Monday, April 25, 2011

2011-4-24 Усан онгоцоор хот руу

орлоо.
Энд автуус, галт тэрэгнээс гадна нийтийн тээвэрт усан онгоц явдгийн. Зарим хүмүүс өдөр бүр ажилдаа усан онгоцоор явна. Бүтэн сайн өдөр гэр бүлээрээ тэнэхэд хөнгөлөлттэй билетээр үйлчлүүлж болно. Нэг хүний 2,5 доллар, өдөржингөө автуус, галт тэрэг, усан онгоцоор хэдэн ч удаа бууж суугаад яваад байж болдгийн. Гэтэл би сургууль руугаа зөвхөн нэг талдаа 2,5 доллараас үнэтэй явна даа.


 Манай гэртээ хамгийн ойрхон усан онгоцны зогсоол. Параматта голоор хот орох гэжийн. Хүмүүс машинаараа ийм жижиг завь ачиж ирээд голоор хөвдгийн, гэхдээ энэ чинь хөмөрчихдөг тал бий дээ.Хэрэв хөмөрчихвөл толгойг нь акул иднэ шд. Орой бүр зурагтаар нэг хүн хөлөө акуланд идүүллээ гэж байдгийн. Тээд л хашрахгүй энэ голдоо сэлээд л гар хөлөөрөө акул хооллоод байдгийг нь би ердөө ойлгодоггүйм.
 Тийм усан онгоц тээвэрт явдгийн.
 Гэвч бид ийм жижиг онгоцоор явсийн. Биднийг ирэхэд зогсоол дээр баахан хүмүүс байлаа. Яаж багтнаа, багтахгүй бол 1 цагийн дараа усан онгоц ирнэ гэж бодож байтал, үнэхээр ирсэн онгоцонд нь бид багтсангүй, гэтэл ердөө эсрэг зүгээс нь бидэнд зориулаад ийм нэмэлт онгоц явуулсан байгаан, нулимс гармаар шд. Энд олон хүн байгаа гэдгийг дор нь зохицуулаад, үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүйгээр, мөнгийг нь сайхан хураагаад авна.
 Ийм харшид амьдарвал гоё байнауу, хашаагүй мөртлөө усан талаасаа хаалгатай
 Энэ бол автуусны зогсоол шиг усан онгоцны зогсоол.
 Энэ бол хувийн завь, эд нар амралтын өдрөөр завиа чирээд л явдгийн.
 Энэ айлууд наад талаасаа завиа унаад, цаад талаасаа машинаа унаад л явчина.
 Энэ бол Гладисвил гэдэг гүүр, маниус энэ гүүрээр байнга хот орно, үнэгүй.
Тээр тэнд хэдэн өндөр байшин байгааз. Тэр байшингуудыг чинь Сидней хот гэдгийм. Сидней цамхаг харагджийн.

Сиднейд амьдарч байж энэ сайхан хотынхоо гол симболуудын зургийг та нарт үзүүлье дээ, алдас болно биз дээ. Тасалж оруулъяа.

3 comments:

Cаарал said...

Далайн эрэгт, усны захад уул нь сайхан л юм, гэхдээ сая энд болдог шиг цунами болвол яах бол, цунамигаас хааж хамгаалсан юм байдаг болов уу?

mother-life said...

ih goe umaa, hezee neg udur ene bugdiig ochij uzne ee

Гилийн хатан said...

Saaral-ter talaar sain medehgui baina. Bodvol ter talaaraa sudalgaa ene ter hiideg l baih, harin tsunamigaas yaj hamgaaldag um be?
Mother-life-uzeh yostoi gazriin neg shuu