Wednesday, February 9, 2011

Туулай жилийн мэнд хүргээд хэдэн зураг


Австралид Хятадууд үнэн хүчтэй байнаа. Төрийн сайдаасаа авахуулаад доошоогоо бүх шатанд хятадууд байна шд. Харахад яг хужаа, хятад овогтой сайд байхаас гадна, харахад цагаан мөртлөө хятад овогтой хүмүүс төрийн толгойд нь зөндөө, их нөлөөтэй байнаа. Энд хаа сайгүй 2 сарын 6-нд Хятадын шинэ жилийг албан ёсоор маш ёслол төгөлдөр тэмдэглэж байна шд. Бүх гудамж талбайд нь хятадын Луу бүжиглээд л, баахан юм болж байна. Энд ажилд ороход мандарин хэлтэй бол давуу тал болчоод байна даа. 6-нд авсан хэдэн зураг. 


Бид хотоос хойхно амьдардаг тул хот руу Виктория замаар ордог юм. Энд замын 1-р эгнээ автобусны мэдлийнх шүү дээ. Бүр улаанаар будаад, камер зоочихдог юм. Автобусны замаар яваад байвал нөгөө торгууль нь гэрт хүрээд л ирнэ. Энэ зураг дээр Bus Lane гээд өдөр цагаар нь хязгаарлачихсан байгаа биз. Өнөөдөр бүтэн сайн тул машинууд 1-р эгнээнд зогчихсон байна. Би хувьдаа 1-р эгнээг автобусных байхыг дэмждэг. Автобус цагаараа явна, бөглөөнд орохгүй байвал хүн бүр машин унаад, агаарын бохирдол болон замын түгжээнд хувь нэмэр оруулаад байхгүй шд.

АНЗАК-н гүүр. 2 талд нь цэргийн хөшөө байгааг анзаарна уу.


Энэ гүүрээр давахад мөнгө төлдөггүй тул бид байнга үүгээр явнаа.


Хот руу ороод ирэхэд бүх гудамжийг ийм Туулайны зурагтай дарцагаар чимэглэсэн байлаа.
Хятадууд хүчтэй гэх гээд л байна. Хятадын шинэ жил шүү дээ, албан ёсоор.


Зүүн талд арай өөр туулайны зураг бүхий дарцагнууд. Баруун талд хятад улаан дэнлүүгээр хотыг чимэглэжээ.

Эндээс цааш бид монголчуудын цагаан сарын арга хэмжээний хэдэн зураг орууллаа.


Энэ нөгөө Монгол гэсэн дугаартай гоё машин


Энэ Ван гэдэг машин хотын төвд 30 минут үнэгүй зогсдог юм. Миний машин 15 минут үнэгүй зогсдог. Нилээн олон монголчууд ийм машинтай Австралийн шуудан зөөдөг юм. Лого-г нь ардаа наачихсан байгаа биз дээ.


Монголчууд жижиг том 2 гэр барьсан байлаа. Баатруудтай гадныхан их зураг даруулж байна билээ. Харин гэрийнхээ тооноор гадагш хардаг аварга биет залуу маань ганцаараа монгол дээл хувцсаараа гоёсон байлаа. Түүнийг би Юндэн гэж өргөмжиллөө, өөрөө Нансалмаа болчих санаатай. Царай муутай хүн чинь Нансалмаад гологдож, Хоролмаа дээр уналаа гэсэн, хэхэ.

Нээрээ би хэдэн залуучууд, охидуудтай яриад сууж байтал нэг нь "хүүе манай Сиднэйд Гилийн хатан байдаг юм байна лээ, нэг харчих юмсан, үзчих юмсаан. Таних хүн байна уу?" гэж бусдаасаа асууж сураглаж, сүйд хийх шахлаа. Би ч Халтар царайтын Корэло билүү, түүн шиг л мэлэн хойлог царайлаад хэсэг сууж байгаад л зугтлаа шд, хаха.

13 comments:

ZAYA said...

Гилийн хатантнаа таньдаггүй янзын нөхдүүд вэ?
...Тэгэхээр нь, эх хатантнаа танихгүй байгаа муусайннуудыг шийтгэ гэж зарилагдахгүй, кккк

i3 said...

Өө энд тэгээд ийм бичлэг оруулчихаар чинь бараг гадарласандаа буу шийдмийн нэртэй, хоролмаад тоголсон эмэгтэй гээд ирсэн зочидоос хайчих байхдаа. Манай хүн чинь тэгээд хүмүүс мэдээд ирхээр бичхээ болино гээд сандаргадаг хүн дээ.

Anonymous said...

дээдэх залууд ТОМ лайке...

муу нуухаар сайн илчил гэдгийшд. нэр мөр сайхан өөрийгөө харуулчихаа. амар шд зүгээр хэхэхэ.

жигүүр

Дестини said...

За өөрийгөө илчилсэн байна даа. Бариад авлаа гэсэн.

Enkhtaivan BuBu said...

anhaaraltai unshihad l barihad amar ym bish uu, ols tataltand turuulsen emegtei geel medchih bus uu, meddeg humuus zondoo bdag blgui dee,
Shn shineleeerei!

Badman said...

Ха ха ха. Баригдана даа баригдана. Нэг л өдөр.

Tulip said...

өө ингээд тодорхой болгочиж байгаан бишүү хэхэ тэхдээ мэдсэн ч ер нь яадын, гоё бичдэг хүмүүсийг.

Chimgee Mongol said...

хятадууд хүчтэй байна гэдэг яг үнээн. энэ бангкокт ч бас downtown нь бөөн улаан дэнлүү.

Toshiloo said...

Монголд минь л хятадууд ингэж битгий хүчирхэгжээсэй. залбирнам

www.gegeen.com said...

hehe, giliin khatan gerel tsohihgui yaasan udaan teschiinaa. hamag l yumaa toochdogsondoo uug ni

Гилийн хатан said...

Zaya-hehe, bi sain nuugdaj bgaa beez?
i3-aan ter yaria Unden Nansalmaa Horolmaa boloh bid 3-n hoorond bolson yaria, uur hun medehgui. Tegeed l bi end bichij bgaan
Jiguur-kuee chi namaig ilchlegd gej aimaar shaardaj bnaa, hehe
Destiny-aan ilchilsen hesgee avaad hayachihlaa
Bubu-bayarlalaa. Ter ols tataltand oroltsson humuusiig sanah hungui bhaa
Badman-odoo tegeh l baih daa neg udur
Tulip-hehe, teneg um bichdeg bolohooroo icheed baidgiin
Chimgee-neeree huchtei bnaa, hamag business-g ni Hyataduud atgasan bna shuu
Toshiloo-harin tiimee
Gegeen-harin tiin, hamag idsen uusan, baasan sheesnee hurtel bi toochih um daa

Nogoohon said...

Таны блог руу оронгуут л бүх сэтгэл санаа зовоосон юмнууд алга болоод л үхтлээ инээж сайхан болох юмаа. Ойрд орж ирээгүй, зөндөө шинэ бичлэг нэмэгдчихэж, уншиж баахан инээлээ. Сэтгэл хөнгөрөөд сайхан болоод явчихлаа. Нар хүртэл утаат Улаанбаатарын тэнгэрт илүү тод гэрэлтэж байгаа ч юм шиг санагдаж байна.

Гилийн хатан said...

naraa-alivaa umand heterhii ih sanaa zovood hereggui dee, huu ni edgerne