэрснийхээ дараа уншиж байгаа нь харамсалтай юмаа гэжүү, хэхэ. За энэ мэт өвдөх бол юу ч биш тээ. Үүнээс аймаар юмнаас өндийгөөд л ирж байсан. Одоо бодохоор би яаж чадсан юм болоо гэж боддог юм. Би нь харшлын гаралтай ханиад хүрээдээ, хэдэн жил шохой идээд, шохой бас тоосны харьшилтай. Үүн дээрээ дөрөөлсөн ханиад хүрдгийн. Харин хагас бүтэн таарч нөхөр гарын хоолоороо намайг эдгээчихлээ. Бас энэ 3 хоногт халуун хөнжилдөө л байлаа шд. Одоо очоод шохойгоор бичдэггүй дарга болохоос, хэхэ.

Гилийн хатан said...

Үнэнгээсээ та бүхний сэтгэгдлийг уншаад баярлаж байнаа, нээрээ та нар энд байгаа бол гүйгээд л ирэх гээд байна гэдгийг мэдэрлээ.

Нээрэнгээсээ би

"блогоороо дамжуулж насан туршийн найзаа олохыг үгүйсгэхгүй"

гэж боддийн.

Гилийн хатан said...

Би нь халуундаа дэмийрээд олон хүний санаа сэтгэл тавгүйтүүлсэн бол уучлаарай, дахин уучлалт хүсье.

Yuri said...

Huuh zunduu l yum bolood ungursun baina hsde ene heden honogt namaig zavgui manarch yavahad.
Za tegeed edgesechihsen bol sain bainaa. Bie ni uvduud uheh gej baij bas blogoo bicheed baidag aimaar daichin yumaa. Uneheer baharhaj baina aa. Biee sain bodoj baigaarai 3 huurhun zulzagtai hun chini biee uvduulj bolohgui shde. Gants bieeree baisan bol bas yahav yaj ch guriij bolno odoo bol huurhun zulzaga haniinhaa umnu aimaar tom hariutslagatai. Ter ni uehj bolohgui uvduj bolohgui gedeg hariutslaga shde hongoroo.

Anonymous said...

Bid taniig telepatiaraa edgeeh bolno buu sanaa zov. Setgel tselmeg uhaan tselmeg huniig 6 dahi mederhuigeer ..

Anonymous said...

3 хоног халуун хөнжилдөө байлаа гэж...

энэ чинь бүхлээрээ NICE сонсогдожийнэ ккккк их л хөлөрсөн байхдаа хахахаха

За баярын мэнд. аз жаргал хүсий...

жигүүр

chris said...

hurdan edgeerei geed bichih getel edgerchihsen bna shd. gam sain hiigeerei gehees :-)

Anonymous said...

Hunii gazar ovdoh hamgiin hetsuu. Bi ch bas ovdohooroo eejiigee iluu ih sanadagiin, hun tegeed muuhai shuu. Busad uyd bol neeh suid boldoguui mortloo ovdood hevtenguud hamgiin turuund eej, emee 2 haragdaad baidgiin. Hurdan edgeerei, sain sarmistai hool ideerei. Bas oregano geed urgamal, amtlagch bdag daa, viral infection-d ih sain um bilee.

miracle said...

Ашгүй эдэгчихсэн үү таныг бичлэг нэмээгүй болохоор эдгээгүйн байх даа гэж боджийлаа. Ашгүй нээрээ амралтын өдөр таарсан нь болж дээ

Badman said...

Одоо нэг сайн банкаа дүүргэж аваад эрч хүчтэйхэн болоогдоно шүү хонгор мээн.

Мишаа said...

1-рт цаг аваагүй тул намайг үзэхгүй, 2-рт би 50 доллар төлөөд үзүүлсэн ч ойр зуурын эм бичиж өгч ч магад өгөхгүй ч байж магад, би өөрөө мэдээд эмээ уучихсан нь хавьгүй дээр. 3-рт би өөрөө гараад эмнэлэгт очих тэнхэл алгоо.
bi yag naad baidald chini orsiishde sae tsagaan saraar kkkke

DBD Muruudugch said...

Hurdan edgeerei gej heleh getel edgechihsen baina shdee. Hehehe Zagui baisan heden honogt olon yum bolood ungurchee tanii huid. Odoo negent edgesen bol uunees hoish uvduhgui baih tal deer sain anhaaraarai. Haniad hurehgui baihiin tuld dulaan huvtsaslaj, sain hool und idj baigaarai.

Гилийн хатан said...

Yer ni seegiind dor dor ni hariulj baimaar um bnaa. Ta buhnii setgegdeld bayarlalaa