Saturday, February 19, 2011

Эмээ өвөө нарынхаа тухай

хаха, би донтой юм байна, 75-аар бууж өглөө. Тэсэхгүй биччихлээ. За яадгийн тээ?

Манай аавын аав нь Ганган Сосой гэдэг хүн байжээ. Нээх гангалах дуртай, айл айл хэсээд л адуу мал сольж холиод л явж байдаг. Харин аавын маань ээж Шар Пагма гэдэг биерхүү шар авгай байсан гэсэн. Хоёулаа аавыг минь багад өөд болсон юм гэнэ лээ. Аавын ах эгч нар ээжийгээ дуурайсан их биерхүү хүмүүс байдаг юм. Одоо ч ар араасаа унаад дуусаж дээ. Аавын багад 4 ах нь аймгийн даншиг наадамд 4-лээ 4-т үлддэг байсан гэсэн. Ганган Сосой гуай ажилд муу, харин эмээ бол гэрт орж эм болж, гадаа гарч эр болдог ажилсаг гэж жигтэйхэн, гүргэр ч гэж ярилтгүй. Аймаар хүйтэн өвөл зуднаар эмээ цасанд шигдсэн бяруу тугалыг зүгээр л сэвхийтэл өргөөд л мөрөн дээрээ тохоод л хүрээд ирдэг, даараад осгож байгаа үнээндээ өөрийнхөө дээлийг тайлж нөмрүүлээд л түлхэж, чирч гулдарсаар байгаад гэртээ аваад ирдэг тийм баатарлаг эмэгтэй байсан байгаан. Эмээ маань бас мундагаа, юм хум үзэж хардаг, эмнэдэг домнодог, бараг л тэр нутгийнхныхаа амьдралыг нь шийддэг, буянтай хүн байжээ.


Харин ээжийн маань аав Зундуй гэж айхтар ажилтай, гадаа гэргүй бүх ажлаа амжуулдаг гялалзуур хүн байсан гэдгийн. Би хараагүй л дээ. Сэнгэ эмээ бол чика шд, бид хөгшөө ээж гэж авгайлдаг байлаа. Хөгшөө ээж маань 13 хүүхэд гаргасан ч 9 нь хүн болсон гэдгийн. Ээжийн ах эгч нар бас манай ээж аймаар ажилтай, бүгд аавыгаа дуурайсан. хөгшөө ээж бол залхуу шд, насаараа л архи ууж, тамхи татаж, мөрийтэй тоглосон доо. Үгүй тэгээд дээр үед ийм эмэгтэй хүнтэй чинь одоо хэн тоож суудаг байнаа гэж бодмоор. Одоо үед хүүхнүүд гэрийн ажилд муу байсан ч толгойгоороо мөнгө олоод байвал нөхөр голохгүй л дээ. Гэтэл хөгшөө ээж маань эрийн тэнгэртэй юмуу даа, эхний ажилсаг нөхөр нь нас барахад сүүлийнх нь бас л ажилсаг нөхөр хөгшөө ээжийг тоогоод суучдаг. Хөгшөө ээжийгээ нэг дүрслэх юм бол тамхиа баруун завжиндаа зуучихсан, шимийн архитай ширээний ард хөзөр таслаад л сууж байгаа даа, хаха. Та нар манай хөгшөө ээжийгг хэд насалсан гэж бодож байна? Тээд л хөгшөө ээж үнэн хэнэггүй, олон хүүхэд гаргаад, зүгээр л тавьчихна, өөрөө өсгөнө араас нь санаа зовно гэж илүү нээврээ шатаахгүй, тэгэхээр чинь хүн 100 насалдаг юм байна шд, аливаа юманд огт сэтгэлээ чилээж байх хэрэг алгоо. Ямар сайндаа өвөөгийн гэр аймгийн төвд мөртлөө манай ээж 8 настайгаасаа л аймгийн 10 жилийн дотуур байранд 10 жил амьдарчаад, сургуулиа төгсөхөд хөгшөө ээж анх удаа ээжийн сургууль дээр очиход нь ангийнх нь багш манай ээжээс “хүүеэ, чамд ээж байдаг юмуу? Энэ олон жилийн турш чамайг би бүтэн өнчин гэж бодож явлаа” гэж хэлээд ухаан алдах гээд байсан гэдгийн шд, хаха, тахал эмээ байгааз дээ. Хөгшөө ээжийн бие гэж чулуу чулуу. Ээжийг залууд эмээ элэгний өвчнөөр өвдөөд хамаг бие нь шар ногоон болчихсон, аймгийн эмнэлэг эмчилгээгүй гээд гаргачихсан байж л дээ, тэгээд л ээжийг хотоос дуудуулна, үхэхээс нь өмнө амжиж уулз гээд л, ээж ирээд л уулзана, тэгээд хэд хононо, ээж ар тал руугаа яараад харьна. Хотод ирээд хэд хонож байтал одоо л тэсэхгүй болсон байх гээд л дуудуулна, ээж нисээд л очно, тэгээд л хот руугаа харьна. Энэ явдал хэд хэд давтагдсан юм гэнэ лээ. Эмээ маань ком болоод эмчилгээгүй болсон хүн чинь зүгээр л байж байгаад өөрөө эдгэрчихсэн. Эмч нар бүр гайхамшгийн л юм болсон гэсэн шд, нөгөө хүн нь үхдэггүй бүр сэхээд босоод ирэхэд. хөгшөө ээжийн 2 ажилсаг нөхөр өнхрөөд өгсөн, эмээ маань сүүлд нас дээр гараад өвөлдөө хотод манайд ирж өвөлждөг байсан юм. Тэгээд нүд муу, сонсгол муу, бас хөл муу, хөөрхий. Гэхдээ л 2 эрээн цаастай чихэр байхад амттайг нь аваад ам руугаа хийчихнэ, зүсээд талхан дээр тавьчихсан үнэтэй хиам хямд хиамыг үнэрээр нь ялгаад идчихээ мэднэ. Тээд юм хэлэхээр ААН гээд сонсохгүй юм шиг мөртлөө эмээд сонсгохгүй шивэгнэхээр сонсчихсон, дараа нь асуугаад байдгийг нь бодохоор чих муу гэдэгт нь эргэлзээд байгаан, хэхэ. Тээд 95 настай юм байж архи олдуул уучих гээд, тамхи татчих санаатай. Хүн ирээд архи задлавал зоолттой нэхэж байж 3 хундага ууна, бид л настай хүн гэж хорьж байж 3-аас илүүг өгдөггүй болохоос. Хараа муу, татаж байгаа тамхиныхаа цогоор дээлийнхээ хормойг түлээд байхаар нь бид гал тавьчихна гэж хориод тамхи татуулахгүй, манай нөхрийг жорлонд орж тамхи татаад гарч ирэнгүүт нь араас нь жорлонд орж тамхины утааг нь хэдэн минут үнэрлэж байгаад гарч ирээд “ёох, ямар сайхан юм бэ?” гэх нь нээх өрөвдөлтэй шд. Эмээ амандаа ганц ч шүд байхгүй, тэгснээ бүхэл махыг аймаар их иднэ, угаасаа хоол моолонд сайн, бид нараас илүү идээд байвал яахуу, 100 дөхөж байж, бүр чонын ходоодтой. Ой санамж нь чикаа, аль хэдэн жилийн өмнөх юмыг хэлээд л тавьна шд, тэр тусмаа болохгүй юм хийсэн гаруудыг. Тэр тэрэнтэй тэгээд, тэгсэн тийм юм болоод, алдаа нь тэндээ л байгаа байхгүй юу гээд л алж өгнө шд, нөгөө олон ач зээ нараа.

За тэгээд эцэст нь эмээ өвөө нарын ямар чанарууд надад удамшиж ирж вээ гэхээр байна шдээ:

1. Ганган өвөөгийн тэр гангалчаад гадуур гарч ордог, хэсэх дуртай зан чанар нь тэр чигээрээ надад байна, тэр арилжаа наймааны од бизнес ухаан нь сураг байхгүй. Гэхдээ энэ гангалдаг дон чинь их сургуульд байхаас эхэлсэн ОЛДМОЛ чанар шүү дээ. 10 жилд байхад минь намайг хэн ч тоодоггүй би чинь царай муутай МАНУУХАЙ байсан гээд нэг их горьдсон тухайгаа бичиж байсан даа, тэр үед гангалж мэддэггүй л байлаа шд.

2. Шар эмээгийн шар өнгө нь л надад байна, намайг сэгсгэр шар хүүхэн гэдгийн шдээ. Тэр зөн билгийн тулаанд оролцож байгаа бүх л үзмэрчид “миний эмээ үздэг хардаг байсан, нөгөө ертөнцтэй холбогддог байсан” гээд бараг бүгд тэгдгийн байна лээ. Ядаж энэ чадвар нь надад өвлөгдсөн бол ажлын бус цагаар тээ, хаха.

3. За ээжийн аавын тэр сайхан ажилсаг чанар огт байхгүй ээ, залхуугийн туйл. Хүмүүсийг хараад байхаар аав ээж нь ажилсаг байвал хүүхдүүд нь залхуу болчих гээд, аав ээж нь залхуу байхаар хүүхдүүд нь арчаатай биеэ даагаад явчаад ч байх шиг. Манай ээж ажилсаг болохоор би залхуу болсон юм шиг байгаан. Гэтэл би залхуу байхад хүүхдүүд маань бас залхуу болчоод энэ теорем маань бас амьдралд батлагдахгүй тийшээ хандаад, гайхаад сууж байна.

4. Хөгшөө ээжийн бүх л чанар надад байна доо. Идэж уух дуртай, тоглоом наадам цэнгээнээс буцахгүй, тамхийг бас хэдэн жил сорж л явлаа. Бас залхуу. Тэр хурц ой санамж нь өвлөгдчихгүй тээ, одоо би нь мартамхайгийн туйл шүү дээ.

Манай хөгшөө ээж маань 99 наслаад 4, 5 жилийн өмнө саяхан хорвоог орхисон доо, хөөрхий, хөөрхөн эмээ минь.

21 comments:

Badman said...

1-т

Badman said...

За одоо умший даа гэж.

Гилийн хатан said...

haha, ene ner chin mongoloor neeh goyo tee. Huuhed ahiad gargaval Бадман гэдэг нэр өгвөл. Даан ч Англи рүү болохоор хэцүү болчоод байх юм, хэхэ

Badman said...

Буянтай буурлууд байж дээ хө гэснээс ши мээн дандаа мууг нь дуурайцан байгаа нь их сониен. Би тамхины үнэрийг истоо таашаадаггүйм аа.

Гилийн хатан said...

heden jil sorj yavlaa gesen baigaaz dee. ene chin ungursun tsagt. haha mair sandarch bna shd, chamd taalagdah geed

Chimgee Mongol said...

гоё дурсамжууд байна аа.. чикаа өвөө эмээ нар байжээ

MayRowan said...

Хаха тэр эмээ бол үнэн тас
Сайхан ч юм даа жаргасан хөөрхөн хөгшин байна шүү

i3 said...

Бадман болио сахиад суужидимуу. Том A болж үзхийнсэн. :P

Өвөө эмээгээ сайн мэддийн байнашд. Өвөө нар маань эмээ нараасаа түрүүлээд явцан. Ер нь ихэнх хүмүүсийнх ийм байдаг бололтой.

Эмээ нарын нууц юундаа байнаа. Үр хүүхдээ хүний зэрэгтэй байлгаж, байнга халамж анхаарал тавьж өөрөө өөртөө үр хойчоо сайн явааг хархиймшүү гэж тушаал өгдөг байхаа.

miracle said...

Кк тэр сүүлийн эмээ бол үнэн тахал юм дөө кк. Та нээрээ хаашааийн дандаа муу талыг нь дуурайцан кк.

Anonymous said...

Вера
Сайхан буурайнууд байжээ. Хүүхэд эцэг эхийнхэ мууг дуурайж, харин сайн сайхан чанаруудаа амьдралын явцад хүн өөрөө хэвшүүлж бий болгодог гэж хамаатны ах халамцуу байхдаа хэлж бсныг байнга санаал явдгын.

Anonymous said...

Suuliin emeee unen tasarhai.....

NB, Canada

Anonymous said...

эрүүл саруул олон жил наслаад бурхны оронд бусдыгаа ч өөрийгөө ч зовоолгүй одогчийг буянтай хүн гэж би тооцдог манай мнгчууддын заримых нь бодлоор алт мөнгө гялалзуулсан бүдүүн тарган чихнийх нь омог билүү гүзээ том хүмүүсийг буянтай гэдийн шиг байгаан
хөгшөө эмээ чинь буянтай нэгэн байсан байх магадлал тун өндөр аж түүнийг нь ч чи удамшуулаад авсан сэгсгэр шар байж мэдэх юм хуна
млындо

Anonymous said...

хөөрхий тэр ээж... багш нь хүртэл бүтэн өнчин гэж бодоод байхдаа яахуудээ...
бодсон чинь уйлмаар байнөө... бас гомдолтой байна өө...

тийм л буурал тийм л аав ээж болохгүйм шоо

жигүүр

Gunba R. said...

conirholtoi bichijeee. baahan ineleeeee

ZAYA said...

Сайн ч бай саар ч бай удамшдагийнмаа.
Хаа, очиж хэнийг нь ч гомдоохгүйгээр дуурайсан байна шүү.

bebe said...

кккккк эмэээ бол хайнга байншдэээ өөрөө эмээ дээрээ өссөн болхооор эмээ нарыг харахаар хайр хүрээд байдийн

Гилийн хатан said...

Za bugded bayarlalaa, buundnuu.
Harin tiin tahal emeetei bailaa, bi tom bolohooroo emee shigee hun bolnoo gevel yanaa, hehe

admin said...

Хэхэ, хөгжилтэй дурсамж байнаа.

Гилийн хатан said...

Gegeenee-hehe, bayarlalaa

Anonymous said...

Xайxан насалж. Өөрөө тэр xүртэл бол 60 xэдэн жил байгаа юм бнашд. Ингэxэд аль нутгаас гаралтай гэдгээ тавьж чадаx уу? Буриадай басган гэxий нь л мэдxийм байна.

Гилийн хатан said...

Anon-minii sudsaar Khotgoid Khalkh tsus holildon ursaj bainaa. Buriad bishee hu.